Thursday, 31 March 2011

Кино, ном

За ойрд Хайрын эрэлд гээд олон ангит кино үзэж байгаа. Бодит амьдрал харуулсан дажгүй өгүүлэмжтэй кино санагдаад байгаа. Монголоос гараад тодрхой хугацаа болсон гэхэд юмс тодорхой хэмжээгээр нилээд өөрчлөгджээ, хүмүүсийн харилцаа, ажил төрөл гэх мэтээр. Хааяа нэг тун аятайхан үгнүүд хэлээд байдаг юм. Өөрөөр ойрд кино үзээгүй юм байна. Номны хувьд нилээн дээр Ошо-ийн хүний оюун ухааны талаар нэг ном эхлүүлчихээд хараахан дуусгаж амжаагүй л байна. Дээрээс нь нэмээд Алхемич-ийг эхлүүлчихсэн гэж байгаа. Ошогийн тэр ном надад ассар таалагдсан. Мань хүн өөрийн зохиосон бясалгалын аргаараа гэгээрсэн, философийн ухааны доктор хамгаалсан, сургуульдаа гавал оюутан байсан гэсэн. Уг номын гол санаа нь хүн өөрөө өөртөө хиймэл бодол, итгэл үнэмшил үүсгэж тэрэндээ туйлын утга учир өгч, итгэж үнэмшснээр юмсын цаашилбал ертөнцийн жинхэнэ мөн чанарыг олж хардаггүй тэрхүү хайрцаглагдсан бодол санаатайгаа зууралдаж төөрөлдсөөр байгаад дуусдаг гэсэн утгатай. Дотроо их хөөрхөн хөөрхөн жишээтэй бас. Тухайлбал физикч эрдэмтэн Эйнштеин болон алдарт зохион бүтээгч мөн эрдэмтэн Томас Эддисон нарын талаар мань хүн тэд туйлын мартамхай, бараг л барьсан тавьснаа мэддэггүй гэсэн байгаам. Нэг удаа Эйштеиний найз нэг эмч уулзахаар гэрт нь иржил дээ, тэр үед нь мань эрдэмтэн нойлынхоо өрөөнд орчихсон байж гэнэ. Эхнэр нь та хүлээж л таарах нь дээ, манай нөхөр нэг ингээд тийшээ орчихвол мөддөө гарч ирдэггүй юм, гэдэс нь өлсөх эсвэл өөр нэг юм болсон тохиолдолд л гарч ирдгийн гэж. Эмч тэнд тэгээд яг юу хийгээд байдгийн бэ гэхэд хэн мэдэх вэ? Би ч бас сайн мэдэхгүй. Энэ олон жилийн турш би ч бас гайхсаар л байгаа юм. Нэг удаа цоожны нүхээр харахад баанан дотроо суугаад савангийн хөөсөөр тоглож байсан. Намайг юу хийж байгааг нь асуухад надад битгий саад бол би харьцангуй онолыг нээсэн савангийн хөөсөөр тоглож байна, ертөнц энэ савангийн хөөс шиг тэлсээр байгаад нэг л өдөр тэсрэх болно гэж байсан юм гэж эхнэр нь хариулжээ. Тэгээд тэр эмч бүхэл бүтэн зургаан цаг хүлээж байж уулзсан гэсэн. Бас тэр эрдэмтэн Эддисоний тухайд: Мань эрдэмтэн гэнэт орж ирсэн санаануудаа жижиг цаасан дээр тэмдэглэдэг байсан аж. Тэгээд тэдгээр тэмдэглэлүүд нь биелэлээ олохоос өмнө алга болчихдог, тэгээд л бөөн эрэл сурал, өрөөгөө буулгах шахдаг байж. Өрөө нь үнэн замбараагүй, тэнд ч базаад хаячихсан цаас энд ч шинжлэх ухааны өгүүлэл гээд л. Тэр дундаас өөдсийн чинээ цаас олно гэдэг бэрх асуудал байсан тул нэг өдөр эхнэр нь ерөөсөө шинэ санаануудаа тэмдэглэдэг нэг дэвтэртэй болвол ямар уу гэсэн санаа гаргажээ. Мань эрдэмтэн ч тун ч мэргэн санаа гэж дуун дээр зөвшөөрөн хэдэн өдрийн турш тэмдэглэлийн дэвтэр ашиглаж. Гэтэл нэг өдөр