Дурлалгүй хичнээн удаав дээ
Дулаахан зүрхэнд минь жавар хургачихаагүй байгаа даа
Хайрлалгүй яасан их удаав дээ
Халуухан зүрх минь хөрчихөөгүй байгаа даа
Тог тог хийх өндөр өсгийтийн чимээ
Хонгилын үзүүр лүү замхран одох шиг
Торгон даашинзны дэрэвгэр хормой
Холын уул даваад алсрах шиг
Зуны цэцэгс шиг зуурдхан амьтай
Залуухан бас халуухан бүсгүй нас минь
5 comments:
Дэргэдүүр зөрөн өнгөрөх танхилхан бүсгүйн
Дэгжин гоолиг биеийг алмайран ширтэхдээ
Нөхөргүй болов уу гэсэн нууцхан горьдого
Нэгхэн хормын төдийд сэтгэлд зурхийн өнгөрлөө
Аяа анд минь чамд
Авъяас байна шүү
Бушуу энийгээ хөгжүүлээрэй
Болор цом дэргэд чинь байна :-)
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ?...
сайхан дуу шүү... яагаад ч юм өөрийн эрхгүй л биччихлээ. кккк.
би эрэгтэй биш эмэгтэй л дээ... ижил хүйстэн ч бас биш... Жирийн л нэгэн хүмүн. яаж яваад ч юм таны блогоор зочилчихлоо... Кофегоор тань дайлуулсандаа баяртай байнаа... за сураад байгаарай. амжилт... Би ч бас хүний нутаг гүний газар эрдэм номын мөр хөөж л явна даа... Амьдрал гэгч үнэхээр сайхан шүү. сайхаан сайхан...
Нэрээ хэлээгүй хүн ороод гарчээ. Тиймээ амьдрал сайхан, амьдрах бүр ч сайхан.
ene shuleg chn ih saihan umaa. tog tog hiih ondor osgiit, hongilin uzuurt geed bi yag iim mortei shuleg bichmeer ayadaj bgaad bolisii sht hehe.
Post a Comment