Thursday, 25 October 2012

Харилцааны соёл гэдэг долигнохын нэр биш

Саяхан нүүр номд байх ном уншигч хүмүүсийн бүлгэмд элсэв ээ. Тэгсэн өчигдөр нэг залуу арав гаруй ном файлаараа байна авах хүмүүс нь айди-гаа үлдээгээрэй гэсэн байхыг олж хардаг байхгүй юу. Хэдий хэвлэмэл ном биш ч гэсэн ном шиг хэлбэрээр хэвлээд уншиж болохым даа гэж бодоод бүгдийг нь авья гэж бичснийхээ ард жимайлынхаа хаягийг биччив. Тэгсэн үдээс хойхно нэг эмээл ирсэн нь ганцxан ном бүхий аттаач файл байв. Нэг нэгээр нь явуулах гэж байгаан байх гэж бодоод орой болтол хүлээлээ. Тэгсэн байдаггүй ээ. Надаас бусад хүмүүс нь бараг авцан бололтой, тэр комээнтүүдийг уншаад байх нээ. Тэхээр нь миний хүсэлтийг өөр хүнийхтэй андуурчихсан юм байлгүй гэж бодоод Би уул нь бүгдийг нь авья гэж бодсон юмсан. Тэгсэн надад нэг л ном эмээлээр ирлээ. Бусад номыг нь яаж авах уу гээд л биччихэв.
Тэгсэн чинь бараг цагийн дараа нөгөө нөхөр чинь бүх хүмүүсийн асуулт хариултад хариулсан байнаа. Минийхэд юу гэсийн бол гээд харсан чинь юуууу гэсэн гэээч...
 
Хүн загнаж байгаад юм авахыг хаана сурсан хүн бэ гэцэн байвал яахав. Ёоо ийм юм байна чинээ санаагүй хүн чинь аймар сонин байдалд орно биз дээ. Би тийм загнаж зандарсан өнгө аясаар биччихсийн байх даа гэж бодоол бичснээ харлаа. Яавч тэгэж санагдахгүй байгаам л даа. Таануудад ямраар уншигдаж байна. Тэгээд л доор нь үргэлжлүүлээд бичлээ. Хүн загная гэж ер бодоогүй юмсан. Өөр хүнтэй андуурагдсан юм болов уу гэж бодоод л асуусан хэрэг. Надад хүн загнаж суух шаардлага ч байхгүй. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол ёстой уучлаарай гээл бичлээ. Юмыг яаж мэдэхэв жаахан сэтгэл санаа нь тухгүй, уур уцаартай үедээ уншиж таарсын байх, хэрэв тийм нөхцөлд уншсан бол зандарсан юм шиг уншигдаж болохын гэж бодоод бичсэн хэрэг. Сав санаандгүй байж байгаад хүнээс нэг иймэрхүү юм дуулах чинь ёстой тэнэг юм байна лээ. Бараг л хамаг бие салгалж байгаам чинь. Хүнтэй хэл ам хийж сураагүй хүний л зан байх даа.
 
Тэгээд сүүлд харсан чинь нөгөө миний сүүлд хэлснийг лайклачихсан мөртөө нэмж нэг ч ном ирээгүй. Хүнд өгье гэж өөрөө эхэлж ам дуугарчихаад өгөхөө тулахаар олон долоон юм ярьсан сонин баагий санагдаад шал дургүй хүрээд явцан. Эрийм байж хүний санаагүйг санаж суудаг яасан арчаагүй амьтан бэ гэж бодохоос дотор муухай оргиод. Хогийн  юманд амаа бузарлачихаж бодоод өнгөрсөн. Бодвол нөгөө өгөх хүн гэдийж авах хүн бөхийнэ гэж бодсын байлгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаана суухав гэдэг тэрийг тэгэж ном өгий бария гэж далчигнаагүй бол би тэгэж гуйхгүй шд.
 
