Tuesday, 17 April 2012

행복하세요!

Өглөө намайг ийм нэртэй дуудлага сэрээлээ (Аз жаргалтай байг,  Be Happy гэсэн утгатай.) Нойрмоглох зуур юун сонин нэртэй хүн бэ гэж гайхав. Байна уу гэдэг үгийн зөрөөгүй шахам чим-дээ (солонгосоор ор гэсэн үг) гэдэг үгийг сонсоод түрүү долоо хоногт интэрнэт дэлгүүрээс худалдаж авсан ор гэсэн бодол тархинд харван орж ирэв. Гадаад хүн болохоор олон юм ярилгүй шууд гол яриандаа орсон нь тэр байж. Арваас хоёр цагийн хооронд очвол байх уу гэж байна. Захилга хийснээс хойш хэзээ ирэх бол гэж харуулдаж байсан хүн чинь дуун дээр л байна гэнэ биз дээ. Үдийн хоолны цагаар таарчаасай гэж байсанчлан арван хоёр өнгөрөөгөөд гэртээ ирээд удаагүй байтал хүрээд ирэв, азны юм. Анх сонголт хийх гэж нэгсэг юм болсон, одоо ганц бие байгаагаа бодвол өөртөө таарсан хэмжээтэйг авчмаар, ирээдүйд даабл болно гэдгээ тооцоолвол даабл хэмжээтэйг нь авчмаар санагдаж баахан эргэлзэв. Хос хүний матраас байтугай хоёр чимдаантай хувцасаа арайчмуу өргөдөг байжийж сийнглийг нь аваачээ гэж дотор хүн үглээстэй. Сийнгл нь хоёр янзын хэмжээтэй 97+-2см, 110+-2см. Даабл нь болохоор 130+-2см. Ор тавих газраа хэмжиж үзэв. Цаг дээрээ арван санжийн хэмжээ ч их юм байна лээ шүү. Тэгээд за за хэзээ дааблдаж давхралдана гээд далдайсан том юм авахав өөртөө тааруулаад авчий доо гээд сивийн синглийг нь сонгоод явуулцан. Шөнө унтахдаа бас за байж миний хамгийн өргөн хэсгийн хэмжээ чинь хэд билээ, үсрээд 45 см гэж бодоод дэлгэхээр 90 болчихно. За за дүүрч дүүрч синглээрээ л дуусы энэ гэсэн юм бодсон гэж байгаа. Туранхай хүн таарвал сайн л биз тарган хүнтэй таарчуул тэгээд дааблыг л дахиж авах байх энэ тэр гэж бас бодогдож байгаан. Тэгсэн өнөөдөр ирсэн ороо харсан чинь над шиг хүн гурваараа унтчихмаар өргөн байвал яахуу. Бөөн баяр болно биз дээ. Өндөр нь 40-50 см орчим. Уул нь элдэв янзын юм хум цуглуулах дургүй, буурин суурин биш нүүж сууж явдаг өөрийгөө яая гэжийж бас нэг юм чирэх гэж бодоод. Чадлаа мэдэхгүй баахан юм авчдаг дараа нь өргөж тээх гээд хүн гуйхаас төвөгшөөдгийн. Бас тэгээд гудамжинд байгаа цэцгэнд дургүй гэж байгаа, хэн хэрэглэж байсан, ямар ч энерги шингэсийм билээ гэж бодогдоод сүжиг муутай. Анх удаа маш том овортой юм худалдаж авч үзлээ. Кайфтай л байдгийн байна, лол.

Хамгийн инээдтэй нь түрүү долоо хоногт захиалга хийхэд зөвхөн энэ долоо хоногт л хямдарсан шүү гэцэн байхаар нь чухам яараад тав дахь өдөр захиалсан чинь өнөөдөр нөгөө сайт руугаа ороод харсан бүр 6000 воноор дахиад хямдарцан байвал яахуу. Оюутан надад ганц хоолны мөнгө шүү дээ бас,ккк. Өө бас яаж дангаар нь авах уу гээд бүрээс, бас  cushion (монголоор яг юу гэмээр юм дээ) захиалав.

Дараа зургийг нь аваад зурагтай бээгий оруулж магадгүй.

Хаврын яг энэ үед гэрийн дулаан гадаа гарчихдаг болохоор сургууль дээр дотор даараад тун тухгүй сууж байнаа.

9 comments:

Zoloo Az said...

Or tuhtai baiwal shn amardg shuu te. Ter tsetsegnii ym ayultai2 nas barsn huniih ch ymuu yaj medlee. Europchuud harin estoi toohgui huuchin huwtsas or honjil ayga tawag bur halbaga sereegee hurtel ter komiss shg gazartaa ogchihdog ym bna lee. Neg udaa ochij uzsn chn ii aimar uner ntr n tsaanaa l neg huuchin ymnii unertei bas oroo l shuud tolgoi owdsii sht hamt ywsan emegtei maani tsamts awch ogno gj dairaad estoi gui ee bayrlalaa geseer bgaad garsn

Тэмээчин бүсгүй said...

Ор тухтай байвал аятай юу даа. Дабл болмоор залуу нь ороо тэврээд ирнэ биз, тиймээ. Оргүй ирвэл газар унт гэж мэгээл тээн кккккк.

Хүн санаа said...

Миний ор 5м-н диаметртэй дугуй цагаан, усан дотортой. Сэрүүсхээр халаагаад, халуунд хөргөчихдөг. Их амар

Монгол бүсгүй said...

@ Золоо

Хүний амьдралын тал нь шахуу орон дээр өнгөрдөг болохоор тухтай байлгах нь чухал байх шүү.
Харин хэлээд юухэв би тийм хүний хэрэглэж байсан юманд бүр сүжиг байхгүй, хэрэглэснээсээ эс юм болно, сэжиглэснээсээ болоод.

@ Тэмээчин бүсгүй

Өнөө өглөө орноосоо сугармааргүй л байв шүү :р. Бүүр аймаар тарган л биш бол хоёул унтаж болмоор юм байна лээ, санаа зовоод байсан чинь, лол.

@ Хүн санаа

Төсөөлөн бодох чадвар минь муудсан бололтой. Ямар гээчийн орон дээр унтдаг хүн бээ?

Хүн санаа said...

Дээр нь биш дотор нь унтдиймаа...

Монгол бүсгүй said...

тэгвэл өөрөө хүн биш загас юм байна

Хүн санаа said...

Загасны орд л доо...

Монгол бүсгүй said...

ха ха мядрал ....

Хүн санаа said...

Бага сага магадлах шаардалагтай зүйл бол байгаа шүү