Wednesday, 16 March 2011

Хүүхэд насны минь настаалжий

За нэг настаалжийддаг юм билүү. Би есдүгээр ангид орох жилээ нэг сургууль руу шилжсийн. Тэр ангийн хүүхдүүдийн овортой товортой гэж жигтэйхэн, чухам л аав ээжүүд. Мань хажууд нь нэгдүгээр ангиа дөнгөж төгссөн юм шиг балчир амьтан, зайлуул. Тэгээл хичээл эхлээл шинэ ангийхантайгаа танилцаад ер нь жигдрээд дасаад уусаад явцан л даа. Бусад хөвгүүдээс арай бага биетэй, царай зүс нь хүүхдээрээ нэг дэрчгэр шар хүү байдаг байсын. Нэр нь Б-ээр эхэлдэг хэдий ч хоёр дахь үеэр нь хүүхдүүд дууддаг. Тэр нэр нь Доржоо. Бас нэг хочтой юу гээд байдаг байлаа, мартчиж. Юу ч болоогүй байхад учиргүй инээдэг, инээхээрээ над шиг нүд алга болчихдог, нэг тиймэрхүү хүү. За тэгээд яасан ийсэн гэсэн чинь ер нь мань хүний ханд наашаа чиглээд нэг л өөр болоод явцан л даа, хичээлийн жилийн дундаас. Нэг анзаарсан чинь өглөө сургуулийн гадаа яг хоёр талаасаа аймаар зэрэг ирдэг болчихсон байж билээ, эхэндээ ч би ер анзаараагүй, ингэж л таараад байгаан байх ухааны юм бодоод. Аа тэгээд өдөр хичээл тараад гэртээ оронгуут шахуу утас дуугардаг, авахаар мань хүн ярьжийдаг болсон. Юу ярьдаг байсын болдоо, одоо ер тодорхой юм санагдахгүй юм. Яалтчгүй л ороод цүнхээ тавиад эргэхийн зуургүй л утас дуугардаг болцон байсан. Би тэр үед эгчийндээ байдаг байсын, тэдний утасны аппрат нь дээр үеийн оросын дугаараа эргүүлж оруулдаг аппрат, дирр, дирр гэж дуугардаг. Тэгээд бодоод анзаараад байсан чинь мань хүү бол ер нь бол над сайн болчиж. Анзаарсан хэдий ч хариу ираакц нэх сүртэй үзүүлээгүйм даг, гомдоохгүй гэдэг үүднээс аясаар харьцаад л явдаг байсын. Одоо бодохоор их хөөрхөн санагдаад байдгийн, хүүхдүүдээ гэж. Тэр жилийн өвөл манай эмээ өөд болоод би хэд хоног хичээлдээ яваагүй, ангийхан цагаалганд ирэхдээ надаас манайхыг асуугаагүй мөртөө олоод ирчихсэн, би гайхаад. Тэгсэн чинь нөгөө хүү манайхыг мэддэг болцон байсан байгаан. Нилээн сүүлд мань хүн өөрөө хэлэхдээ, заримдаа хичээл тараад миний ардаас сэм дагадаг байсан гэсэн, хэ хэ бөөн дур шүү. Сүүлдээ утсаар ярихгүй болохоор нь бас хүлээгээд болчихсон байж билээ, ээмэгтэй хүний дасдаг гэдэг нь тэрийм байх даа хөөрхий. Нэг удаа биеийн тамирын хичээл ороод ангийхан хувцас солих өрөөнд бөөгнөрчихсөн байжийсан чинь толгой руу нэг цул юм ирээл яг ар дагз руу маань оночдын байна. Тархи манараал, шал тааз нийлээд хачин юм болно биз дээ. Нэг муу сэхээ ороод харсан чинь өнөө муу чинь харин маасайтал инээцэн зогсжийдын. Сагсны бөмбөгний арьсанд баахан даавууны өөдөс чихчихсэн хиймэл бөмбөгөөр намайгаа буудчихсан байгаам даа, тоглож байгаа царай нь тэр. Тэрнээс нь болж тархи хөдлөөд хэд хоног идсэн ууснаа шингээхгүй дээгүүр доогуургүй гаргаад үхэнгээ алдсышд, сүүлдээ шөрмөс татаад. Энэ үеэр нь бас нэг сонин юм болоод бөөн давхцал болсым даг. Дараа үргэлжлүүлнээ, бичлэг сунжирах гээд байгаа тул ингэсгээд зогсьё. Аа тийн тэр муу дэлчгэр шарыг одоо ч гэсэн дурсаж суудгийн, хүүхэд насны минь хөөрхөн дурсамжинд минь мөрөө үлдээсэн хөөрхөн хүү байгаам.

5 comments:

Toshiloo said...

Нээрээ тэр хуучны утас чинь манайд ч байдаг байлаа хө. Утасны төлбөр их гараад байна гээд ээж нэг өдөр гадагшаа дуудлага хийж болдоггүй болгочихдог юм байна. Тэгэхээр нь би морзын дохио (ямар дохио гэдэг билээ байз) маягаар дарж дуудлага хийдэг байлаашт. Нэг охинд сайн болчоод л тэр.
(сэдвээс гажчихлаа :-) хэхэ)

Монгол бүсгүй said...

Дуугы нь тохируулахгүй бол аймаар чанга дуутай тэ, цочтол дуугардаг.Яагаад ч утасны тэр дуунд лаг дуртай болчихсон байсан. Манай эгч бас хааяа тэгээд журмалчихдаг байсышд.

Anonymous said...

Багадаа охидыг хэрхэн өдөхөө мэдэхгүй болохоор чаддагаараа гэзэгдэж, цохиж, дэвтэр номыг нь булаадаг байсийм шиг байгаамоо... Одоо бол шал өөрөөр үзийшд хэхэ туршлагаа гэж мэгээд кккккк

жигүүр

Монгол бүсгүй said...

хөвгүүдийн тэр охин өддөг арга үнэн ядаргаатай байдаг байсан, хөөрхийс тэрийгээ мэдэхгүй өдөж гүйгээл. одоо жигүүр бол их өөрөөр, их нарийн таакчигтай үздэг байх :р.

Anonymous said...

хэхэ... Уг нь ах нар нь дүү нартаа зөв зүйлийг зааж өгч баймаарийн...

одоо би бол нарийн ширийн таакчиг энэ тэр гэхгүй л... байгаагаараа байгаад л байхад бүсгүйчүүдийн зүрх болоод сэтгэлийг нь эзэмдий шд... энэ нь нарийн урлаг болсон л хэхэ

жигүүр