Ойрд манггар ядарчийнаа. Уул нь яаж ч хэцүү байсан хэцүү гэхгүй гүрийдэг л хүн юм байгаан. Энэ удаад өөрийгөө биш өрөөлийг бодоод ядарч байна гэж хэлэхээс өөр арга алга даа. Миний бүх зүйлээс тэр хүний бүх зүйл шалтгаалах учраас. Ядарч байгааг минь ойлгож, ухаарах хүн ойр хавьд минь нэг хүнийг эс тооцвол нэгээхэн ч алга. Ийм болохоор заримдаа хоёр нүд минь өөрийн эрхгүй чийгтэх юм.
Найз хархүү манай хотоос жаахан зайтай хотод амьдардаг юм. Хагас бүтнээр наашаа ирдэг. Түрүүний ирэлтээрээ гэртээ байгаа борцоо надад авчирдаг хүн болсон чинь замдаа автобусны буудлын жоогийд орохдоо ууттай нь цонхон дээр тавьснаа мартаад ирцэн байгаам даа. Хийцтэй цайнд эсвэл шөлтэй хоолонд чимх чимхээр хийгээд идээд ууцан бол аштай байхав дээ. Хайран юм гэцгээгээд л өнгөрлөө.
Тэгсэн саяын ирэлтээрээ өмднийхөө арын кармаанд хийсэн түрийвчээ гээчээд ирдийн. Ирээд нилээд удсан хойно лав дөрөв таван цаг өнгөрсөн хойно гадагш гарах гээд түрийвчээ хайсан чинь байдаггүй. Энэ тэрүүгээр, ардуур хойгуур гээд эрж хайгаагүй газар гэж нэгээхэн ч үгүй.
Ашгүй бэлэн мөнгө ширхэг ч байгаагүй гэнэ. Нэрийн хуудас нь байгаа болохоор хэн нэгэн олсон бол утсаар нь залгах байх гэсэн горьдлоготой байв. Бүх зүйл бүртгэлтэй байдаг болохоор тэгтэл ч санаа зовсонгүй.
Ашгүй бэлэн мөнгө ширхэг ч байгаагүй гэнэ. Нэрийн хуудас нь байгаа болохоор хэн нэгэн олсон бол утсаар нь залгах байх гэсэн горьдлоготой байв. Бүх зүйл бүртгэлтэй байдаг болохоор тэгтэл ч санаа зовсонгүй.
Юмыг яаж мэдэхэв гээд хоёр каартыг нь интернэт банк руу нь ороод хэрэглэх эрхгүй болгоод хаачихаад түр зуур ч гэсэн санаа амрав. Гадаад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх энэ тэр гээд бичиг баримтууд нь бүгд тэрэн дотор. Юутай ч терминал орж асууж сураглая гээд гарав. Очоод мань хүний ирсэн хотын хаалган дээр суудаг хүнтэй уулзаад өглөө тэдэн цагаас энэ хүрэхдээ автусанд түрийвчээ үлдээсэн байнаа. Тиймэрхүү сураг ажиг байсан уу гээд л асуулаа. Автобусны цагаар нь хөөгөөд хэн гэдэг жолооч юм байна. Одоо нэг буцаж ирэх ёстой тэр үед нь уулзаад хариу хэлье. Та хоёр гадаа цэвэрлэгээ хийдэг хүмүүсээс нэг асуугаад үз гэхээр нь гараад нөгөө хүмүүстэй уулзаж билетийн дугаараа үзүүлтэл яг тэр автобусыг цэвэрлэсэн хүнээс нь тэндээс түрийвч олдсон уу гэхэд үгүй л гэдийн байна.
Автобусанд хаяагүй болж таарав. Уул нь бид хоёр автобусанд л кармаанаас мултраад ойчсон байх гэж горьдож байсан юм. Гайгүй хүн олоод утсаар яриасай гэж залбирахаас өөр арга алга даа гэсээр буцаад харив. Харих замдаа олдох нь ч олдох л байх битгий санаа зовоорой, харин дараа анхааралтай явж бай гэдгийг сануулаад байх шиг байна шүү. Утас, түрийвч хоёроо байнга тэмтэрч, бүртгэж бай л даа гээд л баахан лээкц уншиж явав.
Дайны хажуугаар дажин гэж нөгөөх маань хоёр өдрийн өмнө бадминтон тоглож байгаад аркетаар толгой руугаа цохиулцан гээд толгой нь өвдөөд, царай нь цонхийж цайгаад, дуу шуу нь цаашаа ороод тэнхээ муутай, аль өглөөнөөс хойш. Харваас тархиа доргиосон нь илт. Гүйлгэж бөөлжсөн үү гэсэн гүйлгээгүй, харин автуусанд бөөлжис нь хүрээд байсан гэнэ. Манай хүн бүх зүйл нь хэвийн сайхан бол өдөр болгон хүндэрдэг, бас их унгадаг байхгүй юу. Тэгсэн тэр өдөр толгой нь өвдөөд нөгөө хэвийн үйл явцууд нь алдагдаад бие нь тухгүй оргиод байсан гэж байгаа. Мань хүүхэн нь хүүхэд байхад тархиа олон хөдөлгөж байсан туршлага дээрээ тулгуурлаад утас нийтгэж бүдүүн болгоод толгой нь хөдөлсөн эсэхийг нь үзэв. Яалтчгүй 1 санж зөрсөн байв. Тэгээд л толгойг минь барьж өгдөг байсан хүмүүсийн гарын хөдөлгөөн, базалт энэ тэрийг санах гэж оролдоод там тум баримжаагаар толгойг нь барьж өгөв. Барьсны дараахнаас унгас алдаад л эхэлсэн бас өвдөлт гайгүй байна гэхээр нь чадсын болов уу гэж бодогдов. Гэхдээ царай нь сайжирдаггүй. Таньдаг хүнээсээ энэ хотод тархи барьдаг монгол хүн бий эсэхийг асуутал байхгүй байх, тийм юм ер сонсогдож байгаагүй гэдийн байна. Солонгос хэлний толь бичиг авч байгаад тархи хөдлөх гэдэг ойлголт энд байдаг юм болов уу гээд хайтал харин тархи доргих гээд гараад ирдэг юм байна. Ер намдахгүй бол эмийн сан орж ийм тохиолдолд яадаг эсэхийг асуугаад тохирсон эмийг нь олж ууя гэж ярилцаад сууж байтал утас дуугарав.
