Monday, 14 March 2011

2011-03-14

Амралтын хоёр өдөр нар ээсэн ямар сайхан өдрүүд болж өнгөрөв өө. Аргагүй л ирж яваа цаг гэсэндээ. Өнөөдөр ч бас сайхан өдөр байна. Японд болж байгаа асуудал нэг гайгүй намжчихвал ч урин дулаан цаг айлчлаад ля ля гээд дуулмаар л байна. Нөгөө нэг айхтар адал явдал дүүрэн зүүд минь замхарсаан. Бүдэг бүрхэг зүүд, зүүдэлсэн үү яасан гэмээр л байна. Урд шөнө хүргэн ахынхаа хар хөх жийнсэн өмдийг нь өмсчихсөн зогсжийсан ха ха үнэн домбоо, цамц байж болоогүй л юм байх даа. Ах бас өмдөө надаас харамлаад байх шиг байсан, эгчид очоод нэг юм хэлээд байгаамаа, нэг муу өмдөө сүртэй ш дээ гэж би наана нь бодоостой. Тийм том өмд таарсан л юм байх даа гээд сэрчээд бодоод байсан, үэхэ хэ.
Хагас сайн өдөр энд байдаг нэг цэцэрлэгт хүрээлэнд очиж салхинд туугдах нуурын усны аяглахыг харж байгалийн сайхныг бишрэв. Салхины аясаар хөдлөх ус, түүний үр дүнд үүсэх долгио, усны хэлбэр галбир ямар гоё байдгийг анх удаа олж харлаа. Эхлээд харахад тогтонги нуурын тунгалаг биш зэгэл саарал ус. Хөдөлгөөнийг ажиглаад анхаарлаа төвлөрүүлбэл үнэн тасархай, зогсож байгаа гүүр маань аварга том хөлөг онгоц мэт санагдаж, зах хязгааргүй далайд хөвж яваа мэт хүүхэд аятай баясав. Хажуугаар явсан хүмүүс усанд юу байгаан бол гэсэн аятай хараад л байсан. Тэр хүмүүсийг тэр сайхан зүйлийг олж хараасай гэж бодсон боловч усанд загас юмуу эсвэл өөр нэгэн зүйл байхгүй байсан болохоор тэд төдий л сонирхож хараагүй. Та нар үүнийг нэг туршиж үзээрэй....

2 comments:

Badman said...

Анд минь зүүдээ манасан хэвээрээ юу. Энэ жигүүр хаачаа вэ. Танай болоогийн манаач шиг л байдаг сан.

Монгол бүсгүй said...

Зүүдлэгдээд байгаа зүүдийг яалтчгүй л маначихаад байхымоо. гүэ ерээ манаач гэнэ шүү, юухгэж нэгнийгээ ингэжийдиймб, өөрөө банжигдаж явчаад,ккк...