Wednesday, 18 April 2012

Chiquitita

Өмнөх бичлэгийн гарчиганд алдаа гаргасан байснаа өнөө өглөө хараад заслаа. Солонгос хэл сурах тал дээр хэрхэн хайнга хандаж байгаагийн илрэл нь тэр зэрэгтээ байх шиг байна. ㅇ,  ㄴ гэсэн хоёр янзын "н" үсэг байдгийн, Тэр хоёрыг хооронд нь байнга хольж солино. Энэ хоёр үсэг дуудлагын хувьд бараг ялгаа байхгүй. 행복하세요  гэж бичих ёстойг 핸복하세요 гэцэн байв, уучлаарай Солонгосчуудаа :-).

Нилээн хэд хоногийн өмнө болсон хүйтэн салхитай өдрүүдийн нэгэнд манай профессорийн удирдлага доор байдаг магистр, доокторын оюутнууд энгийн оюутнууд гээд бүх оюутнууд хамтдаа өргөн фронтоор нэгэн орой хөгжилдөн цэнгэлдэв ээ. Профессор хамт явсан, мань хүн барагтай бол иймэрхүү үйл явдалд хөдөлдөггүй юм. Эхлээд баахан мах шарж идэцгээцээд тэндээсээ халуураад нүрэ бан (караокэ рүүм) руу бүтэн бүрэлдэхүүнээрээ явцгаав.Профессор над руу хаа холоос хашгирах шахам МБ нүрэ бан явбал ямар уу гэж асуув. Өөдөөс нь мань хүүхэн бүгдээрээ явбал би бол дуун дээр шд багшаа гэх шахуу юм хариулав. За тэгээд шарсан махаа даруулж уусан мэгжү(пийв)-ндээ халсан хүмүүс нүрэ бан-д очоод дуулж хуурдаж өгнө биз дээ. Профессор бүр хоёр ч дуу дуулсан. Эхнийх нь Let it be гээд Beatles хамтлагийн дуу. Нэг нь солонгос дуу. Явж байх замдаа профессор надад хандан солонгос дуу сурсан уу, энд ч монгол дуу байхгүй шүү дээ гэв. Амжаагүй байгаа Ариранг гэдэг дууг сурах гээд бодцон байгаа (яг ингэж хэлэхэд инээгээд байсан, тэр дуу ер нь ямар утгатай дуу юм бол бушуухан бүр дэлгэрэнгүй мэдмээр санагдсан), энд монгол дуу байдаггүйм байна лээ, орос дуу байвал дуулчинаа гэв.

Хүмүүс ч ээлж дараагаараа дуугаа сонгоод л, миний ээлж ирлээ. Профессор ч тэндээс МБ дуулах дуугаа сонгосон уу гээд байдаг. Гадаад дууны цэс дундаас орос дуу гэсэн ангилалыг нь олж хараад мэддэг дуугаа хайлаа. ММММ үсэг хавьцаа очоо л Мальенкяа страна гээл хайгаад байдаг бөрр байх шинж алгаа. Энэ дуу миний хоолойд бүр захиалцым шиг таардын. За тэгвэл КККК үсэг дээр очий гээл Катьюша гээл бас хайлаа бас байдаггүй шүү. Энэ дууг арван жилийн урлагийн үзлэгээр ангиараа хоороор дуулж хоор дууны шагналыг авч байсан учир хөгжимгүй ч байсан дуулчина. Хайсан хоёр дуу хоёул байхгүй болохоор юун тэнэг юм бэ л гэж бодогдов. Гэтэл Зимний сон гэдэг дууны нэр нүдэнд тусаад, энэ чинь яг яаж эхэлдэг билээ гэж бодоод бодоод тархинд орж ирэх мэссэж алгаа. Одоо яаж ээлжээ аргалахым болжийнаа гээд сандрах аядав. Англи дуунууд болохоор дандаа тахир дутуу мөчлөөд сурчихсан, өөртөө бол дуулчаад байдын өрөөлийн дэргэд дуулж үзээгүй болохоор зориг хүрдэггүй. За за байхгүйм чинь байхгүй л гэж хэлий мэдэхгүй дуу дуулж байснаас л дээр гэж бодоод хажууд суугаа со охиндоо дуулах дуу маань алгаа гэж хэлээд нөгөө менюгээ өгчлөө.

