Monday, 24 January 2011

Гацаа

Энэ намар нэг хуралд явж байгаад нэг хятад залуутай (надаас 3 дүү манай дүүтэй чацуу) танилцаж нилээд найз болсон. Өмнө нь хятадуудтай мэндийн зөрөөтэй байснаас биш дэлгүүр хоршоо хамт хэсэх, ийш тийш аялал, үзвэр энэ тэрт хамт явж байгаагүйм. Яахав ээ, дотор хүний санаа бол байжил байгаам. Хэнд ч тал алдахгүй хөгшин залуу хамаагүй нэрээ хичээгээд найзаа гээл гүйгээд байна. Эр хүнийхээ хувьд миний дэргэд жентелмэн байх гэдэг оролдлого байнга ажиглагдана. Тэрийгээ баяртай гээд салах эцсийн мөч хар үүрээр босоод 15кг хүнд үүргэвчийг үүрээд автуус 20 мин шахам хүлээгээд суулгаж өгөх хүртэл хамгаалаад л яваад байгаам даа, сүрхий эдээ бас. Анх харахад дотор хүний өвөрмөц төрхтэй бус хальт монголжуу ч юм шиг харагдсан гэж байгаа. Мань хүн болохоор намайг хятад хүн мөнөөсөө мөн гэж бодож их горьдсон юм гэсэн. Хар, шар, монхор шонхор гээд түмэн орны зүсэн зүйлийн хүн цугларсан үед зүс нэгтийгээ бараадах нь хаа нэг байх л зүйл. Эхэндээ ч мэнд мэдэлцэхээс хэтэрхгүй байлоо. Сүүлээр хэдэн хүмүүсийн хамт баг бүрдүүлээд хамтдаа аялаад тэр зуур бас хууч хөөрөөд, сосээдүүд гэсэндээ бас данх хоосолчих хугацааны юмнууд яриад авсан даг шүү. Өвөр Монголд байдаг найзындаа очсон нь Монголчуудыг гайгүй гадарлах далим болсымдагуудаа. Ганц нэг монгол үг мэддэг тэрний нэг нь ГАЦАА гэдэг үг. Ц үсгийг үл ялиг Ч-рхүү дууддаг. Юу гэсэн үгүү гэдгийг тайлбарлаж ер нь тосгон гээд тогтоочиход болно гэж зөвлөсөн нь буруудсан уу яасан. Би өөрөө ч сайн мэдэхгүй ер нь нэг тиймэрхүү утгатай байх гэж бодоод тэгээд хэлчихсэн.
За тэгээд нөгөө сосээд найз маань хөөрхөөн бас дэлгүүр хоршоонд явжийхад авсан юмыг маань барьчаад өөрөө юм авахгүй хажууд дагаал яваад байна. Болоогүй бас эвтэйхэн байр байрыг нь олоод торонд хийгээд өөрийхөө юмыг авч яваам шиг бариад алхчиж байгаа нь хятад хүний талаар базаахгүй төсөөллийг мань өөрчилөх гээл байсан даа. Бас дээрээс нь 4 ерврогийн зайрмагаар шатаачихсан, өөрөө л нөхөрлөлийнхөө төлөө гээд намайг тооцоо хийх гэтэл өмнөөс төлчихсөн. Явахаасаа өмнө өрөө төлж ямар нэг юм авч өгнө гэж бодож байгаад амжаагүй. За яахав дараа таарах байлгүй гэж бодоол өнгөрсөн. Аа тийн ханиад томуу хүрвэл эсвэл нойр энэ тэр хүрвэл хэрэглээрэй гээд жинхэнэ хятад гавар өгсөн, жижигхэн бөөрөнхий улаан хайрцагтай. Айхтар санаатай байгаан шүү, хүнд хэрэгтэй, нөгөө талаас улс орноо сурталчилах давхар санаа агуулчиж байгаам. Над уг нь нэг монголын төрийн далбаатай, тэмээ, жижигхэн гэр гэсэн нүүдэлчин ахуйг харуулсан бэлэг дурсгалын зүйл байсан боловч мань хүнд нэг л өгөмгүй санагдаад. Яагаад гэхээр нүүрэн дээр сайхан загнаж байгаа хэдий ч дотроо юу бодож байгааг хэн мэдлээ, гэртээ очоод далбааг минь яагаач билээ гэж бодогдоод байсын. Тэгээд тэрийгээ бодож бодож нэг Энэтхэг ахад өгсөн гэж байгаа, хол газрын хүн арай өөр биз гэж бодоод, бас аймаар муу санаатай байгаамаа.
Нэг анзаарсан юм мань хүн ерөөсөө юм худалдаж аваагүй. Яагаад гэсэн чинь манай улсад бүгд байгаа гэдгээр ам тагласан. Дээрх бэлэг өгсөн Энэтхэг ах бид хоёр мааш их чиклаад, бас бус гоо сайхны зүйл хувц хунар авахад гайхаад та нарын амьдардаг газар наадах чинь байдаггүй юмуу гээд байхаар нь өөдөөс нь өөр чанар, тэр тусмаа европ чанар анги шүү дээ гэжж бардам амыг нь тагласан.
Юу гэх гээл ийм урт юмнууд хамж шимээд явцан бэ гэхлээр мань хүн эмээл ирүүлжээ. Ирж буй туулай жилийн мэнд хүргээд, зүг нэг, цаг тоолол, итгэл үнэмшил нь ойролцоон болохоор тэгсийм болов уу даа. Энэ 3 дахь өдрөөс эхлээд 10 хоног амралтаа аваад надад яриад байсан дээрх ГАЦАА руу гэрийхэнтэйгээ явжийгаан гэнэ. Хөөрхөн хөөрхөн юмнууд ирж буй туулай жилд надад хүссэн байсны нэг нь царайлаг найз залуутай болоорой гэсэн ерөөл байлаа. Таалагдсан ч гэж юухэв, биелэх юм шиг л санагдаад байгаам даа. Мань хүний тухай дараа нэг бичлэг бичдийм билүү, зураг хөргийг нь оруулж байгаад. Ямартай ч хятад хүний талаар эерэг ойлголт түрүүлж чадсан жентелмэн залуу.

