Friday, 11 February 2011

Төсөөрчиж

Ккк, аймаар сонин юм ярих уу гэсэн. Би эр хүнээс бүүр төсөөрчижээ, энийг нээх сүртэй гүн гүнзгийгээр ойлгосны хэрэггүй шүү. Яасан гэхээр эрэгтэй хүнийг эмэгтэй хүний нүдээр хараад тэгээд цааш нь жаахан төсөөлөөд бодсон чинь нэг л бишээ. Энэ янзаараа бол ч эр хүний бараа мөд харахгүй дэг наанаа одоо,ккк. Мартагдах шахсан сэтгэлийн торгон хөг аялгууг эргүүлж авч ирье гэж бодсон чинь нэг л эвлэж өгдөггүй. Эр хүн л сайн санаачлага гаргаж, илүү мэрийлттэй байхгүй бол, би ч нэг л бишээ гэж бодоод байхым даа. Сэтгэл зүрх минь хөндий трубаа болжаах шиг байна. Нэг юм нь аймаар таалагдаад тэгээд лаг гайгүй ярианы сэдэв, хандлагаа жаахан өөр байлгая гэхээр өөр нэг юм нь огт таалагдахгүй юм, ёстой дондогмаа юмаа.

6 comments:

Badman said...

Ши мээн байнгын бэлтгэл дутаад ийм болоо юу ингэж.

Anonymous said...

ийм зүйлээс төсөөрнө гэж юу л бол...
гэхдээ бадманы хэлсэнээр бэлтгэл энэ тэрд нь тусалж болох байхөө... энэ миний сайхан сэтгэл үү нээрээ...



Үдэш...
Зүгээр дээ хонгорхон минь. Эргээд бид уулзахгүй
Зүсээ харж, зүрхээ догдлуулж ахин учрахгүй
Ахархан шөнийн амтат үйлтгэлээ эртхэн эхлье
Аальгүйхэн саран алтан хошуу хүргэхгүй. Би мэднэ ээ.

Шөнө...
Тал сар шиг уруул чинь биеэр минь тэмтчиж
Тахийн зоо шиг танхилхан бие чинь нумран тэлчилж
Шунх улаахан шимэлтийг шөнийн гэрчээр үлдээж
Шулууун сайхан хөлийг чагтлан түгжиж
Энхэр зөөлөн бумбаараа энгэр цээжийг ирвэгнүүлж
Эвлэг янагхан хэмнэлээрээ эр биеийг бүүвэйлж
Оргилсон хүслээ дураар нь тавиад нүдээ ань
Одоо л би жаргалыг чинь өгье. Нандин дуслуудыг минь хүртэж жарга

Өглөө...
Нүцгэн биес, нүгэлтэй бодлууд. Гэгээ орж хонгор минь
Нүдээ нээхгүй, нүдээ битгий нээ. Гэртээ харьмааргүй байна.
Үнгэгдсэн даавуунаас үнэрийг минь санаашран үнэрлэж
Үүдээ түгжээд, сэтгэлээ түгжээд, нууцаа түгжээд үлд дээ хонгор минь...
/http://shuleg.blogmn.net/41109/hezee-bilee.......sayahan-daa........html/

жигүүр

Монгол бүсгүй said...

за та хоёрыг гүн гүнзгийгээр төсөөлөөгүй гэж найдья. энд зүгээр энгийн уулзалт энэ тэрийн тухай шүү.

жигүүр одоо айхтар шүлэг бичсэн байхын, ийм юм болох гээд болохгүй байгаан байна гэж ойлгочоо юу? үгүй шүү.... шүлэг дажгүй л санагдлаа, гэхдээ надад ахдахым байна. одоохондооо :р.

Anonymous said...

хэхэ. элдэв зүйл бодоогүй бас яриагүй шоо.
зүгээр л шүлэг бичсэн

жигүүр

хүсвэл дахин шүлэгийг урсгаж болно

Монгол бүсгүй said...

хэрэгтэй үед нь л шүлэг захиальяаа. одоохондоо нүд халтираад, нүүр улайгаад "том хүний" шүлгийг тухтай уншиж чадахгүй байна :p.

Гуталчин said...

hahaha ene 2 yun ch gunzgii huleej avdiim dee, ysn ch aihtar shulguu