Wednesday, 16 February 2011

Эрт босохын төлөө

Далд ухамсар гэж сонин юмаа. Миний сэрүүлэг 7.00д байдгийн, зарим орой унтахдаа 4 цагт босдог бол ч их юм хийнэ дээ гэж бодоод унтдагийн. Тэгж бодсон шөнийн өглөө нь 3 өнгөрч байхад зоолттой сэрнэ, яг босно л доо цагаа харчихаад буцаад нам. Харин сэрүүлэгнээс яг 1 мин-ын өмнө сэрчихдэг болсон байна лээ. За одоо вибраатардана даа гээд бодохын зуургүй гар чичирч эхэлнэ. Сэрүүлгээ унтраачаад ганцxан юм бодчихоод босьё доо гээд нүдээ аньчихаад л сэрэхэд ужээний 45 мин өнгөрчихсөн байдгийн, зүүрмэглэх төдийд бараг бүтэн цаг өнгөрцөн байгаам. Нойр гэж дийлдэхээ байх нээ, уул нь шөнө нь аажуухан унтдгиймоо. Гэхдээ өглөө эрт босдог байсан хүн ингээд босох гэж наян юм болоод байхаар утгагүй санагдаад байхын, утсан дээр байгаа тоглоомнуудаа тоглоод дуусчихсан чинь нойр сэргээх идэвхтэй арга байхгүй болчихсон. За нойр нэг иймэрхүү тиймэрхүү л байна.

6 comments:

Badman said...

Бичас эрт босох гээд чадкуу байгаан. Орой унтдаггүй өглөө босдоггүй нэгэн болчоод л. ккк

Anonymous said...

Нойр сайн бол сайхан шд... Бага байхад эмээ маань Сайн унтаж байвал ажил аяандаа бүтнэ гээд л хэлдэг байсийшд... тэгсэн нэг судалгаан дээр Хүн амьдралынхаа ихэнх цагийг алхаж өнгөрөөдөг, харин үлдсэнийг нь Унтаж өнгөрөөдөг тулд Хүнд сайн гутал, тухтай ор л хамгийн их хэрэгтэй гэдгийг уншиад майр баярласан шд... хэхэ

Надад ч тухтай сайхан өргөн зөөлөн нуруу өвтөгддөгүй ор бий л дээ. тэгээд л сайхан унтаж байхгүй юу...

сайн унтаж амарч байхад сайхан шд хэхэхэ

жигүүр

Enkhtaivan BuBu said...

hetsuu asuudal, same here,

Монгол бүсгүй said...

@ Badman and BuBu
манууд адилхан болчиж.

@jigvvr
одоогоор бол унтахын оронд сайн алхмаар байна. ажлаа дуусч байгаад сайхан ор худалдаж авнаа.

Мишаа said...

bi irsneesee hoish neeree ert bosdog bolsiin bna shde kkk.Ogloo 6 tsagt sereh shaardlaga gargiin

Монгол бүсгүй said...

@Mishaa
эрт ажилтай бол ч яалтчгүй босно л доо.эрт боссор байгаад сурчиж байгаа биз дээ.