Tuesday, 11 January 2011

Бетховений хайрын захиа

Людьвиг ван Бетховен (1770-1827) дэлхийн түүхэн алдартай, нууцлаг хөгжмийн зохиолчдын нэг байсан бөгөөд 57 насандаа нэгэн агуу нууцтайгаар нас баржээ (гэсэн байгаа юм, намтарыг нь дэлгэрэнгүй уншмаар санагдсан). Түүнийг нас барсны дараа нэгэн хайрын захиаг түүний хувийн эд зүйлс дотроос олжээ. Энэхүү захиа Бетховений өөрийнх нь нэрлэснээр "миний мөнхийн хайр" гэж нэрлэгдэх нэгэн үл таних эмэгтэйд зориулан бичигдсэн аж.
Хүмүүс тэрхүү эмэгтэйг хэзээ ч хараагүй эсвэл тэдний хоорондох учир явдлыг мэдээгүй байж болох ч Бетховений түүнд зориулсан захидлууд бүгд хожим түүнийг алдартай болгосон гайхамшигтай аялгуунууд болон үлдсэн ч байж болох юм. Сарны сонат болон бусад олон симфониудийн адилаар бүх бүтээлүүд нь сонсогч олон хэзээ ч үл ойлгох нэгэн эмгэнэлт харилцааны талаар илэрхийлж байдаг юм.

1806-06-06
Хайрт минь, миний бүхий л зүйл минь ...
гээд захиа эхэлж байгаам. Нилээд нухжийж орчуулагдах эд шиг байнаа. Хоёр хүний хоорондын маш нарийн харилцааны тухай, сэтгэл зүрхний тэр агуу догдлол хөөрийг уран гоёор бас одоогоос олон зуун жилийн өмнөх сэдэл, сэтгэхүйгээр илэрхийлсэн болохоор ганц хараад төгс төгөлдөр утга гарчихгүй шиг санагдсан. Эхний ноорог нь гарчихсан ч утга нь нэг гоё болдоггүй. Бетховен нилээн армаанчиг товариш байсан даг аа.

7 comments:

Badman said...

Бүтэлгүй дурлалын аагинд умбаад
Болзоо хүлээх учрал бүхэнд
Борооны дараах цэцэг шиг
Бие сэтгэл минь ариусна аа гээд дуу байдаг билүү, мөн үү?

Монгол бүсгүй said...

Woow, энэ чинь Агшин киноны дуу биз дээ. Цогоо дуулдаг.
Найз минь чи надда эрхлээч
Наалинхай аашаа дэлгэн эрхлээч гээд...

муу залуу чи миний анхных байсан
байнгийнх байгаад чинь баярлаж байгаа. үргэлж ийм байгаарай :-)

Badman said...

Би чинь их үнэнч хүн байгаам даа. Би чинийхээ анхных байсан, цаашдаа ч бүх юман дээр үргэлж анхных байх болно оо гэвэл арай заналхийлсэн болчихгүй бээз. ккк

Монгол бүсгүй said...

хэ хэ ямар утгаараа заналхийлсэн болоод байгаан бол доо...

Badman said...

Бүх юман дээр чинь анхных байна гэдэг чинь...
Ши мээн бээгийг ч истоо нэг үйлдүүрлэж байна. Анхны байх гэж би л зовохнээ гсн. ккк.

Сээгийн бичихэд үг давхар оруулдгийг аваа хаяачаач ээ найз аа.

Монгол бүсгүй said...

за сая би тохиргоо хийчихлээ. би өөрөө бас тийм юманд дургүй ен. өөрийн блогийхийгоо анзаарсангүй явжээ.
өнөөдөр харин блогшоод л байншдээ.

Anonymous said...

Хурдан орчуулаад найруулаад тавьчихаасаа. Би хайрын захианд дуртай. Бичихээсээ илүү ярих дуртай надад Утга төгөлдөр яруу санагддагийн тэр захианууд...

жигүүр