Бодвол надаа номноосоо өгөөч тэх үү энэ тэр гэж даль даль, наль наль гэх байсым шиг байгаан. Эрийн хугархай ухаантайм байж хүүхэн надаас долоон дор гар байна гэж бодогдоод тэр групп руу орохоос дургүй хүрээд байгаан.
 
Би ч угаасаа тэгэж хүнд доль үсэрч долигнож сураагүйм болохоор наль наль хийсэн өнгө аясаар ярьж чаддаггүй юм. Зарим нэг хүмүүсээс мэссэж ирэхдээ ккк сайн уу, ккк сонин юу байна. хаана байгаа вэ ккк энэ тэр гэсэн мэссэж ирэхийн, огиудас хүрмээр.
 
Ер нь сүүлийн үед нүүр тулсан амьд харилцааг утас, нүүр ном, мэссэж, мэссэнжр гэсэн хэрэглээнүүд орлох болсноор хүмүүс хоорондын харилцаа нэг тийм худлаа болцым шиг ээ. Анзаараад л байхад. Утсаар учиргүй найз нь найз нь гэж налиганасан мэссэж нисгэсэн танилаас хэтрэхгүй гарууд яг цагаа тулсан юман дээр бөгсөө харуулаад яваад өгдийм шиг байна лээ шд. Яах гэж тэгэж худлаа бялдуучилж, нялцганадагийн. Найз гэдэг үгийн үнэ цэнийг унагаасан ийм хулхи гаруудад угийн дургүй.
 
Хүнд харилцааны соёл байх хэрэгтэй. Гэхдээ утгаа онож илэрхийлсэн үгийн зөв сонголт байхаас худлаа үнэн инээсэн, сул үг хэрэглэснээр ч харилцааны соёлтой хүн болохгүй байх даа.

19 comments:

Гудиггүй эр said...

Энэ кинууны бузар булайг уудлуул далай шиг их ээ гэж Итгэлт баян хэлдэг дээ. Иймэрхүү зүйл тохиолдох нь зөндөө болцон энэ нийгэмд тэр бүхний төлөө нээрвтэж эрүүл мэндээ хохироогоод яах билээ дээ. Бичлэгтэй чинь 100 хувь санал нийлжээнэ гэчүүл долигносон болчихгүй бээз. /Хэлээ гаргав/

Монгол бүсгүй said...

@Гудиггүй эр

Хүнтэй эв гаваа олоод хүнд буруу зөрүү юм бодуулахгүй явья гэж хичээдэг ухаантайм болохоор хаа нэг ийм юм таарахаар бүр сонин болчихын.

Яасан урт хэлтэй юм, хаалганд хавчуулчихаад явчихсан байна шд :p

Гудиггүй эр said...

Өө тэгээд бүүр сүүлдээ дөжрөөд тоохоо больдым доо ернол. Чи ч эмзэгээрээ байна даа гэж.

Meegaa said...

bi end bdg mongol huuhen ruu @ bicheed taniar bicheg orchuuluulah gesen yum ali hayag ruu yavuulah ve geed asuulaa.

tegsen udahgui @ irlee, naad siten deer chine bgaa biz dee harahgui bna uu? gej ireed l uurtai bichejee. tegeheer ni genethen durgui hureed ta end ger ajil gej 2 hayag bna ali ruu yavuulah ve gej asuulaa oor yahav, durgui bol bolichihyo geed bichetsen. tegsen chine. daraahan aan za geriin hayag ruu yavuulchih geed shalchignaj bna lee. bi bas uur hureed l yavchihsan uilchilgee hiij bgaa uhaantai yum bol bas oligtoihon haritsaj boldoggui l yum bh daa.

gehdee chinii nomtoi jool oioltsoo uchir iim ih urt bichev.

mongolbusgui said...

