Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Thursday, 31 March 2011
Кино, ном
За ойрд Хайрын эрэлд гээд олон ангит кино үзэж байгаа. Бодит амьдрал харуулсан дажгүй өгүүлэмжтэй кино санагдаад байгаа. Монголоос гараад тодрхой хугацаа болсон гэхэд юмс тодорхой хэмжээгээр нилээд өөрчлөгджээ, хүмүүсийн харилцаа, ажил төрөл гэх мэтээр. Хааяа нэг тун аятайхан үгнүүд хэлээд байдаг юм. Өөрөөр ойрд кино үзээгүй юм байна. Номны хувьд нилээн дээр Ошо-ийн хүний оюун ухааны талаар нэг ном эхлүүлчихээд хараахан дуусгаж амжаагүй л байна. Дээрээс нь нэмээд Алхемич-ийг эхлүүлчихсэн гэж байгаа. Ошогийн тэр ном надад ассар таалагдсан. Мань хүн өөрийн зохиосон бясалгалын аргаараа гэгээрсэн, философийн ухааны доктор хамгаалсан, сургуульдаа гавал оюутан байсан гэсэн. Уг номын гол санаа нь хүн өөрөө өөртөө хиймэл бодол, итгэл үнэмшил үүсгэж тэрэндээ туйлын утга учир өгч, итгэж үнэмшснээр юмсын цаашилбал ертөнцийн жинхэнэ мөн чанарыг олж хардаггүй тэрхүү хайрцаглагдсан бодол санаатайгаа зууралдаж төөрөлдсөөр байгаад дуусдаг гэсэн утгатай. Дотроо их хөөрхөн хөөрхөн жишээтэй бас. Тухайлбал физикч эрдэмтэн Эйнштеин болон алдарт зохион бүтээгч мөн эрдэмтэн Томас Эддисон нарын талаар мань хүн тэд туйлын мартамхай, бараг л барьсан тавьснаа мэддэггүй гэсэн байгаам. Нэг удаа Эйштеиний найз нэг эмч уулзахаар гэрт нь иржил дээ, тэр үед нь мань эрдэмтэн нойлынхоо өрөөнд орчихсон байж гэнэ. Эхнэр нь та хүлээж л таарах нь дээ, манай нөхөр нэг ингээд тийшээ орчихвол мөддөө гарч ирдэггүй юм, гэдэс нь өлсөх эсвэл өөр нэг юм болсон тохиолдолд л гарч ирдгийн гэж. Эмч тэнд тэгээд яг юу хийгээд байдгийн бэ гэхэд хэн мэдэх вэ? Би ч бас сайн мэдэхгүй. Энэ олон жилийн турш би ч бас гайхсаар л байгаа юм. Нэг удаа цоожны нүхээр харахад баанан дотроо суугаад савангийн хөөсөөр тоглож байсан. Намайг юу хийж байгааг нь асуухад надад битгий саад бол би харьцангуй онолыг нээсэн савангийн хөөсөөр тоглож байна, ертөнц энэ савангийн хөөс шиг тэлсээр байгаад нэг л өдөр тэсрэх болно гэж байсан юм гэж эхнэр нь хариулжээ. Тэгээд тэр эмч бүхэл бүтэн зургаан цаг хүлээж байж уулзсан гэсэн. Бас тэр эрдэмтэн Эддисоний тухайд: Мань эрдэмтэн гэнэт орж ирсэн санаануудаа жижиг цаасан дээр тэмдэглэдэг байсан аж. Тэгээд тэдгээр тэмдэглэлүүд нь биелэлээ олохоос өмнө алга болчихдог, тэгээд л бөөн эрэл сурал, өрөөгөө буулгах шахдаг байж. Өрөө нь үнэн замбараагүй, тэнд ч базаад хаячихсан цаас энд ч шинжлэх ухааны өгүүлэл гээд л. Тэр дундаас өөдсийн чинээ цаас олно гэдэг бэрх асуудал байсан тул нэг өдөр эхнэр нь ерөөсөө шинэ санаануудаа тэмдэглэдэг нэг дэвтэртэй болвол ямар уу гэсэн санаа гаргажээ. Мань эрдэмтэн ч тун ч мэргэн санаа гэж дуун дээр зөвшөөрөн хэдэн өдрийн турш тэмдэглэлийн дэвтэр ашиглаж. Гэтэл нэг өдөр өнөөх дэвтэр нь алга