Saturday, 14 April 2012

2012-04-14

Эхнэртээ гар хүрдэг эрчүүд одоо үед ер нь хэр олон тоотой байдаг бол. Цаг үеэ дагаад цөөрсөн байх гэж боддог юм. Тэгсэн бас ч үгүй юм шиг байна. Манай байранд нэг эхнэр нөхөр хоёр байдаг юм. Намар өглөө үүр цайхтай зэрэгцээд эхнэр нь аллаа хядлаа, ээжээ ааваа, х**рээ гээл хашгираад сэрээчихдэг байж билээ. Асуудал бүр хурцадвал гарч гүйнэ. Араас нь нөхөр нь муу п***да минь **лий шүү гэж байгаа дуулддын. Нөхөр нь эмэгтэй хүнд, тэр тусмаа бүр эхнэртээ бүдүүлэг, хараалын үгсийг арай дэндүү харамгүй хэлж байх шиг санагддаг. Сүүлийн үед арай цөөрсөн. Гэхдээ бүр болиогүй хаа нэгтээ бас пижигнэнээ. Манай давхарт тэднийх манайх гээд хоёрхон монгол айл, хоёр хятад айл, бусад нь солонгосчууд. Тэр хоёр хосыг би танихгүй хаа нэг шатан дээр зөрөх тохиолдол бий. Мань хоёрыг тийнхүү погоодох үеэр бусад хүмүүсээс санаа зовохдоо бас өнөө эмэгтэйг өрөвдөхдөө чихээ бөглөөд болиосой гээд хөнжилдөө шургана. Хаа байгаа харь газар хүний охин үрийг тэгэж зовоож суудаг бас бөх зүрх шүү гэсэн шүү юм бодоостой.

Дээр нэг орой нилээн оройтож гэртээ харилаа. Нэг цаг өнгөрч байсан байх. Байр луугаа явдаг замаар ороод байр хүртэл 30метрийн зайтай явж байтал танил монгол үгнүүд гудамжаар нэг дуулдав. П**да, **лы шүү гээд л. Юу билээ хаана билээ монголд байгаа билүү гэсэн юм тухайн агшинд бодогдож хэсэг зог тусав. Урд талд маань нэг солонгос залуу гайхсан, айсан байдалтай наашаа ч гүй цаашаа ч гүй гацалтын байдалтай зогсож байгаа харагдав. Байр луу дөхөөд иртэл гадуур хувцасаа тайлаад шидчихсэн, дээгүүр цээжин бие нь ил шахуу хоёр нөхөр хог хаядаг цэгийн дэргэд газар дээр доороо орон өнхрөлдөж байдаг байгаа. Ноцолдох зуураа өнөө бүдүүлэг үгнүүдийг харилцан солилцоостой. Чи муу ер нь юуын, чамайг яасан ч яадын энэ тэр гээд ширүүн ширүүн. Нэг нь манай байрны нөгөө залуу гэдэг нь бахирч байгаа хоолойны өнгө хэлж байгаа үгнээс нь илт. Солонгосчуудыг лав ингэж байхыг бодит байдал дээр хараагүй болохоор нөгөө солонгос залууд их сонирхолтой байгаа байх даа гэсэн юм бодсоор бас өнөө хоёрын өмнөөс ичсээр бушуухан байр луугаа яваад орцон.

Өндөр градустай сархад зооглох дуртай ч тэрийгээ шингээж чаддаггүй монгол эчүүдээ гэж гүэ мөн омголон бөгөөд хаа ч явсан нанчилдаастай, "дайчин" хүмүүс юм даа.

Бусдын явдал надад хамаагүй ч бурууд нүд хурц гэдэг болохоор тэсэлгүй биччихлээ.

4 comments:

chuups said...

ichmeer yumaa, hunii gazar baijeej neree bodohgui mongol gedeg l ner garna shuu dee

Монгол бүсгүй said...

хээлээд юух вээ, өмнөөс нь санаа зовох юм

Nogoohon said...

Со-нууд нь цагдаа дуудаад баривчлаад нутаг руу нь аччихдаггүй юмуу? Ёстой ачиж байвал таарсан нутгийн нэр гутаасан нөхөр вэ тэр чинь.

Монгол бүсгүй said...

@нараа
нилээн дээр кампуусийн цагдаа нар ирсэн үү, эсвэл хэн нэгэн цагдаа дуудсан уу яасан нэг тиймэрхүү хүмүүс ирээд ярилцаад л байх шиг байсан. Тэрнээс хойш нэг хэсэг чухам амар жимэр байсан чинь сүүлийн үед хуучин хэвэндээ орчихсон.