gkkk, bi dandaa naiz n gej bichdii shdee. manai Mongol helend udur dutamiin hariltsaand (tanihgui hunee ta l gej yaridag bmr) Ta gej yarihaar bi tiim hugshin haragdaad baina uu gd uurlaad bdg, tgd dandaa nzaa, nz n gej bichdii shdee, heheh :P. tegeh n iimerhuu ul oilgoltsoh asuudalaas sergiildeg ym shig sanagddag. Gehdee facebook-r shn herelddeg ym bilee, neg n ayataiahn soyoltoi shuumjilchihgui, nuguuh n ch shuumjiig n zugeer sonschihgui. Bi law neg udaa ym zardag group-t end 6000-n unetei ymiig 22000 ged zarj bhr n arai unetei bish uu gd duugarchihsan chini bariulj iduulehee shahsan. Ym hiij baigaa negnee bitgii nud uzuurle, chi bolioch gd zagnuulsii shdee. Belen ym avch zarchihaad ym hiij baigaa gej bichiheer n ineed ch hureh shig. Ug n adilhan amidrah gej baigaa humuus gej bodood unetei awaad baigaa humuust tus bolii l gej bodson ym.

mongolbusgui said...

yaasn ch urt ym bolchiw doo. Neeren tiim evgui comment uldeechiheer zurh salgalaad yawchdiin bna lee, bitgii too. Neg hunii helsen shig olon sharhdaad, ter n edgereed ireheer doli suusan ulugchin chono shig bolchihono (Yaruu nairagch Bolor-Erdene egch FB huudsandaa tegj bichsn bna lee).

Монгол бүсгүй said...

@Гудиггүй эр

үгийн зөрөө, нүдний хяламхийлтээс хүнтэй үг сөрөөд байддаггүй болохоор иймэрхүү юм эмзэг тусаад байх шиг байдгийн. болж өгвөл холхон байхыг л хичээхгүй бол.

хэрэв хүн нь өөрөө хээв нэг хэрүүл хийчихдэг, хүний зүрх зүсэх үгийг хамаг булчин шөрмөсөө чивчрүүлэн, судасны цохилтоо нэмэгдүүлэн байж биш зүгээр шүднийхээ хажуугаар сийгүүлчихдэг бол ч юунд тэгэж эмзэглэж суухав дээ.


@мээгаа

хэрвээ тэнэгүүдтэй тэнэг юм шиг нь харьцаж чадахгүй бол холхон байсан нь дээрийм шиг байгаан. тэнэг юм шиг харьцаж байна гээд хэрүүл уруултай нь хутгалдалтай биш, холуур л байх нь сэтгэл амар.

@Gavaa Lkhava

аа харин тиймэрхүү юм харагддаг л юм байна лээ. би ч өөрт минь тэгэж хэлэх байтугай хоёр хүний хоорондын маргаанаас стрээс аваад, сэжиглээд байдаг юм. уул нь уур уцаар, элдэв хэл амгүйгээр учраа ололцож болно шд. хүний ухааны л асуудал байдаг байх даа.

угаасаа тэгээд хүнийг элдвээр хэлж байгаа хүний доторх ямар байгаа нь ойлгомжтой. амнаас унах үг гэдэг хэлж байгаа эзнээ хэн гэдгийг нь илүү ч үгүй дутуу ч үгүй илэрхийлчихэж байгаан.

ингээд бодохоор заримдаа хүнтэй харилцахаас ч дургүй хүрдийн шд.

аан тэр та гэдгийн хувьд бас асуудалтай шүү. чи гэж хэлэхгүй гээд өөрөө гэж ярих тохиолдол их олон байдаг. өөрөө гэхээр зарим хүмүүс их хөндий сонсогдоод байна гээд байдгийн байн лээ бас, явдалтай.

Meegaa said...

Onoodor chine yasan saihan ooriigoo magtmaar odor ve?
saihan hereldeh ch bas saihan shuu tee gej ireel hahah

manai eej namaig dan ene Meegaa gants ug gazar geehgui hereldene shuu gedeg yum. bi bol eniig asar ih magtaal gej oilgodog geed bhgui yu hahah

amaa tsangaj
nudee argatal hereldeh yumsan geed baival yasiin hahah

Гудиггүй эр said...

Тэнэг мунхаг хүнтэй тэрсэлдэж бүү марга гэдэг үгийг л их санаж боддын. Хэрэлдэж сурсандаа биш хэрүүл өдөгчдөөс хол явах, тэр тухай бодохгүй явах нь амар санагддын.

