Өчигдөр засгийн өндрөө гаргаж өмсөж үзлээ. Энд ирсээр зун хааяа өмсдгийг үл тооцвол өндөр өсгийт өмсдөггүй юм. Голдуу намхан ултай хөлд болоод биед амар хаа хамаагүй хөлөө шидэлж явахад амар байдаг гуталнууд өмсдгийн. Тэгсэн алхаа гишгээ бол нилээд хааш яаиш болчихсон нь тав алхаад л мэдэгдэв. Монголд байхад засгийн өндөр дээр гараагүй л бол өөрийгөө эмэгтэй хүн гэж төсөөлөхөд хэцүүм шиг байдаг байв шүү. Хэдхэн алхам газар явах хооронд өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ ассар мэдрэв. Гүэ бас сонин юм шүү, жоохон юмнаас хүртэл асар өөр мэдрэмж авч байдаг бүсгүй хөөн гэж. Алхаа гишгээ цэгцрээд цаанаа л урамтай гэдэг нь. Очих газраа гунхалзаж хүрсэн хүн буцахдаа харин бөгтийгөөд буцдын байна. Урьд нь 20 мин бүү хэл бүтэн өдөр явахад яадаг ч гүй байсан чинь бүүр нэг биш оргиод төсөөрчихөж.
Орой усанд орчоод хуруу хумсаа будаж янзлаад, ор хөнжлийн даавуугаа солиод өрөөгөө сайн гэгч нь цэвэрлээд ердийн унтдагаасаа эртхэн орондоо ороод унтдаг цагаа хүлээж сэрвэгнэж хэвтснийг үл тооцвол тун дажгүй амарлаа. Гайхалтай нь өглөө аягүй сэргэг 7.30д бослоо. Усанд өчдөр орцон гэж бодохоос дуу аялмаар санагдаад, уаа сэтгэл гэдэг найс найс. Үсний ширхэг, эд эсээрээ амралтыг мэдэрсэн хүн л босч ирлээ. Зарим нэг арайх гэж сэрдэг өглөө усанд орох цагаа унтах гээд өөрөө өөрөөсөө харамлаад байдгийн. Тэгээд би бодлоо хүүхэд байхад бүтэн сайны орой усанд ороод унтдаг байсан тэхээр энэ өдөр заавал ингэж байя гэж.
Зүүд хүртэл их гоё байсан, баахан амьтны нялх үрсийг зүүдэлсээр сэрсэн. Нялх тугал, унага, эрвээхэй, тогорууны дэгдээхэй гээд бас их сайхан мод зодтой уул хангай зүүдлэв. За нэг иймэрхүү тиймэрхүү амарлаа даа.
2 comments:
хэхэ... сайхан байсан байнашд. үр дүнд нь бас сайхан баярласан гэдэгт эргэлзэхгүй байна өө...
харин тэр эрт орондоо ороод унтдаг цагаа хүлээдэг нь яажийгаам... ямар нэгэн юм болоод л унтдаг учираас хүлээжийнэ гэж ойлоо шд... ккккк
би гэвтлээ бол нам болохоор ийм үг өгүүлбэрийг чинь ойлгохгүйм байна шд кккккккк :P
жигүүр
Хүнд амьдралын хэмнэл гэж юм байна шүү дээ, тодорхой цагт унтдаг, хооллодог гэх мэт. Би шөнө 1 цагт унтсаар байгаад бүүр сурцан байна лээ. Би харин өөрийн хүлээж мүлээгээд байгааг еэээр ойхгүй байна.
Post a Comment