Friday, 21 December 2012

2012-12-21

Хэд хоног истрээдсэн хүмүүс өнөөдөр гайгүй сайн истрээсээ тайлж байх шиг байна. Цахим ертөнцийн хаа сайгүй (нүүрном, твитэр, мэссэнжр гэх мэтээр) л сүйрэх тухай яриа гаргасан бас тэр сургаар тодорхой өөрчлөлт хийсэн (зуслан руугаа явсан, лаа шүдэнз авсан) хүмүүсээс амыг нь асууцгаасан л хүмүүс.
 
Энэ хүмүүс итгэл үнэмшилдээ тулгуурлаж өөрчлөлт хийсэн тэрхүү хүмүүсээс дутахгүй айж эмээсэн бололтой. Өнөөдөр ингэж сүрэг сүргээрээ бөөн бөөнөөрөө ёжилсон, тавласан үгнүүд урсган давшилж байхыг бодоход. Магадгүй урд шөнө нойр муутай ч хоносон байх. Сүйрнэ гэж хэд хоног догдолсон хүмүүс сүйрсэнгүй гэж бас хэд хоног донслох бололтой. Энэ жилийн шинэ жил харин нүсэр болох шинжтэй болоод явчлаа даа. Нэг сайхан хүлээснээс ангижирсан хүмүүс тавирсан биенийхээ эрчээр ёстой нэг дургиж өгөх байлгүй.
 
Хүүхэд байхад тэгнэ ингэнэ, тэгэхгүй ингэхгүй гэж ам гарахыг таашааддаггүй байсан сан хөгшчүүл. Дэлхий сүйрсэнгүй гэж дэгдэж хөөрч явжийгаад өөрийгөө сүйрүүлж баллах вий дээ, энэ өвлийн хүйтэнд.
 
Энэ явдлаас нар гэдэг өдөр бүхэн л байж байдаг үүрэг роль ихтэй мөртөө төдийлэн анзаарагддаггүй ачтан гэдгийг, хөгжил өөд тэмүүлж яваа хүн гэдэг амьтан байгаль ертөнцийн хажууд өчүүхэн гэдгээ ухаарч байгаа болов уу. Сүйрлээ, сүйрээгүй гээд шуугиад өнгөрөх биш эндээс бас нэг дүгнэлт хийгээд үлдээсэй хүн төрөлхтөн.

Wednesday, 19 December 2012

12-19

Шинжлэх ухааны нэг салбарын зах зухаас нь мэрэх гэж хичээж яваа ухаантай мөртөө шинжлэх ухаан та бүхнийг мэдэгч чадагч шүү гээд итгээд найдаад суудаггүй адайр зан бий надад. Хэдэн томьёо тэгшитгэл хальт гадарладаг, бүр нэвт шувт (тэдний өөрсдийнхөөр тодорхойлолтоор) гаруудтай ана мана үзэлцээд сууж байдаг нэг мэдэхэд.
 
Шинжлэх ухаан нэг нэгээр, алхам алхамаар бодит байдалд ойртож байдаг. Бүгдийг төгс төгөлдөр мэддэг гэж бодвол том эндүүрэл. Анагаах эрүүл мэнд, биологийн шинжлэх ухааныг авч үзэхэд хөгшрөл, үхлийг давж чадаагүй л явж байна. Бусад ш.у ч бас ялгаагүй. Салбар салбартаа л тайлж тайлбарлаж дуусаагүй зүйл өчнөөн байгаа. Тийм болохоор ш.у-д чадах, харах хүрээ гэж байгаа. Тэр хүрээний радиусаас гараад явахад юу байгааг түй ч мэдэхгүй. 
 
Оюутан байхад од гариг, эрхэс, энэ цэнхэр дэлхийн нас зүс, туулсан он жилүүдийн тухай хальт мулт хэдэн хичээл сонсоод өнгөрсөн ухаантай болохоор огт юу ч мэдэхгүй бусдын амаар явах санаа бас байхгүй. Ялангуяа байгалийн үзэгдлийн хувьд өнөөдөр хүн төрөлхтөн цаг агаарын хувьсал өөрчлөлтөө л хэд хоногийн интервалтайгаар багцаалдаж байгаа болохоос газар хөдлөлт гэх мэтийн үзэгдлүүд хаана хэзээ хэр хэмжээний хүчтэй болох вэ гэдгийг хэлэх туршлага чадвараа олж амжаагүй л явна. Тийм болохоор иймэрхүү зүйл дээр бүр ч итгэл муутай байдаг. Өөрийн нүдээр харж байж эсвэл өмнөх түүхийг сөхөж байж сая санаа амардаг.
Энэ блогт хувь хүний энэ тэрний тухай хувийн үзэл бодол байхаас биш ямар нэг байгууллага, бас ямар нэг үндэслэлтэй мэдлэг мэдээллийг түгээх талбар биш. Тиймдээ ч нэх олон хүн эргэлдээд байддаггүй байх гэж боддог. Одоо бодоход бусдад мэдлэг түгээе гэж ганц ч бодож байгаагүй юм байна. Тэгэж бодоод ул суурьтайхан шиг хэд гурван юм бичиж болох л байх. Өөрийн биш юмыг энд тэндээс хуулж суух нь төвөгтэй санагддаг шиг.
 
Анхнаасаа энэ блогийг бичихэд баримталсан зарчим бол өдрийн тэмдэглэл маягаар, өөрийн толгойд байгаа хэрэгтэй хэрэггүй бодлыг гадагшлуулах. Энэ нь өөрт минь нэг төрлийн амралт болдог. Тэрнээс бусдад хэрэгтэй мэдээлэл өгсөн тиймэрхүү формат загварт баригдуулахыг хүсээгүй. Цаг нь ирэхээр хэрэгтэй хүмүүстэй нь хэлэх хийх ёстой юмаа хуваалцах учраас ириклаамны пауз царайлж ойлгох, ойлгохгүй хүмүүстэй сайбэр ертөнцөөр харилцаж суух нь утгагүй.
 
Блог бичихдээ гаргадаг нэг том алдаа бол тухайн үед бодож байгаагаа л шууд буулгачдаг. Буцаад ганц удаа хянаж унших нь нэг ч байхгүй. Тиймдээ ч найруулгын бас үг үсгийн алдаа улаан цагаан тууж явдаг. Өөрөө өөртөө бичиж байж тиймэрхүү юмыг хянаж сууна гэдэг илүү ажил.
 
Энэ блогийг ер нь аливаа блог, нийтийн мэдээ мэдээллийн сайтуудыг уншигчид минь ганц нэг талыг нь барьж мэдээ мэдээлэлд хандалгүй авах гээхийн ухаанаар хандаж өөрийн саруул ухаанаар дүн шинжилгээ хийж байвал өнөөгийн мэдээллийн урсгал замбараагүй болсон үед оюун санаа болоод хувь хүний итгэл үнэмшил, хүмүүжил төлөвшлөө авч үлдэх арга зам болох байх.
 
Үнэт цагаа үрж хувь хүний хэрэгтэй хэрэггүй үзэл бодлыг уншчихаад итгэж үнэмшиж буруу зөрүү ярьж яваагийн бурууг би хүлээхгүй. Энд миний тархинд байгаа хогон бодлууд гадагшилж байгаа учраас тэр.

Tuesday, 18 December 2012

Юу ч болохгүй бол сайн л байна

За энэ тав дахь өдөр яах гэж байна вээ. Би энд жаахан бодолхийлээд л сууж байна. Дэлхий сөнөхгүй нь бол тодорхой. Тийм ч амар сүйрээд алга болдог юм гэж ердөө ч байхгүй.
НАСА-ийн эрдэмтэд болоод монголын бас нэг танагтай, баримжаатай юм ярих болов уу гэсэн эрдэмтэн судлаачдын ярианаас хэд гурвыг олж сонслоо. Эдгээр хүмүүсийн хэлж байгаа гол зүйлүүд нь ард түмний яриад байгаа дэлхий сүйрэхгүй гэдэгт л няцаалт өгөөд байгаа болохоос яг тухайн өдөр юу болох вээ гэдгийг нарийвчлан сайн хэлэхгүй байгаа мэт анзаарагдаад байх юм.
 
Энгийн үед бол жил бүрийн энэ өдөр дэлхийн хойд хагас бөмбөрцөгт өвлийн туйл өдөр тохиож хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог. Энэ өдрөөс эхлээд өдрийн урт бага багаар нэмэгдэж эхэлдэг. Гэтэл энэ жилийн хувьд энэ өдөр хоёр ч том үзэгдэл манай нарны аймагт болох гээд байгаа юм билээ.
 
Нэгдүгээрт нь нарны аймгийн тодорхой тооны гаригууд нэг шулуун дээр байрлана. Шинжлэх ухааны хэллэгээрээ бол гаригуудын жагсаал гэдэг. Энэ үзэгдэл тэр бүр болоод байддаггүй тун ховор үзэгдэл гэж мэргэжилтнүүд онцолдог юм билээ. Нэг хүний хэлэх нь 300-400 жилийн үечлэлтэй гэж байхад өөр нэг хүний хэлэх нь 170 жилийн үечлэлтэй гэж байх юм. Үзэгдэл хоорондын үечлэлийн хугацаа зөрж байгаа ч зуун дамнаж тохиодог ховор үзэгдэл аж. Энэ жилийн хувьд Дэлхий, Марс, Бархасбадь, Санчир гэсэн дөрвөн гариг давхцах юм байна. Аз болж манай дэлхийн урд орших гаригтай давxцахгүй юм байнаа. Бусад гурван гариг дэлхийн ард буюу манай дэлхийгээс нарны эсрэг талд байрладаг. Гэвч манай нарны системийн хамгийн том хоёр гариг болох Бархасбадь, Санчир хоёртой давxцаж байгаа нь миний хувьд жаахан асуудал үүсгэж магадгүй гэж бодогдоод байгаа. Учир нь тэр их массууд нэг дор цуглахаар масс таталцлын хууль ёсоор манай дэлхийд ямар нэг нөлөө үзүүлж магадгүй. Дэлхийн дагуул сар тэргэл болохтой холбоотой дэлхий дээрх далайн түвшин ихсэж багасах зэргээр өөрчлөлт орж байдаг. Аварга хоёр гаригтай харьцуулахад будааны чинээ сар тэгэж нөлөөлж байхад тийм их масс нэг дор цугларахад юу болох бол гэж бодохоор нэг л эвгүй. Энэ үзэгдлийн улмаас газар хөдлөлт, далайн татлага түрлэг болох магадлалтай.
 
Earth, Mars, Jupiter, Saturn энэ дөрвөн гариг нэг шулуун дээр байрлана
 
Нөгөө нэг үзэгдэл нь манай нарны аймаг (нарны хавтгай) бүхлээрээ бидний ярьдагаар сүүн зам буюу манай галактиктай (одны хавтгай) давxцана. Энэ үзэгдлийг 26.000 жилд нэг удаа тохиодог гэх юм билээ. Энэ үед юу болохыг ёстой бүү мэд. Дэлхийн соронзон мандалд нөлөөлж барьж, энэ дэлхий дээрх цахилгаан соронзон оронд гажиг үүсгэж магадгүй гэсэн таамаг хальт яваад байгаамуу даа. Миний олж үзсэн, эрдэмтэй хийсэн бичлэг, ярилцлагуудаас харахад энэ өдөр дэлхий сөнөхгүй гэдгийг няцааж, ийм хоёр үзэгдэл болно гэж  хэлж байгаагаас өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаад байгаа. Дээрх хоёр үзэгдэл болоход чухам юу болохыг хэн нь ч дэлгэрэнгүй хэлэхгүй байгаа нь учир дутагдалтай санагдаад байх юм. Астрономийн шинжлэх ухаан өөрөө маш залуу шинжлэх ухаан. Сүүлийн зуун жилийн мэдээлэл цуглуулж чадсан уу үгүй юу л байгаа байх. Өнөөдрийн хамгийн сайн дурангийн харж чадаж байгаа хүрээний цаана юу болж юу оршиж байгаа ёстой бурхан чөтгөр нь л мэдэх байх. Дээрээс нь энэ хоёр үзэгдэл хэдхэн арван жилийн өмнө болж байсан бол аа тийм үзэгдэл болох үед тийм юм болдог гэсэн багцаа баримжаатай сууж байхсан. Гэтэл хэдэн зуун, хэдэн мянган жилийн өмнө юу болж байсныг түй ч мэдэх арга алга даа. Иймэрхүү үечлэлтэй байгалийн үзэгдлийг өмнөх болсонтой нь харьцуулж баримжаа таамаг авдаг сан.
Тэр огтолцол цэг энэ өдөр тохиох гээд байх шиг байна даа
 
Гадаад дотоодгүй яригдаж байгаа шуум, тэрийг няцааж байгаа байдлаас харахад сөнөнө сөнөхгүй л гэдэг дээр төвлөрөөд байгаа болохоос яг тэр өдөр ямар үзэгдэл болохыг мэддэгүүд нь мэддэггүйнүүддээ сайн хэлээд өгчихгүй л юм. Юуууу ч болохгүй бол сайн л биз...
Надад нэг хардалт байгаад байгаан. Нэг Төвд лам НАСА руу захиа бичсэн гээд л байсан.Тэр захиаг яс юман дээрээ НАСА-гийхан өөрсдөө гаргасан байвал яахуу гээд хардаад байгаан. Ийм тийм айхтар үзэгдэл болно гэж мэргэжлийн хүний хувьд хэлчихвэл дээр дооргүй бужигнаад бөөн юм болно гээд нэг тиймэрхүү байдлаар санаагаа илэрхийлчихсэн байвал. Энэнд итгэсэн нэг нь тэгээд амиа авраг, үгүй нэг нь тэгээд тэрүүгээрээ болог гэсэн санаагаар. 
 
За тэгээд энэ цэнхэр дэлхий сөнөж сүйрэхгүй нь лавтай, харин тэр өдөр ямар сонин содон үзэгдэл болох вэ гэдэг л сонин байна. Нөгөө талаас бас жаахан түгшүүртэй байна. Энд тэнд газар хөдөлж, далайн шуурга гэх мэтийн үзэгдлүүд болохыг үгүйсгэхгүй.
 
Аа тийн энд ер талаар ярьж байгаа хүн алга. Нөгөөдөр ерөнхийлэгчийн сонгууль гээд мэдээллийн хэрэгслүүдээр тувт сонгуульд нэр дэвшигчдийн тухай гараастай. Египтэд байдаг Шри Ланк танилаасаа асуусан тэнд улс төрийн бослого гараад бас юу ч ярихгүй байгаа гэнэ. Чи далайгаас хэр хол байдгийн, ойр байдаг бол холдоорой гэсэн чинь чи намайг айлгаад байна гээд байсан. Австралийн ерөнхий сайд эмэгтэйн нэг тиймэрхүү утгатай бичлэг ютубээр тарсан байна лээ. Хамгийн идэвхтэй энэ талаар ярьж, бэлтгэж байгаа нь манай монголчууд л юм шиг байна шд. Энд байдаг монгол оюутнууд амралтаараа монгол явж байгаа сурагтай. 

Wednesday, 21 November 2012

Жонкуууу

Сонгууль гэж нэг заваарсан завхарсан юм болоод байх шиг байнаа, цаана чинь. Хүргэн ах аймгийнхаа иргэдийн төл-ийн хуралд дэвшсийн байхаа. (мөрөөрөө ажлаа хийгээл явжийхгүй тийм заваан юм орж яадаг байна даа) Тэгээд өнөөдөр эгч (эхнэр нь) ээж аав хоёр дээр нь өөрийн том охиноо машиндаа суулгаад сонгуулийн байрандаа сонгуулиа өгөхөөр очжээ. Очоод машинаасаа буувуу үгүй юу өөдөөс нь мангар том камер үүрсэн гарууд гарч ирээд хүнд, хахуул өгч нөхрийнхөө төлөө санал өгүүлэх гэж байна энэ тэр гэсэн гэнэ. Хөөрхий тэр хахуул авсан хүмүүс нь ээж аав хоёр нь бас охин нь болж таарч байгаан. Тэгсэн эгчийн охин (жирэмсэн мөртөө) элдэв хэл ам хийгээд байгаа бакь хүүхнийг нь барьж аваад тонгороод унагаацан гэхийн. Хүүе чи чинь жирэмсэн байж яажийгаан гэсэн чинь уур хөдөлгөөд байхаар нь тэвчээгүймаа гэхийн өөдөөс. Эгчийг цагдаагийн газар луу аваачаад мэдүүлэг авчийгаан байх. Сонгуульд нэр дэвшигчийн ар гэр бөөнөөрөө явж сонгуулиа өгч болохгүй гэсэн хууль дүрэм заалт байдгийн болуу ч гэж бодогдов. Үнэндээ мань улс төр, сонгууль энэ тэрээс тас хол хүн л дээ. Энэ талаар ярихаар эсвэл бодохоор яагаад ч юм уур хүрэх гээд байдаг болохоор мэдрэлийн хэдэн эсээ хайрлаж гамнахын үүднээс дөлж дутааж явдаг ухаантайм.

