Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Monday, 28 February 2011
2011-02-28
За сайнууцгаана уу? Ойрд завгүй ч байсым шиг нэг л тийм мэдрэмж төрүүлсэн өдрүүд болоод өнгөрлөө. Өчигдөржингөө бороо ороод тэнгэр бас яг над шиг завгүй, миний сэтгэл доторх шиг л байлаа даа. Туулж ирсэн, одоо байгаа амьдралаасаа өөр амьдралд хөл тавих гэж байгаа ч юм шиг мэдрэмж төрөх юм. Чухам тэр явах зам миний зам мөн үү биш үү гэж өөрөөсөө хэдэнтээ асуусаар. Хоёр салаа замын үзүүрт зогсчихоод аль замаар нь явахаа шийдэж чадахгүй харсаар л ... Амьдралыг материаллаг талаас нь биш нөгөө өнцгөөс нь хардаг зан минь өдөр ирэх бүр гүнзгийрч, оюун санаа, итгэл үнэмшил, зөн мэдрэмжийн ертөнц рүү улам их татагдан орж байгаа ч юм шиг. Энэ хүн улам улам л дотогшоогоо болоод байна...
Thursday, 24 February 2011
2011-02-24
Ойрдоо энд дулаараад их гоё байнаа. Наранд алхаад л баймаар, дуу сонсоод. Ойрын үед юу юу болов оо гэж. Гэр сургууль гэдэг маршрут хэвээрээ, ном тэвэрч, компүүтэрт наалддаг маань ч бас. Түрүүн сонсож байгаа гээд байсан дуунуудаасаа ер нь уйдах тийшээгээ болчихсон, аргагүй байнга сонсоод байсын. Одоо өөр дуугаар солихгүй бол. Нэг тийм маш өндөр давтамж, дуугаралттай дуу аялгууг үгүйлэх болчихсон. Дууг анхааралтай сонсоод байхаар уг дуулж байгаа дуучин хоолойгоороо дуулаад байна уу эсвэл бүүр цаанаас гэдэс гүзээнээсээ дуулаад байна уу гэдгийг тодорхойлчиж болмоор санагдсан. Жавхлан бол сайн юм байна лээ. Норовбанзад гуай бол тасархай. Бусад гайгүй гээд үнэлгээ өгчих дуучин одоогоор алга, монголоос. Яваандаа дуунуудаа солиод сонсоод байвал өөр дуучдыг мэдэж болох байх. Одоо жаахан орос дуугаар занимаалддаг юм билүү гэж бодоод байгаа. Зарим дууг сонсохоор тэнгэрт нисэж байгаа ч юм шиг үнэн тасархай мэдрэмж төрүүлдэг болчихсон байна лээ. Урьд нь дуу сонсдог байсан хэдий ч энэ удаагийх шиг ингэж бүр дотор нь орж донтож сонсож байгаагүйм шиг байлээ. За дууны хувьд нэг иймэрхүү.
Нээрээ монголоос сар шинийн хишиг ирээд, 2 ул боов, баахан чихэртэй ааруул, чихэр, Тэрбишийн калэндаар. Ойрд үнэртээгүй монгол үнэр сонин байна лээ шүү. Ааруул идээгүй удсныг ч хэлэх үү, гэдсэнд орсон хойноо шингэхгүй удаад ч байгаамшиг санагдаад байдгийн.
Дээр боломж гарахаар нь өрөөний непалд чи яагаад дандаа нэг ийм сонин авиа гаргаад байдгийн, жаахан жээнтэлмээн бай даа гээд хэлээд тавьчихсан чинь өнөөх чинь харин зөвөлгөөг асар хурдан тусгаж аваад хэрэгжүүлээд эхэлчихсэн, ойрын хэд хоног чих амраад сайхан байноо. Хэдүүн цагаан сараар гэр лүүгээ явж ирээд тун онцгүй мэдээтэй ирсэн. Мань хүний найз охины ээж аав нь охиноо мань хүнтэй гэрлүүлэхгүй гэсэн юм гэнэ. Шалтгаан нь бас их сонин харш жилтэй учраас, манай монголчуудтай адилхан жил милд их ач холбогдол өгдөг юм шиг байна лээ, непалууд. Гэхдээ манайхан ч бас арай гайгүй байхаа тэднүүдийг бодоход.
