Өнөөдөр энд амралтын өдөр болж байна. Сонгуультай холбоотой бүх нийтээрээ амарч байгаа гэх шиг болсон, нарийн мэдэх гэж шалгаасанчгүй. Эндэхийн хоёр гол амралрын үдрүүдийг л мэднэ. Нэг нь цагаан сар, нөгөө нь ургацын баяр. Хуанли дээр улаанаар тэмдэглэгдсэн бусад баяруудыг мэдэхгүй.
Өглөө сургууль явах замд интоорын модод цэцэглэсэн байхыг харлаа. Бүрэн цэцэглээгүй, мод бүрийн тал нь. Өнөөдөр жаахан бороотой өдөр болж байгаа болохоор дөнгөж цэцэглэсэн тэр цэцэгнүүд унаад дуусчих вий гэхээс хайран санагдаад хармын сэтгэл төрөв. Зарим нь газарт унасан байгаа харагдсан. Үсрээд долоо хоног байж чадах уу гүй юу тэгээд л унаад дуусчихдаг эмзэгхэн, богино настай цэцэг. Тийм ч болохоор хүмүүсийн сонирхлыг их татдаг биз.
Түрүү сард тайрсан чоолк маань ургаад анх яг иймэрхүү болгох гэж санаж байсан хэмжээнд хүрчихсэн. Толинд харах бүртээ өөрөө өөртөө таалагдаад инээд алдсан хүн нэг ширхэг байна. Цаг агаар сайн дулаарч өгдөггүй, нимгэн хувцастай гарч гүйн гэндсэн хэвээр. Өнгөрсөн долоо хоногийн хүйтэн өдрүүдээр нилээд дайрсан бололтой үе үе хоолой аймшигтай загатнан хүг хүг хийлгэн хөхүүлэн ханиалгаастай. Хаширлаад хавар намрын гутлаа буцаад өмсцөн. Нэг дулаан мянган лан гэдэг билүү, тэрэн шиг хөл дулаан байх чинь мянган жаргал юмаа.
Тархинд элдэв бодлууд эргэлдсэн хэвээрээ. Хүн ганцаараа байх үедээ өөрөө өөртэйгээ илүү ойр, дотоод дуу хоолойгоо илүү ихээр сонсож, өөрийн жинхэнэ мөн чанараа илүүтэй сонсдог юм шиг ээ. Хэдий чинээ олны дунд байна төдий чинээ өөрөөсөө холдож байдаг шиг. Угаасаа бүр төрсөн цагаас авахуулаад хүн гэр бүл ээж аав гэсэн хүрээлэл дунд өсөж торнихдоо өөрийн мэдрэмж, дотоод дуу хоолойнхоо хүслээр биш дэргэд байгаа бусдын нөлөөнд автаж, улмаар жинхэнэ давтагдашгүй ганц хувь болох өөрийгөө сонсож чадахгүй бүр мартаж гээж орхидог юм шиг байна. Тэгэж болохгүй, ингэж болохгүй, юм чинь ийм л байх ёстой гэсэн бусдын итгэл үнэмшилд автах тусам өөрөө өөрөөсөө холдож байдаг. Өөрөөсөө холдох шалтаг шалтгаан, сатааруулах зүйлс маш олон ч байдаг юм байна. Жишээ нь кино үзлээ гэж бодоход зохиогчийн санааг өөртөө тулгаж байгаа явдал цаад утгаараа, мөн ном уншлаа гэхэд бас хэн нэгний ертөнцийг өөртөө тулгаж байгаа л гэсэн үг. Гэхдээ нэгэнт өөрөө зохиож чадахгүйгээс хойш үзэхгүй уншихгүй гээд яах ч билээ.
Ямар ч бичиг цаасан дээр хуульчилж дүрэмлээгүй амьдралаас бий болсон дэмий хууль дүрмүүд их олон. Хэн нэгэнтэй адилхан, төстэй замаар л явахгүй бол хүн биш болж ирж байгаа юм шиг. Тийм болохоор хүмүүс жинхэнэ өөрөөрөө байхаас ичдэг бас айдаг. Өөрийн итгэл үнэмшилдээ бат нот зогсох нь цөөн, аман дээр гарсан үгээ буцаагаад залгидаг хулчгар бас нэгэнт амнаас уначихсан үгэндээ эзэн суугаад өөрөө өөртөө үнэнч байж чаддаггүй хуурамч, гээд тоочвол их олон зүйл байнаа. Тэгээд л амьдралаа дуусан дуустал бусдыг дуурайж, бусдын үзэл бодлоор тархиа угааж байдаг. Харамсалтай нь өөрөө өөрөөсөө холдоод би хэн бэ гэдгээ мэдэхгүй явсаар дуусдаг байж магадгүй.