Улс төр бохир, Монголын улс төр бүр ч бохир. Нөхөр нь нас барангуут эхнэрийг нь гаргаж ирдэг, эхнэр нь буунгуут хүүхдийг гаргаж ирдэг шал утгагүй. Хаан ширээ залгамжилж байгаа бол хамаа ч алга доо. Хүүхэд шуухад энээ тэрээ хэн нь гарч иржийсан. 

Ерөнхийлөгчид нэр дэвшээд гараад ирэх байтугай нэр дэвшүүлчихээр баагийнууд байхгүй л байгаа санагддаг. За нөгөө далан хэд ч бас ялгаагүй дээ. Цохолж онцлоод онцлоод гарын арван хуруу дарагдах тооны нөхдүүд л байгаа байж магад.

Ер нь тэгээд бодоод байхад одоо болтол улс төрийн мэдлэг, мэдрэмж нь төлөвшиж, юу байдгийг нь ойлгоогүй хүмүүст сэлэм барьсан нэг айхтар уур ихтэй хаан л таарахым шиг байгаам доо.

Нэгнийхээ үгийг сонсоод үгэнд нь ороод эв зүйгээ олоод нэгэн зүгтээ хамтдаа хараад аятайхан амьдарч чадахгүй хүмүүс чинь уур ихтэй хааны удирдлага доор гайгүй цэгцэрч магадгүй.

Уул нь ам нээгээд уушиг нээ гэдэг шиг нилээн юм бичье гэж бодож байсан боловч гэв гэнэт залхуу хүрсэн тул ингэсгээд халтуурдаад дуусгахаас. Дургүйд хүчгүй л гэж энэ байх, улс төр угаасаа миний дургүй сэдэв. Улиран балран хэдэн жил төрд шургасан, хийсэн бүтээсэн нь үл харагдах том том гүзээ шигээ том томоор худлаа ярьдаг хүмүүсээс болоод ийм алергитай болчих юм шиг байна лээ.

Saturday, 10 November 2012

Хоол хош

Муу хүн идсэн ууснаа гэж жаахан идэш ууш ярьчдын билүү гсн. Түрүү долоо хоногт хонины хавирга аваад чанаж идэв. Бүтнээрээ урт хавирга идэх нь гээд л гэсэхийг нь хүлээгээд байлаа. Гэсэхээр нь салгаж ялгаад хартал тайрсан хавирганы тал нь байдаг гэнээ. Тал талдаа бүр өөх ихтэй бөгсний хэсэг нь. Уул нь хавирганы толгой хэсэг бараан мах ихтэй бас их амттай байдаг даа. Тийм л хавирга гэж төсөөлөөд байсан чинь хулхидуулцан байв. Гэхдээ яс гэсэндээ бас шөл амт оруулаад тос энэ тэр гараад цаанаа л өөр байсаан. Гурил зуурж таслаад лавшаа хийж идсэн. Ясны шөл уугаад ясны хөлс гараад сүйд болох дөхөв. Шөлтэй хоол хийж идээд л байдаг ч тэд нар хажууд нь юу ч биш санагдсан. Мах ногоо, гоймонгоор хийсэн усан шөлтэй л хоол идээд байсымуу хаашаа юм. Аминдаа амт шимттэй, шөл устай юм идэж байгаа ухаантай нь тэр. Тэгээд бодлоо одоо залхууралгүй заавал гурил зуурч лавшаадаж байяа, болж өгвөл хавирга аваад чанаж байяа гээд л (оюутан маний хувьд байнга үнэтэй хавирга авч иднэ гэдэг бол тансаг зоог болж байгаам л даа). Монгол хүний үндсэн хоол яах аргагүй лавшаа л юм байна доо. Хөгшчүүл илүү ч үгүй дутуу ч үгүй лавшаанд дурлаад байдгийн шалтгаан нь тэр юм шиг байна.
 
Хүүхэд байхад өдий хавьцаа идшээ иддэг сэн. Тогоо дүүрэн мах чанаад л шөлөнд нь аарц хийж идээд л тасархай шүү нээрээ. Мах төдийлэн таашаадаггүй, нэгсэг махнаас гарсан хүн ингээд мах яриад, үгүйлээд сууж байх үе байдаг л юм байна. 
 
Нэгэнт хоол ярьсных олон төрлийн хоол хийж сурах хэрэгцээ амьдралын шаардлагаар гарч ирлээ. Монгол хоол гэдэг нэрийн доор явдаг хоолнуудаа ч маастэр тогоочийг гүйцэхгүй ч идсэн хүний ходоод баярлахаар хэмжээнд хийчээд байгаамаа. Нийт хичнээн төрлийн монгол хоол байна вэ гээд хуруу дараад тоолохоор үндсэндээ 5-6 зургаан хуруу л дарагдаад таарч байгаан. Лавшаа, цуйван, будаатай хуурга, бантан, банштай хоолнууд (шөл, цай), бууз, хуушуур гээд л дуухаа. Яахав дээр нь жаахан юм нэмж хасаад, хооронд нь хольж солиод жоохон уянга халил оруулбал дахиад нэг 5-6 хоол босгоод ирж болж байх шиг байгаан. Солонгос хоолноос ганц нэгийг нь сурсаан бас. Баруун зүгийн хоолнуудын жортой хэд гурван номтой болсон байгаа тэгэж байгаад ганц нэгээр нь өөриймшүүлэх байх гэж найдаад л байна. 

Хажуудах хүндээ бас орсон гарсан ах дүү найз нөхдөө сайхан хоолоор дайлаад сууж байвал эмэгтэй хүний бас нэг кайф юм болов уу гэж бодогддын.

Wednesday, 7 November 2012

Нүүж суув

Хэд хоногийн өмнө нүүдэл хийгээд. Тэгсэн миний цуглуулсан юм гэж аймаар их болсон байдын. Анх саяын нүүж гарсан өрөөнд орохдоо хоёр чумдаантай хувцас, нэг цүнх гутал, хоёр гялгар уут ойр зуурын хэрэглээний юмс (гал тогоо, ариун цэврийн өрөө гэх мэтийн), цөөн хэдэн ном, гурван гудас нэг хөнжилтэй л орж байсын. Тэгсэн саяын нүүлтээр тэр хэдхэн юмнууд арав хорь хүртлээ аривжсан байхыг үзээд арай л ухаан алдаад ойччихсонгүй. Өөрийн гэсэн орон байртай биш, чумдаантай хувцасаа чирч яваа оюутан хүн ганцxан бадараа үүрэн бадарчилж яваа бадарчингаас ялгаа юу байхав гэж бодоод онц хэрэггүй л бол элдэв шалдав юм авах их дургүй талдаа. Дээрээс нь өөрийн тусын тулд хүний тус авах дургүй болохоор хэрээ мэдэж, бяраа танихгүй баахан юм цуглуулчихдаг өргөж тээж чадахгүй хэнийг гуйж түүгээд царай алдаад явж байхав гэж боддын. Поортэр дүүрэн юм болсон. Юу тэгтэл их байгаан бол гээд үзсэн гал тогооны эд хэрэглэл нилээд нэмэгдэж, номнууд бас цаасан хэвлэмэл материалууд их цуглуулж. Хувцас хоёр чумдаандаа багтахаа байгаад дээрээс нь нэг том шуудайнд хийж байж таарсан. Пүү ямар балай юм ийм их новштой болчих гэж, шинэ байранд орж байгаад устгахыг нь устгаж өгье гэж өөртөө ам өгсөн. Одоогоор жагсаалаас гарсан хэдэн хувцасаа ялгаад тавьцан байгаа, нэг өдөр баахан хайчилж байгаад л гаргаад тавьчихна даа.
 
Тэгээд би бодлоо л доо уул нь би чинь нүүдэлчин удмын хүн. Энэ талаас нь аваад үзвэл нүүдэлчид чинь байс гээд л буурь сэлгэдэг болохоор юм хум тэгтэл их цуглуулж хуримтлуулаад баймааргүй санагдаж байгаан. Гэтэл бүр эв эсрэгээрээ байгаа байхгүй юу. Энэ Солонгосчуудыг хараад байхад нүүдэлчин соёлтой маниудын хажууд суурин амьдралтай мөртөө нэг удаа хэрэглэсэн юмаа хэрэг нь дууссан бол шууд л хаячиж байгаа харагддаг юм. Жишээ нь хичээлийн нэг семистр дууслаа гэхэд тэр хугацаанд үзсэн бүх номоо хогийн цэг дээр гаргаад шидчихсэн байдаг. Номыг дээдэлж ирсэн маний хувьд бол нүдэнд болоод сэтгэлд зохисгүй л байдаг юм. Номонд ингэж хандаж байгаа хүмүүс яаж онц сурдын бол гэж бодогдоод байдгийн. Миний анзаарснаар эднийхэн ихэнх нь хөлсний байр дамжиж амьдардаг шиг байгаан. Нэг байрнаас гарлаа тэнд хэрэглэж байсан юмнуудаа хаяна. Өөрийн гэсэн байртай хүмүүс нь шинэ он гарах гэх мэт үеүдээр хуучин гэж үзсэн тавилгануудаа хаяж шинээр сольдог шиг байгаан. Тэр хуучин юмнууд нь дахин хэрэглэж болохоор, тэрийг нь цэцэг гэж нэрлээд байдын байна лээ. Хүмүүс л цэцэг түүжийнэ энэ тэр гэхийг сонсноос биш би өөрөө тэгэж цэцэг түүж байсан тохиолдол байхгүйм шиг байна. Хүний хуучин юманд жаахан сүжиг муутай сэжигч зантай хүний л авир байх.
 

Thursday, 25 October 2012

Харилцааны соёл гэдэг долигнохын нэр биш

Саяхан нүүр номд байх ном уншигч хүмүүсийн бүлгэмд элсэв ээ. Тэгсэн өчигдөр нэг залуу арав гаруй ном файлаараа байна авах хүмүүс нь айди-гаа үлдээгээрэй гэсэн байхыг олж хардаг байхгүй юу. Хэдий хэвлэмэл ном биш ч гэсэн ном шиг хэлбэрээр хэвлээд уншиж болохым даа гэж бодоод бүгдийг нь авья гэж бичснийхээ ард жимайлынхаа хаягийг биччив. Тэгсэн үдээс хойхно нэг эмээл ирсэн нь ганцxан ном бүхий аттаач файл байв. Нэг нэгээр нь явуулах гэж байгаан байх гэж бодоод орой болтол хүлээлээ. Тэгсэн байдаггүй ээ. Надаас бусад хүмүүс нь бараг авцан бололтой, тэр комээнтүүдийг уншаад байх нээ. Тэхээр нь миний хүсэлтийг өөр хүнийхтэй андуурчихсан юм байлгүй гэж бодоод Би уул нь бүгдийг нь авья гэж бодсон юмсан. Тэгсэн надад нэг л ном эмээлээр ирлээ. Бусад номыг нь яаж авах уу гээд л биччихэв.
Тэгсэн чинь бараг цагийн дараа нөгөө нөхөр чинь бүх хүмүүсийн асуулт хариултад хариулсан байнаа. Минийхэд юу гэсийн бол гээд харсан чинь юуууу гэсэн гэээч...
 
Хүн загнаж байгаад юм авахыг хаана сурсан хүн бэ гэцэн байвал яахав. Ёоо ийм юм байна чинээ санаагүй хүн чинь аймар сонин байдалд орно биз дээ. Би тийм загнаж зандарсан өнгө аясаар биччихсийн байх даа гэж бодоол бичснээ харлаа. Яавч тэгэж санагдахгүй байгаам л даа. Таануудад ямраар уншигдаж байна. Тэгээд л доор нь үргэлжлүүлээд бичлээ. Хүн загная гэж ер бодоогүй юмсан. Өөр хүнтэй андуурагдсан юм болов уу гэж бодоод л асуусан хэрэг. Надад хүн загнаж суух шаардлага ч байхгүй. Эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол ёстой уучлаарай гээл бичлээ. Юмыг яаж мэдэхэв жаахан сэтгэл санаа нь тухгүй, уур уцаартай үедээ уншиж таарсын байх, хэрэв тийм нөхцөлд уншсан бол зандарсан юм шиг уншигдаж болохын гэж бодоод бичсэн хэрэг. Сав санаандгүй байж байгаад хүнээс нэг иймэрхүү юм дуулах чинь ёстой тэнэг юм байна лээ. Бараг л хамаг бие салгалж байгаам чинь. Хүнтэй хэл ам хийж сураагүй хүний л зан байх даа.
 
Тэгээд сүүлд харсан чинь нөгөө миний сүүлд хэлснийг лайклачихсан мөртөө нэмж нэг ч ном ирээгүй. Хүнд өгье гэж өөрөө эхэлж ам дуугарчихаад өгөхөө тулахаар олон долоон юм ярьсан сонин баагий санагдаад шал дургүй хүрээд явцан. Эрийм байж хүний санаагүйг санаж суудаг яасан арчаагүй амьтан бэ гэж бодохоос дотор муухай оргиод. Хогийн  юманд амаа бузарлачихаж бодоод өнгөрсөн. Бодвол нөгөө өгөх хүн гэдийж авах хүн бөхийнэ гэж бодсын байлгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаана суухав гэдэг тэрийг тэгэж ном өгий бария гэж далчигнаагүй бол би тэгэж гуйхгүй шд.
 
Бодвол надаа номноосоо өгөөч тэх үү энэ тэр гэж даль даль, наль наль гэх байсым шиг байгаан. Эрийн хугархай ухаантайм байж хүүхэн надаас долоон дор гар байна гэж бодогдоод тэр групп руу орохоос дургүй хүрээд байгаан.
 
Би ч угаасаа тэгэж хүнд доль үсэрч долигнож сураагүйм болохоор наль наль хийсэн өнгө аясаар ярьж чаддаггүй юм. Зарим нэг хүмүүсээс мэссэж ирэхдээ ккк сайн уу, ккк сонин юу байна. хаана байгаа вэ ккк энэ тэр гэсэн мэссэж ирэхийн, огиудас хүрмээр.
 
Ер нь сүүлийн үед нүүр тулсан амьд харилцааг утас, нүүр ном, мэссэж, мэссэнжр гэсэн хэрэглээнүүд орлох болсноор хүмүүс хоорондын харилцаа нэг тийм худлаа болцым шиг ээ. Анзаараад л байхад. Утсаар учиргүй найз нь найз нь гэж налиганасан мэссэж нисгэсэн танилаас хэтрэхгүй гарууд яг цагаа тулсан юман дээр бөгсөө харуулаад яваад өгдийм шиг байна лээ шд. Яах гэж тэгэж худлаа бялдуучилж, нялцганадагийн. Найз гэдэг үгийн үнэ цэнийг унагаасан ийм хулхи гаруудад угийн дургүй.
 
Хүнд харилцааны соёл байх хэрэгтэй. Гэхдээ утгаа онож илэрхийлсэн үгийн зөв сонголт байхаас худлаа үнэн инээсэн, сул үг хэрэглэснээр ч харилцааны соёлтой хүн болохгүй байх даа.

Tuesday, 16 October 2012

Бурхангүй газрын бумба

Ойрд манггар ядарчийнаа. Уул нь яаж ч хэцүү байсан хэцүү гэхгүй гүрийдэг л хүн юм байгаан. Энэ удаад өөрийгөө биш өрөөлийг бодоод ядарч байна гэж хэлэхээс өөр арга алга даа. Миний бүх зүйлээс тэр хүний бүх зүйл шалтгаалах учраас. Ядарч байгааг минь ойлгож, ухаарах хүн ойр хавьд минь нэг хүнийг эс тооцвол нэгээхэн ч алга. Ийм болохоор заримдаа хоёр нүд минь өөрийн эрхгүй чийгтэх юм.
 
