Саяхан нүүр номд байх ном уншигч хүмүүсийн бүлгэмд элсэв ээ. Тэгсэн өчигдөр нэг залуу арав гаруй ном файлаараа байна авах хүмүүс нь айди-гаа үлдээгээрэй гэсэн байхыг олж хардаг байхгүй юу. Хэдий хэвлэмэл ном биш ч гэсэн ном шиг хэлбэрээр хэвлээд уншиж болохым даа гэж бодоод бүгдийг нь авья гэж бичснийхээ ард жимайлынхаа хаягийг биччив. Тэгсэн үдээс хойхно нэг эмээл ирсэн нь ганцxан ном бүхий аттаач файл байв. Нэг нэгээр нь явуулах гэж байгаан байх гэж бодоод орой болтол хүлээлээ. Тэгсэн байдаггүй ээ. Надаас бусад хүмүүс нь бараг авцан бололтой, тэр комээнтүүдийг уншаад байх нээ. Тэхээр нь миний хүсэлтийг өөр хүнийхтэй андуурчихсан юм байлгүй гэж бодоод Би уул нь бүгдийг нь авья гэж бодсон юмсан. Тэгсэн надад нэг л ном эмээлээр ирлээ. Бусад номыг нь яаж авах уу гээд л биччихэв.
Тэгсэн чинь бараг цагийн дараа нөгөө нөхөр чинь бүх хүмүүсийн асуулт хариултад хариулсан байнаа. Минийхэд юу гэсийн бол гээд харсан чинь юуууу гэсэн гэээч...
Хүн загнаж байгаад юм авахыг хаана сурсан хүн бэ гэцэн байвал яахав. Ёоо ийм юм байна чинээ санаагүй хүн чинь аймар сонин байдалд орно биз дээ. Би тийм загнаж зандарсан өнгө аясаар биччихсийн байх даа гэж бодоол бичснээ харлаа. Яавч тэгэж санагдахгүй байгаам л даа. Таануудад ямраар уншигдаж байна. Тэгээд л доор нь үргэлжлүүлээд бичлээ. Хүн загная гэж ер бодоогүй юмсан. Өөр хүнтэй андуурагдсан юм болов уу гэж бодоод л асуусан хэрэг. Надад хүн загнаж суух шаардлага ч байхгүй. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол ёстой уучлаарай гээл бичлээ. Юмыг яаж мэдэхэв жаахан сэтгэл санаа нь тухгүй, уур уцаартай үедээ уншиж таарсын байх, хэрэв тийм нөхцөлд уншсан бол зандарсан юм шиг уншигдаж болохын гэж бодоод бичсэн хэрэг. Сав санаандгүй байж байгаад хүнээс нэг иймэрхүү юм дуулах чинь ёстой тэнэг юм байна лээ. Бараг л хамаг бие салгалж байгаам чинь. Хүнтэй хэл ам хийж сураагүй хүний л зан байх даа.
Тэгээд сүүлд харсан чинь нөгөө миний сүүлд хэлснийг лайклачихсан мөртөө нэмж нэг ч ном ирээгүй. Хүнд өгье гэж өөрөө эхэлж ам дуугарчихаад өгөхөө тулахаар олон долоон юм ярьсан сонин баагий санагдаад шал дургүй хүрээд явцан. Эрийм байж хүний санаагүйг санаж суудаг яасан арчаагүй амьтан бэ гэж бодохоос дотор муухай оргиод. Хогийн юманд амаа бузарлачихаж бодоод өнгөрсөн. Бодвол нөгөө өгөх хүн гэдийж авах хүн бөхийнэ гэж бодсын байлгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаана суухав гэдэг тэрийг тэгэж ном өгий бария гэж далчигнаагүй бол би тэгэж гуйхгүй шд.
Бодвол надаа номноосоо өгөөч тэх үү энэ тэр гэж даль даль, наль наль гэх байсым шиг байгаан. Эрийн хугархай ухаантайм байж хүүхэн надаас долоон дор гар байна гэж бодогдоод тэр групп руу орохоос дургүй хүрээд байгаан.
Би ч угаасаа тэгэж хүнд доль үсэрч долигнож сураагүйм болохоор наль наль хийсэн өнгө аясаар ярьж чаддаггүй юм. Зарим нэг хүмүүсээс мэссэж ирэхдээ ккк сайн уу, ккк сонин юу байна. хаана байгаа вэ ккк энэ тэр гэсэн мэссэж ирэхийн, огиудас хүрмээр.
Ер нь сүүлийн үед нүүр тулсан амьд харилцааг утас, нүүр ном, мэссэж, мэссэнжр гэсэн хэрэглээнүүд орлох болсноор хүмүүс хоорондын харилцаа нэг тийм худлаа болцым шиг ээ. Анзаараад л байхад. Утсаар учиргүй найз нь найз нь гэж налиганасан мэссэж нисгэсэн танилаас хэтрэхгүй гарууд яг цагаа тулсан юман дээр бөгсөө харуулаад яваад өгдийм шиг байна лээ шд. Яах гэж тэгэж худлаа бялдуучилж, нялцганадагийн. Найз гэдэг үгийн үнэ цэнийг унагаасан ийм хулхи гаруудад угийн дургүй.
Хүнд харилцааны соёл байх хэрэгтэй. Гэхдээ утгаа онож илэрхийлсэн үгийн зөв сонголт байхаас худлаа үнэн инээсэн, сул үг хэрэглэснээр ч харилцааны соёлтой хүн болохгүй байх даа.