Өглөө босох гэдэг асуудал хэв хэвээрээ. Сэрүүлгээ 6.30 гээд тавьцан чинь сэрүүлэг унтраасан эсэхээ ч мэдэхээ больсон.

Monday, 21 February 2011
Зүүдийг аргадахуй
Нөгөө маш тод яг 3ди-гээр том зааланд кино үзэж байгаа юм шиг зүүдэлдэг байсан маань ойрд нилээд бүдэгрээд байсан юм, өглөө сэрээд шөнө зүүдэлсэн билүү яасан билээ гэж бодоход хүрсэн байв. Тэгсэн сүүлийн хоёр шөнө буцаад зүүдэлж эхэлсэн. Хагас сайны шөнө сүнс харж зүүдлээд, нэг айлын хашааны өмнө харагдаад байна гэж хажууд явсан хүн маань хэлээд хараач гээд байх юм, эхлээд хараад харагдахгүй дараа нь харсан чинь хар нүүртэй цагаан өмд цамцтай эрэгтэй хүн хашааны гадаа байж байгаа харагдсан. Яг кино шиг. Бас ноднин зун бурхан болсон нагац маань аймаар тод орж ирээд надтай юм яриад л байсан. Маш цэвэрхэн хувцастай, их өнгөлөг харагдаж байсан. Нагац маань сантехник, барилгын чиглэлийн мэргэжилтэй хүн байсан бөгөөд тэр чиглэлийнхээ зурагнуудыг маш сайхан зурдаг, ер нь сайхан зурдаг хүн байсан юм. Тэгээд надад ярих нь нэгэн дээд сургуульд тэрхүү чиглэлээрээ багшилж байгаа гэж байсан. Би дотроо овоодоо гэж бодсноос хариу хэлж юм хум ярьж байгаа нь санагдахгүй байгаан. Үе үе энэ нагац маань бас аавын дүү авга хоёр зүүдлэгдэж надтай юм яриад байдгийн. Хоёулантай нь ойр өссөн, хоюулангийх нь ажил явдалд оролцож чадаагүй болохоор надаас буян гуйдаг юм байлгүй дээ хөөрхийс минь. Монголд бол зул өргөөд, хийд орж сэтгэлээ засна гэхсэн, энд болохоор мэддэг ганц нэг маань тарниа л унших юм. Энэ амьдрал дуусаад хаашаа очдгийг нь яахин мэдэх билээ. Та хоёр минь олонд тустай, гэгээхэн сэтгэлтэй амьдарч байсан болохоор лав сайн сайхан газар төрөл олсон гэдэгт итгэдэг юм шүү. УМ МАА НИ БАД МЭ ХУМ...
Saturday, 19 February 2011
Бодлын хэлтэрхий
Би ер нь аймаар их юм бододгийн, бүүр хүүхэд байхын л тийм байсан. Яагаад ингээд байгаан болоо гэж их гайхдаг нэг тиймэрхүү философилог хүүхэд байж билээ. Одоо хэр нь хэвээрээ. Хэрвээ би философич энэ тэр талын мэргэжил сонгосон бол Күнз мүнз рүү нилээд дөхөж очих байсан байж магадгүй шүү :р.