Найз хархүү манай хотоос жаахан зайтай хотод амьдардаг юм. Хагас бүтнээр наашаа ирдэг. Түрүүний ирэлтээрээ гэртээ байгаа борцоо надад авчирдаг хүн болсон чинь замдаа автобусны буудлын жоогийд орохдоо ууттай нь цонхон дээр тавьснаа мартаад ирцэн байгаам даа. Хийцтэй цайнд эсвэл шөлтэй хоолонд чимх чимхээр хийгээд идээд ууцан бол аштай байхав дээ. Хайран юм гэцгээгээд л өнгөрлөө.
 
Тэгсэн саяын ирэлтээрээ өмднийхөө арын кармаанд хийсэн түрийвчээ гээчээд ирдийн. Ирээд нилээд удсан хойно лав дөрөв таван цаг өнгөрсөн хойно гадагш гарах гээд түрийвчээ хайсан чинь байдаггүй. Энэ тэрүүгээр, ардуур хойгуур гээд эрж хайгаагүй газар гэж нэгээхэн ч үгүй.
Ашгүй бэлэн мөнгө ширхэг ч байгаагүй гэнэ. Нэрийн хуудас нь байгаа болохоор хэн нэгэн олсон бол утсаар нь залгах байх гэсэн горьдлоготой байв. Бүх зүйл бүртгэлтэй байдаг болохоор тэгтэл ч санаа зовсонгүй.
 
Юмыг яаж мэдэхэв гээд хоёр каартыг нь интернэт банк руу нь ороод хэрэглэх эрхгүй болгоод хаачихаад түр зуур ч гэсэн санаа амрав. Гадаад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх энэ тэр гээд бичиг баримтууд нь бүгд тэрэн дотор. Юутай ч терминал орж асууж сураглая гээд гарав. Очоод мань хүний ирсэн хотын хаалган дээр суудаг хүнтэй уулзаад өглөө тэдэн цагаас энэ хүрэхдээ автусанд түрийвчээ үлдээсэн байнаа. Тиймэрхүү сураг ажиг байсан уу гээд л асуулаа. Автобусны цагаар нь хөөгөөд хэн гэдэг жолооч юм байна. Одоо нэг буцаж ирэх ёстой тэр үед нь уулзаад хариу хэлье. Та хоёр гадаа цэвэрлэгээ хийдэг хүмүүсээс нэг асуугаад үз гэхээр нь гараад нөгөө хүмүүстэй уулзаж билетийн дугаараа үзүүлтэл яг тэр автобусыг цэвэрлэсэн хүнээс нь тэндээс түрийвч олдсон уу гэхэд үгүй л гэдийн байна. 
 
Автобусанд хаяагүй болж таарав. Уул нь бид хоёр автобусанд л кармаанаас мултраад ойчсон байх гэж горьдож байсан юм. Гайгүй хүн олоод утсаар яриасай гэж залбирахаас өөр арга алга даа гэсээр буцаад харив. Харих замдаа олдох нь ч олдох л байх битгий санаа зовоорой, харин дараа анхааралтай явж бай гэдгийг сануулаад байх шиг байна шүү. Утас, түрийвч хоёроо байнга тэмтэрч, бүртгэж бай л даа гээд л баахан лээкц уншиж явав.
 
Дайны хажуугаар дажин гэж нөгөөх маань хоёр өдрийн өмнө бадминтон тоглож байгаад аркетаар толгой руугаа цохиулцан гээд толгой нь өвдөөд, царай нь цонхийж цайгаад, дуу шуу нь цаашаа ороод тэнхээ муутай, аль өглөөнөөс хойш. Харваас тархиа доргиосон нь илт. Гүйлгэж бөөлжсөн үү гэсэн гүйлгээгүй, харин автуусанд бөөлжис нь хүрээд байсан гэнэ. Манай хүн бүх зүйл нь хэвийн сайхан бол өдөр болгон хүндэрдэг, бас их унгадаг байхгүй юу. Тэгсэн тэр өдөр толгой нь өвдөөд нөгөө хэвийн үйл явцууд нь алдагдаад бие нь тухгүй оргиод байсан гэж байгаа. Мань хүүхэн нь хүүхэд байхад тархиа олон хөдөлгөж байсан туршлага дээрээ тулгуурлаад утас нийтгэж бүдүүн болгоод толгой нь хөдөлсөн эсэхийг нь үзэв. Яалтчгүй 1 санж зөрсөн байв. Тэгээд л толгойг минь барьж өгдөг байсан хүмүүсийн гарын хөдөлгөөн, базалт энэ тэрийг санах гэж оролдоод там тум баримжаагаар толгойг нь барьж өгөв. Барьсны дараахнаас унгас алдаад л эхэлсэн бас  өвдөлт гайгүй байна гэхээр нь чадсын болов уу гэж бодогдов. Гэхдээ царай нь сайжирдаггүй. Таньдаг хүнээсээ энэ хотод тархи барьдаг монгол хүн бий эсэхийг асуутал байхгүй байх, тийм юм ер сонсогдож байгаагүй гэдийн байна. Солонгос хэлний толь бичиг авч байгаад тархи хөдлөх гэдэг ойлголт энд байдаг юм болов уу гээд хайтал харин тархи доргих гээд гараад ирдэг юм байна. Ер намдахгүй бол эмийн сан орж ийм тохиолдолд яадаг эсэхийг асуугаад тохирсон эмийг нь олж ууя гэж ярилцаад сууж байтал утас дуугарав.
 
Утсаа эрээд олдоггүй ээ, өмд, цамцны кармаа гээд л хайгаад байдаг. Тэгсэн орон доор унацан байдын. Мэдээж дуудлага аль хэдийн тасарцан. Аваад хартал банкны дугаар. Буцаад залгалаа. Амралтын өдөр болохоор баахан нэмэлт тоо дарсаар байж арай гэж нэг хүнтэй холбогдов. Тэгсэн нөгөө автобусны жолооч манай хүний түрийвчийг олоод банкны карт дээрх утасны дугаараар банк руу ярьсныг нь мань хоёрт хэлж байгаа нь тэр. Өдөр уулзсан хүний утсыг өгөв. Нөгөө дугаар луу ярьтал түрийвчийг олсон, хэзээ ирж авах вэ гэхээр одоо очлоо гээд дуун гараад терминал ороод нөгөө хүнтэйгээ уулзаад түрийвчээ аваад хоол авч идээрэй гээд мөнгө өгтөл халгаагаагүй.
 
Тэгээд дэлгүүр ороод гэртээ ирцгээв. Толгойг нь болж өгвөл хэд хэд бариад өгчихье гэж бодоод унтахын өмнө нэг барьж өгөв. Маргааш өдөр явахаас нь өмнө нэг сайн барьж өгөөд явуулсан гэж байгаа. Тэрнээс хойш өвдөх нь гайгүй байгаа гэнэ. Ойрын хугацаанд хүчтэй, огцом хөдөлгөөн хийж болохгүй гэж захиастай.
 
Бурхангүй газрын бумба галзуурнаа гэж л энэ байх даа, хэ хэ.

Thursday, 27 September 2012

Бодож байж ярих хэрэгтэй

Сүүлийн үед монголд байгаа хүмүүстэй чаатлахаар энэ өвөл их хүйтэн болно гэсэн л гэх болж. Муу ёртой юм. Аав ээж хоёр энүүгээр хүмүүс тэгэж яриад хотын хүмүүс нь гэр худалдаж аваад хөдөөний хүмүүс нь лаа худалдаж аваад байх юм байна, чухам юу болох гээд байгаан гэж байсан. Тэнгэр огторгуй, од гаригсын хөдөлгөөн судалдаг, ямар зүй тогтолтойг нь гадарладаг дэлхийн хэмжээний том судлаач нар нь тэр талаар ганц үг гав хийхгүй, бүх зүйл хэвийн л гэх юм байна гайгүй биз дээ л гэхээс надад хэлэх үг олдохгүй юм. Энэ оны эхэн дээр Белгийн астрономич нилээн сайн таних эмэгтэйгээс асуухад бүх зүйл хэвийн л гэж хэлсэн шд. Нүүдэлчин удмын монголчууд гаран орон, босон суун тэнгэр огторгуй, байгалиа ажигласаар байгаад тэнд болох үзэгдлийг нүдэн баримжаа, ажиглалтаар мундаг сайн мэддэг болсын болов уу ч гэж бодогдох шиг. Энүүгээр хүмүүс юм хум ярихгүй л юм байна. Эсвэл ганц монголд л болох гээд байгаа үзэгдэл юм болов уу. Бараг л дэлхий сүйрнэ гэх гээд л байх шиг. Ганц өдөр пархийтэл бүх зүйл дуусах байсан юм бол анх энэ бүхэн яах гэж үүссэн юм? шударга бус биз дээ. Орчлон ертөнц өөрөө аяндаа, аажим байдлаар хувьсан өөрчлөгдөж бий болсон болохоор устахдаа ч мөн адил тийм л замаар устах байх. Ертөнцийг бүтээгч нэгэн байхгүй, ертөнц өөрөө аяндаа бий болсон гэж үздэг биз дээ. Дээр бүр монгол телевизийн шууд нэвтрүүлэгт нэг оролцогч утсаар оролцохдоо нэвтрүүлэгт оролцож байгаа сэтгүүлчээс асуугаад байсан. Тэгэхэд тэр сэтгүүлч юу ч болохгүй ээ, харин ийм тийм юм болно гэж яриад байвал биелчихнэ шүү гэж байсан. Амны билэгээс ашдын билэг гэж одоо тэгэж хаа хамаагүй цуурахаа болимоор юм. Ямар үндэслэлтэй юунаас улбаалж тэгэж яриад байгаагаа нэг сайн тунгааж үзээсэй.
 
Хэдий шинхжлэх ухаан бүхнийг тайлбарлах гэж оролддог ч чадах зүйл, хамрах хүрээ гэж бий. Өнөөгийн сансрын дуран авиан чадамж болон хуримтлуулсан туршлага, цуглуулсан өгөгдөл нь сансар огторгуй гэсэн аварга хэмжээстэй, хэдэн сая живаа жилийн түүхтэй нь харьцуулахад юухан ч болох билээ. Өнөөгийн судалж судлаад байгаа хүрээний цаана чухам юу оршиж байгааг таашгүй. Гэсэн хэдий ч өнөө маргаашийн тавь жаран жилийн интервалд алдахгүй байх гэж итгэдэг.
 
Энэ өвлийн хүйтрэл гээд байгаагийн хувьд анх удаа биш өмнө нь зуу ч юмуу, хоёр зуу ч юмуу жилийн өмнө тохиолдож байсан байж болох. Угаасаа байгалийн үзэгдэл тодорхой жилийн үечлэлтэйгээр эргэх холбоонд оршиж байдаг. Мичин жилийн зуд, тийм жилийн ган, тэдэн оны газар хөдлөлт гэх мэтээр ярьж л байдаг. Тэрэнтэй ялгаа юу байхав. -50 хэм хүрдэг газар нь -60, -40 хэм хүрдэг газар нь -50 хэм хүрэх гэх мэт, өмнө сар гаруй тас хийтэл хүйтэрдэг байсан бол энэ жил хоёр сар гаруй ч гэдэг юмуу иймэрхүү байдлаар хүйтний хэм болон, үргэлжлэх хугацааны хувьд бага зэргийн зөрөө байж болохоос биш энэ дэлхий даяараа, эсвэл монгол улс тэр аяараа хүв хүйтэн болчихно ч гэж юу байхав. 
 
Нар халхлагдана гэдгийн хувьд ийм гаригуудын давxцсан хөдөлгөөн өмнө мөн л тодорхой жилийн үечлэлтэйгээр болж ирсэн л гэдэг. Тэр бүрд дэлхий сүйрээгүй байсаар л ирсэн.
Юу ч мэдэхгүй, юу ч мэдэх боломжгүй харанхуй зуунд амьдарч байгаа биш бүх зүйл ил тод байхад хамаагүй тэгэж яриад байж болохгүй байхаа.

Wednesday, 19 September 2012

2012-09-19

За нэг тийм эрээвэр хураавар юм бичээтий. Таалах албагүй, таалагдах гэсэнгүй. Угаасаа ч таалагдах гэж хэдэн үг хэлхэж суудаггүй юм доо. Шаардлага ч алга. Гол нь өөр дээрээ тусгаж аваад сонин царайлаад хачин юм болов. Өнөөгийн нийтлэг төрх нэг иймэрхүү л байна.
 
Анх фэйсбүүкийн хэрэглэгч болчихоод их л идэвхтэй эргүүлддэг байжээ. Одоо ч энд тэнд байгаа гадна дотны чухал танилууд хэрэгтэй мэдээлэл энэ тэр юу тавьж гэж л харахаас бараг тоохоо ч байж. Өдөр болгон, хором минутаар шахуу тайлангаа тавьдаг хүмүүс ч бас харагддаг л юм. Ер нь тэгээд анзаарч байхад нүүр номыг янз бүрийн зорилготой ашигладаг шиг байгаан. Зарим хүмүүс өөрийгөө ириклаамдах гэж. Зураг хөрөг юу л байна тэрийгээ хамж шимээд л. Зарим хүмүүс найз биш зүгээр танил хүмүүсээ хаана юу хийж явна гэдгийг тандах зорилгоор нэг тийм ажиглагч байр суурьнаас. Анх уг нь цөөн хэдэн хүнтэй найз болоод их цомхон байсан юм. Голдуу энд тэнд хурал хуйгаар танилцсан мэргэжлийн чиглэлийн хүмүүс. Сүүлдээ болсон болоогүй таньдаг хүмүүс хүсэлт явуулаад байхаар нь яалтчгүй нэмсэн л дээ. Тэрнээс хойш яагаад ч юм сонирхол буурчихсан. Нэг нэгэндээ гайхуулах гэж байгаам шиг баахан ириклаамны постууд, зурагнууд нь утгагүй санагдаад. Мань хүн өөрөө хувийн зүйлсээ тэгэж их дэлгээд байх дургүй болохоор бусдыг бас тиймэрхүү нүдээр хараад байдаг байж магадгүй. Өөрөө өөртөө болж, зөв замаар явж байвал болоо гэсэн философитой миний хувьд бусдад дэлгэж үзүүлэх юм үнэндээ олддоггүй юм.
 
Дээр нэг танилынхаа поостон дээр жаахан маазарч байсан чинь дундуур тэр танилын танил болох нэг хүүхэн орж ирснээ жинхэнэ бүдүүлэгтэж өгдөг байншд. Зарим нэг хаана, хэнтэй юу хэлж ярихаа мэдэхээ байцан, амнаасаа сөрөг утгатай, цаад хүнд эвгүйгээр тусах үгийг сийх ч үгүй хэлчихдэг хүмүүс их байдаг шиг байгаан. Тиймэрхүү харилцаанаас болоод зүрх савлах нь энүүхэнд. Бодитоороо хүнтэй маргалдчихсан юм шиг нэг л сонин болчихдог. Тийм болохоор дахиж тэр хүмүүстэй тааралдахгүйг хичээж сэрэмж анхааралтай дутааж явдаг юм.
 
Зарим нэг танилууд бас байнаа. Хүний мууд дурладаг. Өөрөөс нь жаахан илүүхэн гарчвал хамаг юм нь гоожчих гээд хавчигнаж өгдөг нөхдүүд мэр сэр бий. Хүн өөртөө л болоод, мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байвал болмоор шиг санагдахын. Гэтэл үгүймаа. Хэн нэгний тогоотой хоол, түрийвчтэй мөнгө, ор хөнжил рүү заавал өнгийнэ. Өөрөө нэг жаахан юм олчихвол тэнгэрийн умдаг атгасан аятай, юм үзээгүйгээ гайхуулж хавиар нэг зарлана.
 
