Г.Аюурзанын Шүгдэн гэдэг номыг монголоос авах гэж ахдаа хэлсэн чинь ер олдохгүй байгаа гэнэ. Бас Бадрал ламын Агнистийн гэгээ цувралын долоон ботийг нь олж авах гээд амжихгүй байна. Дүүд захьсан байгаан. Ажил төрөлтэй хүмүүс чинь номын дэлгүүр орох завгүй байдаг бололтой. Тэгээд дээрээс нь ном энэ тэр сонирхдоггүй хүмүүс бол бүр нөү юмаа. Би өөрөө монголд байгаа бол дэлгүүрийн үүдийг нь сахиж сууж байгаад л олоод авчихна л даа. Сүүлийн үед ном олигтойхон уншиж чадахгүй л байна. Чонон сүлдийг дуусахын алдад нь орхицон. Агнистийн гэгээгийн өөрт байгаа 7-р ботийг нь харин дуусцан хэдий ч өдөр болгон хараад байдаг юм. Нэг ёсны ширээний ном болчихсон. Найз монгол яваад ирэхдээ Чингис хаан ба шинэ ертөнцийн эхлэл гэдэг нэртэй номыг англи, монгол хоёр хэл дээр хэвлэгдснийг нь авчирсан. Мань хүн өөрөө монгол дээрхийг нь дуусгацан. Би англи дээрхийг нь эхлүүлсэн. Оройд ганц нэг хуудас явуулах юм. Уул нь ч нилээн сонирхолтой бичигдсэн юм шиг байна лээ. Толгойд хийж байгаа юм маань бодогдоод номыг тэвчээртэй уншиж чадахаа байжээ. Нэг мэдэхэд л бодол санаа ажлаа бодоод алга болж өгөхийн. Найздаа Агнистийн гэгээг уншаарай гээд өгсөн чинь уншихгүй байж байснаа саяхнаас уншиж эхэлсэн чинь шууд нойр нь хүрээд унтаад өгдөг болсон гэсэн. Нойр нь хулжаад шөнийн хоёр гурваас нааш унтдаггүй хүнд харин нойрны эмний нөлөө үзүүлээд аятайхан ч юмуу.
Шүгдэнг л олж авах юмсан гэж бодогдоод сууж чаддаггүй дээ. Одоо ч тэгээд элдэв адал явдал хөөсөн ном зохиолоос илүү иймэрхүү гүн ухааны ч гэх үү, шашинлаг, дотоод сэтгэл рүү хандсан номонд дурладаг болж.
Dalailambashugden.blogspot.com гээд нэг блог байдаг юм билээ. Тэндээс Шүгдэн гэж чухам юу болох талаар дэлгэрэнгүй мэдэж болно.
4 comments:
Маргааш буюу хагассайн өдөр сүхбаатрын талбайд номын баярт зориулсан өргөтгөсөн худалдаа болно, бүх номын дэлгүүр, хэдлэхүүд оролцоно гэсэн. Тэндээс олдож магадгүй дээ
@Саран авхай
ашгүй шүгдэнг олсон гэсэн. маргааш над дээр ирчих байх. харин нөгөөдүүлийг нь тэнд очвол олох болов уу? баярлалаа :-)
Шүгдэн саяхан хэвлэгдсэн болоод тэр байх элбэг байсан. Агнистын гэгээг би ч бас хайгаад олохоо байсан. Нэг хэсэг элбэг байхад нь авчихаагүйдээ харамсаад л байна
@ Г.Ганбат
Ноднин монголд очоод интэрномын дэлгүүрт Агнистын гэгээгийн бараг бүх дэвтэр нь байсан юм. Тэр дундаас шилж байгаад 7-р дэвтрийг нь аваад энд ирээд уншсан чинь маш их таалагдсан. Тийм амттай номнууд байх юм гэж яаж мэдэх билээ. Тэгээд л бусдыг авах гэтэл уже дуусцан байдгийн. Одоо тэр үед л бүгдийг нь авдаг байж гэж бодогдоод байдаг юм.
Post a Comment