Өчигдөр миний хувьд тэмдэглэгдэж үлдэх өдрүүдийн нэг байлаа. Монголын уламжлалт хуанлиар өлзийтэй сайн хэмээн тэмдэглэгдсэн, итгэж, сүсэглэж явдаг шашны үүсгэгчийн нирваан дүрийг олсон өдөр тийм зүйл мэдсэндээ айж эмээж байсан ч бэлэгшээж байлаа.
Хувь тавилан, төөрөг заяа гэж үнэхээр байдаг юм болов уу. Өмнө бол би байдаг гэдэгт итгэдэг байлаа. Яг одоо амьдралд минь хэзээ ч төсөөлж байгаагүй өөрчлөлт гэв гэнэт гарч байгаа болохоор өмнөх итгэлдээ эргэлзэж байна. Миний зүгээс гаргах шийдвэр бүхнийг өөрчлөх учраас би айж байна бас үнэхээр эргэлзэж байна. Гэхдээ аль хэдийн хувь заяаны урсгалд хөвөөд эхэлчихжээ, нэг мэдсэн... Энэ урсгал хүсч, мөрөөдөж байдаг газарт минь хүргээсэй гэж залбирахаас өөрийг хийхээс өөр зам байхгүй болжээ.
7 comments:
Яасан бэ юу болсон бэ, зүгээр үү?
Gerleheer blsnuu ysn be
@нараа
ккк, зүгээрээ хөө. гэхдээ юу ч болоод байгаан бөө мэд.
@гуталчин
тэгжүгаад тайлан тавинаа, хэ хэ.
Тохиолдол хэзээ ч тохиолдлоор байдаггүй гэдэгт би итгэдэг. БОЛОХ ЮМ БОЛДОГООРОО Л БОЛНО
@ Fandaa
Өмнө бол тэгэж боддог бүр итгэдэг байлаа, одоо харин эргэлзээд байх юм. Дарж алмаар том үсгээр онцолж бичихийг бодоход ТИЙМ л болж таарах нь :-)
Boo boljiigaamuu? kkkkkkk... joke shuu
@ chuups
хэ хэ, бөө болсон бол юу гэж ингээд блоогшоод сууж байхав, онгод сахиусаа авна гээд уул хадаар явжаах байлгүй
Post a Comment