Зарим нэг хүмүүс чинь мэссэнжрийн статусаараа хоорондоо тэмцэлдээд байдаг юм биш үү. Нэг нь одоо тэгжийна ингэжийна гэхээр өөдөөс нь нөгөөх нь бас нэг хариу барих жишээний. Яг нэг жоохон хүүхэд шиг. Том хүн болох үйл явц нь сайтар явагдаагүй хүн бол хүүхдээсээ ч дор болдог шиг байна шд. Хүүхэд байхдаа гэнэн цайлганаар өөр хоорондоо онгирцгоодог бол том хүн болсон хойноо бүр лоогиктойгоор, бүр нэг тийм онцгүй байдлаар өрсөлдөж, уралцаж байдаг шиг байгаан. Ер нь том хүн болноо гэдэг аль аль талаараа бохир заваан, болох болохгүйгийн цуглуулга болдог шиг байгаан. Энэ ертөнц дэлхий дээрх хамаг л болохгүй зүйлсийг том хүмүүс л өдөөж, хийж, гүйцэтгэж байгаа биз дээ.
 
Мунхагийн шавар балчиг, намагтаа живчихсэн гэрэл гэгээ үзэхгүй харанхуй дунд бүдчиж явдаг хүний амьдралаа гэж хөөрхий. Өнөө маргаашаас илүү гарахгүй, энэ наснаасаа хэтэрч сэтгэхгүй явсаар дуусдаг шигээ. Хайран юм...

Monday, 17 September 2012

2012-09-17

Ойрд энд хоёр дахь тайпуун болж байгаан. Урдныхыг бодвол салхигүй ч бороо ихтэй байна. Өчигдөр орой орсон бороо одоо болтол тасралтгүй орсоор л. Аавынхаа дээлийг нөмрөөд унтдаг байсан хүүхэд насны зуны бороотой өдрүүдийг санагдуулсан өдөр болжийно. Өглөө хэвтэртээ хоргодон унтаж унтаж босоод арав өнгөрөөгөөд сургууль явж байтал утсанд дуудлага ирсэн нь шуудангийн хүн ярьж байна. 20 мин-ын дараа очно гэртээ байх уу гэнэ. Гэрээс гараад 50 алхаж байхад яриад байхдаа яахав дээ, гэрт байхад залгасан бол би нэг мөр авчаад наашлана шд гэж бодсоор замын дундаас буцаал гэр лүүгээ явлаа. Гол нь хүргэлтийн мөнгийг нь өгөх ёстой юм байгаан. Тэгээд ч нилээд жин ихтэй болохоор гэртээ шууд оруулуулсан нь дээр. Гучин мин-ын дараа ирэв. Монголоос явуулсан дайвар. Нөгөө яриад байсан Шүгдэн гэдэг ном, ааруул, еэвэн, үзэм, бас нэг мэргэжлийн зузаан ном гээд нийтдээ 6кг ачаа. Ачааг задлаад шууд л нөгөө номыг уншиж эхэлсэн. Эхний 30 гаруй хуудсыг уншихад сонирхолтой санагдсан хэдий ч төсөөлж байсан шиг гоё санагдсангүй. Ер нь ямар нэг юмыг төсөөлж, тэрнээсээ хүлээлт үүсгэнэ гэдэг их дэмий эд юмаа. Гэхдээ гайгүй ном байх гэж горьдоод байгаа. Өдрийн хоолоо нэг мөр гэртээ хийж идчээд сая л сургууль дээр ирдэг байншд. Гутал гэж шал ус болцон. Унтаж л баймаар өдөр байна дөө. Ойрд үнэндээ нилээн ядраад байгаа ч ядраагүй, ядрахгүй гэсэн сэтгэлийн тэнхээ, хүчээр л гүйж байна шд. Ер нь бодоод байхад эмэгтэй хүн гэр бүл энэ тэр гэхээсээ өмнө л сурч судлах юмаа гүйцээгээд авсан нь дэр байдгийм шиг байна. Сурахаа дуусгаагүй байж хувийн амьдралаа цэцэглүүсэн чинь бас л амаргүй байна. Урд нь дан ганц хийж байгаа зүйлдээ цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулдаг байсан бол одоо хажуудаа нэг хүнтэй, урдаа бас нэг өөр зорилго босгоод ирсэн чинь цаг завын хувиарлалт энэ тэр алдагдаад аль алиныг нь гурилдах гээд байгаам шиг санагдаад сонин байна. Хагас бүтэн сайныг хувийн амьдралдаа бүтэн зарцуулах гэхээр нөгөө хийж байгаа ажил маань тээр хойно хоцорчихоод байгаам шиг, сургууль руу л явахагүй бол болохгүй юм шиг санагдаад тав тух муутай байгаад байхын. Нэг юмаа санаандаа хүртэл хийн дуусгаж байж сая боллоо гэж үзээд дараагийхыг нь эхлүүлдэг хүний хувьд ингэж хоёр гурван өөр юмыг нэг дор авч явна гэдэг нилээн ур чадвар, цагийн зөв зохицуулалт шаардсан хэрэг байдаг юм байна. Эмэгтэй хүний хувь заяа гэдэг нилээд их ачааг үүрч явдаг юм шигээ. Уяхан туяхан, эмзэг турьхан биендээ дийлшгүй үүрэг хариуцлагатай байдаг бололтоймаа гэдгийг зах зухаас мэдэрч л байна.
 
Миний үлгэр дуурайл болгож тэр хүнтэй л адилхан байх юмсан гэж боддог нэг хүн бий. Тэр хүн бол нобелийн шагналт физикч Марие Куре. Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлсүүдийг нээхийн хажуугаар хэд хэдэн хүүхэд гаргаад өсгөөд хүмүүжүүлчихсэн. Бас болоогүй хүүхдүүдээс нь мундаг эрдэмтэд төрсөн. Хоёр жилийн өмнө намтрыг нь уншиж байсан юм. Англи дээр бичигдсэн нилээн зузаавтар ном. Тэр үедээ маш их урам, өдөөлт авч байж билээ. Ясны шинжлэх ухаанч хүн гэдэг бүр цаанаасаа төрмөл байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Нэг жижигхэн дээврийн хөндийд хийх туршилтын цөөн хэдэн багаж төхөөрөмжөө байрлуулаад нар сарыг үл анзааран талхны булан, буцалсан ус, байхуу цайгаар гол зогоон хэдэн ч өдрөөр хамаагүй тэндээ юмаа хийгээд суучихдаг. Сүүлдээ ухаан алдаж унадаг. Иймэрхүү байдлаар шинжлэх ухааныг эхлүүлээд эцэстээ нобел автлаа үнэнчээр зүтгэсэн байдаг. Ховорхон хувь заяатай хүн гэж ...

Thursday, 13 September 2012

Дахиад л номны тухай

Г.Аюурзанын Шүгдэн гэдэг номыг монголоос авах гэж ахдаа хэлсэн чинь ер олдохгүй байгаа гэнэ. Бас Бадрал ламын Агнистийн гэгээ цувралын долоон ботийг нь олж авах гээд амжихгүй байна. Дүүд захьсан байгаан. Ажил төрөлтэй хүмүүс чинь номын дэлгүүр орох завгүй байдаг бололтой. Тэгээд дээрээс нь ном энэ тэр сонирхдоггүй хүмүүс бол бүр нөү юмаа. Би өөрөө монголд байгаа бол дэлгүүрийн үүдийг нь сахиж сууж байгаад л олоод авчихна л даа. Сүүлийн үед ном олигтойхон уншиж чадахгүй л байна. Чонон сүлдийг дуусахын алдад нь орхицон. Агнистийн гэгээгийн өөрт байгаа 7-р ботийг нь харин дуусцан хэдий ч өдөр болгон хараад байдаг юм. Нэг ёсны ширээний ном болчихсон. Найз монгол яваад ирэхдээ Чингис хаан ба шинэ ертөнцийн эхлэл гэдэг нэртэй номыг англи, монгол хоёр хэл дээр хэвлэгдснийг нь авчирсан. Мань хүн өөрөө монгол дээрхийг нь дуусгацан. Би англи дээрхийг нь эхлүүлсэн. Оройд ганц нэг хуудас явуулах юм. Уул нь ч нилээн сонирхолтой бичигдсэн юм шиг байна лээ. Толгойд хийж байгаа юм маань бодогдоод номыг тэвчээртэй уншиж чадахаа байжээ. Нэг мэдэхэд л бодол санаа ажлаа бодоод алга болж өгөхийн. Найздаа Агнистийн гэгээг уншаарай гээд өгсөн чинь уншихгүй байж байснаа саяхнаас уншиж эхэлсэн чинь шууд нойр нь хүрээд унтаад өгдөг болсон гэсэн. Нойр нь хулжаад шөнийн хоёр гурваас нааш унтдаггүй хүнд харин нойрны эмний нөлөө үзүүлээд аятайхан ч юмуу.
 
Шүгдэнг л олж авах юмсан гэж бодогдоод сууж чаддаггүй дээ. Одоо ч тэгээд элдэв адал явдал хөөсөн ном зохиолоос илүү иймэрхүү гүн ухааны ч гэх үү, шашинлаг, дотоод сэтгэл рүү хандсан номонд дурладаг болж.

Dalailambashugden.blogspot.com гээд нэг блог байдаг юм билээ. Тэндээс Шүгдэн гэж чухам юу болох талаар дэлгэрэнгүй мэдэж болно.
 

Tuesday, 11 September 2012

Галын бурхан өршөө

Өдөр хэсэг гарах зуур нэг их танил үнэр үнэртээд л хамаг эд эс сэргээд явчдын. Юу билээ, хэн билээ, хаана билээ гээд л нэгсэг юм болов. Тэгсэн дээрийн салхинаар унасан модны навчнуудыг шатааж байдаг юм байна. Өсөхөөс үнэрлэж өссөн модны утаа гэдэг тэгтэл сэтгэл зүрх, сэрэл мэдэрхүйд минь хоногшжээ. Нилээн хэдэн газар цагаан утаа манаруулан шатах навчны үнэрт таатай нь аргагүй хэсэг алхав. Тэгсэн зөрж өнгөрөх хүмүүсийн зарим хамар амаа таглаад эгээ л хортой утаанд яваа юм шиг аяглах нь хаа нэг олдох ховорхон боломжтой таарч байгаа миний хувьд бол тэр сайхан үнэрийг үнэртэхгүй байгаа нь хайран л санагдаж байлаа. Энд ирээд хэдхэн л сар болж байсан байх. Нэг удаа явж байтал их л танил мэдрэмж төрөөд тэр үнэрийг дагаад хяналтаа алдаад баахан алхсан. Тэгээд гэнэт сэхээртэл модны утаа үнэртэж байдаг байгаа. Юу билээ, яахаараа мод шатаадаг билээ гээд хавь орчноо сайн хартал тайрсан зүлэгнийхээ өвсийг шатааж байсан гэж. Нэг их учиргүй санаа алдаад явж өгсөн дөө.
 
Энэ галын хажуугаар гарахад хичнээн сайхан байсан гэж сананаа

 
 
Манай нутаг хангай газар болохоор өвөл зунгүй мод түлнэ. Барагтай бол аргал, хомоол түлэхгүй. Магадгүй хөдөөний малчид түлдэг байсан байх. Сумын төвийн бид бол аль хуурайгаас нь шилж байгаад л түлж өгнө шд. Өвөл нь нойтон хуурай гэсэн хоёр янзын хоёр машин түлээ базааж авдаг. Галаа эхэлж асаахдаа хуурай түлээгээ хэрэглээд, гал асаад нилээд жигдрээд цог ихтэй болоод ирэхээр нь нойтон түлээгээ хийнэ. Өвлийн хүйтэн шөнө тас няс хийн шатах түлээний илчинд улайсах шахсан зуухтай суух ч бас нэг жаргал (кайф) шүү дээ. Сүүлд нэг удаа нүүрс түлэх гэж үзсэн. Утаа тортог ихтэй дэмий эдийм гээд ижий, аав хоёр төдий л ойшоогоогүй орхицон. Гэхдээ бид түлээгээ хийхдээ ургаа мод тасданаа ёстой гонж. Унасан унианга мод гэх мэтийг түүж, цагаалж өвлийн түлшээ бэлддэг байсан юм. Одоо харин яадаг юм бол. 
 
Чийг, элдэв үнэр танар нь хургасан, төдийлэн салхитай биш ийм орчинд галын дэргэд утаа үнэрлэж, салхи савирт илбүүлж өссөн над мэтийн хүмүүс удахгүй шигээ. Заримдаа арц уугиулдаг гэж байгаа. Нүднийхээ нулимсыг гоожтол хамраараа баахан сорж аваад хэсэгтээ гайгүй болно. Галаа санахаараа баахан лаа эгнүүлж байгаад л асааж өгнө. Гал чинь дулаацуулахаас гадна тухайн орчны үнэр танарыг арилгах, муу муухай энергийг шатаадаг гэсэн. Хэсэгхэн зуур галын дэргэд зогсохоор л лав бие хөнгөрөөд сайхан болчиж байгаам шиг санагддаг. Өглөө, үдэш зуухан дээрээ цайгаа чанаж, хоолоо хийж байгаа монгол ээжүүд лав их сайхан энергитэй байдаг байх даа. Монгол хүнийг гал амьтай гэж ярьдаг билүү. Галгүйгээр төсөөлшгүй нээ, өөрийгөө лав. Утаа тортогноосоо салья гээд бүх нийтээрээ тэмцээд байхад нь ингээд яриад суугаа маань болж байгаа ч юм уу гүй ч юм уу. Нэг сайхан түүдэг галын дэргэд үсрэх очыг нь ширтээд хэсэг суух юм сан.
 
Байрандаа зуухтай болноо яадаг юм. Цонхоор нь яндангий нь гаргачихна хэ хэ. Гэж ярьж хамаг хүн амьтны уур хүргээд ч яахуу. Гэхдээ үнэнгээсээ би лав галгүй амьдарч чадахгүйм байлээ.

Thursday, 30 August 2012

Салхи, шуурга болоод бороо бас бус юмс

Хоёр хоногийн өмнө энд маш хүчтэй салхи болсон. Солонгосын хойгийн чанх урдаас нь эхлэн хойморыг нь хүртэл туулсан далайгаас эхлэлтэй шуурга. Өглөө гэрээсээ сургууль хүрэх гэж арай л хийсчихээгүй. Ногоон навчтай модны мөчрөөр дүүрсэн эл хуль гудамж, энд тэнд үндсээрээ булгарч ойчсон модод, мөчрөөрөө газар шүргэн алдан нахилзах модод, үе үе амьсгал тасалдуулсан хүчтэй шуурга гээд кинонд дээрээс харж байсан дүр зураг нүдэнд буусан эвгүй өдөр байлаа. Ард, урд тас няс хийн унах мөчрөөс зайлсxийх, хажуугаар нь палаажныхаа хормой хотыг хямгадах гээд үе үе хүчтэй үлээх салхинд тэнцвэр алдан гуйвж ганхан явсаар сургуулийн бараа харсан. Зам зууртаа хоёр гурван зураг дараад амжсан гэж байгаа. Сургуулийн коридороор явахад өрөө бүхний хаалга гадаа салхи үлээх тоолонд хүн татаж байгаа юм шиг чимээ гаргана. Хаалга орчмын ханын самбарууд бүгд ойччихсон. Өдөр цайндаа гарахад машины зогсоол дээр хэд гурван машин модонд даруулсан байгаатай тааралдсан. Тэнгэрт хөвөх үүлс урдаасаа хойш чиглэлтэй голын урсгал аятай урсаж байгаа харагдах нь өнөөх Doomsday гэдэг киног санагдуулаад айдас төрүүлж байсныг нуух юун.
 

 

Энэ зурагнууд бүгд кампус дотор дарагдсан зургууд. Хотын бусад хэсгүүд болоод өөр хотуудад ямархуу байсныг бүү мэд. 
 
Өнөөдөр ус ихтэй бороо салхитай хавсран орсоор л байна. Гарах аргагүй учир гаднаас хоол захиалж идэв. Өглөө цонхоо хаагаагүй гараад ирсэн, хэрэв салхи урдаасаа салхилж байгаа бол цонхоор лав ус орж байгаа байх гэж санаа зовоод л сууна. Орой унтах ор минь юу болж байгаа бол...
 
