Wednesday, 19 September 2012

2012-09-19

За нэг тийм эрээвэр хураавар юм бичээтий. Таалах албагүй, таалагдах гэсэнгүй. Угаасаа ч таалагдах гэж хэдэн үг хэлхэж суудаггүй юм доо. Шаардлага ч алга. Гол нь өөр дээрээ тусгаж аваад сонин царайлаад хачин юм болов. Өнөөгийн нийтлэг төрх нэг иймэрхүү л байна.
 
Анх фэйсбүүкийн хэрэглэгч болчихоод их л идэвхтэй эргүүлддэг байжээ. Одоо ч энд тэнд байгаа гадна дотны чухал танилууд хэрэгтэй мэдээлэл энэ тэр юу тавьж гэж л харахаас бараг тоохоо ч байж. Өдөр болгон, хором минутаар шахуу тайлангаа тавьдаг хүмүүс ч бас харагддаг л юм. Ер нь тэгээд анзаарч байхад нүүр номыг янз бүрийн зорилготой ашигладаг шиг байгаан. Зарим хүмүүс өөрийгөө ириклаамдах гэж. Зураг хөрөг юу л байна тэрийгээ хамж шимээд л. Зарим хүмүүс найз биш зүгээр танил хүмүүсээ хаана юу хийж явна гэдгийг тандах зорилгоор нэг тийм ажиглагч байр суурьнаас. Анх уг нь цөөн хэдэн хүнтэй найз болоод их цомхон байсан юм. Голдуу энд тэнд хурал хуйгаар танилцсан мэргэжлийн чиглэлийн хүмүүс. Сүүлдээ болсон болоогүй таньдаг хүмүүс хүсэлт явуулаад байхаар нь яалтчгүй нэмсэн л дээ. Тэрнээс хойш яагаад ч юм сонирхол буурчихсан. Нэг нэгэндээ гайхуулах гэж байгаам шиг баахан ириклаамны постууд, зурагнууд нь утгагүй санагдаад. Мань хүн өөрөө хувийн зүйлсээ тэгэж их дэлгээд байх дургүй болохоор бусдыг бас тиймэрхүү нүдээр хараад байдаг байж магадгүй. Өөрөө өөртөө болж, зөв замаар явж байвал болоо гэсэн философитой миний хувьд бусдад дэлгэж үзүүлэх юм үнэндээ олддоггүй юм.
 
Дээр нэг танилынхаа поостон дээр жаахан маазарч байсан чинь дундуур тэр танилын танил болох нэг хүүхэн орж ирснээ жинхэнэ бүдүүлэгтэж өгдөг байншд. Зарим нэг хаана, хэнтэй юу хэлж ярихаа мэдэхээ байцан, амнаасаа сөрөг утгатай, цаад хүнд эвгүйгээр тусах үгийг сийх ч үгүй хэлчихдэг хүмүүс их байдаг шиг байгаан. Тиймэрхүү харилцаанаас болоод зүрх савлах нь энүүхэнд. Бодитоороо хүнтэй маргалдчихсан юм шиг нэг л сонин болчихдог. Тийм болохоор дахиж тэр хүмүүстэй тааралдахгүйг хичээж сэрэмж анхааралтай дутааж явдаг юм.
 
Зарим нэг танилууд бас байнаа. Хүний мууд дурладаг. Өөрөөс нь жаахан илүүхэн гарчвал хамаг юм нь гоожчих гээд хавчигнаж өгдөг нөхдүүд мэр сэр бий. Хүн өөртөө л болоод, мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байвал болмоор шиг санагдахын. Гэтэл үгүймаа. Хэн нэгний тогоотой хоол, түрийвчтэй мөнгө, ор хөнжил рүү заавал өнгийнэ. Өөрөө нэг жаахан юм олчихвол тэнгэрийн умдаг атгасан аятай, юм үзээгүйгээ гайхуулж хавиар нэг зарлана.
 