Заримдаа бодоод байхаар миний амьдрал яг зүүд шиг санагдаад байх юм. Хэн нэгэн хүн миний дотор орчихоод, би тэр хүний хүслээр л яваад байгаа юм шиг. Хэзээ нэг жинхэнэ өөрийнхөө амьдралаар амьдрах юм болдоо гсн. Бодит амьдралаас аймаар тасраад ч байгаам шиг, энэ дэлхий дээрх хүмүүсийн амьдрал минийхээс тэсэн өөр ч юм шиг сонин сонин юмнууд заримдаа их бодогдохын тэр үед айхын, тэгээд өөрийгөө чимхэж үзэхийн, өвдөхөөр нь нэг юм тайвшрахын. Эд нар одоо юуны шинж тэмдэг юм болоо, адилхан туршлагатай хүн байвал хэлж өгөөрэй. Ер нь аль хүүхэд байхын л хүмүүсийн зарим зан араншинг ердөө ойлгодоггүй байсын, нэг нэгнийгээ муу хэлнэ, зодно занчина, хуурна мэхлэнэ гэх мэтээр бусдын хувьд маш энгийн зүйлс надад асссар ойлгомжгүй. Одоо хэр нь хэвээрээ. Хэзээ ч эргэж ирэхгүй өнгөрч байгаа үнэтэй, давтагдашгүй ховорхон хором хугацааг яагаад тэгэж худлаа хуурмаг аргацаасан байдлаар өнгөрүүлдгийн болдоо. Ихэнх хүмүүс амьдралыг туулж баршгүй тал, гатлашгүй далай гэж өөрөөр хэлбэл мөнх амьдрах юм шиг бодсноос л буруудаж эхэлдэг байх, эсвэл нөгөө талаас ганц л амьдрах амьдарл гэж бодоод хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж амьдардаг шиг байгаан. Гэтэл энэ амьдрал дууслаа л бол бүх юм дуусчихдаггүй юм шиг байна лээ шдээ, судар номноос уншиж, учир мэдэх хүмүүсээс сонсож байх нээ.
Нас ахих тусам хүн ухаан сууж, санаатай болдог байтал би гэдэг хүн нэг их гэнэн хүүхэд шиг зангаа тавихгүй өтлөх дэгээ. Тийм болохоор заримдаа айх шиг болохын, энэ нийгэм энэ хүмүүсийн дунд яаж багтаж шингэж амьдрах хүн бэ гэж.

Thursday, 17 February 2011
Ойрд сонсож байгаа дуунууд
Энэ дууг нүдээ аниад сонсоод үзээрэй.
Ойрдоо би дуу маш их сонсож байнаа. Дуучин Жавхлангийн Амьдрал гэдэг дуу, мөн Гранд хамтлагийн Амьдрал гэдэг дуу. Өмнө бичлэгээр оруулж байсан Хунгийн дэвэлт гэдэг дуу, Дуучин Хишигбаярын дуулсан Хайрлан дуулмаар байна гэсэн дуунууд одоогоор надад маш их хань болж байна. Заримдаа өглөө Норовбанзад гуайн дуунуудаас өрөөндөө уянгалуулчихдаг. Уяхан замбуу тивийн наран гэдэг дууг сонсохоор монголын тал нутаг нүдэнд харагдах шиг л болдгийн. Манай нутагт ихээ урт тал бий, тэр талаар морь унаад давхиж байгаа ч юм шиг, эсвэл талд өглөөний шинэ наран мандан гарч байгаа ч юм шиг эсвэл өндөр уулан дээрээс алсын бараа харж байгаа ч юм шиг сайхан мэдрэмжүүд төрдөг юм. Сонсох бүрд чи монгол хүн шүү дээ гэж хэлээд байх шиг санагддын. Эдгээр дуунуудыг дахин дахин сонсоод байхад шинэ шинэ мэдрэмж, хөг аялгууг мэдрээд байх шиг.
Wednesday, 16 February 2011
Эрт босохын төлөө
Далд ухамсар гэж сонин юмаа. Миний сэрүүлэг 7.00д байдгийн, зарим орой унтахдаа 4 цагт босдог бол ч их юм хийнэ дээ гэж бодоод унтдагийн. Тэгж бодсон шөнийн өглөө нь 3 өнгөрч байхад зоолттой сэрнэ, яг босно л доо цагаа харчихаад буцаад нам. Харин сэрүүлэгнээс яг 1 мин-ын өмнө сэрчихдэг болсон байна лээ. За одоо вибраатардана даа гээд бодохын зуургүй гар чичирч эхэлнэ. Сэрүүлгээ унтраачаад ганцxан юм бодчихоод босьё доо гээд нүдээ аньчихаад л сэрэхэд ужээний 45 мин өнгөрчихсөн байдгийн, зүүрмэглэх төдийд бараг бүтэн цаг өнгөрцөн байгаам. Нойр гэж дийлдэхээ байх нээ, уул нь шөнө нь аажуухан унтдгиймоо. Гэхдээ өглөө эрт босдог байсан хүн ингээд босох гэж наян юм болоод байхаар утгагүй санагдаад байхын, утсан дээр байгаа тоглоомнуудаа тоглоод дуусчихсан чинь нойр сэргээх идэвхтэй арга байхгүй болчихсон. За нойр нэг иймэрхүү тиймэрхүү л байна.