Өрөөний цонх ихэнхдээ онгорхой байдаг. Гадаа халуун нартай үед нарны халууныг оруулахгүй гэж л хаахаас биш, бороотой бас салхитай өдөр хаахаас илүү нээх нь их. Учир нь түрхэн хаах л юм бол үнэр үүсээд байгаа юм шиг санагдаад байдаг. Элдэв үнэрт дургүй болохоор цонхоо ихэндээ л онгойлгочихдог.
 
Цаг агаар иймэрхүү хуйсгануур, хурд хүч ихтэй, сонин содон байгаатай адил миний хувь, хувьсгалын ажил амьдрал минь өрнөл ихтэй байна. Хувьсгалын ажлаа шилийг нь харж дуусахын алдад хувийн ажлаа зэрэгцүүлээд эхлүүлчихсэн чинь бас бодож тунгаах, төлөвлөж зохицуулах юм мундахгүй бололтой дог.
 

Thursday, 9 August 2012

2012-08-09

Одоохондоо олимпийн тухай ярихгүй ээ, алт автал нь түр жоорлочихьё. Алт авна гэсэн зөн совин байгаад байгаам. Найз хархүү олимп үзээд унтахаа байсан сурагтай. Би болохоор өглөө яг 4.30-ийн үед зоолттой сэрдэг болцон байна лээ. Монгол, солонгос сувгийг давхардуулаад үзээд байгаа. Олимп дуусахаар яах юм байгаан. Буцаад л унтах байхдаа. Зүүд хүртэл цаг үеэ дагаад асссар спортлог болсон байна лээ. Урд шөнө гар бөмбөг тоглоод хоносон. Харамсалтай нь миний падааж шал далий болцон. Дээр хөл бөмбөг тоглоод гүйгээд байсан. Гар бөмбөгийг бодоход овоо бүтэлтэй тоглоод байсан гэж байгаа, дамжуулсан бөмбөгийг алдахгүй тосож авч бариад. Бас тэрний өмнө уул өөдөө л уралдаж гүйгээд байсан. Гүйж зүүдлэхээрээ ниххх уул өөд гүйж унахын, аягүй сонин. За тэр яахуу өнөөдөр нэг хуучны явдал санаанд оров.

 Оюутан байхад дөрвөн охин үй зайгүй найзууд байлаа, төгсөн төгстлөө. Заримдаа бүр өвөртөө унтаж барьж ч байсан. Хаа нэг ангиараа баяр маяр тэмдэглээд ойртчихоороо тэгээд ойрхон нэгнээ бараадаад унтчихдаг байсым шиг байгаан. Маниудын үед ч одооных шиг шоу энэ тэр гэж сүртэй юм байгаагүй лд. Чухал чухал баяруудаар л анги хамт олноороо сургуулиас гадуур цугларалт хийдэг байсан. Нэг удаа тэгэж нэг цугласан чинь эв эзгүй хов хоосон 3 өрөө байранд бөөгнөрдийн байна. Нэг удаагийн шинэ жилийн дараа л юм шиг байгаан. Суух сандал байтугай газар дэвсээд суучих сонингийн цаасны өөдөс ч байхгүй гээд боддоо. Уул нь ч цэвэрхэн байр байсан л даа. Шинэ жил гээд байдаг ганган дээрээ тавьцан хүмүүс чинь юу гэж газар өнхрөх вэ дээ, ойлгомжтой. Эхэндээ ч бүгд цэмцэгнээд босоо голдуу. Сүүл рүүгээ уусандаа дийлдээд, бас нойрондоо ялагдаад хөвгүүдийн түрүүчээс гоонжоо тайлж хана, хаалга хаа л өлгөж болох юм байна өлгөчөөд унтаж эхэлсэн. Унтаагүй үлдсэн зарим нэг эрчүүд унтсныхаа гоонжийг дэвсээд унтаж энэ тэр. Согтуу ч гэсэн сохор ухаантай гэдэг болохоор өнөө эзэн сэрээд гоонжоо булаалдаад бөөн юм болохыг нь харж бидний хэдэн охид савж унатлаа инээлдээд. Унтаа хөвгүүдээ нүүрэн дээр нь будаг шунхаараа зурж бариад шоглож өгсөн. Мэдээд сэрэх нэг нь байхад тоохчгүй унтах нь ихэнх нь. Сүүлдээ мань хэд өөрсдөө ядраад тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээч л болсон. Өглөө үүрээр хөл өвдгөөрөө өвдөөд, аргагүй оройжингоо өндөр өсгийт дээр зогсоод тэгээд шөнөжингөө босоо зогсчихоор чинь. Тэхэд ёстой жинхэнэ үгээ хэлнэ гээч болсон. Дахиж ийм утгагүй байдалтай бөөгнөрч, цугларахгүй гээд найз охидуудтайгаа өвөр зуураа сэм шивнэлдээстэй үүр цайж гэгээ орохыг хүлээн цонхоор харж зогсож байсым даа, зайлуул. Их л ядарч билээ, одоо бодоход хөл өвдгөөрөө хатгуулах шиг болдыншд. Эхний автусаар л байдгийх руугаа арилж өгч билээ.

Дөрөв дүгээр курс төгсөх үеэр нэг найз маань нэг залуутай танилцаад чухам болзож бариад сүйд болов оо. Улсын шалгалтын давтлага эднүүрээ тасалж бариад, давтлаганд суухын оронд ордны ард талд байдаг цэцэрлэгт нөгөө залуутайгаа болзож уулзаад, хошуу ам, хүзүү хоолойгоо үнсүүлж зогссын байх. Болзоондоо явж ирээл мань гурвын эрүү мултарч, ам ар дээрээ гартал ярьж өгнөө, юу болсонгоо. Наана нь мань хэд пүү паа балай юм, тэрүүгээр чинь хүмүүс байнга явжийдаг газар шд, та хооёр тэгээд ичээгүй юу гэхээр шал тоогоо ч гүй гэж мэгээд л. Бушуухан найзтай болохымсон гэтэл ярьжийгаам даа харин ч нэг. Нэг удаа ирэхдээ хүзүүндээ толботой болцон ирж билээ. Биднүүд одоо боль боль, цаад залуу чинь мөд чамайг идэх нь байна шд гэхээр сонирхолтой байна гэнэ нөгөөх чинь өөдөөс. Тэгээд нэг өдөр мань гуравтай нөгөөхөө танилцуулж сонжуулахын болов оо. Бид гурав гэж өөрсдөө болзох гэжүүгаам шиг хөөрцөн хонхны баяраар өмссөн хувцасаа өмсөж бариад чухам дахиж хонхны баярын үдэшлэгт явах гэж байгаам шиг л хөл хөөр болов. Юунд нь ч тэгэж догдолцгоосын хог. Миний өөрийн туфлийн өсгий өндөрдөөд нэг найзыхаа туфлийг өмсөөд явж өгцгөөлөө. Выставкаа, Чойжин ламын музеин ард нэг газар орсын. Пийвний газар байлуу даа. Одоо бодоход тийм газар орж л байдаг. Өндөр, шардуу царайтай, нүүрэмгий, хэлэмгий доломгой залуу байв. Нэг тийм нүдэнд дулаахандуу гэхиймүү даа. Жаахан сууж байгаад нөгөө туфлийн эзэнтэй хамт нойлын өрөө явлаа. Коридорт нэг цонхны дэргэд зогсоод болж байгаа үйл явдлын тухай яриад сайхан маазарч байгаад, туфлийнхээ өсгийгөөр гишгэтэл тас гээд хугарчдын байна. Юун уурлах бөөн инээд болов. Найзаас жаахан санаа зовжийтол за яадын угаасаа наадах чинь хямдхан авсын гэж тайвшруулав. Яг хаанаас авлаа найз нь шинээр авч өгий гэтэл зөвшөөрөөгүй юм. Хугархай өсгийтэй хазагнаад буцаад орох хэцүү байх хэцүү гацчихсан зогсжийтол нөгөө гол дүрийн найз охин гараад ирэв. Хамгийн ойр гэртээ нэгнийх рүүгээ нөгөө 2ыгоо таксидуулж өөр гутал авчируулж өмсөөд буцаж орсон. Тэр хооронд бараг 30-40 мин болсон. Тэндээсээ гараад талбайн урд талын задгай бийрний газар хэсэг суусымаа бас, юу ч тэгтлээ ярьцгаасын. Одоо санаанд орох ганц ч үг байддаггүйм. Нэг ийм хөгтэй юм болжээсын, одоо тэр өсгий хугалснаа бодохоор писxийтэл инээд хүрээд байдгийн.
Нөгөө хоёр тэгээд нэг их удаагүй хоёр тийш болчихсон гэж байгаа. Шалтгааныг нь асуухад найз охин маань муу тэнэг чинь харин давраад гэсэн. 

Friday, 3 August 2012

Олимпийн эргэн тойронд

Бишиндэй Урантунгалаг
Хүүхэд байхад орос сувгаар өвөл, зуны олимп бас бус спортын тэмцээнүүдийг үздэг байсны улбаа тасрахгүй юмоо. Цаанаасаа л бүр үзмээр санагдаад, хийх юмаа хойш тавьчихаад л үзээд байна. Дөрвөн жилд 10 хэдхэн хоногт болоод дуусдаг хүн төрөлхтөний том баяр болохоор арга ч үгүй юм даа.

Байт харваа надад их таалагдсан. Энэ төрөлд оролцож байгаа өөрийн тамирчин Урантунгалагийг балиашиглаж 3 удаагийн тэмцээнийг нь үзээд энэ төрлийн спортод дурлав. Манай тамирчин олимпод эхэлж зодоглож байгаа хүн гэхэд тун дажгүй байсан. Бүр Английн тамирчинг дошин дээр нь хожчихсон. Нөгөө нэг хожсон тамирчин нь арай АНУ-гийх биш байсан байгаа даа, мартчихжээ. Ийнхүү хоёр тамирчинг дараалан хожсноор 16-д үлдэж Солонгос тамирчинтай тулсан. Тэр тамирчин нь өмнө нь багаараа алт авчихсан тамирчин байв. Уул нь тамирчнаа цааш гайгүй явчих болов уу гэж бодож байсан ч тэр тамирчинтай таарсан гэхээр нь яах бол гэж түгшиж байв. Тэгээд өчигдөр үдээс хойш өрөөнийхөндөө хэлэв, өнөөдөр манай байт харвааны тамирчин танай тамирчинтай тулалдана гэж. Энэ удаа анхны олимпдоо оролцож байгаан гэв бас. Тэгсэн анх оролцож байгаа гэхэд сайн байн шд гэснээ манай тамирчныг ч барахгүй л болов уу гэж шар малтав. Күэ ер аль анх ороод алт авахыг тэр гэдийн гэж бодож шар хөдлөн дургүй хүрэв. Юу болохыг харж л байя гээд олигтой юм хэлсэн ч гүй. Тэмцээн нь аваргын барилдаантай давхцаад манай суваг дээр гараагүй. Утсаараа эдний тв-гээр харахад ам мөлтөс дуусч байдгийн. Ядахад өчигдөр салхи ихтэй өдөр байж таараад манай хүний сум бүр 6 энэ тэр дээр буугаад байсан. Тэгээд нийт оноогоороо 8-н онооны зөрүүгээр хожигдчихсон. Яасан овоо юм цааш алт авахыг нь хараья гээд Со тамирчны харвалтыг алдаг оног хэсэг харав. Тэр төрөлд хүрэл авсан Мексикийн тамирчинд хусагдчих шиг болсон. Нөгөө нэг Со тамирчин нь харин алт авч байгаа харагдсан. Манай тамирчны хувьд сайн бэлтгэл хийвэл гайгүй амжилт гаргахад ойрхон байгаа юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Сайн байсаан сайн байсан.

Аа бас Лхамдэгдийн барилдааны бичлэгийг хальт харсан. Эхлээд гоц мөргөөд дараа нь барилдахдаа уул нь үнэлгээгээр хожиж яваад сүүлийн 7хон секундэд жаахан анхаарал алдаж түргэдсэн хөдөлгөөн хийгээд ялагдчихсан, үнэхээр харамсалтай санагдсан. Жаахан л тэссэн бол ялах байсан юм.

Нээрээ боксийн оноо ил гарахаа байчихсан чинь ямар эвгүй юм бэ. Нарийн ширийн дүрмийг нь мэдэхгүй мань мэт бол дүлий дүмбэ харж суугаад таарах юм билээ. Уул нь оноог нь хараад хожиж байвал нь орилоод, хожигдож байвал юм хум мушгиад сууж байхгүй юу.

Дээр Сэр-Дамба гоц мөргөжээ гэсэн мэдээний доор нэг ийм хоёр сэтгэгдэл байхыг уншаад хичнээн инээв. Эхний хүн нь за ашгүй, азтай байна шүү цаашид хичээгээрэй гэсэн утгатай, тэгсэн тэрний дараагийн хүн нь Сэр-Дамба яг яасан гэнээ, өмнөх сэтгэгдлээс харахад гайгүй л юм шиг байна, яацын бол гэж айлаа шд. Энэ сэтгүүлчид одоо мэдээгээ ойлгомжтой бичихэд яадаг байнаа гэцэн байж уу, ккк. Гоц мөргөнө гэдгийг тархи толгойгоороо ямар нэг юм мөргөсөн гэж ойлгоод ихэд сандарсан бололтой догоо, тэр хүн.

Оргилоос оргилд

Өчигдөр орой өдөр хэлж байснаараа жинхэнэ мэддэг чаддаг юмаа хийсээн. Аваргын нутаг яг манай хажуугийн сум. Аймаг явахад хальт дайраад гардаг. Тэнд нэг хэвтэж байгаа заан шиг хэлбэртэй уул бий. Тэр уулыг нь нүдэндээ төсөөлөөд, аймгийнхаа төвийг тойрон байдаг Мээж хайрхан, Булган уулаа бас төсөөлөөд цааш нь Улаанбаатар хотыг тойрон дүнхийх дөрвөн уулаа төсөөлөөд хүүгээ түшээрэй гээд л гуйгаад байсан. Барилдааныг нь хальт харчихаад л ихэнхдээ л нүдээ аниад гуйгаад байсан, ккк. Бас болоогүй гартаа гар нүүрнийхээ алчуураа мушгиад байгаам. Бүх Монгол хүн тиймэрхүү байдлаар дэмжиж байсан байх.

Манай аймаг уул нь цагтаа их олон мундаг мундаг бөхтэй байсаан. Сүүлийн жилүүдэд жаахан цөөрөөд байгаа. Үндэсний бөхөөр гаргаж буй амжилт нь ч гавихаа больсонд сэтгэл жаахан дундуур явдаг юм. Гэвч бид дэлхийд данстай бөхтэй гэдгээ хоёронтоо харлаа.

Медаль гардуулсны дараа Оргилоос оргилд нэртэй түүний тухай баримтат киног үзсэн. Тэр киноноос хэн бэ гэдгийг нь илүү ч үгүй дутуу ч үгүй харж болох юм билээ.

Өглөө ирсэн өрөөнийхөн чив чимээгүй, ккк. Тэр барилдааныг үзээгүй юу эсвэл бантсан уу, уурласан уу бүү мэд. Үзээгүй байна ч гэж байхгүй дээ, өөрийх нь бөхтэй барилдаад давсым чинь.

Гоё шүү

Аварга хүн гэдэг хэн бэ гэдгээ харуулж чадлаа. Үнэхээр мундаг барилдсаан. Анхдагчдын өлгий Булган нутгийн хүү танд баярлалаа.

Thursday, 2 August 2012

Өнөөдөр түүх давтагдаасай

Олимпийн буянд мань блогшоод байх шинжтэй дэгээ. Өнөөдрөөс ер нь нилээн хариуцлагатай байж мэддэг чаддаг маань тарниа уншья гэж бодож байна. Хор шар байна даа, бусад хүмүүс аваад байхад бид яагаад чадахгүй гэж, чадаж байсан түүхтэй хүмүүс. Өнөөдөр түрүүний олимпийн булган сүүлтэй аварга маань зодоглоно, за тэгээд ер хэн нь ч тэмцээнд оролцсон бай дээл цамц юу байсан бүгдийгээ мушгиад суучих юм шүү. Өглөө сургууль дээр ирсэн өөдөөс харсан Солонгос медалийн раанк үзсэн үү гэнээ. Аа харсаан Хангүг улс 3рт орсон байна лээ л гэсэн. Урд шөнө алтынхаа тоог 2-оор нэмчихэж. Манай Гүндэгмаагийн буудлагын төрөл, жадтай тулаанд нэг нэг алт туучихаж. Айхтар туучийнууд юмаа. Өрөөний хэд манай Монголчуудыг бас хараад л байх шиг байгаан. Бүр өнөөдөр өмнөх олимпийн аварга барилдана гэдгийг мэдцэн байгаам. Тэхээр нь миний хор шар хөдлөөд их амаргүй байнаа. Непал залуу зайлуул бидний ярианд оролцохгүй дуугүй л байгаад байгаа. Тэднийхээс 2,3 хүн оролцож байгаам шиг байна лээ.

