Хүүхэд наснаас том хүн болох гээд нэг шилждэг дээ, бие организмийн хувьд болоод оюун санааны хувьд. Миний шилжилт гүй ээ мөн эрт болж билээ. 4дүгээр ангид ороход суга өсөөд охидуудаасаа дээрээсээ 3 жагсдаг болоод, ааш араншин маань жаахан тогтворгүй болж, эвгүй үг хэлсэн хүнтэй үг сөрчих гээд, гэрийхэн сайн ойлгохгүй нэг тиймэрхүү эгзэгтэй үе байв. Цээжин дээр гүдгэр товгор юм бий болоод тэрийгээ нуух гэж хэлхийсэн цамц өмсөөд хэргээр бөгтийж явж бариад аягүй хэцүү байдаг байж билээ. Гэхдээ азаар бөгтөр болчоогүй.
Одоо надад бас нэг шилжилт болоод байна. Оргилсон доргилсон, гэнэн итгэмтгий залуу наснаасаа хашир, буурь суурьтай нэг тийм хахир яхир ч гэж хэлж болохоор ухаантай том хүний амьдрал руу хөл тавьжийх шиг байна. Ер нь бодоод байхад том хүн болноо гэдэг ухаан сууна гэсэн үг шиг, ухаан сууна гэдэг нь муу санаа суунаа гэсэн үг шиг байна. Би ингэж бодоод байгаа зөв үү буруу юу ай? Тухайн эгшинд юу бодогдоно тэрийгээ тоохгүй гаргаад хэлчихдэг хүн чинь одоо хэлэх үү болих уу, ингээд хэлчүүл хүн юу гэх бол гэх маягийн юм хум бодоод байдаг болчиж. Уул нь бодож санах юмгүй сайн муу хэлэх юм юу байна тэрийгээ хэлчихээд хийсч явбал амар байдаг сан. Өөрийгөө цэнээд, хүний таалалд нийцүүлэх гээд бодол санаагаа хайрцаглаад байх ч нээх сайхан юм лав даг бишээ. Том хүний амьдрал, том хүний ертөнц гэдэг нилээн л "ухаан" шаарддаг шигээ.
5 comments:
Хэлэх гээд болкуу зүйлээ эндээ сайхан дэлгэчээл явжээхгүй юу.
харин тиймээ, блоог дотроо л "буцалж" байхаас
энэ удаагийн шилжилтээр бие махбодийн өөрчлөлт явагдажийнэ уу... тэр л сонирхолтой гсн :P
жигүүр
bi bur butsaad shiljeed bna
jigvvr
тэр тал нь ч гаагуум шиг байгаан.
Гилийн хатан
тэгдийн байна уу? тэгвэл дэмий юм руу шилжиж цаг алдаад яахым бэ, би шилжихээ болилоо (аймар дураараа,ккк)
Post a Comment