Нөгөө маш тод яг 3ди-гээр том зааланд кино үзэж байгаа юм шиг зүүдэлдэг байсан маань ойрд нилээд бүдэгрээд байсан юм, өглөө сэрээд шөнө зүүдэлсэн билүү яасан билээ гэж бодоход хүрсэн байв. Тэгсэн сүүлийн хоёр шөнө буцаад зүүдэлж эхэлсэн. Хагас сайны шөнө сүнс харж зүүдлээд, нэг айлын хашааны өмнө харагдаад байна гэж хажууд явсан хүн маань хэлээд хараач гээд байх юм, эхлээд хараад харагдахгүй дараа нь харсан чинь хар нүүртэй цагаан өмд цамцтай эрэгтэй хүн хашааны гадаа байж байгаа харагдсан. Яг кино шиг. Бас ноднин зун бурхан болсон нагац маань аймаар тод орж ирээд надтай юм яриад л байсан. Маш цэвэрхэн хувцастай, их өнгөлөг харагдаж байсан. Нагац маань сантехник, барилгын чиглэлийн мэргэжилтэй хүн байсан бөгөөд тэр чиглэлийнхээ зурагнуудыг маш сайхан зурдаг, ер нь сайхан зурдаг хүн байсан юм. Тэгээд надад ярих нь нэгэн дээд сургуульд тэрхүү чиглэлээрээ багшилж байгаа гэж байсан. Би дотроо овоодоо гэж бодсноос хариу хэлж юм хум ярьж байгаа нь санагдахгүй байгаан. Үе үе энэ нагац маань бас аавын дүү авга хоёр зүүдлэгдэж надтай юм яриад байдгийн. Хоёулантай нь ойр өссөн, хоюулангийх нь ажил явдалд оролцож чадаагүй болохоор надаас буян гуйдаг юм байлгүй дээ хөөрхийс минь. Монголд бол зул өргөөд, хийд орж сэтгэлээ засна гэхсэн, энд болохоор мэддэг ганц нэг маань тарниа л унших юм. Энэ амьдрал дуусаад хаашаа очдгийг нь яахин мэдэх билээ. Та хоёр минь олонд тустай, гэгээхэн сэтгэлтэй амьдарч байсан болохоор лав сайн сайхан газар төрөл олсон гэдэгт итгэдэг юм шүү. УМ МАА НИ БАД МЭ ХУМ...
6 comments:
Яаг гэгээржийнэ... кккк
би бол унтахаар гэвтэх шиг болоход өглөө болчихсон байдагийм... Зүүд мүүдийг бол мэдэхгүй ээ. санадаггүймоо эсүүл зүүдэлдэггүймоо...
гэхдээ зүүдийг чинь бодохоор аймаар ч юм шиг, бичлэгийг чинь харахаар аймаар биш ч юм шиг...
жигүүр
харин тийн биччихээр аймаар болчдын... сэрсэн дараа бол ч кино үзсэн шиг л байна шүү дээ.
Ингэж зүүдэлж үзэхиймсаан... Надын өмнөөс нээх сайхан зүүдлээд өгөхгүй бээз... үнэ мөнгийг нь бол өгийшд... :-> хэхэ
Би бол нэг тийм гэгээлэг өнгөлөг л зүүд захиалмаар байна
жигүүр
Талийгчийг зүүдлэхээр буян нэхэж байгаа нь тэр гэж л сонссын байна. Хойноос нь буян үйлдээрэй хө.
@jigvvr
ер нь хүн ямар үед зүүдлээд ямар үед зүүдэлдэггүй юм бүү мэд, ер нь ч тэгээд зүүд гэж өөрөө юу ч юм. санаснаараа зүүдэлдэг бол ч гоё гоё зүүд зүүдэлмээр л байна.
@Badman
харин тэгдэг гэдэг болохоор мэддэг маань тарниа умшаад л сууж байна, дээрх мэтээр...
suns zuudleh aimaar sht, bi bas haayahan suns haraad bn dagaad bn gej zuudeldiin, ter uyed sereh geed serj chadahgui yooo unen getsuu getsuu. manai ovoogiin egch minii zuudend dandaa shahuu ordiin oird harin ggui bn. orni hajuud irj suuchaad aimaar ch um shg esuul bi daraadiin ntr geel...
zul bhku bol laa ch boltugai asaaj boldogim geseen
Post a Comment