Monday, 14 February 2011
2011-02-14
Өнөөдөр энгийн өдөр биш гэсэндээ нэг ийм 2 юм авлаа. Өглөө ирэхэд twix-ийг нь ширээн дээр тавьцан байсан. Хэн тавьсын бүү мэд, хоёрын хооронд юм болохоор нь хэн тавив энэ тэр гэж сураглаагүй. Би энийг нь идэхчгүй, уулаасаа иймэрхүү чихэрлэг юм иддэггүй болсон. Ууттай юмыг нь непал өгсийн. Өчигдөр нэг Буддын сүм рүү явсын гэсэн, тэндээс авсан юм байх. Дотор нь саван байгаа, их хурц үнэртэй болохоор надад таалагдаагүй. Уут нь харин хөөрхөн санагдсан. За нэг иймэрхүү л балинчдаад сууж байна даа. Орой нэг хундага вайн уучуул толгой өвдөөд баларчдын болуу яадын бол гэсэн юм бодоол суужийна.
Saturday, 12 February 2011
2011-02-12
Өнөөдөр өглөө аажуу өндийв (10.30 хавьцаа байсан байх). Уул нь эрт сэрсэн ч хэвтмээр санагдаад нүдийг аниж, хөнжилд шургалж худлаа баахан сэрвэгнэж хэвтсэн. Босоод сайхан хоол хийж идчээд уул руу явж жаал алхлаа. Ойрдоо жаахан сэрүүвтэр байгаад байгаа, малгайгүй гарцан чих толгой даарах маягтай байв шүү. ЭмПэгээ сонсоод алхсан чинь цэнэг нь дуусаад ой руу орохоос өмнө унтарчдын. Хүмүүс ч харьцангуй цөөн байв, хүйтэн болохоор тэгсэн үү эсвэл би урд нь явдаг байсан цагаасаа 1 цагийн өмнө гараад ирсэн болохоор тэгсэн үү яасан. Зам зуур ганц нэг дасгал хийсэн шиг, ойн цоорхойд туссан наранд зогсон шиг явсаар нэг өндөр дээр гарч ирлээ. Тэнд нэг тийм дов шиг юм байдгийн, тэрэн дээр зогсоод хот руу харахад бас их гоёо, дараа явахдаа зургийг нь авнаа. Тэгсэн нэг хүн ирснээ тэгэж зогсож болохгүй энэ тэр гээд баахан л юм яриад байсан. Уначихна гэсэн үү, уулаасаа зогсож болдоггүй гэсэн үү бүү мэд. Зогсож байгаа өндрийн хэмжээ болон хол харагдаж байгаа уулын өндөр эдрийг хэлж яриад тэрүүхэн тэндээ хууч хөөрөөд авсан, хальт. Тэгээд би нэг уул асуулаа тэнд Буддын нэг сүм байдаг гэсэн. Тэгсэн харагдаж байгаа нилээн өндөр уулан дээр байдаг юм байна. Тэгээд цаашаа алхлаа. Хэсэг алхаад л нэг орой байдаг юм. Нэг орой дээр гарч ирээд эргэдэг төхөөрөмж дээр зогсоод дасгал хийж байтал нөгөө түрүүний таарсан хүнтэй дахиад таарчдын. Мань хүн түрүүн асуусан уул руу яаж хүрэхийг бүр газарт зураад аймар идэвхтэй зааж өгөв. Ярианы далимд хаанаас ирсэн, хурим хийсэн үү эдэр гээд асуугаад амждын. Угаасаа эд нар мэндийн зөрөөгүй тэгэж асуугаад байдаг сонин хүмүүс. Би ч шалавхан хийсэн л гэсэн. Тэгсэн тэр дор нь намайг ажумма болгоод наасан, золтой пис хийчээгүй. Хүнтэй суугаагүй хүүхнийг агаши, суусныг нь ажумма гэдгийн гэсэн. Ер нь намайг ууланд явж байхад гэр бүлээрээ хөгшин голдуу хүмүүс харагддаг. Өвөө эмээ нар голдуу. Над шиг ганцаараа явж байгаа залуу эмэгтэй бараг байхгүй. Гээд ямар гэрийн мухарт хэвтэлтэй нь биш, уулаасаа гадуур дотуур гүйж харайж, уул усандаа ойр өссөн хүн чинь битүү саванд бүгээд байж чаддаггүй юм шиг байгаан. Би ууланд явахдаа ер мааск зүүдэггүй юм, эд нар болохоор эрэгтэй эмэгтэй хөгшин залуугүй зүүдэг. Уулнаас буугаад гэртээ ирчээд номоо аваад номын сан орж жаал юм хийдэг хүн болсон чинь нүүр хорсоод болдгүй. Эдний наранд бас учир байх шиг байгаан, дараа мааск зүүж алхахаас. Өө тэгээд лаабдаа ирээд л хэрэгтэй хэрэггүй баахан юм хийлээ дээ.
