Thursday, 17 February 2011

Ойрд сонсож байгаа дуунууд


Энэ дууг нүдээ аниад сонсоод үзээрэй.
Ойрдоо би дуу маш их сонсож байнаа. Дуучин Жавхлангийн Амьдрал гэдэг дуу, мөн Гранд хамтлагийн Амьдрал гэдэг дуу. Өмнө бичлэгээр оруулж байсан Хунгийн дэвэлт гэдэг дуу, Дуучин Хишигбаярын дуулсан Хайрлан дуулмаар байна гэсэн дуунууд одоогоор надад маш их хань болж байна. Заримдаа өглөө Норовбанзад гуайн дуунуудаас өрөөндөө уянгалуулчихдаг. Уяхан замбуу тивийн наран гэдэг дууг сонсохоор монголын тал нутаг нүдэнд харагдах шиг л болдгийн. Манай нутагт ихээ урт тал бий, тэр талаар морь унаад давхиж байгаа ч юм шиг, эсвэл талд өглөөний шинэ наран мандан гарч байгаа ч юм шиг эсвэл өндөр уулан дээрээс алсын бараа харж байгаа ч юм шиг сайхан мэдрэмжүүд төрдөг юм. Сонсох бүрд чи монгол хүн шүү дээ гэж хэлээд байх шиг санагддын. Эдгээр дуунуудыг дахин дахин сонсоод байхад шинэ шинэ мэдрэмж, хөг аялгууг мэдрээд байх шиг.

6 comments:

Badman said...

Грандын амьдрал дуу ч мөн агуу дуу даа. Миний амьдралын нэгээхэн хэсэг харагдаад байдын.

Монгол бүсгүй said...

ая нь ч үг нь ч их таалагддын, сайхан ч дуулсан. төгсгөлтэй нь адилхан амьдраарай за юу:-)

Anonymous said...

Нутгаа, утаатай улаанбаатарыгаа, гэрийнхнийгээ санаж байгаам байна... бас надыг гэхгүй юу хэхэ

жигүүр

Мишаа said...

Grnad amidral neeree saihan duu.Norovbanzad guain huvid bi naad duug chini olon sonssoon.Suuldee hudalch hund yu ch mederhee baihaa aldsiishde.
gantsaaraa orchnoos tasarj sonshod unen gaihaltai medremj toruuldgiim ;-)

Монгол бүсгүй said...

гол өөд юм огшоод л явчдышд, бас хамар хорсоод л ...

Монгол бүсгүй said...

@ jigvvr
сайбэр найзыгаа саналгүй дээ :р