Амьдралыг дотроос нь амтлах гэж биш гаднаас нь тэмтрэх гэж мэдэрхүй бүр минь гадагшаа бус дотогшоо хумирсан он жилүүдийн хүүрнэл...
Monday, 7 February 2011
Илжиг хэмээх туулай жил
За туулай жилийн ажлын эхний өдөр эхэллээ. Өглөө босох гэж наян юм болжийж бослоо шүү. 7н цагийн сэрүүлгээ унтраачихаад нүдээ анихгүйг хичээн жаал хэвтэв, тэгээд босьё гээд өндийгөөд суусан чинь хэвтмээр санагдаад утасныхаа тоглоомоор тоглож хэсэг хэвтжийгаад 7.45д бослоо. Бас ч гэж үр дүнтэй арга байсан шүү, нойр хөөрхөөн сэргэчихсэн байв. Ахын бага охин л өглөө хичээлдээ явах гэж бөөн юм болдог шиг л юм болдог болжээ, хүн гөгширнөө гэж. Уул нь унтахыг үзэн яддаг хүн шүү дээ. За тэгээд туулай жил маань та бүхэнд аз хийморь, буян хишиг, ололт амжилт, эрүүл мэнд, элэг бүтэн сайхан амьдралыг бэлэглэсэн сайхан жил байх болтугай.
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Tuulai jild surlagiin undur amjilt husiyee
нээрээ тийшдээ, хамгийн гол ерөөлөө мартчихаж. "анд"-даа бас сурлагын мэнд. гялалзуулаад байгаарай.
Зиак
Даага давкар далантай
Бяруу бакь булчинтай
Онд тарган оров уу миний найз
үэхэхэ юу гэчвээ, сурлагын мэнд гэж юу гэж байгаан болоо. ер нь хэл найруулга эзнээ алдах нээ.
сурлагын өндөр амжилт хүсье гэх нь зөв байх.
Badman бид ингэж давхцах гэж, өмнөхдөө анаалийз хийж байх хооронд чи өөрөө гарцан байна.
онд мэнд тарган орлоо, тарган орж тавтай шинэлж байна уу. май хөө тамхи (зүү ороож урласан даалингаасаа алтан нуухтай хаш хөөргөө гаргав)...
Post a Comment