Friday, 11 February 2011
Төсөөрчиж
Ккк, аймаар сонин юм ярих уу гэсэн. Би эр хүнээс бүүр төсөөрчижээ, энийг нээх сүртэй гүн гүнзгийгээр ойлгосны хэрэггүй шүү. Яасан гэхээр эрэгтэй хүнийг эмэгтэй хүний нүдээр хараад тэгээд цааш нь жаахан төсөөлөөд бодсон чинь нэг л бишээ. Энэ янзаараа бол ч эр хүний бараа мөд харахгүй дэг наанаа одоо,ккк. Мартагдах шахсан сэтгэлийн торгон хөг аялгууг эргүүлж авч ирье гэж бодсон чинь нэг л эвлэж өгдөггүй. Эр хүн л сайн санаачлага гаргаж, илүү мэрийлттэй байхгүй бол, би ч нэг л бишээ гэж бодоод байхым даа. Сэтгэл зүрх минь хөндий трубаа болжаах шиг байна. Нэг юм нь аймаар таалагдаад тэгээд лаг гайгүй ярианы сэдэв, хандлагаа жаахан өөр байлгая гэхээр өөр нэг юм нь огт таалагдахгүй юм, ёстой дондогмаа юмаа.
Wednesday, 9 February 2011
Гарчигийг засвар хийсэн
Хүүхэд наснаас том хүн болох гээд нэг шилждэг дээ, бие организмийн хувьд болоод оюун санааны хувьд. Миний шилжилт гүй ээ мөн эрт болж билээ. 4дүгээр ангид ороход суга өсөөд охидуудаасаа дээрээсээ 3 жагсдаг болоод, ааш араншин маань жаахан тогтворгүй болж, эвгүй үг хэлсэн хүнтэй үг сөрчих гээд, гэрийхэн сайн ойлгохгүй нэг тиймэрхүү эгзэгтэй үе байв. Цээжин дээр гүдгэр товгор юм бий болоод тэрийгээ нуух гэж хэлхийсэн цамц өмсөөд хэргээр бөгтийж явж бариад аягүй хэцүү байдаг байж билээ. Гэхдээ азаар бөгтөр болчоогүй.
Одоо надад бас нэг шилжилт болоод байна. Оргилсон доргилсон, гэнэн итгэмтгий залуу наснаасаа хашир, буурь суурьтай нэг тийм хахир яхир ч гэж хэлж болохоор ухаантай том хүний амьдрал руу хөл тавьжийх шиг байна. Ер нь бодоод байхад том хүн болноо гэдэг ухаан сууна гэсэн үг шиг, ухаан сууна гэдэг нь муу санаа суунаа гэсэн үг шиг байна. Би ингэж бодоод байгаа зөв үү буруу юу ай? Тухайн эгшинд юу бодогдоно тэрийгээ тоохгүй гаргаад хэлчихдэг хүн чинь одоо хэлэх үү болих уу, ингээд хэлчүүл хүн юу гэх бол гэх маягийн юм хум бодоод байдаг болчиж. Уул нь бодож санах юмгүй сайн муу хэлэх юм юу байна тэрийгээ хэлчихээд хийсч явбал амар байдаг сан. Өөрийгөө цэнээд, хүний таалалд нийцүүлэх гээд бодол санаагаа хайрцаглаад байх ч нээх сайхан юм лав даг бишээ. Том хүний амьдрал, том хүний ертөнц гэдэг нилээн л "ухаан" шаарддаг шигээ.

