Thursday, 3 May 2012

Зун цагийн проблемаа гэжжж

Зун болохоор нэг проблем бий болохымаа. Өмсөж байгаа гутал хөлийг минь хайр найргүй холгох юм. Шинэ гутал биш өмсөөд аль хэдийн хөлд хэвшчихсэн мөртөө холгож новшроод байхын. Хөл нүцгэн угалчихаар нь ар өвөргүй цэврүүтүүлчихээд төвөгтэй гэдэг нь. Түрүүний долоо хоногт өсгийгөө холгуулаад гайгүй болсон байсан өнөөдөр дахиад өсгий болон чигчий хуруугаа холгуулчихлаа. Миний хамгийн дургүй зүйл гуталд хөлөө холгуулах, бүр үзэн яддаг. Яг одоо новш гэж хэлмээр санагдаж байна, чухам хэнд юунд хэлээд байгаан. Бодвол хөл өвтгөсөн гуталдаа л байх даа. Улавч заавал өмсүүлэх гээд байгаан байх даа, богоон богооноор нь аваад өмсөөд өгий л дөө тэрийг нь, энийг л хүсээд байгаан байгааз. Холгосон хэсгээрээ зэвүүн өвдөхийг нь яана, бүр нэг.

9 comments:

Zoloo Az said...

Oo harin tmee adilhan problemtei ym bnaa, minii holnii ard tal bvr sorwi shg ym togtood ulaigaad muuhai bolchihson bi tewcheergvi sharhalchhaar ni huulaad bdg ym tgd bvr tow togtchihson sayhan bas netees neg puuz zahialsn chn ug n mnii razmer her ni hol aygvi bariad yaaj tomsgoh we gee l bj bn

Монгол бүсгүй said...

@Zoloo
энэ зун бүр улавчнаас л салахгүй юм шүү. аягүй хэцүү тав алхаад л өвтгөчихдөг.

хүүхэд байхад жижигдсэн ботинк дотроо нойтон элс хийгээд хонуулчихдог байсан санаанд орлоо. чийгтэй алчуур хийгээд үзвэл яах бол???

MRowan said...

Амьдарч байгаа орчны агаараас шалтгаалдаг байж магадгүй дээ. Чийгтэй, бас агааргүй газар бол гутал хөлийг амархан холгодог юм билээ. Аль болох задгай, хөлд эвтэйхэн гутал өмсөж байгаарай

Монгол бүсгүй said...

тийм байхаа, монголд зүгээр л байдаг байсан санагдаад байгаан. за

Хүн санаа said...
This comment has been removed by the author.
Хүн санаа said...

Хөл нүцгэн таваргасаар байгаад хөлийн өсгий нь гутлаа дотроос нь илээчихдэг мань мэтэд бол тохиохгүй, та хэдээс бол салахгүй л зовлон байна даа. Хөлөөрөө гутлаа дотороос нь цоолчихгүй явах нь харин та хэдэд тохиохгүй, маниасаа салахгүй зовлон доо гэж.

Монгол бүсгүй said...

Хүн санаа

амьдралдаа ийм комээнт уншиж байсангүй, хөл нүцгэн явна л гэнэ, гутлаа дотроос нь цоолно л гэнэ, ямар хүн гэхээрээ ийм байдаг байнаа, үэхэ хэ

Хүн санаа said...

Амьдрал баялаг болохлээр тэр дунд цохиж яваа ганц нэг шигтгээ шиг нөхдүүд бусыгаа баясгах үүрэгтэй.

Хүн санаа said...
This comment has been removed by the author.