Монгол бүсгүй said...

@Мээгаа

хэрүүл хийгээд юуу ч хожихгүй шүү дээ хөө, харин ч хайран хэдэн эсээ үхүүлээд өөрөө л хохирно. нэг хоёр удаа хамаг байдгаараа орилж хашгирснаас, тав арван жил амьд явсан дээр байлгүй дээ.

тэгэж байгаад их сонин хообийтой юмаа, зурагнаас бол тэгэж харагддаггүй л юм даа.

@Гудиггүй эр

Наадах чинь л шүү дээ, хэдэн зуун хувь санал нийлж байна

Keeper said...

iimerhuu yum ih tohioldhiimaa. humuus iim soyolgui boltsiimuu esvel bi emzeg bgamu. hoyulaa yaj iim zuilsed setgel emzeglehgui baij surah ve :(

Монгол бүсгүй said...

@ Keeper

тиймэрхүү хүмүүсээс хол байх нь л хамгийн дээр арга байх. ямар хэрүүл хийж, хүн муу хэлж суралтай нь биш дээ, одоо :-)

Хүн санаа said...

Мангар олон сээгийтэй наасан :P
"Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгүүлэгч ес байтап
Заримдаг хүн, ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ!" гээд тамгалчихъя даа.

http://hunsanaa.blogspot.com/2010/08/blog-post_8065.html

Монгол бүсгүй said...

@ Хүн санаа

Сээгий горьдож бээгийдэж суудаг гэж ойлгодын биш биз дээ. Тэгвэл та маш том эндүүрч гэж хэлье нэгдүгээрт.

Хоёрдугаарт чухам цэцэн цэлмэг загнаад гараад явсан чинь хүний юмаар хүүдэгнэж явсын байж дээ хөөрхий гэжжжж ;р

Хүн санаа said...

ха ха ха.
Нэгдүгээрт: Олон сээгийтэй нь хүрээллээ үүсгэж хамт олонтой болсны тань илрэл гэж бодсон учир атаархсандаа бичсэн бөлгөө.

Хоёрдугаарт: 100-ны шилдэг яруу найрагчийн хэлсэнтэй энэ дүйцэх цэцэн цэлмэг үг өчиүүхэн миний цээжнээс гарахгүй тул хуулбарлахаас өөр арга олдсонгүй.

Ая тухыг тань алдагдуулсан бол уучил салям алякум :D

Монгол бүсгүй said...

@Хүн санаа

үэхэхэхэ, үүгээр түүгээр үгийн өө харж гүйхээр өөрийн гэртээ үзэгдэж байгаач гэж хэлэх байноо.

ая тух алдараад байгаач юм алгалдоо.

Хүн санаа said...

Гэртээ цаг ямагт л байгаа шүү дээ. Тайван тухтай байдлыг эрхэмлэх болсоон одоо.
Хаяа нэг хэл ам хэрүүл шуугиан хиймээр санагдах юм.
Чамаас болоод гэдэг шиг үү хэ хэ хэ

Dosu said...

Tegehdee bas ene mail messenger entert ih sain ugee bodoj harj bj bichihgui bol unshih Hun bas yamar tempeer unshihaas utga ih shaltgaalchaad bgaamaa.

Монгол бүсгүй said...

@Dosu

Эхний комментийг уншаад тэгэж бодоод өөрийн хэлснээ янз бүрийн темпээр уншиж үзсэн л дээ. Хэрвээ тэр хүн их ууртай үедээ эсвэл бусдаас дандаа наалинхай үг хүлээж авдаг бол миний комент ширүүн сонсогдохоор байж болох юм шиг санагдсан.

Мэдээж нүд ам, гар хөлөөрөө өөрийгөө илэрхийлж байгаа биет харилцаа биш учраас бодолцох хэрэгтэй л дээ. Гэхдээ сүүлийн үед бүр хэтрээд байгаам шиг санагддаг. Тунгий нь тааруулах хэрэгтэй байх.