Чөлөөтийхөн маань өчигдөр явсан гэсэн. Тэмцээн болох өдрөөсөө хэд хоногийн өмнө очиж цагийн зөрөөгөө гаргаж байгаа гэдэгт нь хичнээн их баярлав. Урд нь очиж байгаагүй газар, хар мянган танихгүй хүмүүсийн дунд, дээр нь цагийн зөрүүнээсээ болоод зүүд манан дунд явж байгаад тэмцээнд оролцоно гэдэг бол амаргүй ээ. Нэг хоёр хоног бүү хэл арав хоногт ч сайн гардаггүй юм байлээшд, мань лав дэн дун явсаар байгаад л буцдаг. Гэхдээ тамирчин хүмүүс өөр байдаг байх оо, баргийн юманд ажирдаггүй байлгүй бодвол. Бас тэр зэргийн факторийг алга болгох арга таакчик байдаг л байлгүй. Тэгээд ч зорьж очсон зорилгодоо төвлөрөөд бусад зүйлсийг анзаардаг ч гүй байлгүй.

Уул нь миний бодлоор олимп мэтийн ийм том тэмцээний хувьд ядаж нэг 7 хоногийн өмнө очоод орчиндоо дасаад, зүг чиг орон зайн баримжаагаа олоод, цагийн зөрөөгөө гаргаж байвал зүгээр санагдахын. Мөнгө төгрөгний л асуудал байдаг байх доо, тэгээд. Бэлтгэл хийх заал танхим, тоног төхөөрөмж гээд л... Тэмцээнд орох гэж байж буудалдаа гэдсээ илээд хэвтээд байж болохгүй биз дээ.

Өнөөдрөөс эхлэн медалийн хур буух болтугай!!!

Wednesday, 1 August 2012

Таалагдсан

Халуун байнаа, өнөөдөр бүр 37 градус хүрч байна. Ойрын долоо хоногтоо лав тогтмол 34 градус байх нь. Монголд ороод байгаа борооны дусал төдий ч ийшээ үзэгдэхгүй байна шүү. Уул нь монголд бий болж байгаа цаг агаарын өөрчлөлт энд заавал болдог юм. Энэ удаа тэр их борооны үүл замдаа бүрэн ууршчаад байгаа бололтой дог шүү. Энд ирээд гуравхан жил болж байгаа би байтугай тавь гаран жил насалж байгаа Солонгос хүн өөрөө ийм халуун байхыг амьдралдаа анх удаа үзэж байгаа гэнэ. Манай сургуулийн цэвэрлэгч нэг эгч байдаг. Тэр эгчтэй нооль орох зуур ийнхүү хуучлав. За тэр яах вээ. Өнөө олимп одоо юу болоод байнаа. Өчигдөр уул нь аюулын сайхан явж байгаад сүүлийн моментод мулт явчихлаа. Сайн байсаан сайн байсан. Жаахан аз, од муутай л байчихлаа. Байт харвааны эмэгтэй маань эхний хоёр учраагаа хоёуланг нь ялсан. Нэг боксчин лав ялж байгаа харагдсан. Манай хөгжөөн дэмжигчид яагаа ч үгүй байхад баярлаад байх шиг санагдахын. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд манай Монголчууд болоогүй байгаа, тодорхой бус зүйлд нэг их тэгэж догдлоод байддаггүй л байдаг сан. Нэг тамирчин овоо гайгүй яваад ирэнгүүт л ялах нь тодорхой болчлоо гээд л хаа сайгүй л шуугилдчих юм даа. Ер нь нэг жаахан юм үзсэн хүмүүс шиг байвал ер нь яасын бол доо. Хожиж, найдвартай болтол нь дор дороо л хараад сууж байх нь дээр шиг ээ. За энэ нэг иймэрхүү.

Солонгосын жудогийн эрэгтэй төрлийн -81кг-д барилдаж алт авсан Ким Жэ Бум гэдэг тамирчны ёсолгоо их өвөрмөц байв. Дэвжээнд гарах болгонд гараа урдаа авч нэгэн төрлийн залбирал хийнэ.
Барилдааны өмнө хийдэг ёсолгоо нь
Ялалт авч барилдаан дууссаны дараа дээш харан хоёр гараа алдлан ямар нэгэн юм амандаа хэлэн бас залбирал үйлдэнэ. Гараа алдалж байгаа хэлбэр нь сүүлийн үед манайхны ёсолгоо гээд байгаатай их төстэй юм байна лээ.

Ялсны дараах ёсолгоо нь
Мань хүн үнэн сайн барилдсан, эцсийн хором хүртэл жинхэнэ өөрт байгаа бүхнээ шавхаж байсан, барилдаан бүр дээр. Угаасаа ч мундаг тамирчин гэсэн. Тэр хийж байгаа ёсолгоо нь надад их таалагдсан бас их дотно санагдсан. Жудо-гийн барилдаануудад харагдаагүй л зан үйл байна лээ. Тэр залбирал, итгэл үнэмшилээрээ өөрийгөө хурцалж өдий хүртэлх амжлтуудаа гаргаж ирсэн ч байж болох юм. Өөртөө сайтар итгэж чаддаггүй тамирчид нэг тийм итгэл үнэмшлээ олдог юмтай болоод түүндээ бүрэн итгэж байвал бас амжилтанд нь нөлөөлж болох талтай.

Муслим шашинтангууд нэг ийм хөдөлгөөн хийдэг, манай Монголчууд сүүлийн үед нэг иймэрхүү ёсолгоо хийдэг болсон байсан. Мань хүн арай муслим шашинтай эсвэл манайхан шиг тэнгэрт залбирдаг юм биш байгаа.

Яг үнэндээ энэ залуу их таалагдсааан.

Tuesday, 31 July 2012

Шуналаа гэж...

Хүн гэдэг давруу ханаж цаддаггүй амьтан бололтой. Миний хувьд энэ олимпоос алт л авахгүй бол тэгтэл их догдолж хөөрөхгүй юм шиг байгаан. Яагаад гэхээр Бээжингийн олимпоос алтыг ихэрлүүлээд аваад ирсэн болохоор бас олон удаагийн олимпод оролцож ганзага хоосонгүй ганц нэг мөнгө, хүрэлтэй ирдэг байсан болохоор тэр. Мөнгө, хүрлийг анх олимпод оролцсон цагаасаа л цуглуулсан байх шүү. Байдаг л медалууд, манай тамирчдын хувьд. Гэхдээ олимпоос түүхэндээ ганц ч медал авч байгаагүй улс орнуудыг бодоход бол алт авсантай ялгаагүй. Энэ Солонгосчуудтай харьцуулаад харахад үнэнхүү чамлалттай харагдаад байгаамоо. Хамгийн эхний өдрийн эрэгтэй жудогийн тэмцээнийг солонгос тайлбартай үзсэн л дээ. Эдний тамирчин тэр жинд оролцсон болохоор өөрийн бөхийн барилдааныг энэ нутгийн хүний тайлбартайгаар үзэх боломж гарав. Тэр үед жинхэнэ монгол хүн монгол хүнээрээ бахархах өмөөрөх нэг тийм сонин мэдрэмж төрж байсан. Нүүр улайлгалгүй нэр хичээж барилдаасай гэж хүсэхдээ эгээл сандлаасаа унаагүй. Бөх тайлбарлагчийн ярианаас хальт ойлгох нээ монголчууд олон удаагийн олимпод бөхийн төрлүүдээр амжилттай барилддаг, олон жилийн өмнөөс амжилт гаргаж ирсэн гэх мэтээр харийн хүний амнаас өөрийн тамирчдын талаар сайхан үг сонсоно гэдэг тун аятайхан. Даанч эхний тамирчид маань сулхан байсоон. За ямартай ч медалийн салхи нь хагарлаа, хоосон буцацгаачих вий гэж айж байсан айдас маань багахан ч гэсэн дарагдсан. Одоо бид алтыг л хүсдэг болсон, авч чадна гэдгийг мэдэрсэн болохоор.

Өнөөдөр хажууд суудаг солонгос өчигдөр хүрэл медал авсан монгол залуу их хүч чадалтай мундаг залуу байна лээ гэж хууч хөөрөв. Тэгснээ монгол хүмүүсийн ерөнхий нүүрний төрх нь тийм байдаг юмуу, тэр тамирчин та хоёр төстэй юм байна лээ гэж авсан. Үэхэхэ, гуцаж байгаагуам шүү, би тийм царайлаг биш :D. Гэхдээ монголчуудын нийтлэг төрх чинь тийм онигордуу л даа, би ч бас тиймэрхүү. Ядахад хөмсөг нь бас тод байж таардаг нь ч юув.

Энэ хүрэл медал араасаа олон медал дагуулсан булган сүүлтэй байгаасай гэж хүсч байна даа.

Урааа!

Лондон 2012 олимпоос анхны медалиа авлаа. Энэ хүрэл медал мөнгө, алт гэж өнгөө хувиргах болтугай!

Monday, 30 July 2012

Mиний нүдээр

Саяын амралтын хоёр өдөр эгээ л амралтаа авчихсан хүн шиг олимп энэ тэр үзэж суух шив. Хийх ажил нь наян зуугаараа байгаа мөртөө гүэмөн уужуухан цээжтэй хүн юмаа. За тэр ч яахуу.

Үүрийн таван цагийг хүлээн суусаар олимпийн нээлт үзэв. Бүтэн 8 цагийн зөрүүнээс болоод энэ. Үүх түүх, хийсэн бүтээсэн юмтай тэрүүгээрээ дэлхийд танигдах байтугай байлдан дагуулсан том гүрэн гэдэг том л байдын байна гэдгийг нээлтийн үйл ажиллагаанаас харлаа. Хатан хаан бол барагтай тал засч инээхгүй байна лээшд, кaамэрийн өөдөөс. Бас л чанга чуганц байна шүү гэж бодсон.

Манай тамирчид нэг л сул харагдаад байх юмаа. Эхний жудогийн барилдааны эрэгтэй маань бүр яаваа. Оноо алдаад ирсэн чинь бүр хөдөлж ядаад. Тийм амархан сэтгэлээр уначихна гэж баймааргүй л юм тэр зэргийн тэмцээнд оролцож байгаа тамирчин хүн. Ялагдчихаад дэвжээн дээрээ нэгсэг хэвтэх шиг болсон. Ялагдаа л биз яадын, ана мана эцсийн хүчээ шавхтал, дайчин эрэмгий үзэлцэх хэрэгтэй л баймаар санагдсан. Хулгаад эсвэл бүр олон оноо алдчих вий гэж цэнээд үгүй бол тохиромжтой барьц энэ тэр авах гээд тэгэж их уддаг юм болов уу ч гэж бодогдох шиг. Сүүлдээ бүр бүсээ ч янзалж дөнгөхгүй болсон байсан. Тэгэж их ядарсан бололтой. Нээлт энэ тэр гээд шөнө нь сайн амарч чадаагүй байж байгаад шууд барилдсан бол хариуцлагатай тэмцээнд орж байгаа тамирчин бүү хэл энгийн хүнд ч амаргүй байна биз дээ. Эхний өдөр барилдсан хоёр л лав иймэрхүү асуудлаас болоод ялагдсан байж болох талтай байх оо. Монголд байгаа хүмүүс минь одоо тэмцээндээ орох гэж байгаа тамирчиддаа зориулж хийморийн сан сун тавиулаач гэж хүсэх байна :p. Нэг нурмайсан л харагдаад байх шиг санагдаад байгаам даа.

Ер нь тэгээд энэ удаагийн олимпоос өмнөх Бээжингийн олимп шиг олон медаль энэ тэр хүлээх хэрэггүй байх аа даа. Яагаад гэхээр Бээжин гэдэг чинь яг манай хажууд наад зах нь цагийн зөрүү энэ тэр байхгүй, газар зүйн байрлал, тогтоц эд нар ойролцоо болохоор манай хэд гялалзсан амжилт гаргасан байх гэж бодогдоод байдаг юм. Тэгээд ч цагтаа Бээжинд чинь манай төр улс төвхнөж байсан түүхтэй. Mедаль авахгүй гэж муу амлаж байгаа юм биш л дээ, одоогоор оролцсон тамирчдын байдлыг хараад бодит байдал иймэрхүү байгаа юм болов уу гэж бодсон. Жудочдын маань хувьд бас чанга сугалаанууд таарсым шиг байна лээ.

Энэ Со-чуудыг зуны спортын төрлүүдээр ийм сайн гэж төсөөлж байгаагүйшд. Тэгсэн чинь бас хувиа өгдөггүй хүмүүс юм байна. Байт харваа, эрэгтэй усанд сэлэлт, буудлага, бадминтон гэх мэтээр бол хүчтэй өрсөлдөгчид юм байна оо. Медалийн тоогоороо одоо 4рт орчихсон явж байна. 2 алт, 1 мөнгө, 2 хүрэлтэйгээр. Цаашид ч олныг авах шинжтэй.

Бээжингийн олимпод Бадар-Ууган бараг л секунд секундээр оноо авч байсан. Одоо оролцож байгаа боксчид маань мөн тийм амжилт гаргаасай гэж хүсч байна. Тэр олимпоос хоёр алт авахад баярласандаа өөрийн эрхгүй нулимс урсаж байсан шиг энэ удаа ч гэсэн тийм баярыг мэдрэх байх хэмээн найдаж, хүлээж байна.

Tuesday, 24 July 2012

Хайлж урсаж байна

Гончигсум, богд, гурван эрдэнэ, лам хуврагууд минь аварч өршөө. Гадаа чинь жинкэнэ улайссан хайруулын таваг шиг байншд. Фүүүү базардарь минь халхалж хамгаалаач. Энд ирсээр ийм халуун байхтай бараг анх удаа таарч байна. Уул нь энэ өвөл тийм хүйтэн байгаагүй л юмсан.

Манай монголд өвлийн улиралд ес эхлэх гэж байдаг шиг энд зуны улиралд халууны ес эхэлж байх шиг байна. Нохой байтугай хорхой шавж гаслаад най алга. Гэрээс сургууль хүрэх хооронд чихэнд сонсогдох чимээ бол өвсөн дотор байгаа нэг төрлийн шавьжны чимээ. Царцаа лав биш, нисдэг сонорхуу амьтан. Юун ч айхтар чимээтэй амьтан байдын, бараг хэнгэрэг хагалчмаар шуугилдаад л байх юм. Тэгтлээ юугаа ч ярьдаг амьтадав, хар халуунд унтаж л хэвтэхгүй :p.

Өөр бас нэг чимээ нь сургуулийн барилга бүрийн гадаах агааржуулагчийн хүнгэнэсэн чимээ. Сүртэй гэж бас л. Том үйлдвэрийн хажуугаар явж байгаам шиг дүнгэнээд.

Шөнө зэргэлдээх өрөөнүүдийн гадаах агааржуулагчийн хүнгэнэсэн чимээ, гэрт байгаа өөрийн агааржуулагчийн хүйтнээр үлээх чимээ гээд чих минь энэ зун элдэв дуу чимээгээр дүүрэн зусаж байна дөө.

Азоны давхрага цоорчихож гэнэ айхтар халах нь дээ гэж дуун дээр гардаг шиг азоны давхрага нилээд цоорсон болтойдог шүү :p.


