Өчигдөр нэг алиа бас онигооны юм болоодоо. Аав ээж хоёртойгоо чааталж байгаад уйлаад. Уул нь нууцаар уйллаа гэсэн чинь микээ нээлттэй байгаа гэдгийг нь мартчихаад авч өгсөн байгаан. Аав ээж хоёрын мик нь эвдэрчээд зөвхөн миний дууг сонсоод хариултаа бичээд байсан юм. Микээ доош нь тавьчаад, ярилгүйгээр баахан бичсийн, гол нь дүүгийн тухай алтан хошуу хүргэсийн. Нихх сүртэй ч бишээ уул нь, ойрд мэнд мэдээгүйд нь гэдэн хөдлөөд ховлодог баатар болсон чинь уйлчдаг байшд. Тэгсэн аав уйлаад байгаамуу гэнээ. Өө яанаа микээ хаагаагүй байшд гэж бодсноо, үгүй юу гэж уйлахын, ямар жоохон хүүхэд биш дээ гэсэн өөдөөс наад микэнд чинь тийм чимээ ирээд байна шүү дээ гэсэн. Мангггар фаакталсан л даа.
Бантсандаа бичих юм олдохгүй нэгсэг суув. Ойрд нээрээ яль шалихгүй юманд манггар амархан гомддог болчоод байгаан, зуны синдром уу юув. Өглөө том эгчийг төрсөн өдрийн мэнд хүргэж ярихад нь баярласандаа бас л тогоо нэрчихээгүй. Гүй нээрээ сонин юмаа.
Бантсандаа бичих юм олдохгүй нэгсэг суув. Ойрд нээрээ яль шалихгүй юманд манггар амархан гомддог болчоод байгаан, зуны синдром уу юув. Өглөө том эгчийг төрсөн өдрийн мэнд хүргэж ярихад нь баярласандаа бас л тогоо нэрчихээгүй. Гүй нээрээ сонин юмаа.
7 comments:
togoo nereh saihaan saihan. burheg odor bol buur saihan. garsan ohinoos ni hunii nud hariulj bgaad gants 1 balgachihna. hahah geed bhgui yu.
uilj bai, uilj bai uilah zugeer.
Би бас дүүг дээр ээжид ховолсий ш дээ. Ээж инээж л байдагын.
Хааяаа уйлхад яахав дээ хѳ, харин ч сэтгэл онгойгоод нэг сайхан болчхдог ш дээ хѳ.
@Meegaa
ганц усаар нэрсэн нь бүр ч янзтай шүү дээ...
хааяа нэг нүднийхээ муу усыг юүлж байх зүгээриймшиг байна, илүүдэл давс энэ тэр нь гадагшлаад л хамгийн наад зах нь, хэ хэ.
@Тэмээчин бүсгүй
Дүү нар заримдаа дургүй хөдөлгөөд байхымаа. Сэтгэл онгойдог гэдэг ч үнэн шүү хөнгөрөөд л явчихдаг шд, цэлмэсэн тэнгэр шиг л.
Нэг сайхан тогоо нирэх юмсан дааа...
Хүн санаа
ни-гээр бичдэг юмуу нэ-гээр биш???
эрчүүд таанууд ч барагтай бол бүрхээр тогоо нийлүүлдэггүй байх оо
хэхэ хэ.... /миний буруу/
@ Хүн санаа
Муу, суу :D
Post a Comment