Ганцаараа байгаа энэ хугацааг ихэд олзуурхаж байгаа. Амжаад их юм ухаараад, сураад авчихья гээд. Тэртээ тэргүй өмнө маань маш том амьдрал хүлээж байгаа. Нүсэр хамт олон, том гэр бүл. Тэр цагт өөрөө өөрөөсөө холдох нь ойлгомжтой. Гэхдээ ямартай ч өөрийгөө гээхгүй байх гэж найдаж байгаа. Бүгдийг нэгэнт ойлгосон учраас тэр.
Хүн хэзээ ч өөрийгөө сонсох боломж өөртөө олгодоггүй. Идэж байхдаа, унтаж байхдаа хүмүүс яг тэр үйлээ хийж чаддаггүй. Ам нь идэж байгаа хэдий ч тархинд нь идэж байгаа хоолны тухайд бодол байхгүй өнгөрсөн рүү, эсвэл ирээдүй рүү гээд хаа нэгтээ явчихсан байдаг. Унтаж байхдаа ч гэсэн өдрийн болсон явдлын тухай, хүүхдийнхээ тухай, эхнэр, нөхрийнхөө тухай, эсвэл маргаашийн тухайд сайн муу аль нэгээр нь бодож байдаг. Гадаа алхаж байхдаа ч бас хөл доор нь юу байгаа, хөлөө хэрхэн яаж зөөж байгаа зэргээ төдий л анзаардаггүй. Хаа холын америкт байгаа хэн нэгний тухай, хажуугаар өнгөрөх хүний тухай гээд л хором бүрдээ өөрөө өөрөөсөө холдчихсон, өөрийгөө гээчихсэн байдаг. Гэтэл өөрт нь маш том ертөнц, маш дотны найз үргэлж хамт байж ямар ч хяналтгүйгээр өгч байгаа командын дагуу хий гэсэн үйлдэл бүхнийг нь үг дуугүй хийж байдаг. Даанч эзэн нь түүнийг хэрхэн дуулгавартайгаар өөрийнх нь төлөө ажиллаж байгааг мэддэггүй. Тэрийгээ олж харж, одоо цагт хийж байгаа үйлээ анзаарч, тархинд байгаа бодлоо ажиглаж, сэтгэлд төрж байгаа мэдрэмжээ сонсож чадаж байвал сая өөрийгөө, хамгийн сайн найзаа олж харж байгаа явдал юм шигээ.
Хэрвээ хүн өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, жинхэнэ өөрийн мөн чанараа нээж тэрэнтэйгээ хөл нийлүүлэн аливааг хийж чадвал эрүүл саруул, цовоо сэргэлэн, амар тайван, илүү урт насалж маш ихийг бүтээж чадах юм шиг санагддаг. Бие, сэтгэл, бодол, мэдэрхүй гээд бүх зүйл нэг зүгт чиглэж, нэг шугам дээр оршиж байгаа болохоор тэр.
Хэрвээ хүн өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, жинхэнэ өөрийн мөн чанараа нээж тэрэнтэйгээ хөл нийлүүлэн аливааг хийж чадвал эрүүл саруул, цовоо сэргэлэн, амар тайван, илүү урт насалж маш ихийг бүтээж чадах юм шиг санагддаг. Бие, сэтгэл, бодол, мэдэрхүй гээд бүх зүйл нэг зүгт чиглэж, нэг шугам дээр оршиж байгаа болохоор тэр.
Бичих юм маш их байвч ингээд зогсохоос... Энэ өдрийн тэмдэглэл нэг иймэрхүү.
4 comments:
goyo temdeglel baina. gantsaaraa baij dotood duu hooloigoo sonsoh ih heregtei yum baina gedgiig buhii l biye setgeleeree medrehiin deedeer mederch baina.
gehdee burhan gej bdg bol gantsaaraa bh hugatsaag nadad arai l ih olgood ogood bh shg bnaa
@Гуталчин
Михиалд нэг бодол бий гэдэг шиг бурханд бас нэг бодол байгаа байх оо :-)
Үнэхээр сайхан бичнэ шүү манай Монгол Бүсгүй.
Бид 3 ч ѳѳрсдийгѳѳ сонсоод гэцүүдэж байгаан байна даа ккк. Дараа жил эсвэл түүнээс олон жилийн дараа тэгж ярьж байж билээ гэж бодох болов уу.
@ Тэмээчин бүсгүй
Яагаад хэцүүдэх гэж... Миний хувьд бол харин ч их олзуурхаж байгаа, хүн бүрт ийм цаг хугацаа боломж тэр бүр олдохгүй байх. Амьдрал гэдгийг язгуураас нь ойлгох гээд л бясалгаад байна. Хэдий энэ нь цаг үрсэн дэмий юм шиг санагдавч өөрт бол асссар кайфтай. Заримдаа бүр цоо шинээр төрсөн юм шиг мэдрэмж төрдөг гээч.
Ная хүрчихсэн гурван эмээ ярьж суугаа дүр төрх төсөөлөгдчихлөө, чухам ярианы сэдэв юу байхыг эмээ нарт л даатгая :-)
Post a Comment