болчихож. Хэрвээ би тэр тэнэг тэмдэглэлийн дэвтэр дээр бичээгүй бол өдийд би тэнд бичсэн шинэ санаануудын ядаж ганцтай нь сууж байх байсан шүү дээ гэж эхнэртэй үгэлж гарч. Энэ эрдэмтэн гэрлийн шил, зургийн аппарат гэх мэт маш олон зүйлүүдийг анх нээсэн гэнэ. Заримдаа аль хэдийн хийгээд дуусчихсан зүйлээ дахин хийх гэдэг тохиолдол байдаг гэнэ. Тэр үед нь эхнэр нь чи тэрийг хийчихсэн шүү дээ тэд нар чинь одоо дэлгүүрт зарагдаж байгаа гэж арайх гэж сануулдаг байсан байна. Энэ мэтчилэнгээр сонирхолтой жишээнүүд авсан гоогоо ном. Тэр номноос миний ойлгосноор Ошогийн гол үзэл нь тийм ийм гэсэн итгэл үнэмшил, элдэв янзын дүрэм журам, сүсэг бишрэл, тэр байтугай бидний олж эзэмших гэж бүх амьдралаа зориулж байгаа эрдэм мэдлэг бол бидэнд түй ч хэрэг байхгүй гэсэн шиг байгаан. Хамгийн гол нь өөрийгөө болоод нэгнийгээ чин сэтгэлээсээ хүндэл тэгвэл аяндаа чин сэтгэлийн хайр бий болно. Эхлээд өөрийгөө хайрлаж хүндлэхгүй бол тэр хүн бусдыг хүндэлж, хайрлана гэдэг худлаа, тийм юм ч гэж байхгүй гэжүгаам. Хүүхэд гэдэг бол жинхэнэ өөрөөрөө жинхэнэ мөн чанараараа байдаг, тэд зөвхөн санаа сэтгэл зүрхээрээ аливаад ханддаг, харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд тэрхүү хүүхэд шиг ариун байдал нь мэдлэг, итгэл үнэмшил, хэрэггүй бодлуудаар нь халхлагдсан байдаг гэсэн нь уг номын жинхэнэ агуулга байж болох юм, миний бодлоор шүү дээ. Дараа дахиж нэг тухтайхан, бүр мөлжүүртэйхэн уншвал арай өөр дүгнэлтэд хүрч ч болох юм. Аа тийн дээр нь нэмэхэд өнгөрсөн цаг аль хэдийнээ явж одсон, ирээдүй цаг ирэх эсэхийг бүү мэд бидэнд ганцxан одоо цаг л байна. одоо цагтаа л амьдар гэсэн байсан. Ер нь нэг иймэрхүү гэгээрсэн, ертөнцийг үзэх үзэл нь өөр болсон хүмсүүдийн ном, хэлсэн үг нь хоорондоо тун ч адилхан байхым даа. Нэг юмыг илэрхийлж буй өгүүлэмж нь л өөр болохоос утга агуулга нь тун ч адилхан.
Tuesday, 29 March 2011
2011-03-29
Ойрд нээрээ жаахан өөрчлөлттэй байгаад байсан чинь хавар болоод тэгээд мияарах гээд байгаан байна шд. Өглөө босох гэж наян юм болжийнаа. За ялангуяа нэгдэхийн өглөө бол чүү чай л өндийжийнэ, өмнөх 2 өдөр нь 10 хүртэл унтчихдгийн үр дагавар нь тэр зэрэгтэй. Зүүд гэдэг хэв хэвээрээ, үүл, солонго, уул хад жимс жимсгэнэ, лам хар хүмүүс, бурхан болоочидтойгоо ярьсаар. Хэн нэгэн хүн надтай их тод томруунаар, би өөрөө хэн нэгэнтэй мөн л тод томруунаар ярина, өглөө сэрэхэд тэр бүхэн тов тод санагдаастай, өдрийн турш бодогдоостой. Аюулын юм хийх гээд суух юм гэвч нэг мэдэхэд ухаан санаа тэнэж одоод, өдрийн цагаар үр бүтээл муутай, шөнийн цагаар гайгүй суучмаар ч хугацаа бага учир төдий л хангалттай суухгүй нэг тиймэрхүү. Тэгээд энэ байдалдаа санаа зовж хямарсан хүн нэг ширхэг, гараас гарч байгаа нь цөөн болчихлоо яана вэ? Залхмаар ганц бие амьдрал хэзээ дуусахын болооооооооо....