Tuesday, 8 February 2011
Хүүхэд насны минь мөрөөдлүүд
Бодоод байсан надад ерөөсөө хомхой, шуналтай зан байхгүй юм шигээ. Лав л эд материал хүн амьтанд шунаад утгаа алдаад байдаггүй юм байна. Харин эрдэм номд бол хомхойрноо. Номыг нохойн амнаас ч гэсэн авч болно гэсэн зарчмаар яваад байдын, гэхдээ авах гээхийн ухаан гэдэг шүүлтүүртэй бас. Хэрвээ баян тарган больё, эд мөнгө цуглуулья, мөнгөтэй хүнтэй найзлая, биеийн амраар амьдарья гэсэн бол өдийд бас ч гэж хураасан юмтай, мөнгөн дунд ажилладаг, нилээд ямбатай хүүхэн байх байсан байлгүй. Нэг юм хийчихье, бүтээчий, суръя, мэдье гэсээр ирсэн гэсээр байгаад л дуусах дэг. Ийм байдал нь ч надад амар байдгийм доо, илүү дутуу хар буруу юм санаж чаддаггүй хүнд. Мөнгө, хөрөнгө ольё гэж шаналахгүй, ойлгочих юмсан, мэдчих юмсан гэсэн хүсэлдээ түүртэж яваа маань миний зовлон, хар буруу санаа маань юмуу даа. Ганцаараа болохоор ч тийм байж магадгүй, нэг орон гэрийн бараатай болж, хань ижил үр хүүхэдтэй болчихвол өөрчлөгдөж болох л юм. За юу гээд ингээд явчиваа гэсэн чинь бага байхын л эд мөнгөнд шунаддаггүй, тэр талаар мөрөөддөггүй хүүхэд байжээ.
Эмч болоод цагаан халаад өмсөөд явж байхымсан гэж гүй ээ мөн их боддог байж билээ. Орондоо орчоол мөрөөдөөл хэвтээд байдагсан. Мэргэжлийн хувьд нэг иймэрхүү. Харин хань ижлийн хувьд бөх хүнтэй сууна гэсэн бат итгэлтэй байв шүү. Учир нь манай өвөө бөх хүн байсан, би өөрөө бөхөд хорхойтой наадам, цагаан сарын барилдааныг алгасдаггүй байлаа. Тэр үед нэг хэсэг сайн сайн бөхчүүд гарч ирсийн. Өсөхөө аварга, Сумьяабазар, Цэрэнпүнцаг, жижиг Сүхбат, Гантогтох, Ганбат, Батзориг эд нар гээл. Одоог бодоход сонирхолтой ч байсым шиг байгаам дөө.
Тэгээд сургуулиа төгсчөөд хөдөө гараад бөх нөхөртэйгээ монгол гэрт амьдарна гэж боддог байжүлээ. Зуны сайхан өглөө таван ханатай монгол гэрийн хаяа шуулттай, эрээн тавилгууд гэр дүүрэн, уртын сайхан дуу уянгалаастай гэж ирээл их армаанчиг бас их үндсэрхэг мөрөөдөлтэй охин явлаа. Одоо тэгээд мөрөөдөл биелж үү гээд харахад үгүй байна, бүр тэс хөндлөн давхиж явна. Лав эмч болсонгүй, бөх хүн бүр сураггүй, монгол гэр бас таг чиг.

