Tuesday, 18 January 2011

Сарниад байнаа

Манай өрөөнд надтай нилээд дөрвөн хүн суудаг. Миний ард нэг хаалга бий, хажуугийн өрөөний. Тэр өрөөнд принтерүүд, хөргөгч, пээч, угаалтуур эдэр гэсэн хэрэглээний зүйлсүүд байдаг болохоор тийшээ орох хөдөлгөөн тасрахгүй. Тэр тоолонд миний анхаарал сарнина. Тэгэх бүрд үнэтэй цаг минь дэмий өнгөрнө. Ингэснээр зорилгодоо хүрэх хугацаа минь сунжирна. Энэ мэтээр амьдралдаа багахан зүйл хийх болчихно. Монголд 5 давхрын зүүн тийш харсан цонхтой өрөөнд гурвуулаа суудаг, миний ширээ цонхны дэргэд тул яг өглөө мандаж байгаа нар миний ширээн дээр эхэлж тусдаг байсан. Хавар өглөө эртээ гэгч нь ажил дээрээ ирчээд поорчикоо онгойлгочоод өглөөний нарны туяанд суугаад юмаа хийх ямар сайхан байсныг нэг давхрын хойшоо харсан цонхтой, цонхноос хол суух болсон энэ үед асар ихээр үгүйлдэг юм байна.
Өрөөний непаль залуу үнэн их чимээ гаргадаг. Хэхрэнэ, цайгаа хөгшин хүн шиг дуутай оочилно, гахх, ахх гэсэн сул авиа их хэрэглэнэ, цайгаа балгасныхаа дараа. Бас нусгүй байжийж нусаа байнга татна, бүүр ириплээксээрээ. Ганцаараа ярина. Огцом огцом шээт гэж орилно. Хүмүүс яг сайхан төвлөрөөд сууж байхад чинь. Хажуу өрөө рүү хамгийн их ордог нь, даяргаатай. Өөрийгөө хянах мэдрэмжээ алдчихдгиймуу, эсвэл би байнаа гэдгээ мэдрүүлэх гээд худлаа жүжиглээд байдгиймуу. Сүүлийн үед худлаа маяглаад байгаан болуу гэж бодогдоод байгаан. Би өөрөө илүү дутуу дуу чимээнд дургүй болохоор үнэн тээртэй санагдахын. Уул нь хүн ном эрдэм сурахын хажуугаар соёл, бусдад саад бологүйгээр биеэ авч явах байдлыг хамтад нь хөгжүүлээд аваад явчуул зүгээрсэн. Муухай үнэр гаргахаар ярвайчихдгийг маань анзаарсым шиг байгаан. Нээх хурц үнэртэй ус юм уу юу юм нэг юм түрхчээд гүйгээд байхын.
За тэгээд би өөрөө ямарваа орчинд байж сурч дадахгүй бол хөлд тээгэлсэн чулуу, нүдэнд орсон шороо бүхэнд бухимдаад байвал сайн зурхайчид гарах өдөр олдохгүй гэдэг шиг юм болох байх даа.

19 comments:

Badman said...

Болкуу бол чихээ бөглөөд суудым уу яадын. Би ч заримдаа олон хүн үймэлдээд байвал чихэвч хийгээд хөгжим сонсонгоо ажлаа хийдийн ш дээ.

Anonymous said...

Миний ажлын цаг 11,00-21,00 хүртэл. Өрөөнд мань бусад өрөөнүүдийн дунд байдаг болохоор дамжин л гэсэн үг. Бүгд л ардуур холхилдоно. Учир нь энэ л дамжингаас манай Эфирийн бүх юм надаар дамжин явагдана. Өрөөнд надаас гадна дууны найруулагч болох нэг монтажчин сууна. Өдөржингөө би хүсээгүй байж хэдэн ч кино үзчихнэ. хүсээгүй байж хэдэн ч дуу сонсоно. нөгөө хамтрагчийн маань сонсдог сонирхдог нь Транс... харин би Жаз блюз сонсож тайван байж, мэдээгээ монтажлах дуртай ккккк

эцэст нь би алдаа гаргах эрхгүй мэдээгээ монтажлангаа кино үзээд, дуу сонсоод,найзуудтайгаа чатлаад, анхаарлаа сарниулалгүйгээр блогдож чаддаг болсиймдаа....

дасан зохицох чадвараа гэж....

Жигүүр

Монгол бүсгүй said...

@Badman
заримдаа энэ аргыг хэрэглэдгийн. тэгээд хөгжмөө сонсоод хадуураад явчдын, ккк.

@Jigvvr
wooow, хичнээн үйл явдал дунд суудгийн бэ? тэгвэл би ч диваажинд суудгийн байна. дасан зохицы доо гэж.

Badman said...

