Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Saturday, 5 March 2011
Дурсамжийн хэлтэрхий
Манай том эгч ид залуудаа их сайхан охин, бүсгүй байсын. Бүдүүн хар гэзэг, жигдхэн цагаан шүд, өөлөх өөгүй жигд бие, царай зүс гээд. Бас дээрээс нь нуль авьяас. Одоо ч сайхнаараа л даа, гэхдээ тэр сайхан үеэ гүйцэхгүй. Надаас 9 насаар эгч. Намайг жаахан юм хум гадарлахтай болсон үед эгч маань ид гялалзаж байсан нь одоо цухас цухас санагддаг юм. Нэг өдөр хичээлээ тарж ирчээд гадуур дотуурх ажлаа амжуулаад байжийлаа. Эгч бас ажлаа тараад ирчихсэн. Орой нар жаргах үе л байсын, хавар идийд л байсан байх. Ээж аав хоёр ажлаасаа арай ирээгүй. Эгчтэйгээ хоёулаа гэрийнхээ гадаа зогсчийсан чинь аймаар их үс ноостой, том цагаан морь унасан хүн Б-ын Ц байна уу гэж аав эгч хоёрын маань нэрийг дуудаж хашгирсаар хашаа руу маань давхиад ороод ирдийн. Хараад байсан согтуу шинжтэй нөхөр. Тэгсэн эгчийг маань хоргоогоод өөдтэй хариу аваагүйдээ, улмаар өөрт нь биш өөр хүнд зөвшөөрсөнд шаралхсан нэг баагий агсарч яваа нь тэр байж. Хүүхэд байсын болохоор согтуу хүнээс айна гэж жигтэйхэн. Эгч маань шазруун шударга шулуун, баргийн эр хүнтэй нударга зөрүүлчиж чадах гүдэсxэн бас гартаа их бяртай эмэгтэй хүн гэхэд эршүүд чанаруудтай хүн. Өнөөхтэй чинь зад хэрэлдээд явуулчиж билээ. Эгчийн найзууд ер нь тэгэс гээд л цуглаж уулзацгаадаг. Тэгсэн нэг удаа нэг нөхөр согтчихоод далчигнаад байхаар нь эгч нүүр лүү цохичихсон чинь хөмсгийг нь тас цохичихсон гэсэн. Согтуу хүнийг нэг нүдээрээ ч үзэж чаддаггүй. Ёо та нээрээ яаж тэгэж цохиж байнаа гэсэн чинь аяархан л цохих шиг болсон чинь харин тэгцэн байдын, эр хүн байж хариугүй юм гэжийж билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
haha ter suuliinh ni, mundag egchtei um bna shd
Арай нөхрөө согтуу ирэхээр нь хумхиад орны ар луу шидчихдийн биш бээз. ккк
тийм эгчийг харж өссөн хүнд бас бус жаал зуугаа юм үлдсэн л байгаа шд тэ....
жигүүр
Гилийн хатан
манай эгчийн адал явдал их бий.
Badman
за тэр ч юуув, гостуу хүнд үнэн дургүй. би ч бас...
jigvvr
жишээ нь юу байх уу?
жишээ нь: харин тэр эршүүд энэ тэр бол мэдэхгүй ээ...
гэхдээ эмэгтэй зориг, зорилгодоо хүрэх чин хүсэл, хичээл зүтгэл гэж ирээд л... Зайнаас л харахад дээрх байтугай л харагдажийнэ...
жигүүр
за би болбоос эгчийнхээ согтуу хүнд дургүй занг дуурайсан, бас бурууд нүд хурц, худал хуурмаг, шударга бишид дургүй занг дуурайсан байх талтай.
Post a Comment