Saturday, 19 March 2011

2011-03-19

Өнөөдөр сүүпэрмүүн буюу 18 жилд тохиодог сар дэлхийд хамгийн их ойртдог үзэгдэл болох өдөр. Манай дэлхийн дагуул болох сар өөрийн тойрог замаар дэлхийг тойрохдоо 18 жилийн үетэйгээр дэлхийд ойртдог аж. Өмнөх ойртолтын үеэр нь газар хөдлөлт, цунами гэх мэт зарим нэг гамшгийн үзэгдлүүд болж байсан удаа бий ажээ. Энэ удаагийн японы газар хөдлөлтийг энэхүү сарны ойртолттой холбон тайлбарлаж буй эрдэмтэд ч байхад ямар ч хамааралгүй гэж үзэх эрдэмтэд ч бас байгаа аж. Ер нь онол тооцоогоор яг таг ингэж хамаарна, эсвэл хамаарахгүй гэдгийг нь харуулах боломжгүй учраас эргэлзээтэй асуудал юм шиг байгаан. Энгийн нүдээр харахад том жижгийг нь ялгах боломжгүй ч ямартай ч нилээд тод, тунгалаг сар харагдах болов уу гэж бодож байна. Ойрын өдрүүдэд харж байхад нилээд тод сар харагдаад байсан учраас тэгэж бодлоо. Миний нэг хийх дуртай ажил бол тэнгэр ширтэх. Тув тунгалаг тэнгэрт гялалзах одод, сарыг ажиглах их дуртай. Бас том том үүлсийг харж тэндээс ямар нэг амьтны ч юмуу эсвэл өөр нэг зүйлийн тодорхой дүрсийг олж харах гэж их хичээдгийн. За ямартай оройноос өмнө амжиж энэ бичлэгийг уншвал, азаар байгаа газар тань тунгалаг байвал сар харахыг хичээгээрэй :).

4 comments:

Chandmani said...

Сонин мэдээлэл байна. Ерөнхийдөө өдөр хүртэл өөр харагдаад байсан. Хөдөө бүр тод байсан. https://picasaweb.google.com/lh/photo/X12IynrX2h65bCSyXQOPZQ?feat=directlink зургаас харагдах байхаа.

Монгол бүсгүй said...

Таны зурагнууд сайхан зурагнууд байнаа. Яг тэр орчинд нь очсон юм шиг л санагдлаа.

Anonymous said...

УБт нээх том гарсийшд.... авсан зургаа дараа оруулнаа... ямарч гсн саран дээр туулай бас усны сав барьсан охин нь бүүр тод гаржийлээ

жигүүр

Монгол бүсгүй said...

@jigvvr
зургий нь заавал тавиарай. өмнөх өдрүүдэд нь энд сайхан цэлмэг байсан байсан чинь яг энэ өдөр бүрхэг байж таарсан.