Хувилгааны эрэлд киног өчигдөр өнөөдөр 2 үзээд дуусгачихлаа.Мэргэжлийн биш хүмүүс тоглосон гэхэд миний хувьд тун сонирхолтой санагдлаа, тэгээд л шимтэн шимтэн үзлээ. Баянхонгор аймагт байх Амар-Буянт хийдийн Дугар зайсан гэдэг хүний хойд дүрийг тодруулах тухай ерөнхийдөө, дундуур нь сонирхолтой үл явдлууд их өрнөнө. Мэргэжлийн жүжигчдээс жүжигчин Бямбацогт ганцаараа тоглосон, дуучин Нара гол дүрүүдийн нэгд тоглосон нь уг дүрээ сайн гаргаж чадсангүй, бусад мэтгэжлийн биш хүмүүстэй харьцуулахад маш хангалтгүй тоглосон нь киног бараг л баллачих дөхсөн байна лээ. Хүүхдүүд бас их сайн тоглож тус тусын дүрээ тун хөөрхөн гаргасан байгаам.
Энэ киноны дүрүүдээс над хамгийн таалагдсан дүрүүд гэвэл Ламтан Жамбал: тун ч даруухан, тулхтай, түшигтэй, бурхны номоо төгс эзэмшсэн жинхэнэ бодь хүн шиг санагдсан. Би бодохдоо энэ дүрийг бүтээсэн хүн нь бодит амьдрал дээрээ яг ийм лам хүн байгаа болов уу гэж бодсон. Бас нэг дүр бол тулаанч ламтан Тэнзэн. Юу нь таалагдсан гэхээр харц нь. Над нэг тиймэрхүү нэвт шувт харсан хурц харцтай эр хүн таалагдаад байдаг юм. Ер нь энэ залууд бундандчих шиг болсоо шүү.
Энд ямар яг манай монголынхтой адилхан сүм хийд байх биш. Хаа нэг очиж сэтгэлээ ариусгаад гараад ирдэг танил газруудаа киноноос харах тун сайхан байлаа. Яагаад ч юм бүү мэд хийд орох их дуртай байж билээ, монголд байхад. Хийдэд жаахан сууж байгаад гараад ирэхэд сэтгэл санаа ариусаад цаанаа л нэг гоё болчихдог юм, байгаад л баймаар цаанаа л нэг дулаахан. Хэрвээ урд нас гэж байдаг бол би лав иймэрхүү талын ажил хийж явсан хүн байх гэж боддог юм, нэг мэдэхэд л хийд орчихсон хүрд эргүүлчихсэн явж байдгийн.
За тэгээд энэ кино маань үе үе гол өөд юм огшуулаад авсан. Та бүхэн зав зайгаараа үзэхийг бодоорой. Эхлээд үзэхэд нэг л эвгүй санагдана, яваандаа аандаа кинондоо ороод явчихна.
Туулай жил маань миний хувьд нилээд бурханлаг, буянлаг эхэллээ дээ.
3 comments:
туулай жилийн мэнд
Монгол кинонуудыг хэсэг үзсэн боловч сэтгэл ханамжийн баталгаа үнэндээ байхгүй юм билээ. Гэхдээ цаашид хөгжих байлгүй дээ.
@ Эрдэнэбаатар
баярлалаа, өөрт чинь ч бас туулай жилийн мэнд!
@Chandmani
өө нэг тиймэрхүү талын юмнууд бий бий, энэ киноны хувьд надад өгүүлээд байгаа санаа, үйл явдал нь таалагдсан учраас жүжиглэлт энэ тэрийг нь үл тоосон. сүүлийн үеийн кинонуудын хувьд зураг авах техник төхөөрөмж эд нар нь эрс сайжирсан нь харагдаж байгаа ч жүжиглэлт болон утга санааны уялдаа холбоо, олон нийтэд уг киногоороо хүргэх гээд байгаа санаа оноо нь соц үеийн кинонуудын хаана ч хүрэхгүй...
Post a Comment