Энэ долоо хоног бүхэлдээ их хүйтэн өдрүүдтэй болж өнгөрлөө, өчигдөр өнөөдөр хоёрыг эс тооцвол. Өнөөдрөөс овоо нуруу тэнэгэр алхах боломжтой боллоо. Цаашид ер нь дулаарч байгаа юм шиг байна, гэж бас найдаж байна. Нэг дэх болоод хоёр дахь өдөр бороотой бас дээрээс нь маш их салхитай хүйтэн өдөр болсон. Борооноос халхлах гэж барьсан шүхрээ салхинд алдахгүй гэж хичээхдээ хүчтэй үлээлтэд тэсэлгүй арай л нисчээгүй, дэрс шиг хүн чинь овоохон үлээлтэнд хөөрчих гээл байлаа. Яивийж жайвийсан хэлбэрээ алдсан шүхэртэй, өмссөн хувцас нь пөмбийж бамбайсан, шүхэрээ салхинд алдахгүй гэж салхитай тэмцсэн хүмүүс энд тэндгүй. Ер нь тэр салхи шүхэрний чанарыг таниулчих шиг болсоон. Хямдханууд нь бол шүхэр гэхэд хэцүүхэн л болдым байна лээ. Энд ирсээр анх удаа ийм ер бусын салхитай байхыг үзлээ, гончиг минь. Тав дахь өдөр өрөөний цонхоор тусах өглөөний наранд хууртаад нимгэн хувцаслаад гараад явцан чинь өнөө цөөн хэдэн цусны улаан эсээ бүгдийг нь хөлдөөгөөд тавиад туучих шахсан. Өөрөө мөрөөрөө дарахгүй хажуугаар зөрөх өрөөл бусдыг бас дааруулж дам бус нүгэл үйлдэв. Хүйтэнд нүцгэн шагайгаа гялалзуулсан хальсан тиркоо, огтор банзал угалсан хүүхэн яаж л олигтой харагдахав дээ. Би өөрөө тийм хүн хараад чичирчихдэг юм чинь нүцгэн шагайгаа гялалзуулсан намайг харсан хүмүүс дотроо чичирч байсан нь ойлгомжтой.
Өнөөдөр бол яг зуны нэг тийм сэрүүхэн талдаа өдөр шиг байна. Өвлөөс шууд зун болох гээд байна уу гүй юу. Явж явж хоёр улиралтай болно гээд байдаг нь үнэн ч болох гээд байгаам шиг. Амар л биз дээ, хавар намрын хувцас хунар гэхгүй шууд өвлийн хувцаснаасаа нүцгэн гүйгээд эхэлчихвэл. Эдийн засгийн хувьд ассар хэмнэлттэй амьдрах нь байншд. Бас хаврын синдроом энэ тэр гэж домбоорохгүй. Та нар хэр синдроомтож байна даа...
Өнөөдөр бол яг зуны нэг тийм сэрүүхэн талдаа өдөр шиг байна. Өвлөөс шууд зун болох гээд байна уу гүй юу. Явж явж хоёр улиралтай болно гээд байдаг нь үнэн ч болох гээд байгаам шиг. Амар л биз дээ, хавар намрын хувцас хунар гэхгүй шууд өвлийн хувцаснаасаа нүцгэн гүйгээд эхэлчихвэл. Эдийн засгийн хувьд ассар хэмнэлттэй амьдрах нь байншд. Бас хаврын синдроом энэ тэр гэж домбоорохгүй. Та нар хэр синдроомтож байна даа...
Энэ блогспот чинь синдроомтоод байгаамуу, зураг оруулж болохгүй хальт айлгүйтдэг байшд.
4 comments:
Ганган хүн хавар намар гэдэг шиг юм болсын бий вий. Хаврын улирал л нээрээ лүд шүү. Нэг өдөр дөрвөн улирал ээлжилж үзүүлэх ч энүүхэнд шүү дээ. Хавар дааруул өвчин, намар дааруул өлчир гэдгийг санаж яваарай бүсгүй минь.
Гудиггүй эр
Харин тэгэх дөхсөөн, тэрний гор нь гараад сүүлийн хоёр өдөр хүг хүг хийтэл ханиалгаастай л сууж байна. Эм хэрэглэхгүйгээр намдаачих санаатай л үзээд байгаа.
Mongoliin hawsarga shorootoi salhi ch bas l hetsuu shuu end harin salhilah ni owoo baga mortloo burheg bolood ch ter uu neg l jihuun huiten bh ymaa
Zoloo
Харин жиндүү хүйтэн чинь ёстой хавирга нэвт дааруулаад байх шиг байгаам даа, гал түлж орчны чийгийг шатаана гэхгүй болохоор баахан чийг хургасан байшингууд
Post a Comment