Wednesday, 9 May 2012

Ялалтын баярын өдөрт

Ганц нэг ордог айлууд руугаа комээнтоороо дамжаад орох гэхээр ер болохгүй юм. Яагаад тэгээд байгааг мэдэхгүймаа. Тэр хүмүүс блогоо хаацымуу яасын. Хаах гэдийн бол яах гэж нээдийн бэ гээд хэлчийдээ, яадын. Над нэг ойлгомжгүй зүйл байдын, нэгэнт амнаасаа гаргаад унагаацан үгнүүдээ яагаад устгаад байдаг юм хүмүүс. Нэгэнт бодсон, нэгэнт хэлсэн л бол тэрүүгээрээ дуусдаг миний хувьд тиймэрхүү үйлдэл нь өөрөө өөрийгөө үгүйсгээд байгаам шиг үнэн утгагүй санагддаг. Эцсийн дүндээ өөрийгөө л хуурч байгаа гэсэн үг шд, ер нь бол. Амнаас унасан үгэндээ эзэн байхын тулд хаана, юу хэлэх, бичихээ сайн бодолцмоор юм шиг байгаан. Тэгэлгүйгээр баахан эрх чөлөөтэй авч авчихдаг, сүүлд нь тэднийгээ нууж хаах, арилгаж устгах гээд бөөн юм болдым шиг байгаан. За за хүний явдал суудал маньд юуны ч хамаа байхав, үзүүлж харуулахгүй гээд байгаагий нь үзэж харах гээд чаргууцалдаад байх нь өөрөө асссар утгагүйм даа.

За тэр ч яахав. Сүүлд хэд гурван кино үзсийм байна. Сээкс эрх чөлөө гээд нэг шинэ кино гарч. Нэрнээс нь хараад л ээ бурхан минь үзэж чадахын болуу энэ тэр гэж бодож байсныг бодоход тэгтэл ч айхтар элементүүд харагдсангүй азаар. Нэр нь киноны агууламж болоод үзэгчдэд өгөх гэсэн гол мээсэжиндээ таараагүй юм гэж дүгнэсэн. Угаасаа таараагүй л байна лээ. Уг киног үзсэн хүнд өгөх үзэл сурталын ухуулга, ухамсрын шанаа бол харин тун ч аятайхан санагдсан. Киноны явц дунд тархи нь эргэсэн хог гэж гол дүрийн залууг хэдэнтээ зэмлэж суусан чинь кино дуусах эцсийн мөчид мань хүн зүүдэлж (эсвэл бодож) байсан нь тодорхой болж зүүдэндээ эхнэрээсээ салж эргүүтсэн түүнтэй хамт санаа амран уужуу амьсгаа авав. Үзээгүй бол нэг үзчихээрээ гэх байна.

Өөр чинь ямар кино үзлээ. Бүрэн гүйцээгээгүй хэдэн орос кино байгаан байна. Дуусгаагүй болохоор энд бичих нь утгагүй л дээ. Дараа өөр кино бүрнээр нь үзвэл бичий, гсн. Нээрээ орос кино үзэхэд цаанаа л нэг танил байхымаа, бүр монгол киноноос илүүтэй гээд боддоо. Хорвоог өөрийн ухамсраар харах болсон цагаас орос телевиз үзэж өсөж өндийсний л ач гавьяа тэр байх. Хиймэл дүр эсгэж, дүрдээ орох гээд ядах юмгүйгээр дүрээ гаргаж чадаж байгаа орос жүжигчид үзээд суухад ч урамтай шүү. Америк кино үзснээс илүү эрх чөлөөг орос киноноос олж хардаг, амьдралд дэндүү ойр дүрдээ ордог. Хувь хүний онцлог, давтагдашгүй байдлаа тэр бүр ил гаргаад байх боломжгүй эндэхийн нийгэмд амьдарч байгаа одоогийн цаг үед орос киног үзэх нь хуучин сайн найзтайгаа уулзаж байгаа юм шиг дотно санагдахыг яана. Энд тэнд олон үндэстэн дунд явж байхад орос гэдэг нэр монгол гэдэгтэй адилхан сонсогдож, орос хүн гэхээр ойрын ах дүү мэт л сэтгэлд дотно санагдах нь өнөө хэр хэвээр.

Орос сургуульд сурч, орос хэлэнд ус цас болоогүй ч балчир ухамсар минь төлөвшиж эхлэх тэр цаг үеэс орос телевизийн хөтөлбөрөөр ертөнцийг харан хорвоотой танилцаж, орос хувцасаар гангарч, орос чихэр жимсээр хорвоогийн амтыг мэдэрч, орос орон дээр хүн болон өндийж гээд л бүхий л зүйлс маань орос ах нарынх байж дээ. Яг одоо бүх зүйл хятадынх байгаа шиг л.

Кино ярьж яваад орос агаа эгээ нараа яриад явцан байшд, овоо халтирчээ...

Тэгтэл өнөөдөр ялалтын баярын өдөр байсан юм байна. Санаандгүй ингэж таарах гэж. Үнэндээ санаандгүй шүү. Ямар гарчиг өгий дөө гэж бодсноо сурснаараа он сараараа явчихья гэтэл ялалтын баярын өдөр байж таарав.

4 comments:

Тэмээчин бүсгүй said...

Хичээл чинь амрах болж байгаа юу хө

Монгол бүсгүй said...

@Тэмээчин бүсгүй
яасан бэ хөө, нааш зүглэх дөхөж байна уу? найзад нь тогтсон амралт гэж байхгүй шд, ирэх үеэр нь зохицуулж болноо :-)

Хүн санаа said...

Өмнөх бичлэг дээр нь нэг сээгий шахаад давхар орчихоор нь устгацан чинь намайг баахан авч өгч үү гүй юу? Шууд хөлс бурзайгаал, нүүр чинэрээл явчих чинь.....

Ха ха ха харин эхний хэсэг нь гуталчинд зориулсан уу гүй юу :P Шууд нэрийг нь дурдчихгүй дээ кккк

Монгол бүсгүй said...

@ Хүн санаа

сээгийигээ жаахан цэвэрхэн оруулжийл даа, баллаж сохлоод л баабаа гэдэг нь, хэ хэ

ганц нэг хүнээр тогтохгүй хэд хэдэн хүнд хэлсиймөө, нээрээ чиний профайль чинь харагдахгүй байна лээ, уул нь комэнтоор чинь дамжаад орох гэж оролддын. нөү нөү гээд байна лээ