Хөгжмөндөө хэт автаад мөрөөдөөд тээд өөр юм бодоод тээд миний тухай боддог гэсэн үг үү. Өө би хадуураад явчуу яачуу. ккк

Anonymous said...

хамтдаа бодоод хамтдаа хадуураад далийрийлдаа гээлөө. нэг л их хамтрах дуртай хүн тэ хахаха гэснээс Дасах зохицох чадвар өндөртэй ард түмэнд чинь Малчин удмын хээр талын монгол цуст та бид багтдагийм байх чинь билээ.

Өрөөний непаль залуу үнэн их чимээ гаргадаг

гэхлээр нэг өрөөнд 4лээ. нэг эмэгтэй нэг залуу

бодох нь ээ цаана нь бас нэг залуу нэг эмэгтэй гээд хүйсийн харилцаа тэгш үү тэ...
би нэг наад өрөөнд чинь хэд хоний байз. сонирхолтой санагдаад байх чинь ккккк

жигүүр

Монгол бүсгүй said...

@Badman
гунигтай дуу бол уйлах шахна, хэмнэлтэй дуу бол нисэх шахна, залуугийн тухай дуу бол хэн нь ч бүү мэд залуу бодно гээд л хадуураад явчихдгийн.

@ Jigvvr
хамтлаг байгуулдымуу...

би даяаршчихсым шиг байнаа, дасан зохицохоо байчиж.

ямар сайн боджийнаа, тоондоо их сайн юмаа, ккк. манай өрөө юу, нэг тийм дулаахан өрөө бий.

Anonymous said...

хахаха. амархан хөлс гаргадаг уу. хэхэ

жигүүр

Монгол бүсгүй said...

за тиймаа гэе дээ, ккк. гадаа хүйтэн үед их дулаахан байдымаа.

Anonymous said...

хэхэ. За тиймээ гсэн шүү.

Хөлс гаргах гэдэг үг ямар утгатай болохийг ГилийнХатанаас асуугаараа цаад чинь мэднэ. ходход

гадаа их хүйтэн үед дулаахан байр хэрэгтэй шүү тэ. хэхэ гснээс тэгээд жендэрийн харилцаагаар хүмүүс байдаг болсон уу өрөөнд

жигүүр

Монгол бүсгүй said...

өө үгэн дурт аа, юуглээ гэж харьцаа алдагдахав дээ. 2:2, одоо болов уу...

Anonymous said...

ааая. би танай өрөөнд чинь хэд хоног амьдрий тэгэхүү гуйжийнэ хэхэхэ ^:)^

жигүүр

нээрээ ямар ямар орны хүнүүсийн... сонирхолтой санагдаад байна шд

Монгол бүсгүй said...

тэр нууц дих үү,ккк. дандаа аазиуд, сонирхолгүй. чаатлаад байна уу яагаад байна?

Badman said...

Энэ жигүүр таоёр гачин байгаа шүү сүүлийн үед. ккк

Anonymous said...

хахаха. нэг хүн хальт хардав. Ингэхэд Badman чи Гилийнхатанд сээтэн хаядаг л биздээ. хахаха

ер бол тэ.. 2 туулай хөөсөн хүн аль ч гүү хоцордогиймшдээ.... /Joke/

жигүүр

Монгол бүсгүй said...

найзуудаа эвтэй амьдарцгаана шүү :Р.

Badman said...

Ер нь бол би их нийтэч хүн дээ гсн. Ха ха ха.

Монгол бүсгүй said...

Badman:

I know well

Cаарал said...

Зовлон нэгт нөхдүүд байхнээ. Би өрөөндөө ганцаараа суудаг л даа. Гэхдээ хажуу өрөө олон хүнтэй. Эр эм нийлсэн солонгосоод голдуу. Ямар ч их утсаар ярих дуртай юм. Коридорт ээлжилж гарч ирээд няа няа няа ёооо, ниэ ниэ ниэ еэээ гээд л тасралтгүй яриад зогсчихно. Өрөөндөө тогтохгүй байнга орж гараастай. Хаалга нь ядаж байхад дуу ихтэй, хаагдаж нээгдэнгүүт хамаг хана тааз доргионо. Ажил хичээлийн цаг дуусангуут тас тас инээлдээд, илт дуу шуу ороод явчихна. Яасан ч жаргалтай улсууд байдаг юм. Би наана нь ганц ханзны учир олох гэж төвлөрч ядаж суухад...

Монгол бүсгүй said...

солонгосууд ч их ярьдгийн шүү, даа ялангуяа утсаар бүр их. харин хаалга зөөлөн хаах гэдэг ойлголт байхгүй юм шиг байгаан, шидлээл ...
арай нэг муу өөрийгөө олж аваад юм хийх гэжийтэл элдэв чимээ шуугианаар талын нэг тараагаад хаячих ч хэцүү шүү тээ.