Friday, 25 March 2011
2011-03-25
Хүсэл биелдэг ч хөдөлмөр хөлсийг хэтэрхий их шаардсан миний амьдрал. Тэвчиж зүтгэх тусам шалгуур нь өндөрсөх даваа гүвээ. Даваад л мацаад л. Хэсэгхэн зуур амсxийxийг ямар их хүснэ вэ.
Thursday, 24 March 2011
2011-03-24
Хоёр хоногийн өмнө хаврын өдөр шөнийн тэнцэл болоод өнгөрсөн хэдий ч тэнгэр хангай нэг л сайхан дулаарч өгөхгүй жиндүү хүйтэндүү өдрүүд үргэлжилсээр. Өрөөний цонхоор гадагш харж цэлмэг тэнгэр, тунгалаг агаарт хууртагдан хөнгөн нимгэн хувцастай гарч ирж хөлдүүс болох шахан сургууль хүрэх өдрүүд нэг бус тохиосон энэ жилийн хаврын өдрүүдээ гэж. Энд ирсээр цаг хугацаа гэдэг гэрлийн хурднаас ч илүү хурдтайгаар чавхдан алга болдог болжээ. Тэрхүү хурдыг гүйцэж түрүүлэх нь бүү хэл бараа туруугүй хүлээгээч хэмээн хоолойгоо сөөтөл харшгиран хоёр гараа сарвалзуулан хоцорч байна. Нэг зүйл дээр хэт төвлөрөөд бусдыг огоорсных ч юмуу ирээдүй гэж хэтэрхий тэмүүлээд одоо цагийг умартсных ч юмуу амьдрал миний хажуугаар зөрж өнгөрөөд байгаам шиг. Энэ бичлэгээрээ блогийнхоо тухай бичнээ. Уул нь энэ блоог гэдэгтэй одоогоос таван жилийн өмнө танилцаж байлаа. Саваагүйтэж блогспоот дээр нэг хуудас нээсэн минь бас ч гүй нилээд олон уншигчидтай, өөрөө ч орж гардаг зөндөө айлуудтай болчихсон жинкэнэ сайбэр амьдралд донтож, бичлэгээр хооллож, сэтгэгдлээр амьсгалдаг байлаа. Акуул блоогчид гэгдэх хилийн чанадад голдуу сурдаг, айти голдуу дагнасан залуучуудын бичлэгийг нь уншиж дэлхий ертөнцийн сонин хачныг тэдний нүдээр төсөөлж, албаны бус ярианы хэлээр бичигдсэн бичлэгүүд нь цоо шинэ хуудсыг нээж өгч байв. Одоо тэд харин бичихээ больсон шиг, сонирхол нь ч буурсан байх нөгөө талаас ажил амьдрал гээд цаг завгүй ч болсон биз. Миний хувьд тодорхой шалтгааны улмаас хамгийн хайртай өөрийн тэрхүү орон зайгаа хаахад хүрсэн. Одоо бараг тэр блогоо мартаж дээ. Өнөө үед таван жилийн өмнөхтэй харьцуулахад блоог нилээд олширсон дог. Толгой эргэм олон блоогууд. Ёстой сонирхол нийлэх нийлэхгүй, өөрт хэрэг болох болохгүйгээр нь ангилахад хүртэл бэрхтэй санагдмаар. Гэхдээ тоочиглосон хэдэн сайн найзуудтай. Тэр бүр сэтгэгдэл үлдээхгүй л байгаа болохоос ороод гардаг айлууд нилээд бий.
Энэ блоог маань энд амьдарч байх үеийн амьдралын маань нэгээхэн тусгал болон үлдэж хожим эргэн дурсах дурсамжийн минь шар дэвтэр болох болов уу. Бичлэгүүдийн нэр голдуу он сар байгаа нь цаанаа учиртай. Учир юу гэвээс тодорхой нэг нэр өгчихдөг гэтэл хэн нэгэн хүн санамсаргүй тэр нэрээр өөрт хэрэгтэй мэдээллээ хайдаг гэтэл өөдөөс нь хэрэгтэй мэдээлэл нь биш миний өдрийн тэмдэглэл гараад ирвэл тэр хүний цагийн гарз болох учраас голдуу тухайн өдрийнхөө он сараар бичлэгээ нэрлээд яваад байгаа юм. За дараа үргэлжлүүлэхээс...
