Tuesday, 24 July 2012

Хайлж урсаж байна

Гончигсум, богд, гурван эрдэнэ, лам хуврагууд минь аварч өршөө. Гадаа чинь жинкэнэ улайссан хайруулын таваг шиг байншд. Фүүүү базардарь минь халхалж хамгаалаач. Энд ирсээр ийм халуун байхтай бараг анх удаа таарч байна. Уул нь энэ өвөл тийм хүйтэн байгаагүй л юмсан.

Манай монголд өвлийн улиралд ес эхлэх гэж байдаг шиг энд зуны улиралд халууны ес эхэлж байх шиг байна. Нохой байтугай хорхой шавж гаслаад най алга. Гэрээс сургууль хүрэх хооронд чихэнд сонсогдох чимээ бол өвсөн дотор байгаа нэг төрлийн шавьжны чимээ. Царцаа лав биш, нисдэг сонорхуу амьтан. Юун ч айхтар чимээтэй амьтан байдын, бараг хэнгэрэг хагалчмаар шуугилдаад л байх юм. Тэгтлээ юугаа ч ярьдаг амьтадав, хар халуунд унтаж л хэвтэхгүй :p.

Өөр бас нэг чимээ нь сургуулийн барилга бүрийн гадаах агааржуулагчийн хүнгэнэсэн чимээ. Сүртэй гэж бас л. Том үйлдвэрийн хажуугаар явж байгаам шиг дүнгэнээд.

Шөнө зэргэлдээх өрөөнүүдийн гадаах агааржуулагчийн хүнгэнэсэн чимээ, гэрт байгаа өөрийн агааржуулагчийн хүйтнээр үлээх чимээ гээд чих минь энэ зун элдэв дуу чимээгээр дүүрэн зусаж байна дөө.

Азоны давхрага цоорчихож гэнэ айхтар халах нь дээ гэж дуун дээр гардаг шиг азоны давхрага нилээд цоорсон болтойдог шүү :p.


2 comments:

Nogoohon said...

Энд ч гэсэн хэрэг алга. Ёо ёо үхлээ л гэж байна шд. Ингэж халуун тамд үхэж байснаас нутагтаа очиж идэр есийн хүйтэндээ өвөлжье зүгээр гээд л үгээ хэлж байна. Би арай ч ийм халуун байдаг гэж төсөөлөө ч үгүй, арай л дэндүү юмаа. Яг сауны өрөө эсвэл духовка хайруулын таваг эсвэл бүр ус буцалгаад ууран дээр нь зогсоод байгаа ч юмуу бүү мэдээ.

Монгол бүсгүй said...

@naraa

Энэ жил бүр илүүтэй халж байнаа. Энд өдөр болгон тогмол 35 градус, үүрээр 4-5-н цагийн үед хамгийн сэрүүн нь 24 градус. Тэгсэн Улаанбаатарт 22 градус гэж байгаа харагдах юм.