Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Sunday, 16 January 2011
Тухгүй унталт
Өнөөдөр хамаг бие нил хөндүүр. Өчигдөрийн дасгал нилээд хэтэрсэн дэг ээ. Өглөө босоод сургууль дээр иртэл өрөөний непаль залуу өчигдөр яагаад ирээгүй вэ? паартийдаа юу гэнээ, тиймээ найзын төрсөн өдөр болоод л гэлээ. Шөнө баахан холион бантан болсон юмнууд зүүдлээд, ам л их цангасан даг, бодоод байсан шингэн юм бараг уугаагүй баахан идчихсэн байна лээ. Уул нь орой нэг их юм хум идээд байддаггүй хүн чинь өчигдөр нилээн юм болсон, ганц удаа юм даа гэж бодоол өнгөрлөө. Тэрнийх нь гор гарч шөнөжин зүүдлээстэй. Нээх их сүүтэй үнээнүүд саагаад л, зэрэг зэрэг тугалыг нь хөхүүлж ивэлгэчихээд сандарч гүйгээд л байсан. Дараа нь тараг бүрчихсэн байсан уу яасан...Хөргөгчөөр дүүрэн хүйтэн юмнууд тараг эд нар уугаад байгаа мөртөө амны цангаа арилахгүй, уугаад л байдаг хэв хэвээрээ зүүд л хойно. Нэг өрөөнд баахан амьтад авчираад тавьчихсан байхымаа, аймаар урт хэлтэй могой, нуруун дээрээ зөндөө олон нүдтэй яст мэлхий, өөр юу юу байлаа даа. Тэгээд нэг жижкээн эгдүүтэй бацаан байгаад байгаан. Би нөгөө бацааныг өнөө амьтдаас нь хамгаалаад л орон дээр тэвэрч хэвтээл эсвэл дээш нь өргөж тоглуулаал, бас завандаа нөгөө аймаар могойг нь барьж авчаал хол шидэж мэдээл байсан. Тэгсэн нэг мэдсэн нэг том лекцийн танхимд баахан хүмүүстэй байхым. Тэгсэн чинь оюутан байхад хичээл ордог байсан нэг багш тэр өрөөнд нас барчихымаа. Би тэгээл бодож байгаан энэ өрөөнд одоо тэгээд сүнс нь үлдчихсэн байх даа гэж мэгээл, ёстой домбоорсон зүүдээ. Тэгээд сэрчихсэн. Цаг харсан 3.50 гэж авсан. Босож шалны гаазаа хаачихаад гэрлээ асаагаад ном уншдагийн болсон чинь нэг мэдсэн чинь дээшээ харцан дуг хийцэн байдгийн, тэхээр нь гэрлээ унтраачаад яшиг унты гээд хэвтсэн нам явчихсан байв. Азаар дахиж дэмий юм зүүдлээгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
13 comments:
yun surhii zuudee sanadag um be, bi ogt sanadaggui shd, tuhain yedee l sanadag, ugluu baihgui
hajuudaa cameratai bolchij, teed naag harj bna uu
бүгдийг нь биш гэхэд хагас хугасыг нь их тод санадгиймаа, заримыг нь өдөр нь амьдрал дээр олж харна бүр, заримдаа.
харин тэглээ хөө, орсон гарсан хүмүүсийг хараад энэ чинь их аятайхан эд шигээ ...
Бацаан гэдэг чинь нялх хүүхэд биз дээ. Тэвэрч зүүдлээд байхыг бодуул мөдхөн хүүхэдтэй болох гэж зөгнөөд байгаан бус уу.
Бадманы сээгийд том Лайке....
жигүүр
зүүдээ манаад үзүүл яасий гэж мэгээд л....
Өнөөдөр хамаг бие нил хөндүүр. Өчигдөрийн дасгал нилээд хэтэрсэн дэг ээ.
нээрээ ямар дасгал хийсийн аан... бодон бодон эргэж ирэв хахаха /майр хэрэгт дурлав/ ход ход
жигүүр
үэхэхэ, та хоёр чинь юу ярина вэ, ай? тэр тийм амар эд үү. эмэгтэй хүн дангаараа байжийгаад хүүхэдтэй болох боломж байдымуу, тэр хүүхэд миний зүүдэнд айлчилдаг болсоор хэдэн жил болсон.
@Jigvvr
ямар дасгал байхав дээ, хөгжмийн аянд жаахан цовхорсон нь хэтэрчихэж. өөрийн чинь хийдэг, бас төсөөлөөд байгаа дасгал оогт бишээ хэрэгт дурт минь. ккк.
хаха. Миний хийдэг дасгалыг бас мэдээд байна гэнээ хэхэ. мундаг.
уг нь дасгал дандаа хийдэг бол хичнээн гэтрүүлсэн ч булардаггүймдөө. Би чинь өглөөдөө усанд сэлнэ, үдээш хойш нь зааланд бэлтгэл хийнэ. шөнөдөө хөлсөө гаргаад байнгийн л бэлтгэлтэй байдгийм чинь мэдийшд энийг хэхэ
жигүүр
асуулт ер нь тийм дасгал асуусын бишүү, эргэж харан харан асуухыг бодоход, ккк.
өвөл болчоод дасгал хөдөлгөөн маань тасалдаад нэг өдөр хийгээд нэг өдөр болиод, төлөвлөгөөнөөс гадуур ажил гараад ирэхээр тасарчаад байхын...
дасгал хийдэг хүн цаанаа л нэг өнгөтэй эрч хүчтэй байдгийм тэ. Өөрийг чинь би гуалиг гэж бодлоо хэхэ :)
ямар ч байсан дасгал хөдөлгөөнд нь амжилт
жигүүр
байнга суудаг хүн ориг хэлбэрээ хадгалах гээд л, бас уул хүн нь ер нь хөдөлгөөнтэй типийнх. дээнкүү...
Күэй энэ чинь түүхээс харах хэрэгтэй ш дээ. Яагаав нөгөө Алунгуа эхийн домогт юу гэж хэлсэн билээ дээ. Түүхээс сурах юм их бий ингэж.
дэмий юм ярихын,ккк.
Post a Comment