Saturday, 21 July 2012

Хуруу хавдсан хийгээд бас бус

Урд шөнө унтах гэж хэвтэж байхдаа орны толгойны хажууд байх сандалын толгойноос барьсан чинь зүүн гарын долоовор хурууны дунд үе орчимд нэг ялаа шиг амьтанд хазуулчихсан. Тухайн үедээ шумуулд хазуулсан мэт загатнаж байсан ч өглөө босоод хартал үеийн дунд хэсэг тэр чигээрээ хавдаад хуруугаа нугалахад тулаад байх болчихож. Тэр амьтан юу байсан юм бол, шумуул лав биш байсан. Өнөөдөржингөө чинэрсэн хуруутай өнжлөө. Хар цай буцалгаад шавшивал эсвэл гурил зуураад хөхүүлвэл хавдар намдах болов уу гэсэн юм бодоод л.

Шөнийн зүүд бас их сонин байсан. Монголд оччихсон зуун төгрөг хармаалчихаад автобусанд суух гээд баахан хүмүүстэй зам гарч байх юм. Замын хөдөлгөөнд явган болоод машинтай хүмүүс их боловсон оролцдог болсон байгаа анзаарагдсан. Энд байгаа хоёр найзтайгаа хамт буудал дээр зогсоод тус тусын суух автууснуудаа хүлээх зуур автуусны үнийг асуухад аль хэдийн дөрвөн зуу болсон гэх нь тэр. Ердөө зуухан төгрөгтэй байгаадаа санаа зовж найзаас таван зуун төгрөг асуутал байхгүй гэх юм. Гэтэл нэг таньдаг өндөр залуу мянган төгрөг өгөх гээд сарвайж байх юм. Надад ердөө таван зуу л хэрэгтэй гэхэд өөдөөс заавал мянгыг өгөх гээд зүтгээд байсан. Тэгээд авсан.

Дараагийн хэсэг. Баахан бороо ороод л. Гэхдээ тэр борооны орж байгаа хэлбэр нь их сонин. Хуй салхи аятай хэсэг хэсгээрээ тойрог үүсгэчихээд цагаан саарал хөшиг татсан аятай орчин тойрон нэг л сонин. Би болоод хамт байгаа хүмүүс тэр борооны тойргуудаас гарахын тулд тал тал тийш гүйлдээд л.

Сүүлийн хэсэг. Дээрийн айхтар амьтныг зүүдлээд. Гэрт явж байх юм. Коридорт гаргаад шидсэн хэдий ч таг таг хийтэл сонин дуу гарган алхлаад манай өрөө рүү заавал орох гээд л. Баахан юмаар цохиод, дээрээс нь дараад ч дарагдахгүй гарч ирчихээд. Зэвүүцэл төрүүлсэн биеийн хэлбэрээс жигшиж цочоод сэрчихсэн. Гэтэл ойрхон явагдаж байгаа барилгын ажлын чимээ өнөөх амьтны алхахдаа гаргаж байсан чимээ байх нь тэр.

Нэг сайхан суниаж аваад буцаад зүүрмэглэв. Яаран сандран гүйгээд нийтийн ноольд орж шингэн морь харсан хэдий ч төдийлэн сайхан болсонгүй. Гарч явтал өөдөөс эрэгтэй хүн зөрөөд нооль орж байх юм. Хүүе бүсгүй чи эрэгтэй ноольд орцон байна шд гэхээр нь эргээд ноолийн хаалга хартал яах аргагүй эмэгтэй ноолийн таних тэмдэг байсан л юм даа. Сэртэл давсаг хагарах шахсан байв.

Friday, 20 July 2012

Саак байж дээ...

Хүүхэд байхад зуны амралтыг жинхэнэ жаргаж өнгөрүүлдэг байж дээ. Цэцэг мод алагласан хангайн нутгийн буянд байгаль эхийн ширдэг дээр л хөлбөрч өсөж. Хавар хичээл тарахтай залгуулаад өвс нөгөө, цэцэг тэргүүтэн ургаад эхэлчихдэгсэн. Наадам дуусангуут гүзээлгэнэ гэх мэт жимснүүд жимслээд эхэлчихдэг. Амралт эхэлсэн болохоор хөдөөнөөс хэдэн тооны үнээ оруулаад ирчихдэг. Өглөө нар ургахтай зэрэгцэн босож үнээ ивэлгэж өгчихөөд дараа нь үнээгээ бэлчээр лүү нь толгойг нь хандуулж орхичихоод буцаж ирж тугалаа мандах нарыг угтан уул өөд тууна. Одоо бодоход дөнгөж уулын цаанаас цухуйх шинэхэн нар, уулын сүүдэр уртаасаа багассаар нар дээр хөөрөх мөчүүд, хөл доор бөнжигнөж гутал норгох өглөөний шүүдэр зэрэг жинхэнэ диваажин байсан гэлтэй. Уулийн оройд хүртэл тугалаа туучихаад уруу руу н’ буухдаа хөлийн чадал мэдэн баахан гүйдэгсэн. Заримдаа хөл алдаад ойччихно. Гэртээ ирээд зэлээ цэвэрлэнэ. Үнээний өтгөн баасыг байгаа тэр чигээр хүрзэн дээрээ авах гэж их хичээдэгсэн. Чацага савируулдаг үнээнүүдийн баасыг арилгах шиг яршигтай ажил тэр үед лав байгаагүй. Нэг бүү хэл арав хорь шахуу хусаж байж баас үсэрсэн орчныг цэвэрлэнэ. Тийм бааснаас болж газрын хөрс нилээд гэмтдэг. Бас болоогүй тийм баас чинь төмпөн завааруулчихдаг. Цэмбийтэл цэвэрлэчихсэн зэлээ хараад зогсох чинь бас нэг кайф. Гэртээ орж хувцасаа сольчихоод ойр зуур гал зуухны ажилд тусална. Унд цайгаа уучихаад гэрээ цэвэрлэнэ. Тэгээд гадаа халуун бол зуны сэрүүн байшиндаа орон дээрээ дуртай номоо уншаад, номыхоо баатруудыг дагаад адал явдлын ертөнцөөр аяланхан хэвтчихнэ дээ. Энүүн шиг кайфыг одоо болтол амсаагүй л байна. Юутай жаргалтай байгаа вээээ. Ёстой жаргаж үхдэг байжээ. Жимс ургаад эхэлчихээр жимсэнд явах визийг хорооны хүүхдүүд бүгд ээжүүдээрээ даруулж аваад, баахан варээний шилэнд хярам хийсэн, эрээн алга малгай толгой болсон гарууд арын уул руу хөвөрч өгнө дөө. Бороо орохгүй бол нар жаргах хүртэл модон дотор өнжинө. Жимснээс жимсний хооронд гүйхэд цаг ч талийж өгнө, газар ч холдчихсон байдаг. Авч гарсан саваа дүүргэсэн бол ходоодоо дүүртэл, бүр цагаан хөөсөөр хэхэртэл иддэг сэн. Сав ч дүүрсэн гэдэс ч цадсан болохоор сая нэг цаг хугацаа орон зайг анзаарах сөхөөтэй болж талын нэг тарсан нэгнийгээ дуудаж цуглаад гэрийн зүг гэдэн годон. Гэртээ ирээд түүсэн жимсээ гэрийнхээ хамгийн том аяганд хийж байгаад өрөм, элсэн чихэртэй холиод гэрээр байтугай гэрийн гадаах 5 метр зайд үнэрийг нь ханхлуулаад гэрийхэнтэй хуваагаад иддэгсэн. Орой унтах гээд нүдээ анихад өдөр түүсэн улаан гүзээлзгэнүүд нүдэнд харагдаад унтуулахгүй бас хөөрхөн яршиг уддаг. Ойд явж байхад борооны хар үүл гарч, тэртээ алсад тэнгэр дуугарах шиг түгшүүртэй юм байхгүй. Сав дүүрсэн дүүрээгүй бүгд хөлийн хурд мэдэн дуу цахилганатай борооноос өмнө амжиж гэртээ хүрэх гээд чавхдаж өгцгөөнө. Гэртээ очиход түүсэн жимс шалчийигаад жимс биш шүүс л болчихсон байдаг. Жимс элбэг ургахаас өмнө газарт унасан мөчир түүж гэрийнхээ зуны түлшийг элбэг бэлдчихдэг нөгөө талаасаа энэ нь байгальд маш том цэвэрлэгээ болдог.
Хүүхэд нас минь үнэндээ диваажинд өнгөрч дээ. Тэгсний буянд хамрын ханиад тусахгүй, нүдний хараа сайн, баргийн өвчинд ноёлуулаад байхааргүй эрүүл чийрэг өсчээ.

Одоо тэгэж нэг ном уншин хэвтэж, ойд жимс эргүүлэн бүтэн өдрийг өнгөрүүлж жаргаж үхэх юм сан...

Friday, 13 July 2012

Наадмын холимог хуурга

Криллээр шууд бичдэг нэг сайтыг ашигладаг байсан юм. Болд гэдэг хүний зохиосон. Тэгсэн тэр нь сүүлийн үед англи үсэгнүүд нь шууд гарч гажигтаад байх болжээ. Англиар галиглаж бичснийгээ тэмдэглэж байгаад хөрвүүл гэдэг товчин дээр нь дарж байж сая нэг юм крилл болдог болсон байна. Бөөн хар ажил юм, сүүлийн үед залхуу болоод байгаа маньд бол. Тэгээд тэрийг халаад өөр нэг сайт олчлоо, цаг хэмнээд амар байна. За тэр ч яахав.

Энэ жилийн наадмын нээлт жул санагдсаан. Ямар ч сүр сүлдгүй болсон миний хувьд. Уг нь найруулж буй хүн нь чухам шинэлэг юм хум хийжийгаа, хаалтын ажиллагааг нь бас нээлттэй нь холбож өгсөн байгаа энэ тэр гэсэн юм ярьсан байсан, би лав тийм сүрхий юм түй ч олж харсангүй. Нээлтэн дээр дуулж байгаа Сарааг сонсоод хамаг юм улайгаад, хоолой ам бачуураад сонин болсоон. Одоо нээрээ Сараа, Ариунаа эд нар болийёо. Болих болцон гэдгийг цаг хугацааны эрхээр элэгдчихсэн дуу хоолой нь харуулаад байна шд. Үеэ өнгөрөөсөн эд нарыг бут цохиод гараад ирэх овоо охид хүүхнүүд байхгүй л юм байх даа. Ер нь монголын хүн ам хэт цөөхөн болохоор урлаг, улс төр гээд ер нь аль ч салбарт өрсөлдөөн байхгүйн улмаас өнөө л дархлагдчихсан хэдэн нөхдүүд нуруугаа авахуултлаа ноолуулаад л байх юм даа. Ноолоод олигтой ч юм гарахаа байсан доо.

Хүн амьтан чинь овоо аюулын баярлаж наадаж сурч байгаамуу гэж анзаарагдлаа. Хогийн хувин, уут сав барьчихсан хэдэн хүүхдийг хараад, бас наадагсдын хэлж ярьж байгаа, өмссөн зүүсэн, биеэ авч явж байдлаас цухас хараад тэгэж санагдав. Хөдөөний баагийнууд л хотод шаваад хотыг бохирдуулцан гэж ярьцгаадаг, яс юман дээрээ хөдөөнийхэн шиг хороо хотоо цэвэр цэмцгэр байлгадаг хүмүүс байхгүй. Миний хүүхэд насанд тийм л байсан. Чухам одоо цаг үеэ дагаад хүний авир араншин өөрчлөгдсөн байж болох л доо. Ер нь бодоод байхад хотод яагаад тийм замбараагүй байдгийн гэхээр төвлөрсөн олныг нэгтгэж чадах хууль, дүрэм шиг юм байхгүйдээ л тэр шд. Хэн ч хаана ч юугаа ч хийж явааг хэлэх хүн байхгүй болохоор дор дороо дураараа аашилна, үүргээ мэдэхгүй бөөн эрх чөлөөнүүд. Хотжитлоо наян жил болно, угаасаа...

Наадмын хамгийн сонирхолтой хэсэг бол бөх байдаг миний хувьд. Даваа бүрийг алгасахгүй юмаа гэхэд гол гол даваануудын барилдааныг яаж ийж байгаад үзээд амжчихдаг. Танихгүй бөхчүүд их болжээ. Таньдаг хэд нь тавын даваанд ч хүрэхгүй тэнгэр харчихдаг болсын байна. Үндсэн ажлаа хийхгүй авгай хүүхэн, арилжаа наймаа гэсэн элэн балангийн юм эргүүлээд явахаар яаж өөдтэй байхав дээ. Харин заал мааландаа жижиг ч гэсэн барилдаануудыг алгасалгүй тасралтгүй ноцолдоод байдгууд нь тэрнийхээ үр шимийг хүртээд хэд хэдэн шатыг алгасаад хүрэх газраа, хүссэн амжилтандаа элбэгхэн хүрчиж байн шд. Түрүүлсэн бөх од хийморь нь гүйсэн сайхан залуу байна лээ. Ганц удаагийн азандаа эрдээд биеэ тоовол тэгээд хаашаа явах нь ойлгомжтой. Бат-Эрдэнэ аварга шиг хэдэн жилийн наадамд бардам босоо байчих хуйхтай бас шийртэй аавын хүү ч гарч ирэхгүй дэгээ. Ер нь тэгээд он жил улирах тусам монгол бөхийн яс чанар муудаж байгаа юм даг уу доо. Унасан нь ч унасан шиг унаж чадахгүй өвөр зуураа өшиглөлдөцгөөгөөд, үгүй бол яль шалихгүй юмаар булхайцаад өмнөөс нь ичиж үхмээр. Уул нь бөх хүнийг жинхэнэ монгол эр хүний идеал загвар энэ тэр гэдэгсэн тэр ч бүр домог болсон бололтой.

Хурдан морьд харьцангуй цөөн тоогоор уралдчихав уу гэж санагдсан. Сур харвааг ч угаасаа мэдэхгүй ээ. Хэн нь мундаг, манлай энэ тэр тал мэдэх юм юу ч байхгүй.

За наадмын эргэн тойрны холимог хуурга нэг иймэрхүү. Нөгөөдөр манай хотын наадам болох сурагтай. Наастргүй болцон үеэр ямар юм болдын бул даа, зайлуул. Харж л байя. Ямар чил байсан хоёр гуруун хуушуур олж хусах санаатай байгаа...

Saturday, 7 July 2012

Баригдаад

Өчигдөр нэг алиа бас онигооны юм болоодоо. Аав ээж хоёртойгоо чааталж байгаад уйлаад. Уул нь нууцаар уйллаа гэсэн чинь микээ нээлттэй байгаа гэдгийг нь мартчихаад авч өгсөн байгаан. Аав ээж хоёрын мик нь эвдэрчээд зөвхөн миний дууг сонсоод хариултаа бичээд байсан юм. Микээ доош нь тавьчаад, ярилгүйгээр баахан бичсийн, гол нь дүүгийн тухай алтан хошуу хүргэсийн. Нихх сүртэй ч бишээ уул нь, ойрд мэнд мэдээгүйд нь гэдэн хөдлөөд ховлодог баатар болсон чинь уйлчдаг байшд. Тэгсэн аав уйлаад байгаамуу гэнээ. Өө яанаа микээ хаагаагүй байшд гэж бодсноо, үгүй юу гэж уйлахын, ямар жоохон хүүхэд биш дээ гэсэн өөдөөс наад микэнд чинь тийм чимээ ирээд байна шүү дээ гэсэн. Мангггар фаакталсан л даа.
Бантсандаа бичих юм олдохгүй нэгсэг суув. Ойрд нээрээ яль шалихгүй юманд манггар амархан гомддог болчоод байгаан, зуны синдром уу юув. Өглөө том эгчийг төрсөн өдрийн мэнд хүргэж ярихад нь баярласандаа бас л тогоо нэрчихээгүй. Гүй нээрээ сонин юмаа.

Төрсөн өдрөө гэжжж, хурдан юм оо

Энэ жилийн төрсөн өдөр урд өмнө хэн ч надад өгч байгаагүй бэлэгтэйгээр угтсан өдөр болж байна. Гоё байдын байнаа....

Далай багш чинь надаас нэг л өдрийн ах шд, нээрээ ккк.

Friday, 6 July 2012

Далай багшдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!


Дээрхийн Гэгээнтэн арван дөрөвдүгээр Далай багшдаа төрсөн өдрийн мэнд хүргэж эрүүл энх байж урт удаан насалж сүсэгтэн олноо адислаж байгаарай хэмээн ерөөж байнаа.

