Бяр дуусчиж Очир ах аа гэдэг шиг блогтоо бичих сэдэвгүй болчихлоо. Яах гэж энэ блогийг бичиж байгаа билээ гээд бодсон чинь нэг их утгагүй ч юм шиг санагдаад явчлаа шд. Хүн дуртай юмнаасаа уйдах, татгалзах үе байдаг л юм байна. Гол нь дандаа БИ-гийнхээ тухай бичих болчихоод л байгаам. Би тэгсэн ингэсэн, би тэгэх дуртай ингэх дуртай гээд л. Өөрөөр хэлбэл намайг хараа гээд байгаа юм шиг. Ер нь мань хүн олны анхаарлын төвд байх дургүй, хэдий олон удаа тэгэж олон дунд орно төдий хэмжээгээр өөрөөсөө холдчихоод байдаг юм шиг санагддаг. БИ-гийн тухай бодоод түүний тухай бичээд байвал Би-гээсээ өөрийг мэдэхгүй хүн болчихож магадгүй. Хэдий чинээ БИ дээр төвлөрнө төдий чинээ зовлонгийн шалтгааныг үүсгэдэг юм гэсэн. Нөгөө талаас нүүр нүүрээ хараагүй, дуу хоолойгоо сонсоогүй ийм сайбер харилцааны хувьд өрөөл хэн нэгэнд өөрийн талаар маш буруу сэтгэгдэл, төсөөлөл төрүүлэх аюултай. Өөрөөр хэлбэл төсөөллөөр дамжаад төөрөгдөл бий болгоно гэсэн үг. Хүн аливааг яг байгаагаар нь хүлээж авах чадвар асссар дутмаг байдаг учраас тухайн зүйлийн талаар өөрийн итгэл үнэмшил, өөрийн үнэлэлт дүгнэлтийг заавал өгч байдаг. Харамсалтай нь тэр бүхэн бодит байдлаас тэс өөр, бүр буруу ташаа байх нь ихэнхдээ. Энд л төөрөгдөл бий болж цаашилбал үл ойлголцол болоод асуудал үүсдэг юм шиг байгаан. Жишээ нь цагаан өнгөнд дуртай хүн байлаа гэхэд хар өнгөнд дуртай хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх жишээний үгүй дээ л гэхэд тэрний тухайд ямар нэг ёозгүй үг хэлнэ гэсэн үг. Энэ бол бодит амьдрал дээр байдаг шударга бус үнэлэлт дүгнэлт, шүүмжүүдийн хамгийн энгийн жишээ. Хэн нэгний үйл хөдлөл, дадал зуршил, амьдралын хэв маягийн талаар өөрийн оюун ухаанд буусан төсөөлөл төдийхнөөр ямар нэг дүгнэлт эргүүцлэл хийж, шүүж шүүмжлэх нь аймшигтай том гэмт хэрэг. Өөрийгөө хэн гэдгийг мэдээгүй байгаа маний хувьд өрөөлийн тухай бодох, тэр хүнийг шүүж, шүүмжилж суух зав үнэндээ гарахгүй юм. Уул нь хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулвал сонирхолтой дүгнэлт гарч ирж магадгүй.
Энэ бичлэгийг уншсан та энэ хүүхэнд нэг зүйл тохиолдоод л иймэрхүү юм бичээд байгаа байх гэж бодож байгаа байх. Энэ чинь л нөгөө төөрөгдөл шүү дээ. Ямар нэг үг, өгүүлбэрийн үзүүрээр өөрийн төсөөлөл дээр ургуулж бодоод цаад зүйлсийн талаар шал өөр дүгнэлт хийдэг. Яг үнэндээ хэн нэгэнд өөрийн талаар буруу төсөөлөл бий болгохоос эмээж байна. Учир нь би өөрөө хэнийгээ мэдээгүй байхад хэн нэгэн миний тухай ямар нэг тодорхойлолт хийнэ гэдэг дэндүү шударга бус. Та ч бас адилхан байх гэж боддож байна. Хэрэв өөрийгөө жоохон ч гэсэн мэдээд ирвэл өрөөлийн тухай ямар нэг дүгнэлт хийх зориг зүрх чинь ор тас үгүй болно.
4 comments:
Миний хувьд хааяа Би-гээ бичиж байхгүй бол нарийн жижиг үйл явдалыг мартчихдаг тал бий. Гэхдээ бид тэтгэвэртээ гараад ирэхэд оюунлаг талдаа хамгийн нандин зүйл блог маань болох болов уу гэж бодды ш дээ.
Дуртай дуунаасаа уйдаж болно оо
Дуртай дарснаасаа уйдаг болноо
Дурлалаас уйдсан хүн байхгүй ээ
Хайраас уйдсан хэн ч байхгүй ээ....
Бичээд бай л даа хө. Умшаад байя би.
@ Тэмээчин бүсгүй
Өөрийн бодол өөртөө зөв :-)
@Хүн санаа
Уйдсан хүн би байна даа тэгвэл :р
@Гудиггүй эр
Дур хүрвэл яаж ч магад
Post a Comment