Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Wednesday, 9 March 2011
2011-03-09
Өчдөр иогийн төв дээр очиж иогийн дасгалууд хийж үзлээ. Үнэн тасархай юмоо. Уул нь хэдүүн иогийн нэг ном хэвлэж аваад энд тэндээс нь хийхэд амархануудыг нь түүгээд хаа нэг хийдэг байсымаа. Өчигдөр өөрийнхөө энэхүү оромдсон өөрийгөө хуурсан явдлаас аймаар ичлээ. Мань үүхэн бол иогийг асссар гурилдаж, асссар гутаан дормоожилж байсныгаа өчдөр л олж мэдлээ, ичлээ бас. Эхнээс нь ямар дасгалаар эхлэх үү, тэгээд цааш хэрхэн үргэлжлэх үү бие организм тэр хөдөлгөөнүүдэд хэрхэн дасан зохицоод цаашдын хүнд хөдөлгөөнүүдийг төвөггүй хийхэд бэлтгэгдэж явсаар байгаад эцсийн хүнд элемэнтүүдийг торох юмгүй зөнгөөрөө л хийчихдгийн байна. Би тэгсэн чинь хийхэд хялбарыг нь түүгээд алаг цоог юм хийгээд бие организмоо тун ч их хүчирхийлж байж. Гэртээ хийхэд хэцүү байсан хөдөлгөөнүүдийг чухам хар зөнгөөрөө хийж байв шүү. Уул нь багадаа моост унадаг байсан, энэ жил оролдоод жаал бүтэл муутай байсын тэгсэн өчдөр бол яг хүүхэд байх үеийнх шигээ ямар ч төвөггүй хийчихсэн зогсож байдын нэг мэдсэн. Цаг гучин минутад хийсэн дасгалын үр дүн тэр даруй л мэдрэгдсэн, нэг л өөр мэдрэмж. Гүйснээс, алхснаас төрдөг мэдрэмжээс тэс өөр. Өглөө босч ирэхэд бие хөнгөн ч энд тэнд ганц нэг газар хөндүүртэй ч юм шиг байсан. Цаг явах тусам хөндүүр газрын талбай нэмэгдэж, хөндүүрийн эрчим чангарсаар яг одоо бол гарын хэдэн хуруу, хумс, үс зэргээс бусад нь нуль өвчин. Босож суух зэрэг ассар бэрхтэй хөдөлгөөн болчиж. Арай л ёоёо гэчихгүй хүн амьтнаас нэрэлхээд хэлээ хазаад тэсч байна. Биеийн хамаг л эд эс булчин шөрмөсийг хамруулсан гайхалтай дасгал байдаг юм байна. Орой гэртээ оролдож хөндүүрийг багахан ч гэсэн арилгахгүй бол хэд хоног ийм байдалтай байх шинжтэй. Мөр цээж, гарын шуу, бугуй, гэдэс гүзээ, дал, нуруу, за тэгээд тэр доогуур нэг хэсэг газар, шилбэ хөлийн ул гээд хөндүүргүй газар алга. Иог мандтугай!
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
эээ... хамаг бие хүндүүр болж буларах чинь ёстой гэцүү шоо... ойр ойрхон бага багаар өвтгөж булараагаа гаргахгүй бол дор хаяж 3 хоног өвдөггийшд...
за амжилт шүү... удахгүй нугараачин болохийм байнал
жигүүр
өнөөдрөөс л гайгүй болох шив. тэгнэ гэж найдья :р.
Post a Comment