Saturday, 26 May 2012

Хөгширч биш хөшиж

Хүн хөгширч биш хөшиж чадхийдэг гэж нэг үг байдаг билүү юу билээ. Тэр чинь үнэн юм байна. Ойрын хэдэн өдөр маш их мэдэрч байна. Энэ өвөл арван сарын сүүлээс хойш илүү дутуу хөдөлгөөн огт хийгээгүйн гор гарч саяын хэд хоног жаахан идэвхтэй хөдөлчихсөн хамаг мах, булчин шөрмөс янгинаж дангинаад аюул болжийна. Дөрөв хоногийн өмнөөс гүйлтээ сэргээж гүйж эхэлсэн. Бодоод байсан хамгийн сүүлд гүйснээс хойш хүнсээ цуглуулах гэж долоо хоногтоо нэг удаа, заримдаа бүр гурван долоо хоногт нэг удаа явж байсан байгаан. Залхуураад ойр байгаа хорин дөрвөн цагийн дэлгүүрээс супермаркэтаас хэдэн цаасаар илүү үнэтэй юмнууд авчихаад л. Гэр сургуулийн хооронд явдаг зам нь хүртэл хамгийн богино зам. Уг нь урдын цагт бол  хамгийн хол замаар хэдэн барилга тойрч явдаг байсын, харин одоо бол байшингууд нэвт нэвт сүлбээд явж болох хамгийн ойрхон замыг нээгээд олцон байгаан.

Эхний өдөр зүгээр алхсын. Маргааш өдөр нь яаж зүгээр байхав хөдөлсийм гэсэндээ хөлийн зарим хэсгээр өвдөөстэй өнжив. Тэр өдрийн орой нь гүйв. Нэг бүтэн тойрог ч болоогүй байж амьсгаадаад сүртэй гэдэг нь. Уг нь өмнө жилийнхээс жин мань 3кг-ээр буурсан мөртөө амьсгаадаад байдын, уушигны ажиллагаа муудсан гэсэн үг байх. Хоёр тасалж байж арай л гэж дөрөв тойрсон болов. Дараа нь дасгал хийлээ. Тонгойгоод шилбэнээсээ хоёр гараараа барьж байгаад өвдгөө нугалахаргүйгээр духаа өвдгөндөө хүргэх гэсэн шөрмөс татчих гээд амар болдоггүй. Уул нь тийм байрлалыг хагас мин орчим барьчихдаг байсан. Заримдаа бүр арагшаа моост уначихдаг юм. Бүр чулуу мод болтлоо хөшиж гэдгээ мэдэрч өөрөө өөрөөсөө ичив, бас дур гутав. Маргааш өдөр нь гуяны хэсгээр өвдөж, хөлдөө хэдэн хилийн туухай зүүсэн юм шиг алхаж гишгэж байв. Орой нь гүйхэд амьсгаадах нь бага байсан тул тасралтгүй гурав тойрч дөнгөсөн ч гурав дахь тойргоос эхлэн баруун хөлний өвдгөөр хатгуулж эхэлсэн учраас зогсоохоос өөр аргагүйд хүрэв. Хазагнах шахуу байдалтайгаар хэдэн тойрог алхчаад дасгал хийв. Өвдөгний арын шөрмөс өвдөж байгааг хэлэх юм биш, гэвч гүрийгээд хэд хийсэн. Бас бус сунгалтууд. Маргааш өдөр нь цавины хэсгээр бөөн өвчин. Тэр хавийн сунгалт хийсэн болохоор аргагүй ч гүй байх. Өдөржингөө эвшээлгээл, нэг их юм хийгээд ядарсан хүн шиг л. Өчигдрөөс овоо хэмнэлдээ орж эхэлсэн, биеийн энэ тэрүүгээрх өвдөлтүүд ч намдаж. Хүн хөдлөхгүй байх тусам хэдэн тооны эс үхэж, эсвэл унтаа байдалд байдаг. Хөдөлгөөнтэй байх тусам тэр эсүүд идэвхтэй сэргэлэн цовоо байдаг гэж сонсож байсын. Энэ өвөл ч нилээн хэдэн эс үхүүлж, унтуулсан бололтой.

6 comments:

Тэмээчин бүсгүй said...

Би ч бүр мод болоод дууссан. Нээрээ чиний хэлдэгээр гүйж эхлий. Хамтдаа гүйхийнсаан тээн. Биеийн тамир мандтугай!

Гилийн хатан said...

булрах тэнцүү жаргал гээд байгаа шд би

булрах сайхан байгааз дээ

Монгол бүсгүй said...

Тэмээчин бүсгүй

Хамтдаа гүйчих овоо хуйхтай хүн хавь ойр алгаа, хоюул ойр байгаа гүй мөн дуртай гүйхсэн. Иймэрхүү дуртай зүйл дээрээ нийлдэг найзтай байх юм сан гэж их мөрөөдөхийм даа.

Гилийн хатан

Хэ хэ, надад бол бөөн төвөг шд. Эцээхэн ч хоолойгоо засах тэнхэлгүй. Буларсан үеийн өвдөлт цаанаа л нэг зэвүүн шүү, янаглан хорлоно гэдэг шиг ллл

Хүн санаа said...

Хөдөлгөөн их байх нь бие болоод сэтгэлийг амирлуулна.

Монгол бүсгүй said...

үнэн үг шар тос, фандгар фанда минь :D

Хүн санаа said...

:D