Friday, 13 July 2012

Наадмын холимог хуурга

Криллээр шууд бичдэг нэг сайтыг ашигладаг байсан юм. Болд гэдэг хүний зохиосон. Тэгсэн тэр нь сүүлийн үед англи үсэгнүүд нь шууд гарч гажигтаад байх болжээ. Англиар галиглаж бичснийгээ тэмдэглэж байгаад хөрвүүл гэдэг товчин дээр нь дарж байж сая нэг юм крилл болдог болсон байна. Бөөн хар ажил юм, сүүлийн үед залхуу болоод байгаа маньд бол. Тэгээд тэрийг халаад өөр нэг сайт олчлоо, цаг хэмнээд амар байна. За тэр ч яахав.

Энэ жилийн наадмын нээлт жул санагдсаан. Ямар ч сүр сүлдгүй болсон миний хувьд. Уг нь найруулж буй хүн нь чухам шинэлэг юм хум хийжийгаа, хаалтын ажиллагааг нь бас нээлттэй нь холбож өгсөн байгаа энэ тэр гэсэн юм ярьсан байсан, би лав тийм сүрхий юм түй ч олж харсангүй. Нээлтэн дээр дуулж байгаа Сарааг сонсоод хамаг юм улайгаад, хоолой ам бачуураад сонин болсоон. Одоо нээрээ Сараа, Ариунаа эд нар болийёо. Болих болцон гэдгийг цаг хугацааны эрхээр элэгдчихсэн дуу хоолой нь харуулаад байна шд. Үеэ өнгөрөөсөн эд нарыг бут цохиод гараад ирэх овоо охид хүүхнүүд байхгүй л юм байх даа. Ер нь монголын хүн ам хэт цөөхөн болохоор урлаг, улс төр гээд ер нь аль ч салбарт өрсөлдөөн байхгүйн улмаас өнөө л дархлагдчихсан хэдэн нөхдүүд нуруугаа авахуултлаа ноолуулаад л байх юм даа. Ноолоод олигтой ч юм гарахаа байсан доо.

Хүн амьтан чинь овоо аюулын баярлаж наадаж сурч байгаамуу гэж анзаарагдлаа. Хогийн хувин, уут сав барьчихсан хэдэн хүүхдийг хараад, бас наадагсдын хэлж ярьж байгаа, өмссөн зүүсэн, биеэ авч явж байдлаас цухас хараад тэгэж санагдав. Хөдөөний баагийнууд л хотод шаваад хотыг бохирдуулцан гэж ярьцгаадаг, яс юман дээрээ хөдөөнийхэн шиг хороо хотоо цэвэр цэмцгэр байлгадаг хүмүүс байхгүй. Миний хүүхэд насанд тийм л байсан. Чухам одоо цаг үеэ дагаад хүний авир араншин өөрчлөгдсөн байж болох л доо. Ер нь бодоод байхад хотод яагаад тийм замбараагүй байдгийн гэхээр төвлөрсөн олныг нэгтгэж чадах хууль, дүрэм шиг юм байхгүйдээ л тэр шд. Хэн ч хаана ч юугаа ч хийж явааг хэлэх хүн байхгүй болохоор дор дороо дураараа аашилна, үүргээ мэдэхгүй бөөн эрх чөлөөнүүд. Хотжитлоо наян жил болно, угаасаа...

Наадмын хамгийн сонирхолтой хэсэг бол бөх байдаг миний хувьд. Даваа бүрийг алгасахгүй юмаа гэхэд гол гол даваануудын барилдааныг яаж ийж байгаад үзээд амжчихдаг. Танихгүй бөхчүүд их болжээ. Таньдаг хэд нь тавын даваанд ч хүрэхгүй тэнгэр харчихдаг болсын байна. Үндсэн ажлаа хийхгүй авгай хүүхэн, арилжаа наймаа гэсэн элэн балангийн юм эргүүлээд явахаар яаж өөдтэй байхав дээ. Харин заал мааландаа жижиг ч гэсэн барилдаануудыг алгасалгүй тасралтгүй ноцолдоод байдгууд нь тэрнийхээ үр шимийг хүртээд хэд хэдэн шатыг алгасаад хүрэх газраа, хүссэн амжилтандаа элбэгхэн хүрчиж байн шд. Түрүүлсэн бөх од хийморь нь гүйсэн сайхан залуу байна лээ. Ганц удаагийн азандаа эрдээд биеэ тоовол тэгээд хаашаа явах нь ойлгомжтой. Бат-Эрдэнэ аварга шиг хэдэн жилийн наадамд бардам босоо байчих хуйхтай бас шийртэй аавын хүү ч гарч ирэхгүй дэгээ. Ер нь тэгээд он жил улирах тусам монгол бөхийн яс чанар муудаж байгаа юм даг уу доо. Унасан нь ч унасан шиг унаж чадахгүй өвөр зуураа өшиглөлдөцгөөгөөд, үгүй бол яль шалихгүй юмаар булхайцаад өмнөөс нь ичиж үхмээр. Уул нь бөх хүнийг жинхэнэ монгол эр хүний идеал загвар энэ тэр гэдэгсэн тэр ч бүр домог болсон бололтой.

