Tuesday, 25 January 2011

Төмс хураасан дурсамж

Долоо билүү наймдугаар ангид байхад хөдөө төмс хураах гээд явжүлээ. Хичээл ороод удаагүй намрын шар нар над чам дээр хайр найргүй туссан тийм өдрүүд байлаа. Очоод хөвгүүд охидын хоёр гэрээ эрчүүд нь голдуу бариад охидууд нь гал тогоо, хоол хош хавиар эргэлдээд л. Эхлээд нэг цай чанаваа, тогоо дүүрэн бараг 10 литр хар цай. Шанага байхгүй, данх руугаа хийж чаддаггүй. Тэгээд даавуугаар жийрэглэж байгаад тогоогоор нь данх руугаа хийе гэтэл бариулгүй хөнгөн цагаан тогоо байдгийн. Данх руу уудалчих тэнхээтэй амьтан байдаггүй, тэгээд би гэдэг хүн хийдэг болсон чинь нөгөө тогоо нь далбилзаад хөл рүү буцалсан халуун цай асгардаг байн шд. Халцгай энэ тэр болоод өмдний түрүүгээ сөхөөд хартал шилбэний өмнөх хэсэг улайснаас өөргүй болохоор нь гайгүйм байна гээд баярлаад өнгөрөв. Тэгээд шөнө хөнжилдөө орцон унтах гэжийтэл хөлний шилбэ хавьцаа чим чим хийгээд нэг л бишээ. Сэмээрхэн гараараа явуулаад тэмтэртэл ээ бурхан минь том гэгчийн цэврүү үүсчихсэн бамбалзаж байдгийн. Сүүл рүүгээ аймаар хорсоод нойр муутай хоносон. Маргааш нь найзууддаа хэллээ, тал талаас бөөн зөвөлгөө. Нэгнийх нь зөвөлгөөгөөр хагалаад таван хошуу наачихав. Алганы 3ны нэг хэртээ газар, харахад аймаар байсан шүү. Салхи орохоороо ясанд тултал хорсоод л. Биднийг ахалж яваа багш мэдчээд буцаж яваад гайгүй болохоор нь хүрээд ир гэхээр нь зөрөөд үлдчихсэн. Хүүхэд юм болохоороо хөөрч баясаад өдөртөө өвдөхийг нь тэр бүр анзаарахгүй, шөнө хөнжилдөө орсон хойноо ясандаа хүртэл хорсож байгааг нь мэднэ.
Хөвгүүд гэж үнэн сахилгагүй нөхдүүд, төмснийхээ шуудайнуудыг нэг шуудайд нь хийчээд тэрүүгээрээ охидуудаа цохих гээд хөөж гүйгээд, өнөөдүүл нь зугатаагаад л. Шөнө харанхуй болтол гаднаа пижигнэчихнэ. Багшаас эхлээд айна, яваандаа халуураад багшийг тоох хүн нэг ч байхгүй, багш аргаа бараад гэрээс хол очиж тоглоцгоо гэж хашгирна.
Өдөр халуунд төмс түүгээд суух ч бас амар ажил биш, хагалсан мөрөө дуусгаагүй байхад дараагийн мөрийг нь хагалчихна. Тухайн үедээ амаргүй ч одоо бодоход бөөн дурсамж юмоо.

3 comments:

Badman said...

Би ч бас аруун жилийн сурагч байхдаа намрын ажилд явдаг байлаа. Долдугаар ангидаа ой мод үржүүлгийн газарт тарьц суулгаж байсын. 8-10 ангид төмсөнд явсан. Хүүхэд насны бөөн дурсамж үлдсэн дээ.

Гилийн хатан said...

zarim jijig tumsiig avahgui knoptono

Монгол бүсгүй said...

Badman
ер нь нийтэд тустай иймэрхүү ажил анги хамт олныг их гоё болгож өгдөг. ширээний ард нагнийгээ нэг өөрөөр харна иймэрхүү ажлын үед бүр өөрөөр хардаг шиг. оюутан байхдаа дадлагат ывсан маань оюутан цагийн минь ганц дурсамж даа

Гилийн хатан
тэр ч энүүхэнд, эхний мөрөө дуусаагүй байхад трактор дараагийхийг нь хагалаад хүрээд ирэхээр нь өө муу сангийн аж ахуйн салга улаан чинь ямар хурдан явдын гэж үглээл, хөөрхий жолоочийн чих их хангидаг байсан байхдаа.