Зарим нэг хүмүүс чинь мэссэнжрийн статусаараа хоорондоо тэмцэлдээд байдаг юм биш үү. Нэг нь одоо тэгжийна ингэжийна гэхээр өөдөөс нь нөгөөх нь бас нэг хариу барих жишээний. Яг нэг жоохон хүүхэд шиг. Том хүн болох үйл явц нь сайтар явагдаагүй хүн бол хүүхдээсээ ч дор болдог шиг байна шд. Хүүхэд байхдаа гэнэн цайлганаар өөр хоорондоо онгирцгоодог бол том хүн болсон хойноо бүр лоогиктойгоор, бүр нэг тийм онцгүй байдлаар өрсөлдөж, уралцаж байдаг шиг байгаан. Ер нь том хүн болноо гэдэг аль аль талаараа бохир заваан, болох болохгүйгийн цуглуулга болдог шиг байгаан. Энэ ертөнц дэлхий дээрх хамаг л болохгүй зүйлсийг том хүмүүс л өдөөж, хийж, гүйцэтгэж байгаа биз дээ.
 
Мунхагийн шавар балчиг, намагтаа живчихсэн гэрэл гэгээ үзэхгүй харанхуй дунд бүдчиж явдаг хүний амьдралаа гэж хөөрхий. Өнөө маргаашаас илүү гарахгүй, энэ наснаасаа хэтэрч сэтгэхгүй явсаар дуусдаг шигээ. Хайран юм...

5 comments:

Тэмээчин бүсгүй said...

Хэ хэ хэ. Олимпийн аваргын нэг статус дээр хүртэл эвгүй юм бичээл байна лээ хүмүүс. Аймаар ховлосон кккк.

Тэр хүний сайн, сайхан гавьяат үйлс байхад заавал нөгөө талыг нь хараад бичиж энэ тэр.

Unknown said...

bi bol facebook-g ogtoosoo oilgodoggui yum. Ug ni sonirhoyo gej hirendee boddog yum, kkk.

Монгол бүсгүй said...

@ Тэмээчин бүсгүй

Ер нь интернэт орчин чинь бодит орчноосоо ч аймаар байдаг юм бишүү, намайг хэн хэлэхэв гэсэн шиг амныхаа зоргоор авч өгдийм шиг байгаан. Бусдын асуудал, амьдралд тэгэж хандаж болохгүй биз дээ. Хүмүүс, хүн бүр сайн ч бай муу ч өөрийнхөөрөө замаар явдаг гэдгийг хэзээ нэг ойлгодог болохын бол доо. Манай монголчууд л ийм байдгиймуу эсвэл аль ч орны хүмүүс адилхан байдгийн болов уу???

@ Damdaa

Уул нь facebook чинь хэрэгтэй хүмүүстэйгээ найзлаад цаг тухайд нь хэрэгтэй мэдээллээ солилцоод явбал их л зүгээр байдын. Сүүлийн үед хөл толгой нь мэдэгдэхээ байгаад алингаа алдсан, миний хувьд.


Nonna said...

хүн юунд яаж хандана яг тэрүүгээр нь л болдог байх гэж би боддын ... надад бол харин ч аятайхан стрессээ тайлчихдаг талбар юм шиг санагддышд ... харин хамаа намаагүй груп энэ тэрд элсээд танихгүй хүмүүстэй бичилцэх жоохон онцгүй юм байна тийм болохоор хамаагүй хүмүүсийг нэмж барьж энэ тэнд юм бичихээ байсөөн ер нь поостуудыг харж байгаад сонирхол төрсөн дээр нь бичнэ гүй бол бичихгүй миний фээсбүүкт лав одоогоор тиймэрхүү сөрөг юм ажиглагдаагүй л байна ... харин ч бүр ашигтай санагдаад байгаа адилхан сонирхолтой найз нөхөд өө олно янз бүрийн хэрэгтэй мэдээлэл хуваалцана ... харин монголын сайтуудын доор бичсэн сэтгэгдэлүүдийг л унших хэрэггүй юм байна лээ яг л тамын тогооны үлгэр гэсэн үг

Монгол бүсгүй said...

@nonna

өөрөө тэгвэл хэргийг нь сайн хийж байгаа юм байна. миний эргэн тойронд баахан өөрийгөө ириклаамдсан хүмүүс л байдаг.