Би болон миний нөгөө талд суугаа со банди бид хоёроос бусад нь эхний нэг нэг дуугаа дуулчдын байна. Доокторын хоёр оюутан бүр рокн ролл аваад хаячдаг байншд. Энэ хооронд Зимний сон дууны аяыг олчих гээл бөндгөр доторх архиваасаа эрэл хайгуул хийгээл суув. Гайгүй ая энэ тэрийг нь саначихвал дуулчмаар байдаг, хүн бүр дуулаад бүр 60 гарцан проф хүртэл дуулж хуурдаад байхад чинь бас юм бодогдоно биз дээ. Профессор за МБ дуулах уу, дуугаа олсон уу гэдийн байна, дахиад. За за Зимний сон-ыг л аваад хаячы нэх хүнээр гуйлгуулаад ч байгаам шиг, өөрөө өөрийгөө баясгажийж энэ тэр гэсэн юм бодоод дууны коодоо хийлгүүлж аваад дуулна биз дээ. Эхэндээ нилээн гайгүй дуулж байснаа сүүлдээ юу болоод явцан бэ өөрөө ч мэдэхээ байцан шд, хэ хэ. Мундаг дуулдаг солонгос оюутнуудын дэргэд яаж дуулчив аа гэж бодогдоод ичсэн гэдэг нь. Харин тэгсэн нөгөөдүүл маань анх удаа орос дуу сонслоо үү аа гээл алга ташаад бөөн юм болдын, худлаа хүн явуулаад гэсэн юм бас дотроо бодоостой. Энэ солонгосчууд чинь мундаг дуулдаг хүмүүс. Дуулж чадахгүй гээд гэдийж байгаа хүн нэгийг ч хараагүй. Сонсоод суухад их л хоолой шаардсан дуу дуулаад байх шиг байдгийн, яг дуулаад үзвэл ямар юм байгаан. Ямар ч дууг хэн нь ч тэр ая дангий нь олоод дуулцгаачихдаг сүрхий хүмүүс. Тав алхаад л нүрэ бан байдаг болохоор аргагүй ч биз дээ. Тэндээсээ гараад дахиж халуураад пийвдэх юм боллоо. Багш ч би ингээд явья гээд явцан. Нөгөө пийв энэ тэр уудаггүй мань хүүхэн чинь дагаж явсан. Манайхан ч өнөөдөр их олон анхны юм давхцсан гоё өдөр болжийна. Багш бидэнтэй хамт анх удаа нүрэ бан-д дууллаа, МБ анх удаа бидэнд орос дуу сонсголоо, бас тэгээд бидэнтэй уухаар явж байна. Одоо буцаад жаахан пийв уудаг болж байна энэ тэр гэцгээгээд, доргицон хүмүүс гэж нээрээ...  Онцлог нь маргаашнаас нь ханиад зооглосон гэж байгаа. Уусан ганц стакан пийвнийх үү, хүйтэнд даарсных уу бүү мэд.

За тэгээд тэр өдрөөс хойш нээрээ нэг гайгүй дуу сурья байз гэж бодогдох болов. Тахир дутуу англи дуунуудаа ч гүйцээе. Энэ нутгийн дуунуудаас хоолойдоо тохирсныг шилж сонгоод сурья гэж шийдэв. Их хожуу шийдвэр гаргаад ч байх шиг.

АББА-гийн энэ дууг сурах гэж нэг шөнөжин коомийнхоо өмнө гингэнэж хоносон. Маргааш нь хоолой сааралтчихсан байсан, худлаач гүй. Хажуу хөршүүд гайхсан биз энэ монгол хүүхэн чинь унтахгүй хар шөнөөр гингэнээд гээд.

За тэгээд дуу хөгжим мандтугай,  ENJOY!


7 comments:

Гуталчин said...

bid2 adilhan um bn daa kkk oortoo bol duulaal tenhee medeel orilood bn hunii hajuud tag shuu kk

eej aav 2 ug ni duulaal bdin emee bur urtiin duu duuldag bsn gsn. tegsen bi bhgui yag iimerhuu gazraar yavhaar duulj huurddaggui uuj iddeggui humuus jiigdeh geed getsuu bdimaa kkk

bi bas duulj surmaar l bn

Монгол бүсгүй said...

@ Гуталчин

монголд бол шал тоохгүй шд, дандаа найзуудтайгаа явжийгаа болохоор. энд бас хамаагүй тэгэж дэлчигнэж болохгүй, даа илангуяа проф-ийн дэргэд бол бүр нөү.

анх ирсэн даруйдаа лаабийнхаа эрчүүдийн эрэмбээс дутахгүй л пийв уудаг байв, сүүлийн жил гаруйн хугацаанд ямар ч төрлийн алхоокоолийг финиииш болгоцын. тэглээ гээд хамт яваагүйдээ сэтгэл дундуур байдаггүй юм. явж л байдаг тоохоо ч байсан. тиймэрхүү газруудын үнэр танарт ч тэсэхээ байсан байна лээ. уухгүй ч гэсэн хамт явчихаар маргааш нь уусан хүн шиг толгой өвддөг болсон байна. архи тамхины баабаа үнэрнийх л болов уу гэж бодоод байгаа.


өө тийн удамд дуулдаг хүн байсын бол хоосонгүй л байгаа даа..

Хүн санаа said...

Дуулж сурах гээд бараагүй шдэ. Бүүр чадку болохоороо хөөмий сурсан :P

Хүн санаа said...

http://hunsanaa.blogspot.com/2010/04/blog-post_05.html

Монгол бүсгүй said...

Хүн санаа

юууун лагийн, хөөмий чинь бүр хэцүү биз дээ??

Тэмээчин бүсгүй said...

Наадуулын чинь 88 оны зуны Олимпод дуулсан Hand in Hand гээд гого дуу байдаг ш дээ. Би Со хүүхэнд дуулж өгсөн чинь аягүй гайхаад баярлаад байсан. Ариранг нь манай халуун элгэн нутаг шиг дуу ч гэл үү дээ. Тэгж сонссон ч шиг, үгүй ч шиг ккккк. Би нэг ийм байдалд ороод дуу хайж хайж Aqua-ийн Barby girl-ийг дуулаад балалж тавьж билээ. залуу байжээ.

Монгол бүсгүй said...

Тэмээчин бүсгүй

Ариранг бүтэлгүй дурлалын дуу гэж хүн хэлж өгсөн. Өмнө нь үндэсний онцлогийг өгүүлсэн дуу юм болуу гэж бодож байсан үгүйм байна лээ, орчуулж үзэх гээд завддаггүй.