Monday, 7 February 2011
Илжиг хэмээх туулай жил
За туулай жилийн ажлын эхний өдөр эхэллээ. Өглөө босох гэж наян юм болжийж бослоо шүү. 7н цагийн сэрүүлгээ унтраачихаад нүдээ анихгүйг хичээн жаал хэвтэв, тэгээд босьё гээд өндийгөөд суусан чинь хэвтмээр санагдаад утасныхаа тоглоомоор тоглож хэсэг хэвтжийгаад 7.45д бослоо. Бас ч гэж үр дүнтэй арга байсан шүү, нойр хөөрхөөн сэргэчихсэн байв. Ахын бага охин л өглөө хичээлдээ явах гэж бөөн юм болдог шиг л юм болдог болжээ, хүн гөгширнөө гэж. Уул нь унтахыг үзэн яддаг хүн шүү дээ. За тэгээд туулай жил маань та бүхэнд аз хийморь, буян хишиг, ололт амжилт, эрүүл мэнд, элэг бүтэн сайхан амьдралыг бэлэглэсэн сайхан жил байх болтугай.
Friday, 4 February 2011
Хувилгааны эрэлд
Хувилгааны эрэлд киног өчигдөр өнөөдөр 2 үзээд дуусгачихлаа.Мэргэжлийн биш хүмүүс тоглосон гэхэд миний хувьд тун сонирхолтой санагдлаа, тэгээд л шимтэн шимтэн үзлээ. Баянхонгор аймагт байх Амар-Буянт хийдийн Дугар зайсан гэдэг хүний хойд дүрийг тодруулах тухай ерөнхийдөө, дундуур нь сонирхолтой үл явдлууд их өрнөнө. Мэргэжлийн жүжигчдээс жүжигчин Бямбацогт ганцаараа тоглосон, дуучин Нара гол дүрүүдийн нэгд тоглосон нь уг дүрээ сайн гаргаж чадсангүй, бусад мэтгэжлийн биш хүмүүстэй харьцуулахад маш хангалтгүй тоглосон нь киног бараг л баллачих дөхсөн байна лээ. Хүүхдүүд бас их сайн тоглож тус тусын дүрээ тун хөөрхөн гаргасан байгаам.
Энэ киноны дүрүүдээс над хамгийн таалагдсан дүрүүд гэвэл Ламтан Жамбал: тун ч даруухан, тулхтай, түшигтэй, бурхны номоо төгс эзэмшсэн жинхэнэ бодь хүн шиг санагдсан. Би бодохдоо энэ дүрийг бүтээсэн хүн нь бодит амьдрал дээрээ яг ийм лам хүн байгаа болов уу гэж бодсон. Бас нэг дүр бол тулаанч ламтан Тэнзэн. Юу нь таалагдсан гэхээр харц нь. Над нэг тиймэрхүү нэвт шувт харсан хурц харцтай эр хүн таалагдаад байдаг юм. Ер нь энэ залууд бундандчих шиг болсоо шүү.
Энд ямар яг манай монголынхтой адилхан сүм хийд байх биш. Хаа нэг очиж сэтгэлээ ариусгаад гараад ирдэг танил газруудаа киноноос харах тун сайхан байлаа. Яагаад ч юм бүү мэд хийд орох их дуртай байж билээ, монголд байхад. Хийдэд жаахан сууж байгаад гараад ирэхэд сэтгэл санаа ариусаад цаанаа л нэг гоё болчихдог юм, байгаад л баймаар цаанаа л нэг дулаахан. Хэрвээ урд нас гэж байдаг бол би лав иймэрхүү талын ажил хийж явсан хүн байх гэж боддог юм, нэг мэдэхэд л хийд орчихсон хүрд эргүүлчихсэн явж байдгийн.
За тэгээд энэ кино маань үе үе гол өөд юм огшуулаад авсан. Та бүхэн зав зайгаараа үзэхийг бодоорой. Эхлээд үзэхэд нэг л эвгүй санагдана, яваандаа аандаа кинондоо ороод явчихна.
Туулай жил маань миний хувьд нилээд бурханлаг, буянлаг эхэллээ дээ.

