Ойрд нээрээ нойроо дийлэхгүй үнэн тэнэг байнаа. Энэнээсээ болоод өөртөө дургүй хүрээд байна. Гадаа бас дулаарахгүй, хүйтэн байгаад байх юм. Энэ долоо хоногт цагаан сар болох байх тиймүү, энд би гэж хүнд бэлдэж барьжаагаа ч юм алга, 2-3 өдөр амрах нь гэж бодоол баясаж байгаа хүн байна. Энэ солонгосууд манайхан шиг нэг их айхтар бэлдэж бариад байддаггүйм шиг байгаан. Дэлгүүр хоршооноос бэлэн юм аваал бэлэглэчихдгийн болов уу. Шинийн нэгнийхээ өдөр харин манайхан шиг айл хэсдэг болтойм билээ.
Гэснээс өрөөний непал өнөө өглөө нутаг явчихсан. Гэрт нь асуудал гараад гэнэт явахаар болсон гэсийшд, хэн мэдэхэв. Би бодохдоо өөр тийшээ л явчихвуу л гэж бодоод байгаам. Яагаад гэхээр байншдэ, энд өмсдөг зузаан куртикээ сандал дээрээ тохож орхиод оронд нь непалийн хүйтэн байтугай эндэхийн хүйтэнд өмсөмгүй нимгэн куртикээ аваад өмсөөд явсым шиг байна, өчигдөр тэрийгээ гаргаад шкафнаас өлгөцөн байсан өглөө алга болсон болохоор ер нь ойлгомжтой. Мань хүн ер нь зайтай толгой, хөөрхөн сэнхрүүлчиж мэдэх л хүн шиг санагддын. Гэрт нь асуудал гараад гэхээр нь ноцтой юм болсын болуу гэж бодоод ямар гэхэд тоймтой юм хэлэхгүй тэгэс ингэс хийж хариулаад байсан юм. Уул нь намар бараг хоёр сар шахуу нутагтаа амрчийгаад ирсийн, хуралд оролцоно гэсэн шалтгаанаар далимдуулаад профессороор билетний мөнгөө даалгасан гэжүгаа. За за тэгээд хүний явдал судал над ямар хамаатайв дээ. Нэг иймэрхүү тиймэрхүү л байна. Цагаан сар болох гэж байгаа болохоор гэр орон, нутаг ус бодогдоод дондогмаа шиг л байна дөө.
4 comments:
uruunii gartaigaa oir dotno bdagguimuuu
Сийлэнхэн бөөр минь ээ гээд дуу байдаг билүү, ккк.
Хэдий дотно байлаа гээд нууцалж байгаа юмаа бол хэлэхгүй байлгүй дээ. Би нь тэгээд хүний иймэрхүү хувийн чанартай юмыг ухаж төнхөөд асуух авьяасгүйм шиг байгаан, хүн өөрөө яривал л юу юм гэхээс.
хэхэ. гэхдээ л хараад бүгдийг нь мэдчихсэн л байна шдээ... мундаг юмөө. одоо өрөөнд нь 2 эмэгтэй 1 эрэгтэй үлдсэн тэ...
жигүүр
тэрийг олоод харчдаг чи бас мундаг юмаа
Post a Comment