Monday, 30 April 2012

??? - !!!


Энэ блог спот чинь бүр вийрүүсэндээ идүүлчихжээ. Нэг хэсэг гайгүй болсон байсан одоо дахиад л блог руугаа орохоор ар араасаа шинэ хуудсууд нээгдээд байдаг болчихлоо. Хэдүүн бүр хаагаад хаагаад барагдахгүй болохоор нь процессорийнхоо товчийг дарж унтраасан. Буцаагаад асаах гэтэл нэг чимээ гараад дэлгэцэн дээр нь юу ч гардаггүй. Хатуу диск нь эвдэрчихлээ гэж хамаг уушиг зүрх амаар гарчих дөхсөн. Тэгсэн санах ойд нь асуудал байна. Жаахан цэвэрлэчих гэж хүн хэлэхээр нь процессороо задалж хоёр раамийг нь нэг нэгээр нь сугалж байгаад гараараа арчиж, амаараа пүү пүү гэж баахан үлээж цэвэрлэчихээд буцааж хийгээд астаал харин болж байв. Тэрнээс хойш блогуудаар орохоос айдаг болсоон. Асуудал юунд байна вэ хүмүүсээ. Зарим нэг блогуудаар ороод ганц удаа клик хийхэд л сурталчилгааны хуудас нээгдээд байх юм. Үүнтэй холбоотой юу, гүй юу? Иймэрхүү байгаад байвал ер нь онцгүй байнаа. Та нарын хувьд тиймэрхүү юм ажиглагдаж байна уу?

9 comments:

dream said...

guu chish. com-d chin asuuudal bgaam bishuu. com chin virusttsen? neg formatlachku yu doo

Монгол бүсгүй said...

@dream

Уул нь хэдэн сарын өмнө вийрүүстээд формаатлуулсан юм. тэрнээсээ үлдчихсэн юм байх даа. би бодохдоо блог спотод но байна гэж ойлгоод байгаан.

Zoloo Az said...

Er tegj olon huudas neegddeggui sht yaj bgam bol doo bloguudaar tenej chadahgui hetsuu l bgam bn daa hehe

Монгол бүсгүй said...

@ Zoloo
харин ч цаг хэмнээд зүгээр юм шиг байна шд, долоо хоногтоо нэг удаа энэ тэр гээд хэ хэ

K said...

blogspot-iih bish uuriin chin pc-iih baihaa..

Гудиггүй эр said...

Вирусыг антивирусээр л устгадым даа угнол. Форматлуулах ч арга ядсан үед л хэрэглэдэг арга байх аа.

Монгол бүсгүй said...

@ К

за ер нь тийм байхаа, нэг вирүүстсэн, тэрнээсээ юм үлдсэн бололтой

@Гудиггүй эр

Антивирус байгаа шд ууг нь, өдөр бүр апдэйт хийгээл байдын. Юу харж хамгаалж суудын бол доо, унтаад хариуцлага алдаад байх шигээ...

Хүн санаа said...

Блог дээрээ элдэв Gadget болон HTML код нэмэхдээ анхаарах хэрэгтэй. Тэр сурталчилгааны хуудас гарч ирдэг бол энэнтэй холбоотой.
Бүх блогспот ингэхгүй байгаа биз дээ.

Монгол бүсгүй said...

Хүн санаа

тэхээр миний блогспотыг хардаад байгаа маань зөв болж таарчийна уу? тэр сурталчилгаатай л холбоотойм болуу гэж сэжиглээд байгааншд...