Tuesday, 1 February 2011
Манай хорооныхон
Хүүхэд байхад маргааш битүүрнэ гээд л урд өдөр аймар догдолдог сон. Ер нь бараг цэвэрлэх угаах ажил дуусчихсан, индүүдэж барих жижиг сажиг ажил л үлдсэн байдаг даа. Зурагтаар бөх гараал хажуугаар нь уртын дуу яваад л, зуухны ард том савтай гэсгээсэн айраг гэрээр үнэртээл. Одоо ингээд бодоход миний хүүхэд насны баярууд дэндүү жаргалтай байж дээ. Манай аав ээж хоёр үндэсний ёс жаяг, уламжлалаа их барьж дагадаг болохоор цагаан сарыг их сайхан тэмдэглэдэг. Одоо тэр хоёр маань юу хийж байгааг нь бараг л мэдэж байна. Манайх намайг их сургууль төгссөний дараа аймгийн төв рүү сумын төвөөс нүүсэн юм. Тэхээр энэ хүртэлх бүх дурсамж маань суманд өнгөрсөн амьдрал минь юм. Эгнээ гудамжуудын хамгийн урд нүүрний гудамжинд хаяа хаяагаа дэрлэн амьдарч ирсэн 5-6 айлыг бид нар манай хорооныхон гэж нэрлэдэг. Хүүхдүүд нь өөр хоорондоо тоглоно, хорооныхоо ахмадуудаас айж эмээн, бага залуучууд нь буруу хазгай юм хийхэд тэд маань өөрийн хүүхэд шиг загнах нь энүүхэнд. Цагаан сараар хамгийн ахмадаасаа эхлээд л насны дарааллаар нь айл айлд ороод шинэлээд явчихна. Бүүр жоохон хүүхэд байхад ихээ настай хөгшчүүд байдаг байлаа. Манайх залуу айлуудын нэгд нь ордог байв. Зарим жил хороонд маань шинэ айл нэмэгдэж ирсэн бол 8-9 айлтай шинэлэдэг сэн. Өглөө 10 гэж эхлээд орой бараг 10 гэж дуусна. Бүгд нэг нэгийгээ таньж мэддэг болохоор шинэ золгуудаа хийх зуур хууч яриа, сайхан сайхан дурсамжуудаа ярьцгаагаад, тоглоцгоосоор нэг айлдаа дунджаар 1.5 цаг болно. Тэр олон хүнд нэг айлын сандал хүрэлцэхгүй учир шинэ золгууд хийж байгаа айл руугаа хүүхдүүд сандал зөөгөөстэй. Өөх ямар сайхан байгаа вэ... Хожим ургах нартай уралдан золгодог ахмадууд минь нэг нэгээрээ одсоор нэг мэдэхэд манайх ахмад настай гэр бүлийн жагсаалтын эхний хоёрт ордог болсон доо.
Шинийн нэгний өглөө ээжийн минь цайгаа самрах чимээ, гэрээр нэг ханхлах идээ будаа, аавын мниь уугиулсан арц хүжний үнэр. Энэ бүхнийг таашааж буй хүүхдийн авирыг гаргаж худлаа эрхлэн хошуу унжуулж аав, ээж, ах эгч хэн нэгнээр аргадуулж эрхэлмээр санагддаг сан. Урьд шөнө бэлдэж хоносон шив шинэ хувцасаа өмсчөөд хажуу айлын хүүхдүүдэд харуулах гээд бас тэд нар юу өмссөнийг нь харах гэж их л яардаг сан.
Цагаан сарын үеэр хамгийн чухал зүйл бол бэлэг шүү дээ. Манай аавын дүүгийх манайхтай хөрш байсан учраас тэднийхээс хамгийн гоё бэлэгнүүд ирнэ. Ижий маань хотныхоо хүүхдүүд гээд тусгайлан бэлэг бэлдэнэ. Аав маань багш хүн болохоороо ч тэрүү юмыг их сайхан ярина, хошин шогийн мэдрэмжтэйгээр хуучны дурсамж яриануудыг ярьж цугласан олныг баясган ерөнхийдөө хорооны шинэ золгуудын зохион байгуулагч нь болчихно. Сайхан ёс жудаг, уламжлалаараа утга учрыг нь алдуулалгүй тэмдэглэвэл сайхан баяр шүү дээ, цагаан сар.

Subscribe to:
Posts (Atom)