Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Saturday, 12 February 2011
2011-02-12
Өнөөдөр өглөө аажуу өндийв (10.30 хавьцаа байсан байх). Уул нь эрт сэрсэн ч хэвтмээр санагдаад нүдийг аниж, хөнжилд шургалж худлаа баахан сэрвэгнэж хэвтсэн. Босоод сайхан хоол хийж идчээд уул руу явж жаал алхлаа. Ойрдоо жаахан сэрүүвтэр байгаад байгаа, малгайгүй гарцан чих толгой даарах маягтай байв шүү. ЭмПэгээ сонсоод алхсан чинь цэнэг нь дуусаад ой руу орохоос өмнө унтарчдын. Хүмүүс ч харьцангуй цөөн байв, хүйтэн болохоор тэгсэн үү эсвэл би урд нь явдаг байсан цагаасаа 1 цагийн өмнө гараад ирсэн болохоор тэгсэн үү яасан. Зам зуур ганц нэг дасгал хийсэн шиг, ойн цоорхойд туссан наранд зогсон шиг явсаар нэг өндөр дээр гарч ирлээ. Тэнд нэг тийм дов шиг юм байдгийн, тэрэн дээр зогсоод хот руу харахад бас их гоёо, дараа явахдаа зургийг нь авнаа. Тэгсэн нэг хүн ирснээ тэгэж зогсож болохгүй энэ тэр гээд баахан л юм яриад байсан. Уначихна гэсэн үү, уулаасаа зогсож болдоггүй гэсэн үү бүү мэд. Зогсож байгаа өндрийн хэмжээ болон хол харагдаж байгаа уулын өндөр эдрийг хэлж яриад тэрүүхэн тэндээ хууч хөөрөөд авсан, хальт. Тэгээд би нэг уул асуулаа тэнд Буддын нэг сүм байдаг гэсэн. Тэгсэн харагдаж байгаа нилээн өндөр уулан дээр байдаг юм байна. Тэгээд цаашаа алхлаа. Хэсэг алхаад л нэг орой байдаг юм. Нэг орой дээр гарч ирээд эргэдэг төхөөрөмж дээр зогсоод дасгал хийж байтал нөгөө түрүүний таарсан хүнтэй дахиад таарчдын. Мань хүн түрүүн асуусан уул руу яаж хүрэхийг бүр газарт зураад аймар идэвхтэй зааж өгөв. Ярианы далимд хаанаас ирсэн, хурим хийсэн үү эдэр гээд асуугаад амждын. Угаасаа эд нар мэндийн зөрөөгүй тэгэж асуугаад байдаг сонин хүмүүс. Би ч шалавхан хийсэн л гэсэн. Тэгсэн тэр дор нь намайг ажумма болгоод наасан, золтой пис хийчээгүй. Хүнтэй суугаагүй хүүхнийг агаши, суусныг нь ажумма гэдгийн гэсэн. Ер нь намайг ууланд явж байхад гэр бүлээрээ хөгшин голдуу хүмүүс харагддаг. Өвөө эмээ нар голдуу. Над шиг ганцаараа явж байгаа залуу эмэгтэй бараг байхгүй. Гээд ямар гэрийн мухарт хэвтэлтэй нь биш, уулаасаа гадуур дотуур гүйж харайж, уул усандаа ойр өссөн хүн чинь битүү саванд бүгээд байж чаддаггүй юм шиг байгаан. Би ууланд явахдаа ер мааск зүүдэггүй юм, эд нар болохоор эрэгтэй эмэгтэй хөгшин залуугүй зүүдэг. Уулнаас буугаад гэртээ ирчээд номоо аваад номын сан орж жаал юм хийдэг хүн болсон чинь нүүр хорсоод болдгүй. Эдний наранд бас учир байх шиг байгаан, дараа мааск зүүж алхахаас. Өө тэгээд лаабдаа ирээд л хэрэгтэй хэрэггүй баахан юм хийлээ дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Ууланд явах ч эрүүл мэндэд сайн шүү.
хөнгөн шингэн алхаатай, галбир сайтай. нүдний шил зүүдэг гэж бодов... хэхэ
за ямартай ч дулаан явахад 1000 лан гэдгийм чинь эрүүл байхад 100,000 лан тэ
жигүүр
@Badman
хэлээд юухээ, мод харсан шиг, газрын хөрсөн дээр гишгэлэн явах ч сайхан шүү.
@jigvvr
чи далдыг хардгийн бишүүздээ :р. шил зүүх нь зүүдэг гэхдээ ууланд явахдаа хайрцаглаад үлдээчдийн...
Post a Comment