Энэ блоог маань энд амьдарч байх үеийн амьдралын маань нэгээхэн тусгал болон үлдэж хожим эргэн дурсах дурсамжийн минь шар дэвтэр болох болов уу. Бичлэгүүдийн нэр голдуу он сар байгаа нь цаанаа учиртай. Учир юу гэвээс тодорхой нэг нэр өгчихдөг гэтэл хэн нэгэн хүн санамсаргүй тэр нэрээр өөрт хэрэгтэй мэдээллээ хайдаг гэтэл өөдөөс нь хэрэгтэй мэдээлэл нь биш миний өдрийн тэмдэглэл гараад ирвэл тэр хүний цагийн гарз болох учраас голдуу тухайн өдрийнхөө он сараар бичлэгээ нэрлээд яваад байгаа юм. За дараа үргэлжлүүлэхээс...
Saturday, 19 March 2011
2011-03-19
Өнөөдөр сүүпэрмүүн буюу 18 жилд тохиодог сар дэлхийд хамгийн их ойртдог үзэгдэл болох өдөр. Манай дэлхийн дагуул болох сар өөрийн тойрог замаар дэлхийг тойрохдоо 18 жилийн үетэйгээр дэлхийд ойртдог аж. Өмнөх ойртолтын үеэр нь газар хөдлөлт, цунами гэх мэт зарим нэг гамшгийн үзэгдлүүд болж байсан удаа бий ажээ. Энэ удаагийн японы газар хөдлөлтийг энэхүү сарны ойртолттой холбон тайлбарлаж буй эрдэмтэд ч байхад ямар ч хамааралгүй гэж үзэх эрдэмтэд ч бас байгаа аж. Ер нь онол тооцоогоор яг таг ингэж хамаарна, эсвэл хамаарахгүй гэдгийг нь харуулах боломжгүй учраас эргэлзээтэй асуудал юм шиг байгаан. Энгийн нүдээр харахад том жижгийг нь ялгах боломжгүй ч ямартай ч нилээд тод, тунгалаг сар харагдах болов уу гэж бодож байна. Ойрын өдрүүдэд харж байхад нилээд тод сар харагдаад байсан учраас тэгэж бодлоо. Миний нэг хийх дуртай ажил бол тэнгэр ширтэх. Тув тунгалаг тэнгэрт гялалзах одод, сарыг ажиглах их дуртай. Бас том том үүлсийг харж тэндээс ямар нэг амьтны ч юмуу эсвэл өөр нэг зүйлийн тодорхой дүрсийг олж харах гэж их хичээдгийн. За ямартай оройноос өмнө амжиж энэ бичлэгийг уншвал, азаар байгаа газар тань тунгалаг байвал сар харахыг хичээгээрэй :).
Wednesday, 16 March 2011
Хүүхэд насны минь настаалжий
За нэг настаалжийддаг юм билүү. Би есдүгээр ангид орох жилээ нэг сургууль руу шилжсийн. Тэр ангийн хүүхдүүдийн овортой товортой гэж жигтэйхэн, чухам л аав ээжүүд. Мань хажууд нь нэгдүгээр ангиа дөнгөж төгссөн юм шиг балчир амьтан, зайлуул. Тэгээл хичээл эхлээл шинэ ангийхантайгаа танилцаад ер нь жигдрээд дасаад уусаад явцан л даа. Бусад хөвгүүдээс арай бага биетэй, царай зүс нь хүүхдээрээ нэг дэрчгэр шар хүү байдаг байсын. Нэр нь Б-ээр эхэлдэг хэдий ч хоёр дахь үеэр нь хүүхдүүд дууддаг. Тэр нэр нь Доржоо. Бас нэг хочтой юу гээд байдаг байлаа, мартчиж. Юу ч болоогүй байхад учиргүй инээдэг, инээхээрээ над шиг нүд алга болчихдог, нэг тиймэрхүү хүү. За тэгээд яасан ийсэн гэсэн чинь ер нь мань хүний ханд наашаа чиглээд нэг л өөр болоод явцан л даа, хичээлийн жилийн дундаас. Нэг анзаарсан чинь өглөө сургуулийн гадаа яг хоёр талаасаа аймаар зэрэг ирдэг болчихсон байж билээ, эхэндээ ч би ер анзаараагүй, ингэж