Бодоод байсан надад ерөөсөө хомхой, шуналтай зан байхгүй юм шигээ. Лав л эд материал хүн амьтанд шунаад утгаа алдаад байдаггүй юм байна. Харин эрдэм номд бол хомхойрноо. Номыг нохойн амнаас ч гэсэн авч болно гэсэн зарчмаар яваад байдын, гэхдээ авах гээхийн ухаан гэдэг шүүлтүүртэй бас. Хэрвээ баян тарган больё, эд мөнгө цуглуулья, мөнгөтэй хүнтэй найзлая, биеийн амраар амьдарья гэсэн бол өдийд бас ч гэж хураасан юмтай, мөнгөн дунд ажилладаг, нилээд ямбатай хүүхэн байх байсан байлгүй. Нэг юм хийчихье, бүтээчий, суръя, мэдье гэсээр ирсэн гэсээр байгаад л дуусах дэг. Ийм байдал нь ч надад амар байдгийм доо, илүү дутуу хар буруу юм санаж чаддаггүй хүнд. Мөнгө, хөрөнгө ольё гэж шаналахгүй, ойлгочих юмсан, мэдчих юмсан гэсэн хүсэлдээ түүртэж яваа маань миний зовлон, хар буруу санаа маань юмуу даа. Ганцаараа болохоор ч тийм байж магадгүй, нэг орон гэрийн бараатай болж, хань ижил үр хүүхэдтэй болчихвол өөрчлөгдөж болох л юм. За юу гээд ингээд явчиваа гэсэн чинь бага байхын л эд мөнгөнд шунаддаггүй, тэр талаар мөрөөддөггүй хүүхэд байжээ.
Эмч болоод цагаан халаад өмсөөд явж байхымсан гэж гүй ээ мөн их боддог байж билээ. Орондоо орчоол мөрөөдөөл хэвтээд байдагсан. Мэргэжлийн хувьд нэг иймэрхүү. Харин хань ижлийн хувьд бөх хүнтэй сууна гэсэн бат итгэлтэй байв шүү. Учир нь манай өвөө бөх хүн байсан, би өөрөө бөхөд хорхойтой наадам, цагаан сарын барилдааныг алгасдаггүй байлаа. Тэр үед нэг хэсэг сайн сайн бөхчүүд гарч ирсийн. Өсөхөө аварга, Сумьяабазар, Цэрэнпүнцаг, жижиг Сүхбат, Гантогтох, Ганбат, Батзориг эд нар гээл. Одоог бодоход сонирхолтой ч байсым шиг байгаам дөө.
Тэгээд сургуулиа төгсчөөд хөдөө гараад бөх нөхөртэйгээ монгол гэрт амьдарна гэж боддог байжүлээ. Зуны сайхан өглөө таван ханатай монгол гэрийн хаяа шуулттай, эрээн тавилгууд гэр дүүрэн, уртын сайхан дуу уянгалаастай гэж ирээл их армаанчиг бас их үндсэрхэг мөрөөдөлтэй охин явлаа. Одоо тэгээд мөрөөдөл биелж үү гээд харахад үгүй байна, бүр тэс хөндлөн давхиж явна. Лав эмч болсонгүй, бөх хүн бүр сураггүй, монгол гэр бас таг чиг.
7 comments:
haha yun ijilhen muruudultein, bi ch bas ter uyeiin 6 shijignesen zaluu buchchuudiig heseg shutej l yavlaa
Юунд мөрөөдлөөсөө ухарнам. Биелэх болтугай.
Гилийн хатан
за тэгвэл монгол охидуудын дийлэнх нь тиймэрхүү мөрөөдөлтэй байдаг байж болохым гэж ойлголоо.
Toshiloo
одоо тэр мөрөөдөл биелчихвэл амьдрал аягүй сонин болчихно л доо.
сайхан мөрөөдөл... гэм хоргүй тэр сайхан зүйл бүтчүүл сонин биш шдээ... бүүр армаачик болох ч юм билоо... Бөхчин залуу гэрийн баруун талд үр хүүхэд болох хэдэн бор жаалууд үүдээр гүйлдээд чи ханиа харж баясаад... л
миний хонгороо одоо гүү саах цаг боллоо унага татаж өгөхгүймөө гэж хошуугаа цорвойлгоод эрхлээд л.... ааая нүдэнд харагдчихлаа....
мөрөөдөл биелдэгийшд...
жигүүр
гүй ээ яах вэ, зун амралтаараа хөдөө очоод тэр бүхнийг түр түрээсэлж болохымаа. тэрнээс амьдралаа тийм болгоно гэвэл одоо хэтэрхий оройтсон. энэ бүхэн ингээд дурсамжийн дэвтэр дээр минь шаргалтаад л байж байг.
ed mongond daanch neg shunalgui teneg hun dee bi, baragtai um tooh ch ugui, haayadaa avhiimsan gej bodoj bgaad tegs geed l martchihdag deneg bgaan. aihtar huuhnuud shig shuka bsan bol odiid ch bi meer bayan, hamraa sohson, erh yambatai, hadgalamjaar duuren mongotei bh bsan bhoo haha. daanch neg shunalgui bolohoor teed oligtoi huraaj chadkum daa.
bi baga bhdaa boh moh neeh uzeed bdgui bsiim, lavdag huuhed bhaas l oyutani 2,3r kurs hurtel uzdeggui sonirhdoggui bsiim. harin neg odor Tserenpuntsagig haraad pee bohchuud gej buduun baarag so garuud bdin boluu gej bodson chn gui shuu. neeh nudend dulaahan shan hun bjiij bilee. Bund shaatsan sht haha teruuhen uyedee
Миний бөхөд сонирхолтой нь гентэй маань холбоотойм шиг байгаан.
Хөөрхөн бөхчүүд зөндөө байдышд, ккк...
Post a Comment