Saturday, 19 February 2011

Бодлын хэлтэрхий

Би ер нь аймаар их юм бододгийн, бүүр хүүхэд байхын л тийм байсан. Яагаад ингээд байгаан болоо гэж их гайхдаг нэг тиймэрхүү философилог хүүхэд байж билээ. Одоо хэр нь хэвээрээ. Хэрвээ би философич энэ тэр талын мэргэжил сонгосон бол Күнз мүнз рүү нилээд дөхөж очих байсан байж магадгүй шүү :р.
Заримдаа бодоод байхаар миний амьдрал яг зүүд шиг санагдаад байх юм. Хэн нэгэн хүн миний дотор орчихоод, би тэр хүний хүслээр л яваад байгаа юм шиг. Хэзээ нэг жинхэнэ өөрийнхөө амьдралаар амьдрах юм болдоо гсн. Бодит амьдралаас аймаар тасраад ч байгаам шиг, энэ дэлхий дээрх хүмүүсийн амьдрал минийхээс тэсэн өөр ч юм шиг сонин сонин юмнууд заримдаа их бодогдохын тэр үед айхын, тэгээд өөрийгөө чимхэж үзэхийн, өвдөхөөр нь нэг юм тайвшрахын. Эд нар одоо юуны шинж тэмдэг юм болоо, адилхан туршлагатай хүн байвал хэлж өгөөрэй. Ер нь аль хүүхэд байхын л хүмүүсийн зарим зан араншинг ердөө ойлгодоггүй байсын, нэг нэгнийгээ муу хэлнэ, зодно занчина, хуурна мэхлэнэ гэх мэтээр бусдын хувьд маш энгийн зүйлс надад асссар ойлгомжгүй. Одоо хэр нь хэвээрээ. Хэзээ ч эргэж ирэхгүй өнгөрч байгаа үнэтэй, давтагдашгүй ховорхон хором хугацааг яагаад тэгэж худлаа хуурмаг аргацаасан байдлаар өнгөрүүлдгийн болдоо. Ихэнх хүмүүс амьдралыг туулж баршгүй тал, гатлашгүй далай гэж өөрөөр хэлбэл мөнх амьдрах юм шиг бодсноос л буруудаж эхэлдэг байх, эсвэл нөгөө талаас ганц л амьдрах амьдарл гэж бодоод хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж амьдардаг шиг байгаан. Гэтэл энэ амьдрал дууслаа л бол бүх юм дуусчихдаггүй юм шиг байна лээ шдээ, судар номноос уншиж, учир мэдэх хүмүүсээс сонсож байх нээ.
Нас ахих тусам хүн ухаан сууж, санаатай болдог байтал би гэдэг хүн нэг их гэнэн хүүхэд шиг зангаа тавихгүй өтлөх дэгээ. Тийм болохоор заримдаа айх шиг болохын, энэ нийгэм энэ хүмүүсийн дунд яаж багтаж шингэж амьдрах хүн бэ гэж.

7 comments:

Гилийн хатан said...

uhaantai hun l ih boddog bh. bi uhaan muutai bolohooroo neeh ih bodood baidaggui shd

Монгол бүсгүй said...

Ухаантай гэж хэлэхэд арай онохгүй байх. Урианхай, Б.Лхагвасүрэн, чойном, Дашбалбар гэсэн хүмүүсийн уран бүтээл болоод хэлсэн ярьсантай нь ойролцоо юмнууд их боддгийн. Харин хүнтэй юм хум яриад харилцаж байх үед бодох нь бараг үгүй тухайн үед тархинд юу орж тэрийгээ шууд аутпүүт хийчихдэг. Тэгснээр цаад хүнээ нэг бол их баярлуулдаг эсвэл бүр гомдоочихдог байж магадгүй.

Sancho said...

Бодлынхоо учрыг олох гэж хичээ...
Хариултаа чи өөрөөсөө авна :)

Anonymous said...

паа гэгээржийгаам байна гэхгүй юу... хэхэ

жигүүр

Монгол бүсгүй said...

@Sancho
учрыг нь олох гээл олох гээл олдоггүй, хэзээ нэг цагт хариу нь гарч ирэх байхаа.

@Jigvvr
гэгээрнэ гэдэг чинь юу билээ, цагаарна гэсэн үг билүү?

Anonymous said...

Нас ахих тусам хүн ухаан сууж, санаатай болдог байтал би гэдэг хүн нэг их гэнэн хүүхэд шиг зангаа тавихгүй өтлөх дэгээ

Гэгээрнэ гэдэг чинь хүүхэд шиг гэнэн цайлган цагаахан байна гсн үг шд... бас амьдралаас тасраад эхэлэхийг хэлж байгаам ккк

жигүүр

Гуталчин said...

paaaaaaaaaaaaaa chi yag nad shig um bn sht, bi bas yoooooooooo tumen shidiin um bodnoo zarimdaa unen daramttai bdin. bodool bodool unen teneg ch um shg medku. teed zarim umig bas ih gaihna ygd ygd geel bodood bn.

bi bas haaya tolind harahdaa ooriigoo bish oor huniig harj bgaam shg sanagddin, gadnah biye dotor hun 2 oor, oodoos oor hun haraad ch bgaam shig, teed zarimdaa hii hooson suns bolchood humuusiin dund gantsaaraa alhaad ch bgaam shg sanagddin sht, haha bodson chn ineed hureed bas iim tostei hun bdagaa