л таараад байгаан байх ухааны юм бодоод. Аа тэгээд өдөр хичээл тараад гэртээ оронгуут шахуу утас дуугардаг, авахаар мань хүн ярьжийдаг болсон. Юу ярьдаг байсын болдоо, одоо ер тодорхой юм санагдахгүй юм. Яалтчгүй л ороод цүнхээ тавиад эргэхийн зуургүй л утас дуугардаг болцон байсан. Би тэр үед эгчийндээ байдаг байсын, тэдний утасны аппрат нь дээр үеийн оросын дугаараа эргүүлж оруулдаг аппрат, дирр, дирр гэж дуугардаг. Тэгээд бодоод анзаараад байсан чинь мань хүү бол ер нь бол над сайн болчиж. Анзаарсан хэдий ч хариу ираакц нэх сүртэй үзүүлээгүйм даг, гомдоохгүй гэдэг үүднээс аясаар харьцаад л явдаг байсын. Одоо бодохоор их хөөрхөн санагдаад байдгийн, хүүхдүүдээ гэж. Тэр жилийн өвөл манай эмээ өөд болоод би хэд хоног хичээлдээ яваагүй, ангийхан цагаалганд ирэхдээ надаас манайхыг асуугаагүй мөртөө олоод ирчихсэн, би гайхаад. Тэгсэн чинь нөгөө хүү манайхыг мэддэг болцон байсан байгаан. Нилээн сүүлд мань хүн өөрөө хэлэхдээ, заримдаа хичээл тараад миний ардаас сэм дагадаг байсан гэсэн, хэ хэ бөөн дур шүү. Сүүлдээ утсаар ярихгүй болохоор нь бас хүлээгээд болчихсон байж билээ, ээмэгтэй хүний дасдаг гэдэг нь тэрийм байх даа хөөрхий. Нэг удаа биеийн тамирын хичээл ороод ангийхан хувцас солих өрөөнд бөөгнөрчихсөн байжийсан чинь толгой руу нэг цул юм ирээл яг ар дагз руу маань оночдын байна. Тархи манараал, шал тааз нийлээд хачин юм болно биз дээ. Нэг муу сэхээ ороод харсан чинь өнөө муу чинь харин маасайтал инээцэн зогсжийдын. Сагсны бөмбөгний арьсанд баахан даавууны өөдөс чихчихсэн хиймэл бөмбөгөөр намайгаа буудчихсан байгаам даа, тоглож байгаа царай нь тэр. Тэрнээс нь болж тархи хөдлөөд хэд хоног идсэн ууснаа шингээхгүй дээгүүр доогуургүй гаргаад үхэнгээ алдсышд, сүүлдээ шөрмөс татаад. Энэ үеэр нь бас нэг сонин юм болоод бөөн давхцал болсым даг. Дараа үргэлжлүүлнээ, бичлэг сунжирах гээд байгаа тул ингэсгээд зогсьё. Аа тийн тэр муу дэлчгэр шарыг одоо ч гэсэн дурсаж суудгийн, хүүхэд насны минь хөөрхөн дурсамжинд минь мөрөө үлдээсэн хөөрхөн хүү байгаам.
Monday, 14 March 2011
2011-03-14
Амралтын хоёр өдөр нар ээсэн ямар сайхан өдрүүд болж өнгөрөв өө. Аргагүй л ирж яваа цаг гэсэндээ. Өнөөдөр ч бас сайхан өдөр байна. Японд болж байгаа асуудал нэг гайгүй намжчихвал ч урин дулаан цаг айлчлаад ля ля гээд дуулмаар л байна. Нөгөө нэг айхтар адал явдал дүүрэн зүүд минь замхарсаан. Бүдэг бүрхэг зүүд, зүүдэлсэн үү яасан гэмээр л байна. Урд шөнө хүргэн ахынхаа хар хөх жийнсэн өмдийг нь өмсчихсөн зогсжийсан ха ха үнэн домбоо, цамц байж болоогүй л юм байх даа. Ах бас өмдөө надаас харамлаад байх шиг байсан, эгчид очоод нэг юм хэлээд байгаамаа, нэг муу өмдөө сүртэй ш дээ гэж би наана нь бодоостой. Тийм том өмд таарсан л юм байх даа гээд сэрчээд бодоод байсан, үэхэ хэ.