7 comments:

Badman said...

Олон хүн сайнтай муутай юм чинь гаагүү нэгэн байх байх.

Anonymous said...

монголчууд бид чинь учир шалтгаангүй л хүнийг харддаг нийтээрээ дагаж л муу хэлдгийшдээ тэр хятадуудыг... Надад бол дажгүй л санагдсан хятад охидууд хэхэ уг нь наана чинь байгаа бүх зүйлс энд бас байгаа шд...

Гацаа* жижиг тосгон,
Гацаа*гацдаг ээрдэг өвчин

жигүүр

Монгол бүсгүй said...

за та хоёр зөв ярьжийнаа л гэе даа.
жигүүр наана гэж хаанах юм яриад байнаа.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

Yahav dajgui zan aashtai hyataduud bdag l daa bi ch bas nileen hediig tanihiin bn gevch yagaad ch yum hudlaa daa gej bodogdood bdgiin hhaha yas tsusand min shingetsen bdgiin blgui kkk

Anonymous said...

чи монголд байхгүй л байгааздээ. Тиймээс чиний байгаа газрыг наана чинь гэж хэлсиймоо...

жигүүр

Anonymous said...

ГАЦАА
хот балгасны гадна хүй хүйгээр оршсон айл; гацаа хүй; гацаа тосгон хорш.

ГАЦАА Ⅰ
саад, садаа, боомт, хясал; над гацаа тохиолдов; гацаатай хэрэг

ГАЦАА Ⅱ
явах зорчих замд нэгэн этгээдээс ус, нөгөө этгээдээс хад хясаа боосон бэрх газар

ГАЦАА Ⅳ
хэрсгэлэн босгосон шөргөн хайс

АЦАА гацаа, тээг; надад ацаатай явдал тохиолдоод байна.
ГАЗАР gajar … авсан юм); 2. орших нутаг; газар нутаг, газар орон хорш.; суурин газар (хүн амын суурьшин суусан хот, тосгон, гацаа); хөл ихтэй газар; хөлтэй газар (олон хүний үймэлцсэн газар); буйд газар (хүн амьтангүй бөглүү газар); зайдуу газар ( …

ГАЦААЛАХ Ⅰ гацаа хайс босгох

ТОСГОН tosqon жижиг суурин газар; хот тосгон, гацаа тосгон х о р ш.; тосгоны дарга; тосгоны айл; тосгоны охин.

гэж толь бичигт тайлбарласан байна

жигүүр

Монгол бүсгүй said...

@siilen
гүй ээ харин тиймийм шиг байгаан, хятад хүн л бол муу, муухай гээд бүр яс үсэндээ шингэтэл тогтоочихсон.

@jigvvr
юу гээшийн урт сээгий үлдээчих нь энэ вэ... гилайлаа шүү, гацаа гэдэг үгэн дээр гацахгүй боллоо.