Утсаа эрээд олдоггүй ээ, өмд, цамцны кармаа гээд л хайгаад байдаг. Тэгсэн орон доор унацан байдын. Мэдээж дуудлага аль хэдийн тасарцан. Аваад хартал банкны дугаар. Буцаад залгалаа. Амралтын өдөр болохоор баахан нэмэлт тоо дарсаар байж арай гэж нэг хүнтэй холбогдов. Тэгсэн нөгөө автобусны жолооч манай хүний түрийвчийг олоод банкны карт дээрх утасны дугаараар банк руу ярьсныг нь мань хоёрт хэлж байгаа нь тэр. Өдөр уулзсан хүний утсыг өгөв. Нөгөө дугаар луу ярьтал түрийвчийг олсон, хэзээ ирж авах вэ гэхээр одоо очлоо гээд дуун гараад терминал ороод нөгөө хүнтэйгээ уулзаад түрийвчээ аваад хоол авч идээрэй гээд мөнгө өгтөл халгаагаагүй.
Тэгээд дэлгүүр ороод гэртээ ирцгээв. Толгойг нь болж өгвөл хэд хэд бариад өгчихье гэж бодоод унтахын өмнө нэг барьж өгөв. Маргааш өдөр явахаас нь өмнө нэг сайн барьж өгөөд явуулсан гэж байгаа. Тэрнээс хойш өвдөх нь гайгүй байгаа гэнэ. Ойрын хугацаанд хүчтэй, огцом хөдөлгөөн хийж болохгүй гэж захиастай.
Бурхангүй газрын бумба галзуурнаа гэж л энэ байх даа, хэ хэ.
12 comments:
mundag l bumba bn daa :P
Huuyee tsochir sonin medee bh chn, double bolchihjee. Bayar hurgiyee
@Dreamer
нөгөө нэг цохилт нь таарна гэдэг шиг юм болсын болов уу гэж бодоод байгаа шд. гэхдээ ямар ч байсан галыг түр зуур унтрааж дөнгөсөөн :-)
@Гуталчин:
аль эртний даабл, давхар болцон шд хөө :D
hahah aihtar bumba bus uu? double nohor joohon hainga zus yumaa? hairan borts geed bhgui yu hahah
Хүүшэээ баяр хүргэеээээ хонгор минь эээ.
Мэдээгүй ш дээ. Чам уруу ирэх гэж ухаанаа алдаад юмаа гээгээд байгаа юм байна даа хэ хэ хэ.
Манайхан давалгаалаарай. Дараагийнх нь хэн бэ?
Явсан шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
За баяр хүргье. Хий алддаг малддаг ч гэсэн хүнтэй болчихсон бундраад байгааам байна гэвэл гомдохгүй биз дээ хэхэ. Дараагийх нь Гуталчин, тэгээд Тэмээчин шүү кккк
@ Meegaa
хэ хэ цагаа тулвал хүнээс юу ч л гарах юм шиг байншд. бөө ч болж мэдэшгүй :D
харин тиймээ, манай хүн жаахан хэнэггүйтээд байгаан, би баахан лээкцэлсэн одоо зүгээр болох байх.
@ Тэмээчин бүсгүй, MRowan
Таа нар ер юу ойлгодог хүмсүүд вээ? Өмнөх бээгийнүүд дээр аль хэдийн хэлцэн л байгаа.
Заавал 1+1=2 гэж бичүүлж байж ойхым даа. Энэ илэрхийллийг өөрөөр илэрхийлээд хэдэнтээ бичсэн л байгаа даа уул нь. Ер блоог уншихдаа хайнга уншдаг хүмсүүд байна шүү. Муу тавилаа ккк.
Хүүшээ тэгж бичсэн юм уу. Би бичлэгийг чинь бүгдийг уншсан. Тийм юм байгаагүй дээ.
За Гуталчин минь ээ, Амжуулаарай. Чиний дараа би гэжийн шүү кккккккккк.
Хар хүн нь ямар хайнга байнаа. Гэхдээ бас азтай гайгүй бумбатай таарчиж :)
@Тэмээчин минээ
Нүдээ нээгээд сайн умш :-)
@Г.Ганбат
би бас хэлдэг л юм, чи азтай шүү, алдваа чанга атгаарай гэж :р
Нөгөө такси гээд киноон дээр Педра жирэмсэн болчоод Эмиляний өрөөгөөр нь дүүрэн байцаа, тоглоом этэр өрчөөдөөхд өнөөх нь олж хардгү нийсээд байдаг гэдэг шиг муу 2 танилыг маань гамгү хэлж орхижээ дээ хэ хэ хэ
@ Хүн санаа
Аймаар шургачихаад гараад явсан байх шив :р
Post a Comment