Хагас сайн өдөр энд байдаг нэг цэцэрлэгт хүрээлэнд очиж салхинд туугдах нуурын усны аяглахыг харж байгалийн сайхныг бишрэв. Салхины аясаар хөдлөх ус, түүний үр дүнд үүсэх долгио, усны хэлбэр галбир ямар гоё байдгийг анх удаа олж харлаа. Эхлээд харахад тогтонги нуурын тунгалаг биш зэгэл саарал ус. Хөдөлгөөнийг ажиглаад анхаарлаа төвлөрүүлбэл үнэн тасархай, зогсож байгаа гүүр маань аварга том хөлөг онгоц мэт санагдаж, зах хязгааргүй далайд хөвж яваа мэт хүүхэд аятай баясав. Хажуугаар явсан хүмүүс усанд юу байгаан бол гэсэн аятай хараад л байсан. Тэр хүмүүсийг тэр сайхан зүйлийг олж хараасай гэж бодсон боловч усанд загас юмуу эсвэл өөр нэгэн зүйл байхгүй байсан болохоор тэд төдий л сонирхож хараагүй. Та нар үүнийг нэг туршиж үзээрэй....
Хагас сайн өдөр энд байдаг нэг цэцэрлэгт хүрээлэнд очиж салхинд туугдах нуурын усны аяглахыг харж байгалийн сайхныг бишрэв. Салхины аясаар хөдлөх ус, түүний үр дүнд үүсэх долгио, усны хэлбэр галбир ямар гоё байдгийг анх удаа олж харлаа. Эхлээд харахад тогтонги нуурын тунгалаг биш зэгэл саарал ус. Хөдөлгөөнийг ажиглаад анхаарлаа төвлөрүүлбэл үнэн тасархай, зогсож байгаа гүүр маань аварга том хөлөг онгоц мэт санагдаж, зах хязгааргүй далайд хөвж яваа мэт хүүхэд аятай баясав. Хажуугаар явсан хүмүүс усанд юу байгаан бол гэсэн аятай хараад л байсан. Тэр хүмүүсийг тэр сайхан зүйлийг олж хараасай гэж бодсон боловч усанд загас юмуу эсвэл өөр нэгэн зүйл байхгүй байсан болохоор тэд төдий л сонирхож хараагүй. Та нар үүнийг нэг туршиж үзээрэй....
Friday, 11 March 2011
2011-03-11
Өнөөдөр дэлхий шилгээж далай цалгисан ямар сонин өдөр боловоо. Арлын японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо. Сайн бэлтгэлтэй байдаг тулдаа энэ зэрэгтээ тэсч үлдэх шиг боллоо доо. Хүн төрөлхтөний яаж ч чаддаггүй зүйл бол байгалийн гамшиг. Байгалийн энэ хүчний өмнө хэн ч хүчин мөхөсдөнө. Хүн бага амь үрэгдээсэй л гэж залбирч байна. Эд материалийн хохирхол нилээд амсах шинжтэй. Цаашид энэ дэлхийн хаана ч байгалийн гамшигт үзэгдэл бага болоосой. Нэг тэнгэрийн доор, нэг нарны ивээлд амьдарч байгаа бид нэг дэлхий ээжтэй билээ. Дэлхий ээж минь амгалан байг.
Wednesday, 9 March 2011
2011-03-09
Өчдөр иогийн төв дээр очиж иогийн дасгалууд хийж үзлээ. Үнэн тасархай юмоо. Уул нь хэдүүн иогийн нэг ном хэвлэж аваад энд тэндээс нь хийхэд амархануудыг нь түүгээд хаа нэг хийдэг байсымаа. Өчигдөр өөрийнхөө энэхүү оромдсон өөрийгөө хуурсан явдлаас аймаар ичлээ. Мань үүхэн бол иогийг асссар гурилдаж, асссар гутаан дормоожилж байсныгаа өчдөр л олж мэдлээ, ичлээ бас. Эхнээс нь ямар дасгалаар эхлэх үү, тэгээд цааш хэрхэн үргэлжлэх үү бие организм тэр хөдөлгөөнүүдэд хэрхэн дасан зохицоод цаашдын хүнд хөдөлгөөнүүдийг төвөггүй хийхэд бэлтгэгдэж явсаар байгаад эцсийн хүнд элемэнтүүдийг торох юмгүй зөнгөөрөө л хийчихдгийн байна. Би тэгсэн чинь хийхэд хялбарыг нь түүгээд алаг цоог юм хийгээд бие организмоо тун ч их хүчирхийлж байж. Гэртээ хийхэд хэцүү байсан хөдөлгөөнүүдийг чухам хар зөнгөөрөө хийж байв шүү. Уул нь багадаа моост унадаг байсан, энэ жил оролдоод жаал бүтэл муутай байсын тэгсэн өчдөр бол яг хүүхэд байх үеийнх шигээ ямар ч төвөггүй хийчихсэн зогсож байдын нэг мэдсэн. Цаг гучин минутад хийсэн дасгалын үр дүн тэр даруй л мэдрэгдсэн, нэг л өөр мэдрэмж. Гүйснээс, алхснаас төрдөг мэдрэмжээс тэс өөр. Өглөө босч ирэхэд бие хөнгөн ч энд тэнд ганц нэг газар хөндүүртэй ч юм шиг байсан. Цаг явах тусам хөндүүр газрын талбай нэмэгдэж, хөндүүрийн эрчим чангарсаар яг одоо бол гарын хэдэн хуруу, хумс, үс зэргээс бусад нь нуль өвчин. Босож суух зэрэг ассар бэрхтэй хөдөлгөөн болчиж. Арай л ёоёо гэчихгүй хүн амьтнаас нэрэлхээд хэлээ хазаад тэсч байна. Биеийн хамаг л эд эс булчин шөрмөсийг хамруулсан гайхалтай дасгал байдаг юм байна. Орой гэртээ оролдож хөндүүрийг багахан ч гэсэн арилгахгүй бол хэд хоног ийм байдалтай байх шинжтэй. Мөр цээж, гарын шуу, бугуй, гэдэс гүзээ, дал, нуруу, за тэгээд тэр доогуур нэг хэсэг газар, шилбэ хөлийн ул гээд хөндүүргүй газар алга. Иог мандтугай!