Хурдан морьд харьцангуй цөөн тоогоор уралдчихав уу гэж санагдсан. Сур харвааг ч угаасаа мэдэхгүй ээ. Хэн нь мундаг, манлай энэ тэр тал мэдэх юм юу ч байхгүй.

За наадмын эргэн тойрны холимог хуурга нэг иймэрхүү. Нөгөөдөр манай хотын наадам болох сурагтай. Наастргүй болцон үеэр ямар юм болдын бул даа, зайлуул. Харж л байя. Ямар чил байсан хоёр гуруун хуушуур олж хусах санаатай байгаа...

8 comments:

Тэмээчин бүсгүй said...

харин тэр хоггүй наадая гэдэг хүүхдүүд хѳѳрхѳн харагдсаан.

Наадмын талбай дээр хэдэн хуушуур олж идээл тэгээл бараг Наадам ш дээ хѳ.

Сайхан наадаарай!

Nogoohon said...

Хүүе Монголд оччихсон байгаа юмуу?
Ямар ч РС уг нь монгол гарын драйвар байдаг даа. Сайн оролдоод хүн амьтнаас асуугаад үзээрэй. Тэгэж вэбээр хөрвүүлэх чинь ядаргаатай даа.

Meegaa said...

bi say naadamdaj yavaad irlee, manai end uneheer saihan naadam bolloo, horhog huushuur idlee. (germand)

Huushuur ni bur yag l mongold baidag shig nimgen dugui hiisen bna lee.

Монгол бүсгүй said...

@Тэмээчээн

харин тийн, тэднийг харсан хүмүүс бас нээрээ юу билээ гэж нэгийг бодож хоёрыг сурсан байлгүй дээ. мань чинь бөх мөх л харахгүй бол наадсан болдгүй шд...ккк

@нараа

үгүй ээ, байдгийхаа баруун хаяанд л байнаа. блогт бичлэг оруулахын тулд тийм хөрвүүлэгч байнга хэрэглэдэг юм л даа.


@meegaa

мань бас өнөөдөр наадлаа. санасныг бодоход бороо хургүй, хурц наргүй сайхан л боллоо. 2 хуушуур идчээд дахих гэтэл дуусцан байдын, жаахан дутуу цадцааан хэ хэ

Хүн санаа said...

Монгол үсгийн драйвр байх ёстой шд. Ингэж их бичдэг хүн тэгж хөрвүүлнэ гэдэг ч асуудалтайн байна доо.

Монгол бүсгүй said...

Хүн санаа

Тэр чинь болдог юмуу. Нилээн хэдэн жилийн өмнөөс блоогт бичлэг оруулахын тулд дандаа тэр сайтын хөрвүүлэгчийг ашигладаг байсан шд. Тухайн үедээ өөр байдлаар криллээр бичлээ ч яг нийтлэхээр фонт нь танигдахгүй арзайгаад байдаг байсан даа, зөв яриад байна уу гүй юу.

Дуртайм болохоор тэгээд бичээл байхым даа.

Хүн санаа said...

windows-ийн үндсэн драйврийг ашиглахад асуудал гарах ёсгүй шд. Хэрэв Mozilla ашигладаг бол View => Character Encoding => (Unicode UFT-8)-г нь сонгочихгүй юу. Тэгээд нэг үзээрэй.

Монгол бүсгүй said...

Хүн саана:

Өө бас тиймийм байдаг хэрэг үү. Би ч аль тав зургаан жилийн өмнөөс криллээр хөрвүүлдэг сайтыг ашиглаж ирсэн шд.

Mozilla биш Explorer бол яахуу?