Tuesday, 3 July 2012

2012-07-03

Энэ сард ч монголд нилээн халах сурагтай байх чинь. Монголд тэгэж их халвал энд ч бүр түлж өхийн байна л даа. Халуун гэдгээс ч сүнсээ зайлтал айжийн шүү. Борооны улирал нь уртхан болоосой гэж л гуйж хүсч байна. Арав хоног үргэлжчихвэл ч аятайхан л байна. Саяын хагас сайнд бүтэн өдрийн турш бороотой өнжсөн болохоор бүтэн сайн болон өчигдөр хоёрт сүрхий халсангүй. Өнөөдрөөс харин халж эхлэх дэг. Манай наадмын үеэр л асгартал бороо ордог сон. Цаг агаар уур амьсгал нэг иймэрхүү.

Нөгөө мах зах иддэггүй хүн чинь мангас болсон шд. Махгүй хоол идвэл мангасдаж унагаачих гээд байдаг болсоон. Эхэндээ ч үнэр танар гээд амаргүй л байлаа. Одоо ч дасаж байх шиг байна. Махнаас махгүй дэглэм рүү шилжих үед мангггар их зүүдэлдэг байсан бол одоо махгүйгээс махчин болсон чинь бас манггггар зүүдлээд байна. Яг кино үзэж байгаам шиг л ерөөсөө. Урд шөнө гэхэд л нэг таньдаг охин хар шөнөөр болконоор маань баахан найзуудаа дагуулаад ороод ирж байх юм. Найзуудтайгаа намайг танилцуулах юм гэнэ. Нэг нь нүүр ам нь хөхрөөд хавдаж барьцан ч байх шиг. Нилээд хүнд гарын нөхдүүд үзэгдсэн шүү. Эр эм нийлсэн арав гаруй хүн ширээ тойрч суучаад хөдөлдийн биш. Наана нь би бөөн шоок. Эцэж ядраад юун тэдэнтэй танилцах мантай, ачаалал ихтэй хичээлээ яая гэж байгаа хүнийг та нар багахан элэг бариарай. Одоо надад ямар ч танилцах хүсэл алга, урьдын цагт бол болох байсан одоо бол хүсэл болоод тэнхэл алга гэж хэлээд арай гэж нэг юм гаргаж явуулсан. Ёо тэр хүмүүсийн нүүр царай нь юун ч тод томруун харагддын. Дээр бас ээжийгээ самба бүжгийн курсэд явж байна гээл зүүдлээд байсан. Оо ёстой найс шүү миний ээж чинь гээд л байсан. Том эгч маань саяхан төрсөн мөртөө дахиад жирэмсэлцэн байгаа харагдсан. Жирэмсэн мөртлөө нэвсийтэл орсон цасан дээр бие засаад байсан гэж байгаа. Нээрээ сүүлийн үед жирэмсэн хүмүүс их зүүдлээд байгаан байншд. Энэ жил их сургуульд конкурс өгч байгаа зээ дүүгээ гайгүй сургуулийн хувуурь авчлаа гээд зүүдлээд байсан. Өнөөдөр хуваарь сонголтоо хийж байгаа сурагтай. Зүүд биелэх болтугай. За ингээд бичээд байвал ч барагдахгүй их зүүд байнаа.

Аа тийн нэг юм хэлэхэд мөрөөдөл биелдийн байна. Ноднин би нэг бээгий оруулсан даа будаа агшаагч сугалаанд хожмоор байнаа гээд. Тэгсэн саяхан удахгүй болох төрсөн өдрийг минь тохиолдуулаад будаа агшаагч авч өглөө. Аль ноднингоос хойш хямдрал хүлээгээд аваагүй явсымаа, оюутан хүн чинь тээ бас хэцүү шд, ккк. Төрсөн өдрийн бэлэг гэсэн мөртөө араас нь сайн хоол хийж өгч байгаарай гэсэн үг дагуулаастай бас. Одоо тэгээд гараа гаргаад хоол хийгээд байхаас яахав. Хоол гэснээс би чинь ганцаараа өөртөө хоол хийхээрээ хурдан түргэнийг нь бодоод амт шимт энэ тэр дээр нь төдий анхаардаггүй юм байна. Харин хүнд хийж өгч байгаа бүр нэг гараа гаргаад чин сэтгэлийн угаас хичээгээд сүрхий хийдийм байна лээ. Өглөгч хүн өөртөө хоосон гэдэг шиг л хүнийм байна.


Tuesday, 26 June 2012

Сонин хачин солиу гажуу гэж...


Ойрын үед нэг иймэрхүү сонинтой. Нээрээ нөгөө аварга амьтныг чинь нэг шөнө үйлдэл дээр нь барьж аваад дээрийн бодож олсон аргаараа бодийг нь хөтөлчихсөн гэж байгаа. Том зээ охин дүүгийн минь төрсөн өдөр нар буцах өдөртэй таардаг юм. Төрсөн өдрийх нь маргааш дүүд минь хадаг тавьжээ. Дөнгөж хорин насыг өнгийж байгаа түүний ангийн хүүхдүүд бүгд хүнтэй суугаад хүүхэдтэй болох нь болчихсон гэж ярихыг нь сонсоод гайгүй хүн таарвал найзлахад буруудах юмгүй гэж хэлсний дагуу асуудлыг ийнхүү шийджээ. Нас явах хирээр сайн хүнтэй таарах магадлал буурдаг тул ийнхүү зөвлөсөн хэрэг. Ёс төр сайн мэддэг сүрхий хүмүүс ирээд сүйн хадгаа тавиад явсан сурагтай. Хүргэн болох залуу их сургуулийн компьютерийн ангийн оюутан хэдий ч хажуугаар нь монгол бөхөөр занимаалддаг хүнийм гэнэ. Одоо наадмын бэлтгэлд гараад тун завгүй сурагтай. Нутгаар минь дорвитой зун болж амжаагүй мөртлөө нар буцангуут л уулархаг газраараа цас орсон гэнэ. Энд бүтэх шахуу суугаа надад цас гэсэн үг хичнээн сайхан сонсогдов оо. Сэр сэр салхитай сэрүүн сайхан хангай нутгаа мөн ч санаж байна даа. Сайхан өндөр уулан дээр гарч сэнгэтэл амьсгалах юм сан. Сүм хийдээр орж хийморь сүлдээ сэргээх юм сан гэж л их бодогдох боллоо, нас явнаа гэж.
Ач зээ нар минь амьдрал ахуйгаа цэгцлээд эхэллээ. Мань хүүхэн нь хэзээ айлын дансанд орох юм болдоо.

Friday, 15 June 2012

Шинэков зочин

Дээр нэг шөнө гэнэт ноолийн өрөө орох болоод сэрлээ. Давсаг чинэчихсэн байгаа гэж жигтэйхэн. Өрөөний гэрлээ асаалгүй ноолийн өрөөний гэрлийг асаагаад орох гэтэл босгон дээр нь урд өмнө огт үзэж хараагүй нэгэн аварга амьтан зогсож байх нь тэр. Айсандаа өрөөний гэрлээ асаагаад цаг хартал шөнийн 2 цаг гучин хэдэн минут. Ээ бүү үзэгд юу гээчийн амьтан бэ гээд сайн харлаа. Их биеийн урт нь миний долоовор хурууны тал, сахал үснийх нь уртыг тооцвол долоовор хуруу тэр чигтэй болмоор айхтар аварга эд байв. Өө шээт нөгөө яриад байдаг жоом гээч нь байх нь гэсэн бодол толгойд орж ирэв. Шөнийн харанхуйн нам жимд сайхан зугаалж явахад нь гэнэт асаасан гэрэлд цочин зог тусан зогсох түүнийг хараад шооконд орсон би учраа олохгүй хий дэмий л ноолийн хаалгаа хаалгүй өрөөн дотроо холхив. Нөгөөхөө хальт харчихаад, буцаж алхаад л. Нэг эргээд харсан өнөөх чинь алга болцон байв. Хаашаа орсныг мэдэж чадсангүй алдчихав. Ноолийн өрөө рүү цааш орчихсон байх гэж санаад өрөөний үүдийг хааж гэрлийг нь унтраав. Азаар шал угаадаг түмпэн ил байсны буянаар чинэсэн давсагны асуудлыг эвтэйхэн шийдэж, гал тогооны угаалтуураа сайн гэгч нь угаав. Аварга амьтан байгаа өрөөнд яаж орж зүрхлэх билээ. Намайг битий шоолоорой үнэндээ тэгэхээс өөр арга байгаагүйм, ус гэдэг сайн цэвэрлэгч, ариутгагч байхад юунд алзах билээ. Давсгаа суллаж санаа амарсан ч нөгөөхийг алдсандаа харамсаж байв. Шалны алчуураа шал ус болтол нь норгож байгаад дээрээс нь хаячихсан бол яг болох байсан юм шиг санагдаад. Нойтон алчууран доор байгаа түүнийг алчууртай нь хумиж аваад гадаа коридорийн цонхоор алчууртай юутай хээтээй нь шидчихсэн бол яг болох байсан юм билээ. Орондоо орсон хойноо л бодож олов. Энэ байранд уул нь 2 жил шахуу амьдарч байгаан. Энэ хугацаанд нэгийг ч хараагүй юм. Хүмүүс гэрт нь тиймэрхүү амьтан үзэгдсэн гээд ярьж байснаас өөрт тулна гэж бодож байсангүй. Тэрнээс хойш ноолийн өрөөнд орохдоо дээд доод хана туурга, булан тохойг нь нэгд нэгэнгүй харж, сэм сэмхэн гэтэж ордог болсон. Монголд байдгууд бол хажууд нь юу ч бишийм байлээ.

Thursday, 7 June 2012

Нагац эмээ


Хэдүүн том эгчийн том охинтой чааталсан чинь намайг эгээ та чинь аль хэдийн нагац эмээ болцын байлээшд гэж авсышд. Хүүе яахаараа тэгдийн, ээж ч болоогүй хүнийг эмээ болгоод байгаарай гэсэн чинь таны том ахын хүүхэд хүүхэдтэй болсон болохоор тэр хүүхдийн хувьд та нагац эмээ нь болышд гэж тайлбарласан. Би лав тийм ёс төр мэдэхгүйм байлээ. Мэдэхгүй хүн чинь өөдөөс нь мэтгэлцэж чадахгүй өөн тиймүү, яана л даа, хар залуугаараа хүнийг таануус нээрээ алжугаам шүү гээл үлдэх шив. Ахын том бандийн найз охин нь ахын эхнэртэй буюу хадам ээжтэйгээ зэрэг шахуу төрсийн. Бэр эгч хожуу төрөлт хийсийн. Жил гаруйн өмнө том эгч төрсөн, тэгсэн одоо охин нь найз залуутай болчихоод ээжийгээ айлгаад байгаан. Ээж нь хүүхэд том болоогүй байхад зэрэгцээд хүүхэд гаргаж болохгүй шүү гэж дарамтлаад байгаан сурагтай. Одооны хүүхдүүд ч шуурхай болжээ. 

Tuesday, 5 June 2012

Энэ жилийн дүйцэн өдөр

Өчигдөр миний хувьд тэмдэглэгдэж үлдэх өдрүүдийн нэг байлаа. Монголын уламжлалт хуанлиар өлзийтэй сайн хэмээн тэмдэглэгдсэн, итгэж, сүсэглэж явдаг шашны үүсгэгчийн нирваан дүрийг олсон өдөр тийм зүйл мэдсэндээ айж эмээж байсан ч бэлэгшээж байлаа.

Хувь тавилан, төөрөг заяа гэж үнэхээр байдаг юм болов уу. Өмнө бол би байдаг гэдэгт итгэдэг байлаа. Яг одоо амьдралд минь хэзээ ч төсөөлж байгаагүй өөрчлөлт гэв гэнэт гарч байгаа болохоор өмнөх итгэлдээ эргэлзэж байна. Миний зүгээс гаргах шийдвэр бүхнийг өөрчлөх учраас би айж байна бас үнэхээр эргэлзэж байна. Гэхдээ аль хэдийн хувь заяаны урсгалд хөвөөд эхэлчихжээ, нэг мэдсэн... Энэ урсгал хүсч, мөрөөдөж байдаг газарт минь хүргээсэй гэж залбирахаас өөрийг хийхээс өөр зам байхгүй болжээ.

Saturday, 26 May 2012

Хөгширч биш хөшиж

Хүн хөгширч биш хөшиж чадхийдэг гэж нэг үг байдаг билүү юу билээ. Тэр чинь үнэн юм байна. Ойрын хэдэн өдөр маш их мэдэрч байна. Энэ өвөл арван сарын сүүлээс хойш илүү дутуу хөдөлгөөн огт хийгээгүйн гор гарч саяын хэд хоног жаахан идэвхтэй хөдөлчихсөн хамаг мах, булчин шөрмөс янгинаж дангинаад аюул болжийна. Дөрөв хоногийн өмнөөс гүйлтээ сэргээж гүйж эхэлсэн. Бодоод байсан хамгийн сүүлд гүйснээс хойш хүнсээ цуглуулах гэж долоо хоногтоо нэг удаа, заримдаа бүр гурван долоо хоногт нэг удаа явж байсан байгаан. Залхуураад ойр байгаа хорин дөрвөн цагийн дэлгүүрээс супермаркэтаас хэдэн цаасаар илүү үнэтэй юмнууд авчихаад л. Гэр сургуулийн хооронд явдаг зам нь хүртэл хамгийн богино зам. Уг нь урдын цагт бол  хамгийн хол замаар хэдэн барилга тойрч явдаг байсын, харин одоо бол байшингууд нэвт нэвт сүлбээд явж болох хамгийн ойрхон замыг нээгээд олцон байгаан.

Эхний өдөр зүгээр алхсын. Маргааш өдөр нь яаж зүгээр байхав хөдөлсийм гэсэндээ хөлийн зарим хэсгээр өвдөөстэй өнжив. Тэр өдрийн орой нь гүйв. Нэг бүтэн тойрог ч болоогүй байж амьсгаадаад сүртэй гэдэг нь. Уг нь өмнө жилийнхээс жин мань 3кг-ээр буурсан мөртөө амьсгаадаад байдын, уушигны ажиллагаа муудсан гэсэн үг байх. Хоёр тасалж байж арай л гэж дөрөв тойрсон болов. Дараа нь дасгал хийлээ. Тонгойгоод шилбэнээсээ хоёр гараараа барьж байгаад өвдгөө нугалахаргүйгээр духаа өвдгөндөө хүргэх гэсэн шөрмөс татчих гээд амар болдоггүй. Уул нь тийм байрлалыг хагас мин орчим барьчихдаг байсан. Заримдаа бүр арагшаа моост уначихдаг юм. Бүр чулуу мод болтлоо хөшиж гэдгээ мэдэрч өөрөө өөрөөсөө ичив, бас дур гутав. Маргааш өдөр нь гуяны хэсгээр өвдөж, хөлдөө хэдэн хилийн туухай зүүсэн юм шиг алхаж гишгэж байв. Орой нь гүйхэд амьсгаадах нь бага байсан тул тасралтгүй гурав тойрч дөнгөсөн ч гурав дахь тойргоос эхлэн баруун хөлний өвдгөөр хатгуулж эхэлсэн учраас зогсоохоос өөр аргагүйд хүрэв. Хазагнах шахуу байдалтайгаар хэдэн тойрог алхчаад дасгал хийв. Өвдөгний арын шөрмөс өвдөж байгааг хэлэх юм биш, гэвч гүрийгээд хэд хийсэн. Бас бус сунгалтууд. Маргааш өдөр нь цавины хэсгээр бөөн өвчин. Тэр хавийн сунгалт хийсэн болохоор аргагүй ч гүй байх. Өдөржингөө эвшээлгээл, нэг их юм хийгээд ядарсан хүн шиг л. Өчигдрөөс овоо хэмнэлдээ орж эхэлсэн, биеийн энэ тэрүүгээрх өвдөлтүүд ч намдаж. Хүн хөдлөхгүй байх тусам хэдэн тооны эс үхэж, эсвэл унтаа байдалд байдаг. Хөдөлгөөнтэй байх тусам тэр эсүүд идэвхтэй сэргэлэн цовоо байдаг гэж сонсож байсын. Энэ өвөл ч нилээн хэдэн эс үхүүлж, унтуулсан бололтой.