Сүүлийн үед монголд байгаа хүмүүстэй чаатлахаар энэ өвөл их хүйтэн болно гэсэн л гэх болж. Муу ёртой юм. Аав ээж хоёр энүүгээр хүмүүс тэгэж яриад хотын хүмүүс нь гэр худалдаж аваад хөдөөний хүмүүс нь лаа худалдаж аваад байх юм байна, чухам юу болох гээд байгаан гэж байсан. Тэнгэр огторгуй, од гаригсын хөдөлгөөн судалдаг, ямар зүй тогтолтойг нь гадарладаг дэлхийн хэмжээний том судлаач нар нь тэр талаар ганц үг гав хийхгүй, бүх зүйл хэвийн л гэх юм байна гайгүй биз дээ л гэхээс надад хэлэх үг олдохгүй юм. Энэ оны эхэн дээр Белгийн астрономич нилээн сайн таних эмэгтэйгээс асуухад бүх зүйл хэвийн л гэж хэлсэн шд. Нүүдэлчин удмын монголчууд гаран орон, босон суун тэнгэр огторгуй, байгалиа ажигласаар байгаад тэнд болох үзэгдлийг нүдэн баримжаа, ажиглалтаар мундаг сайн мэддэг болсын болов уу ч гэж бодогдох шиг. Энүүгээр хүмүүс юм хум ярихгүй л юм байна. Эсвэл ганц монголд л болох гээд байгаа үзэгдэл юм болов уу. Бараг л дэлхий сүйрнэ гэх гээд л байх шиг. Ганц өдөр пархийтэл бүх зүйл дуусах байсан юм бол анх энэ бүхэн яах гэж үүссэн юм? шударга бус биз дээ. Орчлон ертөнц өөрөө аяндаа, аажим байдлаар хувьсан өөрчлөгдөж бий болсон болохоор устахдаа ч мөн адил тийм л замаар устах байх. Ертөнцийг бүтээгч нэгэн байхгүй, ертөнц өөрөө аяндаа бий болсон гэж үздэг биз дээ. Дээр бүр монгол телевизийн шууд нэвтрүүлэгт нэг оролцогч утсаар оролцохдоо нэвтрүүлэгт оролцож байгаа сэтгүүлчээс асуугаад байсан. Тэгэхэд тэр сэтгүүлч юу ч болохгүй ээ, харин ийм тийм юм болно гэж яриад байвал биелчихнэ шүү гэж байсан. Амны билэгээс ашдын билэг гэж одоо тэгэж хаа хамаагүй цуурахаа болимоор юм. Ямар үндэслэлтэй юунаас улбаалж тэгэж яриад байгаагаа нэг сайн тунгааж үзээсэй.
Хэдий шинхжлэх ухаан бүхнийг тайлбарлах гэж оролддог ч чадах зүйл, хамрах хүрээ гэж бий. Өнөөгийн сансрын дуран авиан чадамж болон хуримтлуулсан туршлага, цуглуулсан өгөгдөл нь сансар огторгуй гэсэн аварга хэмжээстэй, хэдэн сая живаа жилийн түүхтэй нь харьцуулахад юухан ч болох билээ. Өнөөгийн судалж судлаад байгаа хүрээний цаана чухам юу оршиж байгааг таашгүй. Гэсэн хэдий ч өнөө маргаашийн тавь жаран жилийн интервалд алдахгүй байх гэж итгэдэг.
Энэ өвлийн хүйтрэл гээд байгаагийн хувьд анх удаа биш өмнө нь зуу ч юмуу, хоёр зуу ч юмуу жилийн өмнө тохиолдож байсан байж болох. Угаасаа байгалийн үзэгдэл тодорхой жилийн үечлэлтэйгээр эргэх холбоонд оршиж байдаг. Мичин жилийн зуд, тийм жилийн ган, тэдэн оны газар хөдлөлт гэх мэтээр ярьж л байдаг. Тэрэнтэй ялгаа юу байхав. -50 хэм хүрдэг газар нь -60, -40 хэм хүрдэг газар нь -50 хэм хүрэх гэх мэт, өмнө сар гаруй тас хийтэл хүйтэрдэг байсан бол энэ жил хоёр сар гаруй ч гэдэг юмуу иймэрхүү байдлаар хүйтний хэм болон, үргэлжлэх хугацааны хувьд бага зэргийн зөрөө байж болохоос биш энэ дэлхий даяараа, эсвэл монгол улс тэр аяараа хүв хүйтэн болчихно ч гэж юу байхав.
Нар халхлагдана гэдгийн хувьд ийм гаригуудын давxцсан хөдөлгөөн өмнө мөн л тодорхой жилийн үечлэлтэйгээр болж ирсэн л гэдэг. Тэр бүрд дэлхий сүйрээгүй байсаар л ирсэн.
Юу ч мэдэхгүй, юу ч мэдэх боломжгүй харанхуй зуунд амьдарч байгаа биш бүх зүйл ил тод байхад хамаагүй тэгэж яриад байж болохгүй байхаа.
5 comments:
hehe chi bas iim yum sonsoo yu, manai eej bur neg heseg am neevel l minii huu iree, end humuus laa shudenz tulee l tsugluulaad bh yum, umig yaj medeh ve eejinhee hajuud baij bai geed boldoggui. ochnoon helj bj neg yum ggui bolson.
arvan jiliin huuhduud gertee yag naadhig chn yarij ireed bna gsn hen tegj bn geheer bagsh zaaj ogson bagsh tegj bn tulee shudenzee sn avaarai gesen geed... hehe bagsh nar tm yum yarij bhad engiin malchin ard arga ch ugui yumuu gej bodson.
baigaliin uzegdliin omno bid huchin mohos shuu dee, boloh yum boldogooroo l bolj bombortsog delhii ergedgeeree l ergehees hoish doo. amni bilgees ashdin bilegee gej tiimee ho
@Гуталчин
Харин сүүлийн үед ийм яриа эрчимтэй сонсогдох боллоо.
Манай хоёр ч юу юугүй ир барь гэхгүй байгаан.
Тэр багш нар одоо хаанаас хэнээс сонсчоод ард түмний хүүхдүүдийн тархийг угаагаад байгаам болоо, болимоор юм.
Хүн өөрөө ухаантай амьтан болохоор ямар ч тохиолдолд амиа аргалж дөнгөнө гэж боддог шд. Тийм айхтар хүмүүсийн яриад байгаа шиг юм болохгүй л гэж бодоод байгаа. Энэ жил ерөнхийдөө дэлхийн хаа саагүй үер ус, салхи шуургатай байгаа шиг арай жаахан илүү хүйтэн болох л байх
Uu harin tiim ee, naadahiig chini amtai bolgon yarij bnaa. Manai nz ohin MNG-s irchiheed ene jil Mongold Musun uvul bolno gsn yariad bsn, hehe. uvul boldogooroo l bolno, yaahaw olon jiliin dundjaas 1-2 gradus huitreh magadlalatai bgaa gej tsag uur shinjeechid helsen bna lee, huiten uvul boloh bh. Huduuguur bagiin darga nar n tegj yariad yawaa suragtai bsn.
@ Gavaa Lkhava
Харин хүйтний улиралд бэлддэг зарчмаараа л бэлдээд байвал болно доо. Тэрнээс нар алга болно, дэлхий сүйрнэ энэ тэр гэсэн дэмий яриад яахав дээ. Цөөхөн хүн амыг иймэрхүү яриа хамрах нь их амархан юм даа.
Шинэ блог нээлээ. Зочилж байгаарай.
Post a Comment