Monday, 7 March 2011
2011-03-07
Өчигдөр засгийн өндрөө гаргаж өмсөж үзлээ. Энд ирсээр зун хааяа өмсдгийг үл тооцвол өндөр өсгийт өмсдөггүй юм. Голдуу намхан ултай хөлд болоод биед амар хаа хамаагүй хөлөө шидэлж явахад амар байдаг гуталнууд өмсдгийн. Тэгсэн алхаа гишгээ бол нилээд хааш яаиш болчихсон нь тав алхаад л мэдэгдэв. Монголд байхад засгийн өндөр дээр гараагүй л бол өөрийгөө эмэгтэй хүн гэж төсөөлөхөд хэцүүм шиг байдаг байв шүү. Хэдхэн алхам газар явах хооронд өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ ассар мэдрэв. Гүэ бас сонин юм шүү, жоохон юмнаас хүртэл асар өөр мэдрэмж авч байдаг бүсгүй хөөн гэж. Алхаа гишгээ цэгцрээд цаанаа л урамтай гэдэг нь. Очих газраа гунхалзаж хүрсэн хүн буцахдаа харин бөгтийгөөд буцдын байна. Урьд нь 20 мин бүү хэл бүтэн өдөр явахад яадаг ч гүй байсан чинь бүүр нэг биш оргиод төсөөрчихөж.
Орой усанд орчоод хуруу хумсаа будаж янзлаад, ор хөнжлийн даавуугаа солиод өрөөгөө сайн гэгч нь цэвэрлээд ердийн унтдагаасаа эртхэн орондоо ороод унтдаг цагаа хүлээж сэрвэгнэж хэвтснийг үл тооцвол тун дажгүй амарлаа. Гайхалтай нь өглөө аягүй сэргэг 7.30д бослоо. Усанд өчдөр орцон гэж бодохоос дуу аялмаар санагдаад, уаа сэтгэл гэдэг найс найс. Үсний ширхэг, эд эсээрээ амралтыг мэдэрсэн хүн л босч ирлээ. Зарим нэг арайх гэж сэрдэг өглөө усанд орох цагаа унтах гээд өөрөө өөрөөсөө харамлаад байдгийн. Тэгээд би бодлоо хүүхэд байхад бүтэн сайны орой усанд ороод унтдаг байсан тэхээр энэ өдөр заавал ингэж байя гэж.
Зүүд хүртэл их гоё байсан, баахан амьтны нялх үрсийг зүүдэлсээр сэрсэн. Нялх тугал, унага, эрвээхэй, тогорууны дэгдээхэй гээд бас их сайхан мод зодтой уул хангай зүүдлэв. За нэг иймэрхүү тиймэрхүү амарлаа даа.
