Ойрдоо энд дулаараад их гоё байнаа. Наранд алхаад л баймаар, дуу сонсоод. Ойрын үед юу юу болов оо гэж. Гэр сургууль гэдэг маршрут хэвээрээ, ном тэвэрч, компүүтэрт наалддаг маань ч бас. Түрүүн сонсож байгаа гээд байсан дуунуудаасаа ер нь уйдах тийшээгээ болчихсон, аргагүй байнга сонсоод байсын. Одоо өөр дуугаар солихгүй бол. Нэг тийм маш өндөр давтамж, дуугаралттай дуу аялгууг үгүйлэх болчихсон. Дууг анхааралтай сонсоод байхаар уг дуулж байгаа дуучин хоолойгоороо дуулаад байна уу эсвэл бүүр цаанаас гэдэс гүзээнээсээ дуулаад байна уу гэдгийг тодорхойлчиж болмоор санагдсан. Жавхлан бол сайн юм байна лээ. Норовбанзад гуай бол тасархай. Бусад гайгүй гээд үнэлгээ өгчих дуучин одоогоор алга, монголоос. Яваандаа дуунуудаа солиод сонсоод байвал өөр дуучдыг мэдэж болох байх. Одоо жаахан орос дуугаар занимаалддаг юм билүү гэж бодоод байгаа. Зарим дууг сонсохоор тэнгэрт нисэж байгаа ч юм шиг үнэн тасархай мэдрэмж төрүүлдэг болчихсон байна лээ. Урьд нь дуу сонсдог байсан хэдий ч энэ удаагийх шиг ингэж бүр дотор нь орж донтож сонсож байгаагүйм шиг байлээ. За дууны хувьд нэг иймэрхүү.
Нээрээ монголоос сар шинийн хишиг ирээд, 2 ул боов, баахан чихэртэй ааруул, чихэр, Тэрбишийн калэндаар. Ойрд үнэртээгүй монгол үнэр сонин байна лээ шүү. Ааруул идээгүй удсныг ч хэлэх үү, гэдсэнд орсон хойноо шингэхгүй удаад ч байгаамшиг санагдаад байдгийн.
Дээр боломж гарахаар нь өрөөний непалд чи яагаад дандаа нэг ийм сонин авиа гаргаад байдгийн, жаахан жээнтэлмээн бай даа гээд хэлээд тавьчихсан чинь өнөөх чинь харин зөвөлгөөг асар хурдан тусгаж аваад хэрэгжүүлээд эхэлчихсэн, ойрын хэд хоног чих амраад сайхан байноо. Хэдүүн цагаан сараар гэр лүүгээ явж ирээд тун онцгүй мэдээтэй ирсэн. Мань хүний найз охины ээж аав нь охиноо мань хүнтэй гэрлүүлэхгүй гэсэн юм гэнэ. Шалтгаан нь бас их сонин харш жилтэй учраас, манай монголчуудтай адилхан жил милд их ач холбогдол өгдөг юм шиг байна лээ, непалууд. Гэхдээ манайхан ч бас арай гайгүй байхаа тэднүүдийг бодоход.
Өглөө босох гэдэг асуудал хэв хэвээрээ. Сэрүүлгээ 6.30 гээд тавьцан чинь сэрүүлэг унтраасан эсэхээ ч мэдэхээ больсон.
3 comments:
aaruul ideh umsan, shuls goojood bna
Блюз жаз дуу сонсоо... хөнгөн хэмнэлтэй, цаанаа нэг хөгжимлөг% армаачик байдгийм... Би бол байнга л Dean martin ий дууг сонсоод л дагаж дуулаад л...
жигүүр
@Гилийн хатан
би зургийг нь харуулбал бүүр баларчдгийн болуу...
@ jigvvr
за сонсож үзий байз, гоё дуунууд санал болгож байгаарай цаашид :)
Post a Comment