Уржигдар хуучин рүүмэйт охин утасдаад орой уулзаад нэг айлд очий гэв. Жаахан юм хум ярьж суудымуу гэж санаад тэгий л гэлээ. Тэгээд уулзацгаалаа. Ойр зуур юм хум ярьцгаалаа, уг нь урьд нь гайгүй санаа оноо нийлээд байх шиг байсан бас биш болсон санагдав. Хүмүүс ер нь яагаад зүгээр суугаад санаа оноогоо солилцоод, үгүй дээ л гэхэд онигоо яриад хөнгөхөөн инээж баясаад цагийг аятайхан өнгөрүүлж болдоггүй юм бол. Нэг бол хаа хамаагүй мөрөөрөө амьдарч яваа нэгнээ муу хэлнэ, эсвэл би ийм хүн гэж тун ялихгүй инээдтэй зүйлээр өөрийгөө магтана. Эсвэл мөнгө, энэ тэр гээд өөр бусад материаллаг юм хум яриад байдгийн бол доо. Миний хамгийн дургүй ярианы сэдвүүд эд нар. Ярих бүү хэл тэр талаар ч бодох дургүй. Хүн өөр өөрийн хүсэл сонирхол итгэл үнэмшлээр л амьдрана шүү дээ. Тэрнээс би цагаан өнгөнд дуртай тэр хүн ч бас ийм өнгөнд дуртай байх ёстой, тэр хар өнгөнд дуртай ёстой тэнэгээ гээд байх утгагүй биз дээ. Ер нь хүмүүсийн яриа шууд биш утгаараа иймэрхүү байдаг болчихож. Тийм юм ярьж сууснаар ядарна уу гэхээс алжаал тайлж амарна гэж үгүй дээ. Тав дахийн орой нэг иймэрхүү байлаа. Маргааш нь буюу хагас сайнд нэг танилын төрсөн өдөр тул хамт хоолонд орохоор болоод тарцгаалаа.
Маргааш нь хагас сайн. Өглөө хажуу өрөөний эгчид төрсөн өдрийн мэнд хүргэж жимс оруулж өгчихөөд жаал юм суув. Дараа нь ой явж хоёр цаг гаруй алхлаа. Аймаар хүйтэрчихсэн байсан. Гэхдээ модон дотроо нөмөртэй учраас гайгүй. Хөгжимгүй гарсан учраас баахан юм бодоол өгсөж уруудаал алхсан. Нэг удаа халтирч ойчоод ээжээ гэж өөрт мэдэгдэх төдий шивэгнэснийг эс тооцвол адал явдал багатай явж явж гэрийн бараа харав. Гэрт ирээд жаахан дасгал хийв. Тэгжийтэл оройны явах цаг ч болчихов.
Гадаа аймаар хүйтэн байсан, яг шинэ жилийн үеэр монголд ямар байдаг билээ, тийм л хүйтэн. Гэвч трикотой, нүцгэн хөл нь цухуйсан хүүхнүүд нэг бишээр барахгүй явж харагдсан. Хараад царцах шахсан. Аа тэгээд хүмүүс уулзав, гэр бүлийн эхнэр нөхөр 2, хажуу өрөөний эгч, би ийм бүрэлдэхүүн. Миний дуртай ресторанд орцгоосон, мэдээж хэрэг махгүй. Нэг юм ярих гэхээр тэр айлын нөхөр нь өөдөөс сөрөг талын гаргалгаа заавал хийнэ, эр хүн гэхэд эхнэрээсээ ч долоон дор чуганч хошуутай баагий болчихож, уг нь урд гайгүй санаа оноо нийлээд юм хум яриад суудаг байсан чинь нэг л эвлэсэнгүй. Зав л гарвал хүн муу хэлчих гээд л, өөрийгөө магтах гээд л нөгөө эгч бид хоёр наана нь тав тух алдаастай. Өдий 30 хүрч байгаа эр хүн, тэгээд ном эрдмийн мөр хөөж байгаа хүн жаахан ч гэсэн уужуухан, юм хум уншиж харж, ухаан санаагаа тэлж, хорвоо ертөнцийн хаана юу болж байгааг хальтхан ч болов сонсож дуулж, бусдын хажууд биеэ зөв авч явж сураагүй байдаг юм бол доо. Нөгөө л нэг жалга довны үзэл, хажуу хавиргаа муу хэлдэг зөнөсөн чуганч зан хэв хэвээрээ.
За нэг тиймэрхүү, дахиж энэ нөхөртэй уулзаад цагийн гарз юм гэсэн дүгнэлт хийсэн.
Орой нь гэртээ ирээд шалаа халаачихаад унтаад өгсөн.
4 comments:
Модон дотор зугаалах ч бас сайхан шүү. Нэг л нам гүм хирнээ өвөрмөц мэдрэмж төрөөд байдын.
зарим тохиолдолд би өөрийн эмэгтэйдээ "Миний хонгор эмэгтэйлэг бай аан" гээд хэлчихдэгийн.
харин миний эмэгтэй яг ийм тохиолдолд "надад хайраа Мужик шиг байлдаа гээд" хариугаа авчихдагийм. тэгэж хэлүүлсэн би мужик байхгүй бол болохгүй шд....
жигүүр
@ Badman
агаар нь тунгалаг, нам жим, хааяа нэг модод шуугиад л... зуны ойд бүр гоё, жимс түүгээд л
@ Jigvvr
хэн хэн нь ноормондоо л байвал найс
тэр нормыг хэн тогтоогоод бас хаана нь хэм хэмжүүр нь байгаам бол...
жигүүр
Post a Comment