өнөөх дэвтэр нь алга болчихож. Хэрвээ би тэр тэнэг тэмдэглэлийн дэвтэр дээр бичээгүй бол өдийд би тэнд бичсэн шинэ санаануудын ядаж ганцтай нь сууж байх байсан шүү дээ гэж эхнэртэй үгэлж гарч. Энэ эрдэмтэн гэрлийн шил, зургийн аппарат гэх мэт маш олон зүйлүүдийг анх нээсэн гэнэ. Заримдаа аль хэдийн хийгээд дуусчихсан зүйлээ дахин хийх гэдэг тохиолдол байдаг гэнэ. Тэр үед нь эхнэр нь чи тэрийг хийчихсэн шүү дээ тэд нар чинь одоо дэлгүүрт зарагдаж байгаа гэж арайх гэж сануулдаг байсан байна. Энэ мэтчилэнгээр сонирхолтой жишээнүүд авсан гоогоо ном. Тэр номноос миний ойлгосноор Ошогийн гол үзэл нь тийм ийм гэсэн итгэл үнэмшил, элдэв янзын дүрэм журам, сүсэг бишрэл, тэр байтугай бидний олж эзэмших гэж бүх амьдралаа зориулж байгаа эрдэм мэдлэг бол бидэнд түй ч хэрэг байхгүй гэсэн шиг байгаан. Хамгийн гол нь өөрийгөө болоод нэгнийгээ чин сэтгэлээсээ хүндэл тэгвэл аяндаа чин сэтгэлийн хайр бий болно. Эхлээд өөрийгөө хайрлаж хүндлэхгүй бол тэр хүн бусдыг хүндэлж, хайрлана гэдэг худлаа, тийм юм ч гэж байхгүй гэжүгаам. Хүүхэд гэдэг бол жинхэнэ өөрөөрөө жинхэнэ мөн чанараараа байдаг, тэд зөвхөн санаа сэтгэл зүрхээрээ аливаад ханддаг, харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд тэрхүү хүүхэд шиг ариун байдал нь мэдлэг, итгэл үнэмшил, хэрэггүй бодлуудаар нь халхлагдсан байдаг гэсэн нь уг номын жинхэнэ агуулга байж болох юм, миний бодлоор шүү дээ. Дараа дахиж нэг тухтайхан, бүр мөлжүүртэйхэн уншвал арай өөр дүгнэлтэд хүрч ч болох юм. Аа тийн дээр нь нэмэхэд өнгөрсөн цаг аль хэдийнээ явж одсон, ирээдүй цаг ирэх эсэхийг бүү мэд бидэнд ганцxан одоо цаг л байна. одоо цагтаа л амьдар гэсэн байсан. Ер нь нэг иймэрхүү гэгээрсэн, ертөнцийг үзэх үзэл нь өөр болсон хүмсүүдийн ном, хэлсэн үг нь хоорондоо тун ч адилхан байхым даа. Нэг юмыг илэрхийлж буй өгүүлэмж нь л өөр болохоос утга агуулга нь тун ч адилхан.

4 comments:

Anonymous said...

сонин юмөө...олон ангит кинод дургүй гэх... тэгээд монгол солонгосын кино үздэггүйм мөртөлөө

хаа байсан Холливудын хийсэн 24, Heros Lost ийг үзээд дуусгацан гэжийгаа би нээрээ ямар кинонд дуртайм болоо гэж мэгээд хэхэхэ
Инээдэг хөгжилддөг баярын мэнд

жигүүр

Toshiloo said...

yag yamar nertei nom be. Mongoloor orchuulagdsan bolov uu

Монгол бүсгүй said...

@jigvvr
haaya bas tiimerhvv kino chini zugaataimaa.

@ Toshiloo
za baiz INTELLIGENCE gedeg nom baisan shig sanagdaj baina. Mongoloor orchuulagdsan esehiig ni medehgvi baina. Bi englisheer unshij baigaa.

Гуталчин said...

Hairin ereld miniiheer ih sain bolson kino, zuraglal oguulemj zohiol jujigchid geed ih chambai hiisen shg sanagdaad bgaan.

Oshogin ter nomig unshuul zgr sanagdlaa. nogoohiig n bol unshsan, saihan nom shuu