Орой усанд орчоод хуруу хумсаа будаж янзлаад, ор хөнжлийн даавуугаа солиод өрөөгөө сайн гэгч нь цэвэрлээд ердийн унтдагаасаа эртхэн орондоо ороод унтдаг цагаа хүлээж сэрвэгнэж хэвтснийг үл тооцвол тун дажгүй амарлаа. Гайхалтай нь өглөө аягүй сэргэг 7.30д бослоо. Усанд өчдөр орцон гэж бодохоос дуу аялмаар санагдаад, уаа сэтгэл гэдэг найс найс. Үсний ширхэг, эд эсээрээ амралтыг мэдэрсэн хүн л босч ирлээ. Зарим нэг арайх гэж сэрдэг өглөө усанд орох цагаа унтах гээд өөрөө өөрөөсөө харамлаад байдгийн. Тэгээд би бодлоо хүүхэд байхад бүтэн сайны орой усанд ороод унтдаг байсан тэхээр энэ өдөр заавал ингэж байя гэж.
Зүүд хүртэл их гоё байсан, баахан амьтны нялх үрсийг зүүдэлсээр сэрсэн. Нялх тугал, унага, эрвээхэй, тогорууны дэгдээхэй гээд бас их сайхан мод зодтой уул хангай зүүдлэв. За нэг иймэрхүү тиймэрхүү амарлаа даа.
Saturday, 5 March 2011
Дурсамжийн хэлтэрхий
Манай том эгч ид залуудаа их сайхан охин, бүсгүй байсын. Бүдүүн хар гэзэг, жигдхэн цагаан шүд, өөлөх өөгүй жигд бие, царай зүс гээд. Бас дээрээс нь нуль авьяас. Одоо ч сайхнаараа л даа, гэхдээ тэр сайхан үеэ гүйцэхгүй. Надаас 9 насаар эгч. Намайг жаахан юм хум гадарлахтай болсон үед эгч маань ид гялалзаж байсан нь одоо цухас цухас санагддаг юм. Нэг өдөр хичээлээ тарж ирчээд гадуур дотуурх ажлаа амжуулаад байжийлаа. Эгч бас ажлаа тараад ирчихсэн. Орой нар жаргах үе л байсын, хавар идийд л байсан байх. Ээж аав хоёр ажлаасаа арай ирээгүй. Эгчтэйгээ хоёулаа гэрийнхээ гадаа зогсчийсан чинь аймаар их үс ноостой, том цагаан морь унасан хүн Б-ын Ц байна уу гэж аав эгч хоёрын маань нэрийг дуудаж хашгирсаар хашаа руу маань давхиад ороод ирдийн. Хараад байсан согтуу шинжтэй нөхөр. Тэгсэн эгчийг маань хоргоогоод өөдтэй хариу аваагүйдээ, улмаар өөрт нь биш өөр хүнд зөвшөөрсөнд шаралхсан нэг баагий агсарч яваа нь тэр байж. Хүүхэд байсын болохоор согтуу хүнээс айна гэж жигтэйхэн. Эгч маань шазруун шударга шулуун, баргийн эр хүнтэй нударга зөрүүлчиж чадах гүдэсxэн бас гартаа их бяртай эмэгтэй хүн гэхэд эршүүд чанаруудтай хүн. Өнөөхтэй чинь зад хэрэлдээд явуулчиж билээ. Эгчийн найзууд ер нь тэгэс гээд л цуглаж уулзацгаадаг. Тэгсэн нэг удаа нэг нөхөр согтчихоод далчигнаад байхаар нь эгч нүүр лүү цохичихсон чинь хөмсгийг нь тас цохичихсон гэсэн. Согтуу хүнийг нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй. Ёо та нээрээ яаж тэгэж цохиж байнаа гэсэн чинь аяархан л цохих шиг болсон чинь харин тэгцэн байдын, эр хүн байж хариугүй юм гэжийж билээ.
Friday, 4 March 2011
2011-03-04
Кино шиг зүүдэнд үзсэн кино. Урьд шөнө унтах гэж эсэн бусын юмс зүүдэлсээр байгаад таарав. Өглөө сэрсэн хэрнээ үргэлжлүүлж зүүдлэх гээд байгаамдаа, даварцан байгааз. Нэг хүн Титаник үзээд л, нэг хүн болохоор өөр кино үзээд л. Нэг хүнтэй өөд өөдөөсөө харж суучихаад мээсэнжирдээд, үг үсэг нь үнэн тод. Би одоо тэгэж байгаа ингэж байгаа гээд нөгөө хүн ар араас нь угсруулаад л бичээд байсан. Таньдаг ч юм шиг үгүй ч юм шиг маш олон өрөөтэй байшинд яваад л байсан. ОО руу бас орж мороод байсан уу яасан. Холион бантан болсон зүүдээ гэжжж.
Wednesday, 2 March 2011
Subscribe to:
Posts (Atom)
