Tuesday, 11 September 2012

Галын бурхан өршөө

Өдөр хэсэг гарах зуур нэг их танил үнэр үнэртээд л хамаг эд эс сэргээд явчдын. Юу билээ, хэн билээ, хаана билээ гээд л нэгсэг юм болов. Тэгсэн дээрийн салхинаар унасан модны навчнуудыг шатааж байдаг юм байна. Өсөхөөс үнэрлэж өссөн модны утаа гэдэг тэгтэл сэтгэл зүрх, сэрэл мэдэрхүйд минь хоногшжээ. Нилээн хэдэн газар цагаан утаа манаруулан шатах навчны үнэрт таатай нь аргагүй хэсэг алхав. Тэгсэн зөрж өнгөрөх хүмүүсийн зарим хамар амаа таглаад эгээ л хортой утаанд яваа юм шиг аяглах нь хаа нэг олдох ховорхон боломжтой таарч байгаа миний хувьд бол тэр сайхан үнэрийг үнэртэхгүй байгаа нь хайран л санагдаж байлаа. Энд ирээд хэдхэн л сар болж байсан байх. Нэг удаа явж байтал их л танил мэдрэмж төрөөд тэр үнэрийг дагаад хяналтаа алдаад баахан алхсан. Тэгээд гэнэт сэхээртэл модны утаа үнэртэж байдаг байгаа. Юу билээ, яахаараа мод шатаадаг билээ гээд хавь орчноо сайн хартал тайрсан зүлэгнийхээ өвсийг шатааж байсан гэж. Нэг их учиргүй санаа алдаад явж өгсөн дөө.
 
Энэ галын хажуугаар гарахад хичнээн сайхан байсан гэж сананаа

 
 
Манай нутаг хангай газар болохоор өвөл зунгүй мод түлнэ. Барагтай бол аргал, хомоол түлэхгүй. Магадгүй хөдөөний малчид түлдэг байсан байх. Сумын төвийн бид бол аль хуурайгаас нь шилж байгаад л түлж өгнө шд. Өвөл нь нойтон хуурай гэсэн хоёр янзын хоёр машин түлээ базааж авдаг. Галаа эхэлж асаахдаа хуурай түлээгээ хэрэглээд, гал асаад нилээд жигдрээд цог ихтэй болоод ирэхээр нь нойтон түлээгээ хийнэ. Өвлийн хүйтэн шөнө тас няс хийн шатах түлээний илчинд улайсах шахсан зуухтай суух ч бас нэг жаргал (кайф) шүү дээ. Сүүлд нэг удаа нүүрс түлэх гэж үзсэн. Утаа тортог ихтэй дэмий эдийм гээд ижий, аав хоёр төдий л ойшоогоогүй орхицон. Гэхдээ бид түлээгээ хийхдээ ургаа мод тасданаа ёстой гонж. Унасан унианга мод гэх мэтийг түүж, цагаалж өвлийн түлшээ бэлддэг байсан юм. Одоо харин яадаг юм бол. 
 
Чийг, элдэв үнэр танар нь хургасан, төдийлэн салхитай биш ийм орчинд галын дэргэд утаа үнэрлэж, салхи савирт илбүүлж өссөн над мэтийн хүмүүс удахгүй шигээ. Заримдаа арц уугиулдаг гэж байгаа. Нүднийхээ нулимсыг гоожтол хамраараа баахан сорж аваад хэсэгтээ гайгүй болно. Галаа санахаараа баахан лаа эгнүүлж байгаад л асааж өгнө. Гал чинь дулаацуулахаас гадна тухайн орчны үнэр танарыг арилгах, муу муухай энергийг шатаадаг гэсэн. Хэсэгхэн зуур галын дэргэд зогсохоор л лав бие хөнгөрөөд сайхан болчиж байгаам шиг санагддаг. Өглөө, үдэш зуухан дээрээ цайгаа чанаж, хоолоо хийж байгаа монгол ээжүүд лав их сайхан энергитэй байдаг байх даа. Монгол хүнийг гал амьтай гэж ярьдаг билүү. Галгүйгээр төсөөлшгүй нээ, өөрийгөө лав. Утаа тортогноосоо салья гээд бүх нийтээрээ тэмцээд байхад нь ингээд яриад суугаа маань болж байгаа ч юм уу гүй ч юм уу. Нэг сайхан түүдэг галын дэргэд үсрэх очыг нь ширтээд хэсэг суух юм сан.
 
Байрандаа зуухтай болноо яадаг юм. Цонхоор нь яндангий нь гаргачихна хэ хэ. Гэж ярьж хамаг хүн амьтны уур хүргээд ч яахуу. Гэхдээ үнэнгээсээ би лав галгүй амьдарч чадахгүйм байлээ.

5 comments:

Meegaa said...

Argaliin utaa burgilsan malchinii gert torson bilee geed saihan shuleg bna sh dee hahah

ter utaa dotno bhaas yahav.

Тэмээчин бүсгүй said...

Би хангайд очоод тэр их түлэх түлээг хараад ангайж байсы ш дээ. Говьд чинь аргал, хомоол, жижиг сажиг юм түүж гал гаргана.

Хангайн тэр их түлээнээс аваад гэртээ очмоор л байсан шүү дээ.

Гэгээн Саран said...

би УБд байгаа хүн. гэхдээ л модны утаа үнэртээд бага насаа санаад, жаахан зогссон шд. Энд модны утаа биш, нүүрсний утаа л үнэртдэг газар шүү дээ

Монгол бүсгүй said...

@ Meegaa:

найз нь модны утаа бургилсан сэхээтний гэрт өссөөн. утаанаас кайф авна гэдэг хөдөө өссөн монгол хүний л зан байх даа...

@ Тэмээчин бүсгүй:

Дараа хоёулаа нутаг буцахаар манай нутгаар зочлоорой найз нь нэг машин дүүрэн мөчир түүж өгье. Нөгөөхийг нь ч хийж арай барахгүй байх :-)

@Саран авхай:

Хотод ч дотор муухайртал, хамар ам халтар болтол нүүрсний утаа үнэртдэг шүү. Одоо ч тэр цаг үе нь эхлэх дөхөж байна даа. Байранд амьдарч байгаа мөртөө л цонхны хөшиг энэ тэр гээд их хурдан хар болчдог сон.

miracle said...

Би бас модны утаанд дуртай нээх гоё санагдаад байдийн. Харин навчны утаанд дургүй ээ нээх муухай үнэртээд байдийн